Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/629

 

202*******          07            *******1                                           202*******/ШЦТ/629

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: П.Отгонбаатар /томилолтоор/

Шүүгдэгч: Д.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуйцай овогт Д******* Д*******д холбгдох эрүүгийн *******050192*******0977 дугаартай хэргийг 202******* оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 198******* оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягт, урьд ял шийтгэлгүй,

Хуйцай овогт Д******* Д******* /РД:СЙ8*******011007/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д******* нь “...20******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хороололын ******* дугаар байрны ******* тоотод “хаалгаа хаагаач ээ” гэж хэлсэн шалтгаанаар хохирогч Д.Д******* маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Д******* нь “...20******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хороололын ******* дугаар байрны ******* тоотод “хаалгаа хаагаач ээ” гэж хэлсэн шалтгаанаар хохирогч Д.Д******* маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д*******гийн “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *******050192*******0977 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Доржмаагаас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн *******-7 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Д хохирогчоор өгсөн “...20******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн Баянгол дүүргийн ******* дугаар хороо ******* дугаар байрны *******  тоот гэртээ ганцаараа байхад гаднаас төрсөн дүү Д******* нь ******* настай Оюумаа, 5 настай М нарын хамт орж ирсэн. Д******* гаднаас орж ирээд манай гэрийн хаалгыг хаахгүй дэлгээд зогсоод байсан. Би Д*******д хандаж “хаалгаа хагаач ээ” л гэж хэлсэн. Тэгэл юу ч хэлэлгүйгээр шууд над руу дайрч миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Би адилхан Д*******гийн үснээс зулгаасан. Д******* маш хүчтэй, чадалтай байсан болохоор би арай гэж буйдан дээрээ дарж суулгахад зүүн гарын алгыг Д******* хойш нь хөшсөн. Мөн зүүн гарын шуу хэсгийг хумсалж, хумсаа шигтгээд тавихгүй байсан. Би хэрвээ үсийг нь тавьчихвал намайг бүр илүү зодох цохих гээд байсан. Би аргагүй эрхэнд түүний хөдөлгөөнийг хязгаарлах, хүчийг сулруулахын тулд үснээс нь зулгааж тавихгүй байсан. Д******* утас аваад ир гэж охиндоо хандаж хэлээд гар нь суларсан. Би бас утас руу нь анхаарал хандуулан гараа сулалсан. Тэгтэл охин нь утас авчраад хажууд тавих үед бид утас руу анхаарал хандуулсан байхад Д******* шууд гаднаас орж ирсэн пүүзтэй хөлөөрөө миний цээж рүү 2-******* удаа өшиглөсөн. Би дахиад Д*******гийн үснээс зулгаасан. Тэгтэл Д******* намайг “ганцаараа заяатай, хамгийн азгүй амьтан, миний хүүхдүүдэд түүхий хоол хийж өгдөг, гэр цэвэрлэдэггүй” гэх мэтээр миний эмзэг сэдвээр хэлж доромжилсон. Дүү Д******* намайг 2 удаа цохиж зодож байсан. 2018 оны 05 сард Д******* нь гэр бүлийн жижиг асуудлаас болж намайг маажиж байсан. Би энэ асуудлыг цагдаагийн байгууллагад хандаагүй. 2018 оны 10 сард мөн л жижиг асуудлаас болж манай гэрт орж ирж намайг маажиж, үсдэж байсан. Энэ асуудлыг бас цагдаагийн байгууллагад хандаагүй. Энэ үед учирсан шарх сорвины зураг, бичлэг хийж авч байгаагүй. Энэ удаагийнх бол ******* дахь нь бөгөөд би аргагүйн эрхэнд эрүүл мэндийн байдлаас болж, мөн дахин өөрийнхөө биед Д*******г халдуулахгүй байхын тулд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн *******6-*******8 тал/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8084 дугаартай шинжээчийн “...Д.Д биед цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 тал/,

 

Хохирогч Д.Доржмаагаас гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол, хор уршгийн баримтууд /хх-ийн 74-79 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 92 тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Д******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоногэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Д.Д******* нь хохирогч Д.Д биед цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учруулсан болох нь хэргийн 58-59 дугаар талд авагдсан шинжээчийн 20******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8084 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 20******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8084 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/4******* дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 8084 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д*******гийн “...20******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хороололын ******* дугаар байрны ******* тоотод “хаалгаа хаагаач ээ” гэж хэлсэн шалтгаанаар хохирогч Д.Д******* маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Д.Доржмаа нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 2*******0,850 /хоёр зуун гучин мянга найман зуун тавь/-н төгрөгийг хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн /хх-ийн 74-79 тал/ ба хохирол төлбөр төлөгдсөн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д*******г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Д******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хуйцай овогт Д******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д*******г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

*******. Шүүгдэгч Д.Д*******д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1, *******8.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Д.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ