Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/630

 

202*******          07           *******1                                              202*******/ШЦТ/**************0

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа

Шүүгдэгч: Б.Б*******, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /ҮД:2724/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангууд овогт Б******* Б*******д холбогдох эрүүгийн 2*******05000001271 дугаартай хэргийг 202******* оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1999 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны хайгуулч мэргэжилтэй, “Эргэн дурсахуй” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан ******* дугаар баг, хар ус ******* гудамжны 5******* тоотод оршин суух хаягт, урьд ял шийтгэлгүй,

Харнууд овогт Б******* Б******* /РД:ТА990*******191*******/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б******* нь “...202******* оны 05 дугаар сарын 22-ноос 2*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Этүгэн” зочид байдлын В1 давхарт байрлах караокед “хамт явсан эмэгтэйгээ харамласан” гэх шалтгаанаар хохирогч Г.Э******* биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь “...202******* оны 05 дугаар сарын 22-ноос 2*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Этүгэн” зочид байдлын В1 давхарт байрлах караокед “хамт явсан эмэгтэйгээ хармалсан” гэх шалтгаанаар хохирогч Г.Э******* биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2*******05000001271 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 202******* оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г.Э******* хохирогчоор өгсөн “...Би 202******* оны 05 дугаар сарын 22-ны орой 2******* цагийн үед өөрийн найз Ариунзаяа, Батжаргал нарын хамт “Эргэн дурсахуй” бааранд ороод тухайн бааранд Едэн нэртэй 0.7 литрийн архи нэг шилийг авч бид гурав хувааж уугаад баар хаах цаг боллоо гээд байхаар нь шөнийн 2 цаг 40 минутын үед тухайн баарнаас гараад үүдэнд зогсож байхад тухайн бааранд хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс мөн гадаа зогсож байсан. Бид гурав тэдгээр хүмүүстэй хамт нийлээд “Этүгэн” зочид байдлын В1 давхарт байрлах караоке руу орсон. Тэнд архи захиалаад бид нар хувааж уугаад байж байхад үл таних залуу орж ирээд бид нартай хамт суусан. Тэр залуу надтай хамт явж байсан Батжаргалыг дагуулж өөр тийшээ явах гээд байхаар нь би тухайн үл таних залууд хандаж би энэ хоёр эмэгтэйтэй хамт явж байгаа юм аа чи зүгээр явчих гээд хэлсэн чинь тухайн залуу надад чи яагаад харамлаад байгаа юм гэж хэлээд миний нүүрэн тус газарт нилээд хэдэн удаа цохисон. Би хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хамраас цус гарсан байхаар нь би тухайн караоке баарны өрөөнөөс гараад нойл орж цусаа угаасан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8 тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Т.А******* гэрчээр өгсөн “...Би 202******* оны 05 дугаар сарын 2-ны орой өөрийн найз Э, Батжаргал нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэнд бид гурав бүжиглэж байгаад 2 цагийн үед баарнаас гараад тухайн баарны үүдэнд өөр хүмүүстэй танилцаад хажуу талын “Этүгэн” гэх нэртэй караокед орсон. Тэнд нэг үл таних залуу манай найз Батжаргал руу хандраад байхаар нь Э тэр үл таних залууд хандаж наад эмэгтэй чинь надтай хамт явж байгаа юмаа гэж хэлсэн чинь нөгөө залуу чи нөхөр нь биш байж харамлаад байгаа юм уу гэж хэлээд Эыг сандал руу түлхэж унагаад дээр нь гарч нүүр хэсэгт нь 2-******* удаа цохиод авсан. Тэгээд бид нартай хамт явж байсан хүмүүс тухайн залууг салгахад нөгөө залуу гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Б.Б яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эргэн дурсахуй бааранд ажлаа хийж байхад миний зүс таних ах болох Т гэх ах намайг нэг газар орж сууя гээд надад хэлсэн тэгээд би за тэгий  гэж хэлчхээд ажлаа тараад тухайн Т гэх ахын сууж байсан караоке руу очоод өрөө рүү нь яваад ортол Т гэх ах үл таних 10 гаран хүмүүстэй хамт сууж байсан тэгээд би Т гэх ахад яагаад ийм олуулаа байгаа юм гээд асуухад хүмүүстэй уулзаж байгаад хамт орохоор болсон юм гээд надад хэлсэн. Тэгээд би тухайн караокед байж байхдаа 2 шил пиво тэгээд авсан байсан вискинээс нь бага зэрэг уучхаад тухайн караокед сууж байсан эмэгтэйтэй сандал дээр юм яриад байж байтал тухайн эмэгтэйтэй хамт явж байсан үл таних залуу нь над дээр хүрч ирээд надтай сууж байсан эмэгтэйг гараас нь татаж босгоод аваад явсан тэгэхээр нь би тухайн ахад юу болсон юм бэ гээд асуухад намайг шалдан бацаан минь зайл гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ахад та юу яриад байгаа юм гэж хэлээд байж байтал тухайн ах намайг цохиод авсан тэгэхээр нь би тухайн ахыг 2-******* удаа цохисон тэгээд хамт явж байсан хүмүүс нь бид нарыг салгахад нь би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******4 тал/,

 

Камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-47 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202******* оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *******87******* дугаартай шинжээчийн “...Г.Э******* биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 1*******-14 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******9 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.Б******* нь хохирогч Г.Э******* биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулсан болох нь хэргийн 1*******-14 дугаар талд авагдсан шинжээчийн 202******* оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *******87******* дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 202******* оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *******87******* дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 21*******/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн *******87******* дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б******* “...202******* оны 05 дугаар сарын 22-ноос 2*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Этүгэн” зочид байдлын В1 давхарт байрлах караокед “хамт явсан эмэгтэйгээ хармалсан” гэх шалтгаанаар хохирогч Г.Э******* биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Э нь хохирол төлбөрт *******,*******22,*******05 /гурван сая гурван зуун хорин хоёр мянга гурван зуун тав/-н төгрөгийн баримтыг хавтаст хэргийн 2*******-24 дугаарт талд авагдсан байх ба үүнээс 58*******,155 /таван зуун наян зургаан мянга нэг зуун тавин тав/-н төгрөгийг хувиасаа төлсөн, 2,7**************,150 /хоёр сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун тавь/-н төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн болохыг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б 58*******,155 /таван зуун наян зургаан мянга нэг зуун тавин тав/-н төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эд олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан байх ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын байгууллагад учруулсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй байх шүүгдэгчийг Эрүүл Мэндийн Даатгалын Санд төлбөл зохих төлбөртэй болохыг энэ тогтоолд дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.*******-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, **************.*******, **************.7, **************.8, **************.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харнууд овогт Б******* Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

*******. Шүүгдэгч Б.Б*******д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 58*******,155 /таван зуун наян зургаан мянга нэг зуун тавин тав/-н төгрөг гаргуулж хохирогч Г.Эд олгож, хохирогч Г.Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

*******. Шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас хохирогчид болон Эрүүл Мэндийн Даатгалын байгууллагад  учруулсан  хохирол төлөгдөөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1, *******8.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ