Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/634

 

   *******0**************           08           01                                           *******0**************/ШЦТ/6*******4

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа

Шүүгдэгч: Г.Т*******

Хохирогч Б.М*******, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал /ҮД:0491/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г******* Т*******д холбогдох эрүүгийн **************0500000109******* дугаартай хэргийг *******0************** оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1994 оны 1******* дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *******9 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Тавилгын үйлдвэрт мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр ******* хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүгийн ******* дугаар хороо Бага нарангийн ******* дугаар гудамжны *******8 тоотод оршин суух хаягт, урьд

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 6 дугаар сарын *******8-ны өдрийн 7*******5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Б овогт Г******* Т******* /РД:МЛ941*******1015/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Т******* нь “...*******0************** оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1******* дугаар хороо 5 дугаар байрны гадна хохирогч Б.М******* “дарамтлаад байгаа юм уу, мөнгөтэй гээд байна уу” гэх зэргээр шалтаглан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Т******* нь “...*******0************** оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1******* дугаар хороо 5 дугаар байрны гадна хохирогч Б.М******* “дарамтлаад байгаа юм уу, мөнгөтэй гээд байна уу” гэх зэргээр шалтаглан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т*******гийн “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М*******ын “...Т намайг зодох гээд дайрахаар нь би зугтаад зам гартал хойноос хөөж ирээд дэгээдэж унагаад хөл, толгой хэсэгт өшиглөж цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **************0500000109******* дугаартай хэргээс:

*******0************** оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ******* тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр Б.М*******ын хохирогчоор өгсөн “...*******0************** оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр манай эхнэр С дүү Т над руу чат бичээд “эхнэртэй чинь эвлэрүүлээд өгье танай хүүхэд манайд тоглож байна” гэсэн. Тэгэхээр нь би Тийн гэрт 15 цагийн үед очсон бөгөөд бид хоёр хэсэг гадуур явж байгаад 19 цагийн үед жаахан ууж суухаар болж “Бурхант” төв рүү орсон. Тэнд бид хоёр 10 гаруй пиво уугаад сууж байхад Т намайг “та дарамтад байна уу, эсвэл мөнгө төгрөгтэй гээд байгаа юм уу” гэхээр нь ах нь тийм зүйл яриагүй шүү гэхэд Т надруу дайраад байсан. Тэгээд бид хоёр тэндээс гарахад Т намайг зодох гээд дайрахаар нь би зугтаад зам гартал хойноос хөөж ирээд дэгээдэж унагаад хөл, толгой хэсэгт өшиглөж цохиод байсан. Тэгтэл Тийн эхнэр болон манай эхнэр хоёр машинтай ирээд Тийг аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 06 дугаар сарын 08-ны өдөр Д.Ү******* гэрчээр өгсөн “...Манай нөхөр Т******* төлөв даруу архи дарс уудаггүй, жилд ганц хоёр л удаа уудаг. Хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, зодоон цохионд оролцдоггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-1******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Б.Б******* гэрчээр өгсөн “...*******0************** оны 04 дүгээр сарын *******0-ны орой ************** цагийн үед би гэртээ байхад манай баз дүү Т******* над руу залгаад танай гэрийн ойролцоо пабд сууж байна. Намайг ирээд аваадхаач гэхээр нь би өргөө кинотеатрын хойд уулзвар дээр байдаг Роял нэртэй пабд ороход Т******* хүргэн ахтайгаа гээд нэг ахтай хамт сууж байсан. Би очоод гарья гэхэд цаг нь дуусаагүй байна гээд пиво уугаад сууж байгаад нөгөө ахтай маргалдаад байхаар нь би хоёуланг нь авч гараад явъя гээд машинд суулгах гэтэл явахгүй гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад зодолдоод эхлэхээр нь би салгах гээд дийлээгүй. Би тэр хоёрыг болихгүй байхаар нь Т*******гийн эхнэр лүү залгаж дуудсан юм. Тэгтэл эхнэр нь хоёр хадам эгчтэйгээ ирж Т*******г аваад явсан. Т*******гийн подволк урагдсан. Хүргэн ах нь гэх хүний шүднээс нь цус гарсан харагдаж байсан. Өөр ил харагдах шарх, бэртэж гэмтсэн зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******0************** оны 05 дугаар сарын 0*******ны өдрийн 5797 дугаартай шинжээчийн “...Б.М*******ын биед баруун ухархайн доод хана цөмөрсөн, хамар ясны далд хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун нүдний дотор доод булан, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, зүүн гарын эрхий хурууны цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 4******* тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4******* тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Т******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Г.Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Г.Т******* нь хохирогч Б.М*******ын биед баруун ухархайн доод хана цөмөрсөн, хамар ясны далд хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, баруун нүдний дотор доод булан, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, зүүн гарын эрхий хярууны цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 18-19 дугаар талд авагдсан шинжээчийн *******0************** оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 5797 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн *******0************** оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 5797 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

*******014 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******16/4************** дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 5797 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т*******гийн “...*******0************** оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1******* дугаар хороо 5 дугаар байрны гадна хохирогч Б.М******* “дарамтлаад байгаа юм уу, мөнгөтэй гээд байна уу” гэх зэргээр шалтаглан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Б.М******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 1,597,150 /нэг сая таван зуун ерөн долоон мянга нэг зуун тавь/-н төгрөгийг хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн /хх-ийн *******5-*******9 тал/ ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1,597,150 /нэг сая таван зуун ерэн долоон мянга нэг зуун тавь/-н төгрөг гаргуулж хохирогч Б.М*******т олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Т******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн *******, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Т*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г******* Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т*******г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

*******. Шүүгдэгч Г.Т*******д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн *******, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Т*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,597,150 /нэг сая таван зуун ерэн долоон мянга нэг зуун тавь/-н төгрөг гаргуулж хохирогч Б.М*******т олгож, хохирогч Б.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1, *******8.******* дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Г.Т*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ