Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/637

 

2023               0*******            01                                       2023/ШЦТ/637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх 

Шүүгдэгч: Д.Ө*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Захирахбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Д******* Ө*******д холбогдох 2305001671036 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*******0 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүүхдийн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилладаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн, ******* дугаар хороо, УАС ******* дугаар байрны 5******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт Д******* Ө******* /РД:ИЙ*******0122704/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ө******* нь “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хатансүйх Экспорт ХХК-ийн Барс худалдааны төвд байрлалтай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 7,534,299 төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг завшиж, олсон орлогыг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ө******* нь “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хатансүйх Экспорт ХХК-ийн Барс худалдааны төвд байрлалтай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 7,534,299 төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг завшиж, олсон орлогыг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө*******ийн “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Захирахбаатарын “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан Барс захын лангуун дээр худалдагчаар ажиллаж эхэлсэн. Манай компанийн зүгээс 14 хоногт 1 удаа бараагаа нийлүүлж, сарын сүүлээр тайлангаа бичгээр нэгтгэж явдаг байгаа. 2022 оны 09 сар 10 сар гээд хоёр сарын хугацаанд шүүгдэгч нь ажилласан. Эхний сардаа ойролцоогоор 5,953,*******59 төгрөг, дараагийн сард 1,5*******0,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Шүүгдэгч нь 2022 оны 09 сарын цалингаа авсан, 10 сарын цалингаа манай компанийн зүгээс хохирлоо барагдуулж байж ав гэдэг байдлаар өгөөгүй байгаа. Шүүгдэгч нь сард 5*******6,949 төгрөгийн цалин авдаг хүн байгаа. Тухайн хүнд олгоогүй цалин болох 5*******6,949 төгрөгийг хасаад үлдэгдэл 6,946,350 төгрөг 70 мөнгөний хохиролтой байгаа. Уг төлбөр нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа...”

 

Эрүүгийн 2305001671036 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Захирахбаатарын өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр Д.Ө******* нь манай байгууллагад ажилд орох өргөдөл өгөөд манай компанийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 01/77 дугаартай тушаалаар борлуулагчаар ажилд авч 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс манай нэрийн дэлгүүр болох Барс захын лангуун дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3*******2,600 төгрөгийн бараа, 10 дугаар сарын 12-ны өдөр 9*******,500 төгрөгийн бараа, 10 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийн бараа, 10 дугаар сарын 14-ний өдөр 542,9*******0 төгрөгийн бараа дутаж байсан. Энэ мэтээр 2022 10 дугаар сарын 10-наас 31-ний хооронд нийт 7,534,299 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан. Үүнийг бид 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бараа бүтээгдэхүүнд хийсэн тооллогоор тогтоосон юм. Тэгэхээр нь манай нягтан Ө******* рүү 99319416 дугаараар холбогдсон бараа дутсан талаар хэлэхэд Ө******* би барааны орлогыг өөртөө авсан юм гэж хэлсэн байсан. Үүнээс хойш 12 сард дахин холбогдоход Ө******* нь одоо төлөх боломжгүй байна бага багаар нь төлье гэсэн. Үүний дараагаар Ө*******ийн утас нь холбогдохоо болиод ор сураггүй алга болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Хатансүйх Экспорт ХХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/77 дугаартай тушаал /хх-ийн 2******* тал/,

 

Нэг талаас Хатансүйх Экспорт ХХК, нөгөө талаас иргэн Д.Ө******* нарын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22/01/47 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 29-34 тал/,

 

Хатансүйх Экспорт ХХК-ийн Барс-1 барааны дэлгүүрийн бараа материалын товч тайлан, худалдагч Д.Ө*******д хүлээлгэн өгсөн бараа материалын жагсаалт холбогдох материал /хх-ийн 35-46 тал/,

 

Хатансүйх Экспорт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Санхүүгийн анхан шатны баримтад дотоод аудит хийсэн ажлын тайлан /хх-ийн 4*******-51 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7******* тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Ө*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Ө******* нь “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хатансүйх Экспорт ХХК-ийн Барс худалдааны төвд байрлалтай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 7,534,299 төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг завшиж, олсон орлогыг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Захирахбаатарын мэдүүлэг, Хатансүйх Экспорт ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/77 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн харицлагын гэрээ, Хатансүйх Экспорт ХХК-ийн Барс-1 барааны дэлгүүрийн бараа материалын товч тайлан, худалдагч Д.Ө*******д хүлээлгэн өгсөн бараа материалын жагсаалт холбогдох материал зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

          Шүүгдэгч Д.Ө******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Ө*******ийн “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хатансүйх Экспорт ХХК-ийн Барс худалдааны төвд байрлалтай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 7,534,299 төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг завшиж, олсон орлогыг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Ө*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ө*******ийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч “Хатансүйх Экспорт” ХХК-д нийт 7,534,299 /долоон сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун ерөн ес/-н төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ө*******ээс нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7,534,299 /долоон сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун ерөн ес/-н төгрөгийг гаргуулан хохирогч “Хатансүйх Экспорт” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Ө******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг  үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ө*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ө*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелүүлээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ө*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.*******, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Ө*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө*******ийг 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ө*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ө******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Ө*******ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,534,299 /долоон сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун ерөн ес/-н төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Захирахбаатарт олгосугай. 

 

5. Шүүгдэгч Д.Ө******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 3*******.1, 3*******.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Д.Ө*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ