Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/638

 

2023          08           01                                     2023/ШЦТ/638

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн, 

улсын яллагч Э.Намуун, 

шүүгдэгч Н.Э******* нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А******* овогт Н******* Э*******од холбогдох 2303003510305 дугаартай эрүүгийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай, урьд яд шийтгэлгүй,

А******* овогт Н******* Э******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтуурсан үедээ буюу “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Сан” дээд сургуулийн зүүн замд “Toyota Pruis” маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гэрлийн шон мөргөж, улмаар зорчигч Г.Б******* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтуурсан үедээ буюу “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Сан” дээд сургуулийн зүүн замд “Toyota Pruis” маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гэрлийн шон мөргөж, улмаар зорчигч Г.Б******* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4 тал/,

2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад жолооч Н.Э******* нь 3.86 хувийн тоон үзүүлэлт илэрсэн гэх тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г.Б******* хохирогчоор өгсөн “...нөхөр Э*******ын хамт явж байсан ингээд хүнсээ цуглуулчихаад буцаад гэртээ харихаар болоод би өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ******* УБМ улсын дугаартай автомашиныг жолоодоод хөдлөх гэхэд нөхөр би барья гээд надаар бариулаагүй зөрсөөр байгаад машин жолоодсон, тухайн үед нөхөр хүнс бараа цуглуулж авахдаа архи уучихсан байсан, би бариулахгүй гэж хичээсэн боловч согтуу байсан болохоор зөрсөөр байгаад машин жолоодоод хөдөлсөн. Ингээд баруунаас зүүн тийш чиглэлтэй Модны 2-н замаар ороод буцаж эргээд, эргэлттэй хэсэг дээр хүчтэй эргээд замын ертөнцийн зүгээр зүүн талд байсан шонг мөргөөд ухраад зогссон шон мөргөх үед би зүүн гараараа хаалга хэсгийг тулаад гараа хугалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7199 дугаартай шинжээчийн “...Г.Б******* биед зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгэний үр дүнгээс хамаарна хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Баяраагийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 802 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 32 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э*******од холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Н.Э******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ  “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Сан” дээд сургуулийн зүүн замд “Toyota Pruis” маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гэрлийн шон мөргөж, улмаар зорчигч Г.Б******* эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Г.Б******* хохирогчоор өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7199 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Баяраагийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 802 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардах ба уг гэмт гэмт хэргийг гэм буруутай этгээд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байвал гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч Н.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч Б.Б******* эрүүл мэндэд  хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Н.Э*******од холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг удирдлага болгон прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Улсын яллагчаас 319 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-д  болон яллах дүгнэлтийн хавсралтын 4-т ” ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг...” гэж бичсэнийг “…хүндэвтэр хохирол...” гэж залруулсан болохыг тэмдэглэж байна.

 

Хохирогчийн Г.Б******* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7199 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байх тул /хх-25 тал/ улсын яллагчийн саналыг шүүх хүлээж авсан болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Г.Баттунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг дурдаж байна. /хх-ийн 58 тал/

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Э******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Н.Э*******од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Э******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт оршин суудаг талаар байнга оршин суух хаягийн лавлагаа авагдсан байх тул түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг түүний оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар я******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Э*******од тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч Н.Э*******од шүүхээс оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад учирсан хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А******* овогт Н******* Э*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Э*******од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг түүний оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар я******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Э*******од мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Э*******од шүүхээс оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Э*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ