Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/648

 

2023               08            08                                        2023/ШЦТ/**************8

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг /томилолтоор/

Шүүгдэгч: С.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Сэр-Одын Д*******д холбогдох 23050037*******1092 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг, Цээл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Элгэн ХХК-ны хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуун мод сум, зүүндэлгэрийн ******* дүгээр баг ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух хаягтай, урьд

Төв аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21******* дугаар зүйлийн 21*******.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялыг тэнсэн харгалзсан,

Харчин овогт Сэр-Одын Д******* /РД:НЩ880*******1990/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Д******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1*******-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Нарны хороолол таксигаар хүргүүлсэн иргэн Д.Ш******* итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картыг авч яван улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 58*******90231*******2 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 1,180,000 төгрөг авч завшсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 дугаар зүйлд зааснаар    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Д******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1*******-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Нарны хороолол таксигаар хүргүүлсэн иргэн Д.Ш******* итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картыг авч яван улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 58*******90231*******2 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 1,180,000 төгрөг авч завшсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д*******гийн “.. гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 23050037*******1092 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ш******* хохирогчоор өгсөн “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оюутан ангийн найзуудтайгаа *******, 5 шил архи уучхаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс такси бариад Нарны хороолол хүргүүлсэн юм. Нарны хороолол дээр очоод таксины мөнгө төлөх гээд мобайлдаж чадаагүй болохоор таксины жолоочид Хаан банкны виза картаа өгч АТМ-с таксины төлбөрөө авчих гэж картынхаа нууц кодыг хэлж явуулсан. Тухайн үед согтсон байсан болохоор картаа мартаад машинаас буугаад явчихсан байсан. Тэгээд ахындаа орж амарсан бөгөөд тэр хугацаанд манай эхнэр Б.Нандинцэцэг миний интернэт банкийг шалгаад зарлага гарсныг мэдсэн. Өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ний өглөө надад “чиний данснаас 1,180,000 төгрөг 3 удаа гүйлгээ хийгдэж зарлага гарсан байна” гэхээр нь миний бие таксины жолоочид картаа өгснөө санаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1******* тал/,

 

Хаан банкнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 29/3358 дугаартай “58*******90231*******2 тоот дансыг ПГ790*******0110 регистрийн дугаартай Д******* Ширэндэв эзэмшдэг байна. Тус дансны 2023/01/10 өдрөөс 2023/01/15 өдрийн гүйлгээний хуулга болон 2023/01/1*******-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 9-1*******9 хаягт байрлах АТМ571-аар зарлагын гүйлгээ хийгдэх үеийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан хүргүүлэв” гэх албан бичиг /хх-ийн 25 тал/,

 

Хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Д*******гийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдрийн шөнө нь Улаанбаатар хотод оройн цагаар таксинд явж байгаад модны 2-ны ******* замын уулзвараас нэг эрэгтэй согтуу тасарчихсан хүн аваад Нарны хороолол руу хүргэж өгсөн. Тэгээд тухайн согтуу ах хүү мөнгө байхгүй АТМ оръё гээд надад картаа өгөөд кодоо хэлээд эндээс ахын дүү мөнгө аваад ир гээд надад картаа өгсөн.  Тэгээд би тухайн Нарны хороололд байрлах байран дунд зүүн тийш харсан байрлалтай Хаан банкны АТМ-ээс мөнгийг нь буюу 100,000 төгрөгийг аваад машин дээрээ очтол машинаас буугаад ирсэн байсан. Тэгээд би тухайн газраа 20-оод минут хүлээнгээ хайж байгаад дахин орж гүйлгээ хийсэн. Бэлнээр бас 800,000 төгрөгөөр авсан тэгээд 280,000 төгрөгийг тус АТМ-ээс авсан тухайн цаг үеийг хэлж сайн мэдэхгүй байна. *******-5 цагийн орчим байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******2 тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн *******1 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Д*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч С.Д******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 13-наас 1*******-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Нарны хороолол таксигаар хүргүүлсэн иргэн Д.Ш******* итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картыг авч яван улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 58*******90231*******2 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 1,180,000 төгрөг авч завшсан...” болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Хаан банкнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 29/3358 дугаартай “58*******90231*******2 тоот дансыг ПГ790*******0110 регистрийн дугаартай Д******* Ширэндэв эзэмшдэг байна. Тус дансны 2023/01/10 өдрөөс 2023/01/15 өдрийн гүйлгээний хуулга болон 2023/01/1*******-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 9-1*******9 хаягт байрлах АТМ571-аар зарлагын гүйлгээ хийгдэх үеийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан хүргүүлэв” гэх албан бичиг /хх-ийн 25 тал/, Хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

          Шүүгдэгч С.Д******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Д*******гийн  “...2023 оны 01 дүгээр сарын 13-наас 1*******-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Нарны хороолол таксигаар хүргүүлсэн иргэн Д.Ш******* итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картыг авч яван улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 58*******90231*******2 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 1,180,000 төгрөг авч завшсан...” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С.Д*******г  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч С.Д*******гийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ширэндэвт нийт 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/-н төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Ширэндэв мэдүүлэхдээ “...Д*******гаас Ширэндэв миний бие хохирлоо барагдуулсан тул ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан  байна.

 

Шүүгдэгч С.Д******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ш******* нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг  бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Д******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг  үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Д*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2800 /хоёр мянга найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,800,000 / хоёр сая найман зуун мянга / төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******д оногдуулсан торгуулийн ялыг ******* /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар С.Д******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээхийг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1-******* дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Сэр-Одын Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******г 2800 /хоёр мянга найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,800,000 / хоёр сая найман зуун мянга / төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******д оногдуулсан торгуулийн ялыг ******* /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар С.Д******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээхийг, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч С.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ