Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/652

 

    202*******           08            09                                         202*******/ШЦТ/652

 

 

                          МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч: Г.Ариунзул

шүүгдэгч: Д.Д*******, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар / ҮД:2975/,

хохирогч Ү.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О******* овогт Д******* Д*******д холбогдох эрүүгийн 2*******05014281069 дугаартай хэргийг 202******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, дээд боловсролтой,  геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, төрсөн эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хорооллын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

            О******* овогт Д******* Д******* /РД:ОЮ002915*******0/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Д.Д******* нь “2022 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хохирогч Ү.Ц*******ийг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байхад нь “...Олон улсын цахим арилжаа хийж ашиг олно...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны өөрийн эзэмшлийн ******* тоот дансаар 2*******,940,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Д******* нь “2022 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хохирогч Ү.Ц*******ийг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байхад нь “...Олон улсын цахим арилжаа хийж ашиг олно...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны өөрийн эзэмшлийн ******* тоот дансаар 2*******,940,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д*******ын “...Хохирогчтой арилжааны ажил хийж 2 сарын дараа ашигаа хувааж авахаар тохиролцож хөрөнгө оруулалт авсан. Хохирогч нь манай сургалтанд сууж байсан тухайн үед танилцсан. Арилжаа ч гэлтгүй бүх л бизнес эрсдэлтэй байдаг. Тухайн үед надаас шалтгаалаагүй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу миний дансыг тухайн үед битүүмжилсэн байсан. Эдгээр нөхцөл байдлууд нөлөөлсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ү.Ц*******ийн “... мөнгөө буцааж авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2*******05014281069 хэргээс шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ү.Ц*******ийн хохирогчоор өгсөн “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа танил Д******* гэх хүн надад санал тавьснаар 2022 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр 2*******,940,000 төгрөгийг ******* тоот данс руу шилжүүлж 2 сарын ашгаа хувааж авч харин 2*******,940,000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон боловч одоог болтол буцааж өгөөгүй. Би гэрээ байгуулаагүй. Д*******ын данс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ш******* гэрчээр өгсөн “...Энэ нь миний үеэл Ү.Ц*******т мөнгө зээлсэн асуудал юм бид хоёр андуудын автобусны урд буудал дээр машин дотор цуг байхдаа Ц*******ийн хэлснээр Д******* гэх залуугийн ******* тоот данс руу хийчих гээд утсан дээрээсээ харуулж шилжүүлсэн. Би Ү.Ц*******ийн хэлснээр мөнгө шилжүүлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Хаан банкны Э.Ш******* эзэмшлийн 50*******002*******516 тоот депозит дансны хуулга /хх-ийн 06 тал/,

 

Хаан банкны Д.Д*******ын эзэмшлийн ******* тоот депозит дансны хуулга /хх-ийн 1*******-24 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Д*******ын яллагдагчаар өгсөн “...Би нийт хохирлыг одоогоор шууд барагдуулах боломжгүй ч тодорхой хэмжээний 5,000,000 төгрөг өгөх боломжтой байгаа. Үлдэгдэл мөнгийг нэн яаралтай төлж барагдуулах боломжтой юм. Мөнгийг нь хувааж өгөх гэхээр хохирогч маань гүйцэт авна гээд мөнгө төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д*******ын  хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Д*******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.Д******* нь “2022 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хохирогч Ү.Ц*******ийг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байхад нь “...Олон улсын цахим арилжаа хийж ашиг олно...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны өөрийн эзэмшлийн ******* тоот дансаар 2*******,940,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч гэрч нарын мэдүүлэг, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ хохирогчтой харилцан тохиролцож буюу хохирогчийн оруулсан хөрөнгөөр гадаад валютын арилжаанд оролцож ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон байсан боловч миний бие өвдөөд энэ арилжааг хийгээгүй, би олон улсын Forex арилжаа хийх сургалтыг иргэдэд өгдөг, 2017 оноос хойш олон улсад арилжаа эрхэлж байгаа гэв.

Шүүгдэгч, хохирогч нарын хооронд бий болсон энэ харилцаа нь харилцан тохиролцсон иргэний эрх зүйн шинжтэй харилцаа мэт боловч прокуророос ирүүлсэн хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Д******* нь олон улсын зах зээлд гадаад валютын арилжаа эрхэлдэг гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч хохирогч нарын хооронд  байгуулагдсан хөрөнгө оруулалтын болон хамтран ажиллах талаар бичгээр байгуулагдсан гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй, түүнчлэн олон улсын зах зээлд гадаад валютын арилжаа эрхэлдэг талаар шүүгдэгч ярих боловч энэ талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгч хэрэгт хавсаргаагүй байна.

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчийг олон улсын зах зээлд гадаад валютын арилжаа эрхэлдэггүй атлаа зохиомол байдал бий болгож,  ашиг олоод олсон ашгаа тэнцүү хуваана гэж хохирогчийг хуурч түүний мөнгийг авсан нь  гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Д******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Д*******ын 2022 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хохирогч Ү.Ц*******ийг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байхад нь “...Олон улсын цахим арилжаа хийж ашиг олно...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны өөрийн эзэмшлийн ******* тоот дансаар 2*******,940,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Ү.Ц******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид өгсөн  2*******,940,000 /хорин гурван сая есөн зуун дөчин мянга/-н төгрөгийг бэлнээр буцаан авсан гэх гэмт хэргийн улмаас бий болсон хохирол төлбөр төлөгдсөн  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Д.Д******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч Ү.Ц*******т 2*******,940,000 /хорин гурван сая есөн зуун дөчин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Д.Д*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Д.Д*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүх гэмт хэргийг шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Д*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй, нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О******* овогт Д******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ” Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

*******. Шүүгдэгч Д.Д*******д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Д******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5 Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн хохирогч гомдол саналгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д*******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ