Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/653

 

   2023          08             15                                         2023/ШЦТ/653

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч: М.Анхбаяр

шүүгдэгч: С.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Танан овогт С******* Б*******д холбогдох эрүүгийн 2205012681140 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номин тав трейд ХХК-д ажилладаг, ам бүл1, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Эрдэнэтолгойн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            Танан овогт Самдангийн Б******* /РД:ВВ77022202/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч С.Б******* нь хохирогч Б.М*******ад “...таньдаг лам, бөө хүнд үзүүлсэн, засал хийлгэх хэрэгтэй, өргөл барьц өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.М*******аас өөрийн Хаан банкны ******* дугаарын дансаар 7,139,000 төгрөг, охин Г.Н******* Хаан банкны ******* дансаар 650,000 төгрөг нийт 7,789,500 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Б******* нь хохирогч Б.М*******ад “...таньдаг лам, бөө хүнд үзүүлсэн, засал хийлгэх хэрэгтэй, өргөл барьц өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.М*******аас өөрийн Хаан банкны ******* дугаарын дансаар 7,139,000 төгрөг, охин Г.Н******* Хаан банкны ******* дансаар 650,000 төгрөг нийт 7,789,500 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******гийн “...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205012681140 хэргээс шинжлэн судалсан:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М*******ын хохирогчоор өгсөн “...Би анх 2019 онд “Номин тав трейд” ХХК-д харуул хамгаалалтын гарахын шалгагчаар ажилд орсон. Ингээд 2020 онд 3, 4 дүгээр хороололд байрлах “Номин их дэлгүүр”-т ажиллаж байх хооронд Б******* гэх эгч манай ажилд шилжиж ирсэн. Ингээд тэр эгч бид 2 дотно танилцаж найзалж нөхөрлөх болсон ба Б******* эгч надад өөрийн амьдралаа би нөхөргүй ганц хүүхэдтэй гэхдээ найз залуутай гэж хэлээд миний амьдралын нэг маш том лам бөөгийн хосолсон хүнд даатгуулсан тэр хүний миний зам мөрийг засаж явдаг. Чамайг үзүүлсэн чинь засал хийлгэ гэж байна миний таньдаг лам суварга босгож байгаа юм байна, 2-уулаа хандив өгье гээд анх надаас өөрийнхөө дансаар мөнгө авч байсан. Анх шилжүүлсэн цагаас хойш бол байга мөнгө авах болсон. Мөнгө авахдаа би чамд засал хийлгэх гэж байна, өргөл өгөх хэрэгтэй байгаа мөнгөө өгчих гээд Б******* эгч өөрийнхөө дансаар авдаг байсан. БИ ламтайгаа уулзъя гэхэд уулзуулахгүй ямар нэгэн шалтаг хэлээд уулзуулдаггүй байсан. Б******* эгч надад ханийн тэнгэр дуудаж өгнө гэж хэлээд байдаг байсан. Хамгийн гол нь Б******* эгч надад засал хийлгэж өгнө, ханийн тэнгэр дуудаж өгнө гэж хэлээд би ламд мөнгийг чинь өгч байгаа гэж намайг хуурч мөнгө авч намайг хохироосонд гомдолтой байна. Наранцэцэг гэдэг хүний данс руу мөнгө засал хийлгэхээр мөнгө шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-******* тал/,

 

Шүүгдэгч С.Б*******, Г.Наранцэцэг нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-55, 56-57 тал/,

Г.Н******* эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-63 тал/,

С.Б*******гийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-139 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Б*******гийн яллагдагчаар өгсөн “...Би 2013 оноос хойш Номин тав трейд ХХК-д гарахын шалгагчаар ажиллаж байгаа юм. Ингээд манай ажилд М******* гэх эмэгтэй 2018 он орчим орсон ба бид хёор М*******ыг ажилд орсон цагаас дотно найзалж нөхөрлөх болсон юм. Ингээд М******* ламд үзүүлсэн чинь 200,000 төгрөгөөр үзүүлсэн гэж ярьж байсан ба тэгэхээр нь би надад таньдаг лам, бөө байгаа гэж хэлээд өргөл барьц барих хэрэгтэй байна чамайг үзүүлсэн чинь засал хийлгэх ёстой барцадыг чинь арилгана гэж хэлээд 2020 оноос эхэлж 2022 он хүртэл увуулж цувуулж өөрийнхөө дансаар мөнгө авсан. Тэгээд М******* ламтайгаа биеэр уулзаж юм асуумаар байна гэхээр нь уулзуулах хүн байхгүй учраас М*******аас холбоогоо тасалсан юм. Би лам бөөд огт үзүүлж байгаагүй. Би худлаа ярьж мөнгө авсан. Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Г.Наранцэцэг нь манай охин байгаа юм. Би М*******аас мөнгө авахдаа ихэнхдээ өөрийнхөө ******* тоот дансаар авдаг байсан. 3 удаа охин Г.Н******* дансаар засал хийлгэнэ гэж хэлээд М*******аас авч байсан юм. Би яг хэдэн төгрөг авсан гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Ойролцоогоор 8,000,000 төгрөг байх гэж бодож байна...”

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 218 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 225 тал/, байнга оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 221 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч С.Б*******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч С.Б******* нь хохирогч Б.М*******ад “...таньдаг лам, бөө хүнд үзүүлсэн, засал хийлгэх хэрэгтэй, өргөл барьц өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.М*******аас өөрийн Хаан банкны ******* дугаарын дансаар 7,139,000 төгрөг, охин Г.Н******* Хаан банкны ******* дансаар 650,000 төгрөг нийт 7,789,500 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан...” болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Г.Наранцэцэг, С.Б******* нарын эзэмшлийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Наранцэцэг, С.Б******* нарын эзэмшлийн Хаан банкны депокит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Б******* нь хохирогч Б.М*******ад таньдаг лам, бөө хүнд үзүүлсэн, засал хийлгэх хэрэгтэй, өргөл барьц өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.М*******аас өөрийн Хаан банкны ******* дугаарын дансаар 7,139,000 төгрөг, охин Г.Н******* Хаан банкны ******* дансаар 650,000 төгрөг нийт 7,789,500 төгрөгийн хохирол учруулж, залилсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүгдэгч С.Б*******гийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.М*******ад 7,789,500 /долоон сая долоон зуун наян есөн мянга таван зуу/-н төгрөгийг хохирол хохирол учирсан ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

Хохирогч Б.М******* нь шүүгдэгчид 9 орчим сая төгрөг шилжүүлсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэх хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол 7,789,500 /долоон сая долоон зуун наян есөн мянга таван зуу/-н төгрөгөөр тогтоогдсон болохыг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч С.Б*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,789,500 /долоон сая долоон зуун наян есөн мянга таван зуу/-н төгрөг гаргуулж хохирогч Б.М*******ад олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 4,000,000 орчим төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан гэх хэдий ч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй болохыг тэмдэглэж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч С.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.М*******ад 7,789,500 /долоон сая долоон зуун наян есөн мянга таван зуу/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч С.Б*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  *******00 / гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 / гурван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэж түүнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын  хугацаанд төлж биелүүлэхийг  даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Танан овогт Самдангийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг бусдын сүсэг бишрэлийг далимдуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Б*******г *******00 / гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 / гурван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Б*******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын  хугацаанд төлж биелүүлэхийг  даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Шүүгдэгч С.Б*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,789,500 /долоон сая долоон зуун наян есөн мянга таван зуу/-н төгрөг гаргуулж хохирогч Б.М*******ад олгосугай.

 

6. Шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч гомдол саналтай гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ