Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/656

 

2023              08          16                                   2023/ШЦТ/6*******6

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч Б.Солонго,

Шүүгдэгч Б.Д*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /ҮД:0161/,

Шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тарвагатайхан овогт Б******* Д*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сумт овогт Б******* Т нарт холбогдох эрүүгийн 230*******0000000*******7 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, бага боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа сийлбэрчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Монел ******* тоотод оршин суух хаягтай, урьд

            Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.2, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 01 жил, 02 сарын хорих ялаар,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн 1*******4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.2-т зааснаар 02 жилийн хорих ялаар,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар тогтоосон

            Тарвагатайхан овогт Б******* Д******* /РД:/,

 

            Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 2******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн  2023/ДШМ/398 дугаартай магадлалаар хорих ялыг 01 жил болгон өөрчилсөн

            Сумт овогт Б******* Т /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б.Д******* нь “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ******* тоотод байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан иргэн П.Б******* эзэмшлийн ******* ХӨВ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүдэгч Б.Д*******, Б.Т нар нь бүлэглэж “...2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн А.С эзэмшлийн УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д******* нь “...2022 оны 12 дугаар сарын 30-наас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ******* тоотод байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан иргэн П.Б******* эзэмшлийн ******* ХӨВ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүдэгч Б.Д*******, Б.Т нар нь бүлэглэж “...2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн А.С эзэмшлийн УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын “:::Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 230*******0000000*******7 дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.С хохирогчоор өгсөн “...Би ажлаа тараад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 10 дугаар байрны гадаа гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн УБҮ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаар ирээд гэрийн гадаа байрлуулж хучлагаар хучиж орхисон. 2023 оны 01 дүгээр сарын 0*******-ны өглөө 08 цаг 10 минутын үед охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гарч ирэхэд хучлага хөдөлсөн байсан. Тэгээд тоогоогүй хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэртээ орчхоод буцаж гарч ирээд машинаа халаах гээд асаатал аймар чанга дуугарсан. Гайхаад буцаж унтраагаад доогуур нь харахад яндан сугалаад авсан, боолт, багажуудаа орхисон байсан. Тэгээд яндангаа алга болсныг мэдээд хорооны цагдаа дээрээ очсон. Манай аав 102 дугаарын утас руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд надаас мэдүүлэг авсан. Машинаа 2014 он хавьцаа хамаатны эгчээсээ авч байсан. Урьд нь би яндангүй явж байснаа мэдэхгүй байж байгаад машинаа үзлэг оношилгоонд оруулахдаа мэдсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сард 1,*******00,000 төгрөгөөр Эрдэнэт хотоос яндан худалдаж авч тавьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Б******* хохирогчоор өгсөн “...Манай гэр бүлийнхэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХВ-4В-38******* тоот нийтийн байранд амьдраад 2 жил гаран болж байна би өөрийн ******* ХӨВ улсын дугаартай приус 20 маркийн авто машинаа байрныхаа урд буюу гудамжинд байнга тавьдаг. 2022 оны 12 дугаар сарын 30-ны 00 цаг өнгөрч байхад эхнэр А зуслангаас ирээд нийтийн байрныхаа гадаа авто машинаа байрлуулж тавиад гэртээ орсон. Тэр өдрөө эхнэр бид 2 гэрээсээ гараагүй маргааш нь *******-нийө дөр баярын өдөр байсан болохоор гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглээд машинаа эргэж тойроогүй тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад гарч авто машинаа халаах гээд машинаа асаатал машин пажигнаад эвгүй дуугараад байхаар нь буугаад машинаа тойрч хартал ард талд яндан газарт унасан нүүрсэн яндан байхгүй болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Б******* гэрчээр өгсөн “...Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр над руу Ж утсаар яриад машины гуппер хойд гэрэл хоёр янзлуулмаар байна гэсэн. Тэгэхээр нь би манайд хүрээд ир гэсэн. Удалгүй Ж хүүхэдтэйгээ хамт ирсэн тэр үед л би Д*******ийг анх харсан. Тэгээд надад та гэрээсээ хойг гурав хоног гарахгүй юм бол машинаа түр өгөөч манай гэрт ажил явдал гараад машингүй болоод байна та энэ машиныг аваад үлдчих найз засварчин чинь хөдөө яваад ирээгүй байгаа юм чинь гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 1 дүгээр сарын 09-ний өдөр би утсаар яриад гуппер, гэрэл чинь бэлэн болсон шинээр аваад ирсэн тавихад бэлэн байгаа, ажил явдал чинь дууссан уу чиний машиныг янзалж өгөөд ах нь машинаа авъя гэсэн чинь ажил явдаг одоо л дуусаж байна гэхээр нь за чи тэгвэл маргааш эрт хүрээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.М гэрчээр өгсөн “...Би тийм хүмүүсийг бол сайн мэдэхгүй байна гэхдээ М Ш гэсэн нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй 2022 оны 11 дүгээр сарын дунд үеэс фэйсбүүк чатаар миний “M E” гэсэн хаягтай хүнээс над руу чат бичээд Приус 20-ын нүүрсэн яндан худалдан авах уу гээд байхаар нь чатаар холбоо бариад надтай 2022 оны 11 дүгээр сарын сүүл үеэр нэг удаа Приус 20-ын он залуу 2007 оноос хойш үйлдвэрлэсэн ориг япон яндан авчирч надад 1,700,000 төгрөгөөр зарсан ба мөнгийг нь би бэлэн мөнгөөр жижигхэн цайвардуу царайтай 27-30 орчим насны цэнхэр өнгийн улсын дугаар санахгүй байнгаа приус 20 загварын машинтай залууд Да Хүрээ захын ойролцоо гудамжинд өгсөн ба тэрнээс 10 орчим хоногийн дараа тэр залуу цэнхэр өнгийн улсын дугаар санахгүй байгаа приус 20 загварын машинтай ирсэн урд зорчигч суудал дээр нэг 23-24 настны эмэгтэй явж байсан тэр үед дахиад 2007 оноос хойш үйлдвэрлэсэн приус 20-ын ориг япон нүүрсэн яндан авчирч өгсөн ба тэрийг нь 2,000,000 төгрөгөөр худалдан аваад мөнгийг нь бэлэн мөнгөөр тэр залууд Да хүрээ захын баруун талд Дизель хүрээгийн хойд талын гудамжинд өгсөн. Би өөрөө фэйсбүүк дээр хаягдал нүүрсэн яндан болон задаргааны машинуудын нүүрсэн янданг худалдаж авна гээд зар оруулчихсан байсан. Тэгээд 12 дугаар сард тэр залуутай огт холбоогүй байж байтал тэр залуу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орчим нөгөө фэйсбүүкээр чат бичээд 2 ширхэг яндан байна Өмнөговь аймгаас авчирсан задалсан приус 20-ынх гэхээр нь эхлээд авахгүй гэтэл авчихаач гээд байхаар нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өндөр дэнж орчим нөгөө 30 орчим насны намхан цайвар царайтай залуутай уулзсан ба тэр үед дахиад нөгөө цэнхэр приус 20-той ирсэн байсан ба хажууд нэг сахалтай залуу цуг явж байсан бөгөөд 2007 оноос хойш үйлдвэрлэсэн тоёота приус 20 тээврийн хэрэгслийн ориг япон нүүрсэн яндан байсан ба 2 янданг нь 3,600,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгөө бэлнээр тэр намхан залууд өгсөн, тэгсэн чинь тэр хоёр яндангийн нэг нь хужаа яндан байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахиад чат бичээд уулзъя гээд байхаар нь уулзахаар болоод гэрийнхээ гадаа 20 цаг өнгөрч байх үед гартал цагдаа хүрээд ирсэн ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******1-*******2 тал/

 

Мөрдан шалгах ажиллагааны шатанд С.Жын гэрчээр өгсөн “...Д******* миний машиныг мөргөлдүүлсэн байсан. Тэгэхээр нь би танил ах Баас янзлаад өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******7-*******9 тал/,

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэдалайгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын гадна зогсоолд ДАХ, 204******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тухай “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл” /1-р хх-ийн 12-21 тал/,

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ:723-*******496 дугаартай “Приус 20 авто машины нүүрсэн яндан 1 ширхэг 1,400,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61-64 тал/,

 

Хөрөнгө үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД1-23-74 дугаартай “Приус 20 автомашины нүүрсэн яндан 1 ширхэг 1,800,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 230-2******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Тын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө эхнэр хүүхдийн хамт гэртээ байсан. Миний ах Д******* гараад ир гэж дуудаад би гарсан. Ах үл ялиг архи үнэртүүлсэн ах нь архи уумаар байна машин бариад өг гээд дагуулаад явсан. Над руу саяхан ченж ярьсан өмнөх хэрэгт чирээгүйд баярлалаа гэсэн. Одоо ах нь янданг нь өндөр үнээр авна хохирол дээр чинь тусална, ах дээр нь дандаа хулгайн яндан авсан хүмүүс авч ирж өгч байгаа гэсэн. Тэр олон хүнээс чамайг танив гэж хэллээ гэж надад хэлсэн. Тэгээд би машин бариад уух юм авахаар хороолол явсан. Си Юу дэлгүүр орж пиво авч уугаад Мишээл зоог гэдэг газрын хажууд зам дагуу зогссон. Ах бие засаад ирнэ чи наанаа байж бай гэж хэлээд 10 дугаар байр тойроод явсан. Удалгүй машины урт яндан бариад гараад ирсэн. Намайг хүн харж бай гээд өөрөө хөрөөдөөд эхэлсэн. Тэгээд миний куртикийг авч үлдээд машинаа аваад хүрээд ир би зам дагуу зогсож байя гээд үлдсэн. Би хэлсэн ёсоор нь очиж аваад дүүгийнх нь гэрт үлдээгээд явсан. Тэр машины дугаар нь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д*******ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө би дүү Тынд 01 цагт очсон. Тэгээд би архи уумаар байна машин бариад өг гээд дагуулаад явсан. Над руу саяхан ченж ярьсан өмнөх хэрэгт чирээгүйд баярлалаа хохирол дээр чинь тусална ах дээр нь дандаа хулгайн яндан авсан хүмүүс авч ирж өгч байгаа. Тэр олон хүнээс чамайг танив гэж хэллээ гэж хэлсэн. Тэгээд би уух юм авахаар хороолол явсан. Си Юу дэлгүүр орж пиво авч уугаад Мишээл зоог гэдэг газрын хажуу зам дагуу зогссон. Би бие засаад ирнэ чи наанаа байж бай гэж дүүдээ хэлээд 19 дүгээр байр тойроод явсан. Тэгээд би 9 давхар байрны зогсоол дээрээс хучлагатай приус 20 машины яндан авсан. Дараа нь Чингэлтэй дүүрэг зурагтын нийтийн байрны үүдэнд зогсож байсан приус 20 машины яндан авсан. Дараа нь Баянзүрх дүүрэг амгалан өртөөний ар талын зогсоол дээрээс шөнө цагаан өнгийн приус 20 машины яндан авсан. Дараа нь ТЭЦ3-ны хойд талын түрээсийн байрны ардаас цагаан өнгийн приус 20 машины яндан авсан нийт 6 удаа яндан авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/ тал

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******, Б.Т нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 137, 178 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 120, 123 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч  Б.Д*******ийг  “...2022 оны 12 дугаар сарын 30-наас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ******* тоотод байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан иргэн П.Б******* эзэмшлийн ******* ХӨВ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж

шүүдэгч Б.Д*******, Б.Т нарыг  бүлэглэж “...2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн А.С эзэмшлийн УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж тэдэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Д******* нь “...2022 оны 12 дугаар сарын 30-наас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ******* тоотод байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан иргэн П.Б******* эзэмшлийн ******* ХӨВ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт бүрэн нотлогдсон,

харин шүүдэгч Б.Д*******, Б.Т нар нь бүлэглэж “...2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн А.С эзэмшлийн УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт бүрэн нотлогдон тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.

 

 Тодруулбал шүүгдэгч нар гэмт үйлдлээ хөнгөвчлөх учрах саадыг арилгах зорилгоор ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийн үйл баримтад дүгнэлт хийж шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, эд зүйл нь биеэр өргөж дааж авч явж чадахгүй эд зүйл байх үед зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнээр хангагдана.

 

Харин хулгайлах хууль бус үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд хөрөнгийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласан нь[1] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Тын өгсөн “...гэж хэлээд 10 дугаар байр тойроод явсан. Удалгүй машины урт яндан бариад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-109 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хулгайлсан эд зүйл болох нүүрсэн яндан нь биеэр өргөж дааж явах боломжтой, шүүгдэгч нар хэргийн газраас хурдан зугтахын тулд унаж явсан ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ хулгайлсан эд зүйлийг ачиж явсан нөхцөл байдал тогтоогдлоо.

 Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч нарыг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь бүлэглэж “...2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн А.С эзэмшлийн УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хууль бусаар авч хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт тогтоогдсон энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Д*******өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс Б.Д*******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж, Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж  өөрчилсөн болохыг дурдаж байна.  

 

Учир нь хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Д******* нь хохирогч П.Б******* эд хөрөнгөд 1,800,000 төгрөгийн хохирол ганцаараа учруулснаас гадна шүүгдэгч Б.Ттой хамтаар хохирогч А.Содбилэгт 1,400,000 төгрөгийн хохирол учруулахдаа шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж эхлэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдсэн, тодруулбал Б.Т нь шүүгдэгч Б.Д*******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж ирэхэд нь хүлээж байгаад тээврийн хэрэгсэлд ачиж хамт явсан хэргийн үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогч А.Содбилэгт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдлээрээ урьдчилан санаатай нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иймд, шүүхээс шүүгдэгч Б.Д*******ийн  “...2022 оны 12 дугаар сарын 30-наас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ******* тоотод байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан иргэн П.Б******* эзэмшлийн ******* ХӨВ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдэл,

шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь бүлэглэж “...2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн А.С эзэмшлийн УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдэл нь хохирогч А.Содбилэг, П.Батболд нарын мэдүүлэг, гэрч С.Б, Э.Мөнхбаяр нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ:723-*******496 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД1-23-74 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон,

шүүгдэгч нарын дээрх хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тарвагатайхан овогт Б******* Д*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Сумт овогт Б******* Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

 

Шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь гэмт хэргийн улмаас хохирогч А.Содбилэгт 1,400,000 төгрөг, хохирогч П.Батболдод 1,*******00,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 16-18 тал/

 

Иймд шүүгдэгч Б.Д*******, Б.Т нарыг хохирогч А.Содбилэг, П.Батболд нарт төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д*******, Б.Т нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчид учруулсан хохирол зэрэгт дүгнэлт хийж  шүүгдэгч Б.Д*******өд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан *******00 / таван зуу / нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Тт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлж байх ба шүүгдэгч нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 41******* дугаар нээлттэй, хаалттай  хорих ангиас  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан Хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн нийт 73 /далан гурав/ хоног цагдан хорьсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар түүний  энэ хэрэгт цагдан хоригдсон нийт хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг түүний биечлэн эдэлж буй хорих ялд нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээрх 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт 2*******1000000074 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д******* энэ хэрэгт цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногтой, шүүгдэгч Б.Т энэ хэрэгт цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Д*******, Б.Т нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Шүүгдэгч Тарвагатайхан овогт Б******* Д*******, Сумт овогт Б******* Т нарт холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тарвагатайхан овогт Б******* Д*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Сумт овогт Б******* Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д*******ийг *******00 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

Шүүгдэгч Б.Тыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******, Б.Т нар нь шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

*******. Б.Д*******, Б.Т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Д******* нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 3 /гурав/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Т нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн2023/398 дугаартай магадлалаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял эдэлж буйг дурдаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээрх 398 дугаартай магадлал, 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтсугай.

7. Шүүгдэгч Б.Д******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногтой, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан “домакрат 1 ширхэг, улаан өнгийн төмрийн хөрөө 1 ширхэг, 14-ийн түлхүүр 1 ширхэг, 22-ын түлхүүр 1 ширхэг, 2******* см урттай тахир иш 1 ширхэг”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт 2*******1000000074 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 73 /далан гурав/  хоногийг тэдгээрийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялд тус тус оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д*******, Б.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

[1] 2018 оны 06 сарын 2*******-ны өдрийн 306 дугаартай Улсын Дээд Шүүхийн тогтоол