Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/657

 

    202*******          08             16                                         202*******/ШЦТ/657

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: Б.Э*******, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/

Хохирогч Б.Ө******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* овогт Б******* Э*******д холбогдох эрүүгийн 2*******050119*******0809 дугаартай хэргийг 202******* оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Булган аймаг, Сэлэнгэ сум ******* дугаар баг, ******* хаягт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ялаар шийтгүүлж, тэнссэн,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ******* жил, 5 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн,

Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан

Д******* овогт Б******* Э******* /РД:ФЖ95061911/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э******* нь “....2022 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрөөс  24-нд  шилжих шөнө 00:00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчид багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны гудамжинд иргэн М. З******* эд  хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Самсунг-А************** загварын гар утас 1 ширхэг, Самсунг-А6 загварын  гар утас 1 ширхэг, биет *******0,000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг эд зүйлсийг авсан,            Үргэлжилсэн үйлдлээр буюу 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Барилгын материалын дэлгүүрийн зүүн талд явж байсан иргэн Б.Ө******* эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн  “Айфоне 14 плас” маркийн  гар утас 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, виза карт зэрэг эд  зүйлсийг авсан, 2022 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрөөс  24-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчид багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны гудамжинд иргэн М.З******* нүүрэн тус газарт гараараа цохиж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн  05:00 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Барилгын материалыг дэлгүүрийн зүүн талд явж байсан иргэн Б.Ө*******ыг шат руу түлхэж унаган, толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Б.Э******* нь “....2022 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрөөс  24 шилжих шөнө 00:00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчид багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны гудамжинд иргэн М. З******* эд  хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Самсунг-А************** загварын гар утас 1 ширхэг, Самсунг-А6 загварын  гар утас 1 ширхэг, биет *******0,000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг эд зүйлсийг авсан, Үргэлжилсэн үйлдлээр буюу 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Барилгын материалын дэлгүүрийн зүүн талд явж байсан иргэн Б.Ө******* эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн  “Айфоне 14 плас” маркийн  гар утас 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, виза карт зэрэг эд зүйлсийг авсан, 2022 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрөөс  24-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчид багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны гудамжинд иргэн М.З******* нүүрэн тус газарт гараараа цохиж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн  05:00 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Барилгын материалыг дэлгүүрийн зүүн талд явж байсан иргэн Б.Ө*******ыг шат руу түлхэж унаган, толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******гийн өгсөн “...Гэм буруу дээрээ маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Ө******* “…гомдолтой…” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2*******050119*******0809 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 0******* тал/,

 

Орхон аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 120-121 тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07 тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг  бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ө******* хохирогчоор өгсөн “...202******* оны 0******* дугаар сарын 02-ноос 0*******-нд шилжих шөнө CU орох гээд гэрээсээ гарсан. Барилгын захын хажуугийн шат руу эргэтэл тухайн залуу намайг хойноос шат руу түлхсэн. Би шатнаас барьж тогтоод яаж байгаа юм гэтэл тухайн залуу яасан ч яадаг юм гээд газраас шил авч толгой руу цохиж хагалсан бөгөөд энэ үед би шатан дээр унасан. Тэгтэл тэр залуу миний дээр гарч суугаад толгой, нүүр, ам руу дахин дахин цохиж байгаад хувцасны халаас ухаад гар утас, түрүүвч, түлхүүр аваад буцаад шат руу дээшээ өгсөөд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202******* оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн **************79 дугаартай “Б.Ө******* биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун гарын *******-р харууны зүсэгдсэн шарх, нуруу, баруун бугалгын хазагдсан шарх, цээж, баруун чамархай, баруун хацар, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн 202******* оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1*******25 дугаартай “Айфоне 14 плас” загварын гар утсыг *******,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-27 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.З******* хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 2*******-ны орой 2******* цагийн үед “Богд гол” баарнаас гараад зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг “Vegas” баар руу хальт ороод буцаж гараад бараан захын чиглэлд худалдааны гудамжаар явж байхад үл таних нэг залуу надтай маргалдаад тэгээд намайг нүүр рүү цохиод намайг зодоод миний цүнхтэй эд зүйлийг дээрэмдээд явсан. Тухайн үед миний цүнхэн дотор Хаан банкны виза карт, бэлэн *******0,000 төгрөг, Сумсунг А**************, А6 гэх нэртэй 2 гар утас байсан. Өөр эд зүйл байгаагүй. Гадна төрхийн хувьд монхордуу хамартай бордуу царайтай, хувцасны хувд дээгүүрээ цэнхэр өнгийн яакан цамц өмссөн, хар өнгийн саравчтай малгайтай байсан. Миний үүдэн хэсгийн ******* шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э******* гэрчээр өгсөн “...Б.Э******* нь миний төрсөн ах байгаа юм. Гэртээ байдаггүй одоогоор Улаанбаатар хотод л байгаа байх, ер нь холбоотой байдаггүй. 9575-9*******28 дугаар миний дугаар байсан юм. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны ******* тасагт гэрт ирж ******* хоносон. Сүүлд ирэхээсээ өмнө 2022 оны 05 дугаар сард нэг ирсэн тэгэхдээ Б.Э******* ах Нокиа маркийн утас гарчихсан байсан тэгээд ээж ядаж сим карт хийгээд барь гээд миний дугаарыг ахад өгчихсөн. Ажлаасаа тараад 14 цагийн үед гэртээ очтол ах ирчихсэн байсан. Тухайн үед ганцаараа ирсэн байсан. Цэнхэр өнгийн Самсунг А************** загварын гар утастай байсан би сонирхоод барьж үзсэн юм. Тэгсэн чинь ар талдаа наалттай байсан. Надад худалдаж авсан гар утас гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай “М.З******* биед дээд баруун нэгдүгээр, хоёрдугаар шүд, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, доод баруун нэгдүгээр, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Дээд баруун нэгдүгээр, хоёрдугаар шүд, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд баруун нэгдүгээр, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт, доод уруулд шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1*******2-1************** тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн ТХҮ-ОРХ/6746 дугаартай “Самсунг А************** загварын гар утас нэг ширхэг 1,*******00,000 төгрөг, Самсунг А6 загварын гар утас 1 ширхэг 150,000 төгрөг, бэлэн мөнгөн *******0,000 төгрөг, Хаан банкны карт 10,000 төгрөг, гар цүнх 50,000 төгрөг нийт 1,540,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 1*******7-140 тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141-142 тал/,

 

Мобиком Корпораци ХХК-ийн 202******* оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/*******159 тоот албан бичиг /хх-ийн 159 тал/

 

Шүүгдэгч Б.Э*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ө******* гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой 5 хуудас баримт 1 ширхэг СД /2-р хх-ийн 6-11 тал/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  Б.Э******* нь “....2022 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрөөс  24-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчид багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны гудамжинд иргэн М. З******* эд  хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Самсунг-А************** загварын гар утас 1 ширхэг, Самсунг-А6 загварын  гар утас 1 ширхэг, биет *******0,000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг эд зүйлсийг авсан,            үргэлжилсэн үйлдлээр буюу 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Барилгын материалын дэлгүүрийн зүүн талд явж байсан иргэн Б.Ө******* эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн  “Айфоне 14 плас” маркийн  гар утас 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, виза карт зэрэг эд зүйлсийг авсан, 2022 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрөөс  24-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчид багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны гудамжинд иргэн М.З******* нүүрэн тус газарт гараараа цохиж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 202******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн  05:00 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Барилгын материалыг дэлгүүрийн зүүн талд явж байсан иргэн Б.Ө*******ыг шат руу түлхэж унаган, толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан...” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох хохирогч нар, гэрч нарын мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн **************79, Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 644 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн 1*******25 дугаартай тайлан, Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-ОРХ/6746 дугаартай үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Э*******г үргэлжилсэн үйлдлээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “ Дээрэмдэх”  гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”  гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ө******* нь эмчилгээний зардалд *******,074,000 төгрөг зарцуулсан тухай баримтыг /2-р хх-ийн 6-11 тал/ гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах хэмжээний үндэслэл бүхий биш, тодруулбал хохирогч Б.Ө******* нь гэмт хэргийн улмаас эмнэлэгт хэвтсэн эсэх, лабораторийн үзлэгт тэрээр хамрагдсан баримт, нүдний ухархайд имплант хийлгэсэн талаарх баримт хохирогчид хамааралтай эсэх нь тодорхойгүй  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтыг үндэслэл бүхий, тодорхой бүрдүүлж шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан Хас үнэлгээ ХХК-ийн 1*******25 дугаартай тайлан /хх-ийн 24-27 тал/, Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-ОРХ/6746 дугаартай үнэлгээний тайлангаар шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Б.Ө*******т *******,000,000 /гурван сая/ төгрөгийн, хохирогч М.Золбоод 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянга/-н төгрөгийн хохирол тус тус учруулсан  байх ба хохирол төлөгдөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э*******гаас *******,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ө*******т, 1,540,000 /нэг сая таван дөчин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч М.Золбоод тус тус олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь  тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д******* овогт Б******* Э*******г. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* /гурав/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдууллаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан *******  /гурав/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн 50 /тавь/ хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэмж  нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт ******* /гурав/ жил 50 /тавь/ хоногийн  хугацаагаар  тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******гийн баривчлагдсан цагдан хоригдсон 116  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө*******т *******,000,000 /гурван сая/ төгрөгийн, хохирогч М.Золбоод 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянга/-н төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг, шүүгдэгч нь нийт 116 хоног цагдан хоригдсон болохыг  тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д******* овогт Б******* Э*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн авахаар довтолж  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүдэгч Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* /гурав/ жил хорих ялаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

*******. Шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан *******  /гурав/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн 50 /тавь/ хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж  нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт ******* /гурав/ жил 50 /тавь/ хоногийн  хугацаагаар  тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Э*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******гийн баривчлагдсан цагдан хоригдсон 116  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******гаас *******,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч Б.Ө*******т, 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянга/-н төгрөг гаргуулж хохирогч М.Золбоод тус тус олгож хохирогч Б.Ө******* нэхэмжилсэн *******,074,000 /гурван сая далан дөрвөн мянга / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Ө*******, М.Золбоо нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон 116  хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт 22255005610269 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******8.1, *******8.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э*******д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ