Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг *******23 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* Сургуульд аялал жуулчлалын менежментээр суралцдаг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******23 оны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум гэх газарт үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэнд нь гараараа цохиж биед тархи доргилт, зүүн хөмсөг, доод зовхинд сорви гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...*******23 оны өдөр , нарын хамтаар гэрт очсон. ...Бид нар авсан пивоо хувааж уугаад гэрт унтаж үлдээд бид хоёр 00 цагийн үед миний Мустанг-5 мотоциклоор явж манай гэрийн гадаа очоод мотоциклоо тавьж аавын гэрийн гадаа очоод хаалгыг нь тогшоод зогсож байхад мотоцикл унасан. очоод мотоциклийг босгох гэж байхад цаанаас нь морьтой хүн гарч ирээд “ямар овоо хоёр пизда вэ, та хоёр нүүрлүүгээ гэрэл тусгаадах” гэсэн би халааснаасаа асаагуур гаргаж ирээд өөрийнхөө царай руу тусгаад дараа нь тэр морьтой хүний царай руу тусгахад танихгүй залуу байсан. ...ташуураа далайгаад надруу дайрахаар нь би ташуурнаас нь бариад авахад морьтойгоо цаашаа давхиж намайг чирч яваад би ташуурыг нь булааж авсан. Би буцаж ирээд аавын гэрийн хаалгыг тогшоод зогсож байхад ард нэг зүйл дуугарах шиг болохоор нь эргээд харахад нөгөө морьтой залуу мориноосоо буугаад ирсэн миний зүүн хэсэгт нэг хатуу зүйлээр 3 удаа цохисон. Би зөрүүлж цохиогүй, газарт сөгдөөд унахад миний цээж хэсэгт 8 удаа өшиглөсөн байх тэгээд унахад аав гэрээсээ гарч ирж байсан тэрнээс хойш юу ч санахгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** нь миний 3 дахь хүүхэд. *******23 оны *** дугаар сарын ****-нд шилжих шөнө нөхөр *** бид хоёр гэртээ унтаж байсан. ...*** гэрийн гадна ирээд хаалга нүдээд байхаар нь бид хоёр босож хаалга тайлж өгөх гэж байтал морьтой хүний чимээ сонсогдоод гэрийн гадна *** “гэрлээ нүүр лүүгээ тусга пизда минь” гэж орилох шиг болсон. Бид гэрээс гарч амжаагүй байхад үүдэнд нэг зүйл цохих шиг чанга чимээ гарсан, гараад харахад **** нүүр хэсэг цус болсон байдалтай ухаан алдаж унасан байсан. ...Маргааш нь буюу *******23 оны *** дугаар сарын ***-ны өдрийн 10 цагийн үед **** гэх хүн эхнэртэйгээ **** ирсэн байсан. Гэрт ороход тэр хүмүүс танай хүүхдийг ташуурдаад ийм болгочихжээ, бид нар ямар байсан аймаг авч явж үзүүлье гээд аймаг аваад явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-******* тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Орой унтах гээд эхнэр бид хоёр орондоо ороод удаагүй байж байтал **** ээж хаалгаа гэсэн, би босоод гутлаа өмсөөд дээл нөмрөөд гарахын хооронд гэрийн үүд хэсэгт ***** нэг хүн юм яриад байгаа бололтой чанга чанга дуугарч сонсогдсон. Би хаалга онгойлгоод гэрээс гарахад **** нүүр цус болж ухаангүй газар унасан, хажууд нь **** буюу **** гэх хүн байсан харин цаад талд нь нэг ташуур барьсан эрэгтэй зогсож байсан. Би очоод ташуурыг нь булааж авах гэхэд надад өгөлгүй цаашаа эргээд зугтаагаад явсан. Уг эрэгтэй нь морьтой явж байгаад миний машины хажууд уясан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** бид хоёрын 00 цагийн орчим **** гараад *** аав *** гэрээ гадаа мотоциклтойгоо шаварт гулгаж унасан. Би мотоцикпоо өргөж босгох гээд үлдсэн. *** аавынхаа гэрийн хаалгыг нүдээд зогсож байтал нэг морьтой хүн зогсож байхаар нь мотоциклоо босгох гээд тэр хүнийг дуудахад **** *** ахын *** гэж дуудаг залуу байсан. **** над дээр ирээд яах гээд байгаа юм нүүр лүүгээ гэрлээ тусга гэж хэлэхээр нь **** бид хоёр нүүр лүүгээ гэрлээ тусгахад **** намайг **** ах байна гэж таньж байсан. ...**** морь нь хөдлөхөд би түлхэгдэж мотоцикл тул мотоциклоо дараад унасан. Тэр хооронд **** чи яахаараа миний найзыг нүддэг юм гээд ...**** **** хоёр ташуур булаацалдаж нэг морьтой нөгөө нь явган гэр тойроод яваад өгсөн. Би араас нь гэрийг нь тойроод **** ахын гэрийн үүд хэсэгт очиход **** гэрийн хаалга нүдээд зогсож байгаа харагдсан. Намайг очих хооронд тэр хоёр гэрийн үүд хэсэгт нэг хүн нь нөгөөгөө зодож байгаа харагдсан тэгээд намайг очиход **** цаашаа гүйгээд яваад өгсөн. ...Маргааш нь **** ахынд ороод байж байтал **** орж ирсэн. **** “**** өчигдөр орой намайг мэдсэн байна ах нь аавруу ярьсан байна, яадаг юм би хоёр л шаасан” гэж хэлж байсан. ...**** **** нүүрэнд нь гараараа хоёр удаа цохиж, зүүн хавирга хэсэгт нь нэг удаа өшиглөж байхыг л би харсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 тал/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******23 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №**** дугаартай “...1. **** биед тархи доргилт, зүүн хөмсөг, доод зовхинд сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь өрөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 40-43 тал/,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хохирогч **** хэрэгт эмчилгээний зардал бусад баримт гаргаж өгөөгүй байх ба шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй,  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр илэрхийлсэн /хавтаст хэргийн 57 тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                        Бусад асуудлаар:

Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА