Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/658

 

   2023          08            16                                      2023/ШЦТ/658

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

улсын яллагч Б.Одонтуяа, 

шүүгдэгч Ц.М*******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х******* овогт Ц******* М*******д холбогдох 2303002640245 дугаай эрүүгийн 2023 оны ******* дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*******3 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, хилчин хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, урьд яд шийтгэлгүй,

Х******* овогт Ц******* М******* /РД:СЩ*******3042315/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.М******* нь “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дамдинбазарын гудамж Мичид зочид буудлын хойд талын замд ******* УЕМ улсын дугаай Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хулуь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.М******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.М******* нь “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дамдинбазарын гудамж Мичид зочид буудлын хойд талын замд ******* УЕМ улсын дугаай Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хулуь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.М******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.М******* ... гэм буруутай  маргахгүй... гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М******* хохирогчоор өгсөн “...Би тухайн өдөр 16 цаг 20 минутын орчимд гэрээсээ гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй Гүрэн пицца, хас суурь сангийн хажуу талын явган хүний гарцаар зам гарч байтал урд хоёр эгнээний автомашин зам тавьж өгөөд би зам хөндлөн гарч байтал зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байтал хурд сааруулагч өнгөрөөд зүүн талаас нэг автомагин миний баруун талаас мөргөсөн. Тухайн үед би газар унаад байж байтал жолооч бууж ирээд эгчээ цагдаа дуудах уу? Эмнэлэг дуудах уу? гэж хэлж байсан. Тэгээд жолооч намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4**************4 дугаай шинжээчийн “Б.М******* биед тойгны дотор даруулган холбоос дагуу хэсэгчилсэн урагдал, тойгны ясны дотор хэсэгт ясны эдийн няцрал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие болон арын эвэрт урагдал, урд болон арын чагтан холбоосын суналт, баруун ******* дугаар хавирганы хугарал, баруун зүүн өвдөгт цус хуралт, хам зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд болсон айх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 999*******85 дугаай Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх-ийн 61-65 тал/,

Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 624 дугаай “******* УЕМ улсын дугаай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоодон явсан жолооч Ц.М******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрминй 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэх, Явган зорчигч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх магадлагаа /хх-ийн 68 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М******* хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8******* тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн *******9 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.М******* нь “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дамдинбазарын гудамж Мичид зочид буудлын хойд талын замд ******* УЕМ улсын дугаай Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хулуь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.М******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4**************4 дугаай шинжээчийн дүгнэлт, Автотээврийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 9999*******85 дугаай дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 624 дугаай магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч Ц.Мөнхтамгыг Тоёота приус маркийн ******* УЕМ улсын дугаай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч Б.М******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Б.М нь 915,1*******0 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.М******* нь хохирогчид эмчилгээний зардалд нийт 1,1*******2,200 /нэг сая нэг зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд үзүүлсэн 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус төлсөн /хх-ийн 42-46, 100-101 тал/ болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мөнхтамгыг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хохирогч Б.М нь цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.М******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.М*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлөх боломж зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Мөнхтамгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газ даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад учирсан хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Ц******* Мөнхтамгыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхтамгыг 1000 /нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг  5 /тав/ сарын  хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.М******* нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1,1*******2,200 /нэг сая нэг зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд үзүүлсэн 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 49*******.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Ц.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГБ.О