Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/659

 

   202*******           08           1*******                                           202*******/ШЦТ/*******59

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр

Шүүгдэгч: Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******* Д******* овогт Б******* Б*******д холбогдох эрүүгийн 2*******050**************5122******* дугаартай хэргийг 202******* оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 199******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн аж ахуйч мэргэжилтэй, Улаанбаатар зүтгүүрийн депод машинист ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Зүүн наран ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, далив хутагт жамсранжавын гудамж байрны тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 0******* дугаар сары 20-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан

А******* Д******* овогт Б******* Б******* /РД:НК9*******0418*******/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б******* нь “...202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Н үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний үснээс зулгаах зэргээр биед нь халдаж зулайн хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь “...202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Н үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний үснээс зулгаах зэргээр биед нь халдаж зулайн хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2*******050**************5122******* дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Нямгэрэлийн хохирогчоор өгсөн “...202******* оны 0******* дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим хамаатны охин болох Мягмархандын гэрт нөхөртэйгөө Хан-Уул дүүргийн 1******* дугаар хорооны Буянт-Ухаа 1-т очсон. Тухайн гэрт нь Мягмархандын нөхөр нь бас байсан тэгээд бид 4 хоорондоо юм яриад сууж байсан чинь удалгүй Цэрэндолгор гэх зүс мэдэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд бид хэд суугаад юм яриад сууж байгаад 0******* дугаар сарын 19-ний 2 цаг өнгөрч байхад Цэрэндолгор, Мягмарханд бид ******* Депогийн буудал дээр байдаг Лорд гэх нэртэй баар орохоор такси барин явсан. ******* цаг өнгөрч байхад Ц найз болох Б******* гэх залуу орж ирсэн. Өглөөний 7 цагийн орчим тухайн караокеноос гарсан. Тэгээд Б******* нь гарахдаа надтай тооцооны тал дээр хэл ам үүсгээд байсан. Тэгэхээр нь би анх авахдаа угаасаа бүх төлбөр тооцо******* төлчихсөн гээд хэлэхэд бас л намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Мягмарханд бид 2 Алтантөгрөгийн хажуу талаас нь такси бариад суусан чинь нөгөө үлдсэн хоёр залуу яаг араас шахаад суугаад ороод ирсэн. Тэгээд жолооч хөдөллөө шүү гээд хөдлөөд Ахуйн үйлчилгээнээс баруун 4 зам руу уруудаж байхад хажуугаас намайг шууд үснээс зулгаагаад доош нь дараад өвдөглөөд ямар ч үгийн зөрүүгүй миний бие рүү нэлээн цохиод байсан. Тэгээд үснээс тасралтгүй зулгаагаад яваад байсан. Таксины жолооч эхлээд нэлээн хэсэг заар явж байгаад GS25 дэлгүүрийн харалдаа очоод зогссон. Тэгээд салгах гээд оролдоод дийлэхгүй байсан. Тэгээд Цэрэндолгор ардаас нь арай гэж нэг юм татаад хажуугаас нь бас тухайн таксины жолооч бас хамжилцаж байж нэг юм зогсоосон. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн *******-15, 11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Ц гэрчээр өгсөн “...Караоке ороод дуулж байгаад бас нэлээн уусан яг сайн юу уусан талаар санахгүй байна. Тэгээд тооцоо хийхээр болж байхад Нямка Б******* хоёр тооцоон дээр хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тухайн үед Нямка, Б*******, Мярмархандын хамтаар Алтан төгрөг худалдааны төвийн ойролцо*******с такси бариад гэртээ харих гээд явж байхад Б******* Нямка хоёр учиргүй хоорондоо зодолдоод барилцаад байсан. Би нэлээн согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна, тэгэхдээ тэр хоёр л яг хоорондоо барилцаад байсан тэгэхээр нь Мягмарханд бид хоёр бол салгах гээд байж байсан. Би арын суудал дээр Нямка Б******* хоёрын голд суугаад явж байсан. Тэгээд тэр хоёрыг зодолдоод байхаар нь жолооч машинаа зогсо*******д буулгасан. Тэгээд машинаас буугаад салгаад цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202******* оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9270 дугаартай шинжээчийн “...П.Нямгэрэлийн биед зулайн хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд эсийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 2******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б*******ын яллагдагчаар өгсөн “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******5 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4******* тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн *******7 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн ************** тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1******* дугаар зүйлийн ******* дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.Б******* нь хохирогч П.Нямгэрэлийн биед зулайн хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд эсийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 2******* дугаар талд авагдсан шинжээчийн 202******* оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9270 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 202******* оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9270 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

20******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 21*******/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хон*******с доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 9270 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б******* нь “...202******* оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Н үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний үснээс зулгаах зэргээр биед нь халдаж зулайн хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч П.Нямгэрэл нь нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б*******ыг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан *******00 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хон*******р тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлж шүүхээс торгох ял оногдуулахыг хүссэн ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдлийг ухамсарлахгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.*******-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, **************.*******, **************.7, **************.8, **************.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А******* Д******* овогт Б******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б*******ыг *******00 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

*******. Шүүгдэгч Б.Б*******д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хон*******р тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1, *******8.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ