Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/660

 

 

    202*******          08            16                                       202*******/ШЦТ/660

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Э.Намуун /Тээврийн Прокурорын Газрын хяналтын прокурор/

Шүүгдэгч: Э.Б*******,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М******* овогт Э******* Б*******д холбогдох 2*******0*******00*******490*******2******* дугаартай эрүүгийн 202******* оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М******* Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, *******4 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтлэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, ам бүл *******, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

М******* овогт Э******* Б******* /РД:АМ89020901/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б******* нь “...202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр 1******* цаг 05 минтуын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 54 дүгээр сургуулийн зүүн урд замд “Toyota Pruis” маркийн 9*******-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо М******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.*******-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Э.О /12 настай, эрэгтэй/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлд зааснаар 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б******* нь “...202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр 1******* цаг 05 минтуын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 54 дүгээр сургуулийн зүүн урд замд “Toyota Pruis” маркийн 9*******-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо М******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.*******-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Э.О /12 настай, эрэгтэй/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О*******ын “...гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2*******0*******00*******490*******2******* дугаартай хэргээс:

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-ийн 2 тал/,

202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн зам тээврийн осоло, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Э.Огийн өгсөн “...202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хичээлээ тараад гэртээ ирсэн юм. Гэртээ ирэхдээ ангийн найз Анартай хамт ирээд тоглож байгаад өдөр 16 цаг өнгөрч байгаад гэрээсээ хөлбөмбөг тоглох гээд зам хөндлөн гарч байгаад явган хүний гарцан дээр машинд зүүн талын хөлөө машины хойд дугуйнд даруулаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очсон. Зам гарахдаа Анар миний ард явж байсан би урд нь явж байсан, тухайн гарч нь гэрэл дохио байгаагүй явган хүний гарцтай л байсан. Би хойноосоо урагшаа чиглэлд зам гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О*******ын өгсөн “...Тухайн осол болсон өдөр 11 цагаас Улсын шалгалттай байсан, шалгалтаа өгчихөөд гэртээ найз Анартай ирээд тоглож байгаад өдөр гэрээсээ гарсан юм. Тэгээд найз Анарын гэрт нь очиж тоглож байгаад зам хөндлөн гарах гэж байгаад 54 дүгээр сургуулийн урд голын замаар явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарах гэж байгаад машинд зүүн талын хөлөө хойд дугуйнд дайруулаад хөл нь хугарч гэмтэл учирсан байгаа, гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр гэртээ гарлаа. Хөлний хагалгаанд орсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6*******96 дугаартай “Э.Огийн биед зүүн шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Т.Буянтогтохын гаргасан 202******* оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн 9*******1 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 64-65 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******гийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 54 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 5******* тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Э.Б******* нь “...202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр 1******* цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 54 дүгээр сургуулийн зүүн урд замд “Toyota Pruis” маркийн 9*******-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо М******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.*******-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Э.О /12 настай, эрэгтэй/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь шүүгдэгч Э.Б*******гийн, насанд хүрээгүй хохирогч Э.Огийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О*******ын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6*******96 дугаартай шинжээчийн дүгнэлт, 202******* оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн 9*******1 дугаартай “мөрдөгчийн магадалгаа” зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Иймд шүүгдэгч С.Б*******гийн “...202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр 1******* цаг 05 минтуын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 54 дүгээр сургуулийн зүүн урд замд “Toyota Pruis” маркийн 9*******-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо М******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.*******-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Э.О /12 настай, эрэгтэй/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Э.Б*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Э.Огийн хууль ёсны төлөөлөгч С.О******* нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч Э.Б******* нь насанд хүрээгүй хохирогч Э.Огийн эмчилгээний зардалд *******0*******,142 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 48,000 төгрөг төлсөн байна.

Иймд шүүгдэгч Э.Б*******г бусдад төлөх төлбөргүй төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Б******* нь “...202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр 1******* цаг 05 минтуын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 54 дүгээр сургуулийн зүүн урд замд “Toyota Pruis” маркийн 9*******-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо М******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.*******-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Э.О /12 настай, эрэгтэй/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Э.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 112 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Э.Б*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Э.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

М******* Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, *******6.6, *******6.*******, *******6.8, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М******* овогт Э******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

*******. Шүүгдэгч Э.Б*******д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 49*******.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн *******, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

*******. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ