Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******ад холбогдох 2323000900122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 1 дүгээр сарын 04-ний  өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар, Завхан аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх харгалзах ялаар тус тус шийтгэгдэж байсан ******* овогт ын *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос шүүгдэгч Б.*******ыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.******* нь  2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хамгаалалтын малгай өмсөөгүй мотоцикл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгаж байсан тус аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, хууль сахиулагч Д.ы албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой  тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж албаны хувцсыг нь урах, нүүрэн тус газар нь цохих, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжийг эвдэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтууд /хх-ийн 4-р хуудас/

            - СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүшлэлтүүд /хх-ийн 8-13-р хуудас/,

- Хохирогч Д.ы “...2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд хэсгийн цагдаа Б.ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг хамгаалах малгайгүй жолоодож явсан иргэнийг зогсоож шалгаад зөрчлийг нь тайлбарлаж өгөхөд урьд нь малгайгүй 2 удаа сануулан явуулж байсан иргэн байхаар нь таныг хамгаалах малгайгүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд чинь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авлаа гэхэд дуугүй юм ярилгүй мотоциклоо асааж хөдлөөд явахдаа “Чам шиг гичийг ******* сумд гишгүүлэхгүй, харна пизда минь” гэж хэлээд мотоциклтойгоо эргэж замын бордюр дээгүүр даван гарч миний хажууд ирж зогсоод “чамайг ажилгүй, амьдралгүй болгоно хувцасны гол минь” гэхээр нь мотоциклынх нь түлхүүрийг  хөдлөхөөс нь өмнө авах гэхэд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод, мотоциклоо унагаагаад миний хөлөөс зуураад намайг унагаах гэхээр нь хөлөө хойш нь  нь татахад намайг заамдаж жагсаал хувцасны баруун мөрдөснөөс татаж товч тастаж хаясан. Мөн хөлөөс зуурч татаад өмдний салтаа урсан. Тэгээд заамдаж авахаар нь гарыг нь тавиулах гэж барьж авахад хажуугаас Б., цэнхэр цамцтай эрэгтэй хүн салгаж Б.*******ыг холдуулсан. Тэгээд дахиад над руу ирж миний хажууд унасан байсан торгуулийн багажийг аваад цементэн зам дээр шидчихээд “пизда чамайг ажилгүй болгоно, хэн нь дийлэхээ харна” гэж доромжилж байгаад мотоциклоо унаад явсан. Тэгээд ажлын өрөөнд ирж тасгийн даргад танилцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-27-р хуудас/, 

- Гэрч Э.ын:  “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр болох ын дэлгүүрийн замын эсрэг талд банз зарж байгаа автомашин дотор сууж байхад төв зам дээр цагдаагийн 2 алба хаагч автомашин шалгаад зогсож байсан. Тухайн үед ******* сумын иргэн Б.******* нь мотоциклтой ирээд цагдаагийн 1 алба хаагчтай маргалдаж, заамдалцан зогсож байхад нь нөгөө цагдаа нь салгаж харагдсан. Тэгээд нөгөө цагдаа нь Б.*******ыг салгахад газарт унагасан утсыг нь Б.******* аваад цементэн зам дээр шидчихээд мотоциклоо унаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

- Гэрч Ж.ын “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш цайны газартаа байж байхад гадаа хүн хэрэлдэх шиг чанга дуугарахаар нь цайны газрынхаа цонхоор харахад ын дэлгүүрийн чанх хойд талд нь зам дээр Б.******* нэг цагдаатай заамдалцсан байхаар нь цагдаа Б., хажууд нь бас 1 танихгүй залуу салгаж харагдсан. Тэгээд яваад хажууд нь очиход тэр хоёрыг салгасан байсан. Тухайн үед Б.******* нь явахдаа мотоциклын хажууд унасан байсан утсыг аваад цементэн зам дээр шидчихээд мотоциклоо унаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

 - Гэрч Б.ийн “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд хэсгийн цагдаа Д.ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад Д. хамгаалах малгайгүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикл жолоодож явсан иргэнийг зогсоож шалгаад явуулж харагдсан. Hөгөө хүн мотоциклтойгоо эргэж замын бордюр дээгүүр давж гараад Д.ы хажууд ирж иргэн тэр дороо зогсоод шууд гараараа Д.ыг цохиж хөлөөс нь зуураад унагаах гэснээ болиод заамдаж баруун мөрдөсний товчийг тастаж заамдалцахаар нь би очиж салгасан. Иргэн Б.******* хамгаалах малгайгүй мотоциклтой хажууд нь ирж зогсоод шууд баруун гараараа нүүр рүү нь 1 удаа цохиж, хөлөөс нь зуураад унагаах гэснээ болиод заамдаж, баруун мөрдөсний товчийг тастаж бие эрх чөлөөнд нь халдсан. Мөн өмднийх нь салтаа урагдсан байсан. Тэгээд газар унасан байсан албаны багажийг Б.******* авч цементэн зам дээр шидчихээд “пизда, чамайг ажилгүй болгоно, хэн нь дийлэхээ харна” гэж хэл амаар доромжлоод мотоциклоо унаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын “...Би прокурорын тогтоолд заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээлгэхээр албадсан, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Мөн би прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч 3.ын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 000000061 дугаартай “...Шинжлэгдэж буй цагдаа гительт шинэ урагдалт, цагдаа өмдөнд шинэ ханзралт, урагдалтын гэмтэл, хуучин цооролтын гэмтлүүд тус тус үүссэн байна. Шинжлэгдэж буй цагдаа гительт шинэ урагдалт, цагдаа өмдөнд шинэ ханзралт, урагдалтын гэмтлүүд үүссэн байх ба уг гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт, ханзралтын гэмтлүүд байна” гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч 3.ын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 000000061 дугаартай дүгнэлтээр хууль сахиулагч Д.ы албаны дүрэмт хувцаст шинэ урагдалт, ханзралт үүссэн болох нь тогтоогдож байна.

Мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр албаны тоног төхөөрөмж болох Х-COVER маркийн төхөөрөмжийн дэлгэц хагарч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Уг тоног төхөөрөмж нь зөрчил үйлдсэн этгээдийн мэдээллийг шалгах, хуульд заасан шийтгэл оногдуулах хууль сахиулах үйл ажиллагаандаа хэрэглэж, цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэдэг тоног төхөөрөмж байх тул түүнийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Д. нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, эсхүл зам тээврийн осол гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоож шалгах эрхтэй гэж заасан байна.

Шүүгдэгч Б.******* нь мотоцикл жолоодохдоо хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчлийг шалган хуульд заасан шийтгэл оногдуулсан хууль сахиулагч Д.ы албаны дүрэмт хувцсыг урж, улмаар газар унасан байсан албаны тоног төхөөрөмжийг цементэн зам дээр шидэж  эвдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх бөгөөд түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учуруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хууль сахиулагч Д.ы мөрдөн байцаалтын явцад гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар болон шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.  

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD диск хураагдаж ирснийг хэргийн хамт хадгалж, “Х-Corer” маркийн эвдэрсэн /дахин ашиглах боломжгүй/ албаны тоног төхөөрөмж болох гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчнин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD диск хураагдаж ирснийг хэргийн хамт хадгалж, “Х-Corer” маркийн эвдэрсэн /дахин ашиглах боломжгүй/ албаны тоног төхөөрөмж болох гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчнин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ