Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/684

 

 

 

 

 

 

 

 

   2023          8           23                                        2023/ШЦТ/684         

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Солонго /томилолтоор/

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Дундговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Дундговь аймгийн Сайнцагаан сум, 5 дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай бөгөөд Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ам бүл 2; найз охины хамт амьдардаг гэх, ял эдэлж байгаагүй,

******* дугаарын регистртэй Б овогт Эгийн Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Ц нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “E-Mart” худалдааны төвийн ар талд хохирогч Д.Л-ын гар утсыг “гар утсыг чинь сонирхоод өгье” гэж хуурч гар утасны кодыг гаргуулан авч зугтааснаар түүний өмчлөх эрхэд 1.039.200 төгрөгийн хохирол санаатай учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байгаа. Хохирлоо төлж барагдуулсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ийн Л “... 2022 оны 12 дугаар сард би фейсбүүкээр Ц гэх залуутай танилцсан. Тэгээд 11 дүгээр сард нэг удаа уулзаж ярилцаж байсан. Түүнээс хойш чатаар хэсэг чатлаж байгаад өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагийн орчим Ц-тай Гэмтлийн эмнэлгийн хажууд уулзахаар тохироод Гэмтлийн эмнэлгийн буудалд дээр 17:00 цагийн орчим уулзсан. Бид 2 хорооллын эцэс хүртэл хамт юм ярьж суугаад алхсан. Ц надаас чиний утас хэд вэ, хаанаас хэдэн төгрөгөөр авч байсан бэ гэхээр нь би лизингээр авсан утас байгаа юм аа гэсэн. Ц надад би хагалгаанд орсон 4 оёдол тавиулсан чи найздаа мөнгө өгөхгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би одоохондоо мөнгө алга гэж хэлсэн. Тэгсэн Ц надад чи утсаа ломбардад тавьчих юм уу тэгээд мөнгө аваад өгөх үү гэхээр нь би лизингтэй утас болохоор болохгүй гэж хэлсэн. Тэгсэн Ц надад чи кодоо тайлаад өгөөч найз нь утсыг нь сонирхоодохъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд утасныхаа кодыг гаргаад өгсөн чинь миний утсыг аваад зугтсан” /хх-н 9-10/ гэж,

гэрч Б-ын М  “... Э.Ц гэх хүн манай ломбардад А 53 маркийн гар утас өөрийнхөө нэрээр 400.000 төгрөгт барьцаанд тавиад 6 дугаар сарын 29-ний өдөр мөнгөө төлөөд авсан. Манай ломбардад ямар нэгэн хохирол учраагүй” /хх-н 15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э-гийн Ц “... би 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр найз Л-тай Гэмтлийн эмнэлэг дээр 15:00 цагийн орчимд уулзсан. Би Л-д хандан “утсаа ломбардад тавиад найздаа 400.000 төгрөг зээлээч” гэж хэлэхэд тухайн гар утсыг зээлээр авсан гээд зөвшөөрөөгүй.

Найздаа утсаа түр өгч байгаач, сонирхож үзье гэж хэлээд өөрөө шинээр код хийсэн. Тэр даруйд би утсыг нь аваад зугтаасан. Би гүйсээр байгаад Өргөө кино театрын хавьцаа очоод айгаад утсыг нь буцааж өгөх хэрэгтэй юм шиг санагдаад буцаад 3, 4 дүгээр хорооллын автобусны буудал дээр очоод Л-ыг хайгаад олоогүй. Тэгээд Өргөө гар утас худалдааны төвийн ломбардад 400.000 төгрөгөөр тавьсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” /хх-н 38-40/ гэж

мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.Л “... би өөрийн гар утсаа хүлээн авлаа. Миний гар утас мөн байна. Миний утас бүрэн бүтэн байна” /хх-н 12/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Ц-т оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

 

Шүүгдэгч Э.Ц-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 43/,  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Э.Ц цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

 

                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Эгийн Ц-ыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Ц торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Ц цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Л гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Ц-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ