Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0698

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

     Т.Б-ннэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч:Т.Б

Хариуцагч: Монополын эсрэг газрын дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 615 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 116/2025/0208/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 615 дугаар шийдвэрээр:

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчТ.Б-нМонополын эсрэг газрын даргад холбогдуулан гаргасан Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Монополын эсрэг газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монополын эсрэг газар Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Шүүх хэргийн үйл баримтыг буруу ойлгон, холбогдох хуулийг тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй энэхүү хэрэгт буруу дүгнэлт хийж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй талаар:

Хэргийн гол үйл баримтуудын талаар хууль зүйн болон бодит нөхцөл байдлыг дүгнэн гомдлын үндэслэлийг дараах байдлаар гаргаж байна.

1.         НэхэмжлэгчТ.Б нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаар эгүүлэн тогоолгох албан тушаалд буюу Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 93 дугаартай тогтоолын дагуу томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм.

Монополын эсрэг газрын дарга Б нь тухайн албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг өнөөдрийг хүртэл гаргасаар байгаа бөгөөд түүний үндэслэл нь “төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд зохих журмын

дагуу ажлын байраар хангахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарыг хийдэг.

Нэгэнт тухайн албан тушаалын шалгуур, болзол нөхцөлийг хангасан Төрийн жинхэнэ албан хаагч нь нэг албан тушаалд хоёр удаа Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх шаардлага Төрийн албаны тухай хуулиар байх боломжгүй юм.

Иймээс хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болох нь үүгээр илэрхий нотлогдож байхад шүүхээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

2.Т.Б намайг ШӨХТГ-аас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/2144 дугаар Сангийн яаманд хүргүүлсэн албан бичгээр ЖАЙКА-ийн тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшүүлэх хүсэлтийг гаргаж шийдвэрлэснээр би сургалтын хөтөлбөрт хамрагдах боломж бүрдсэн.

Энэ хүрээнд ШӨХТГ-тайТ.Б миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчтай байгуулах гэрээ” (цаашид “гэрээ” гэх)-г байгуулсан. Энэ гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1 дэх хэсэгт заасан Төрийн албаны эрх зүйн харилцааны хүрээнд гарсан захиргааны акт юм.

Миний хувьд гэрээний үүргээ биелүүлж ШӨХТГ-ын чиг үүрэгт хамаарах мэргэшлийг эзэмшиж төгссөн бөгөөд МЭГ-аас мөн гэрээний үүргээ биелүүлж миний ажлын байрыг хадгалах, эгүүлэн томилох үндсэн үүргийг тус тус хүлээсэн.

Иймээс МЭГ-ын одоогийн дарга нь захиргааны гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь мөн хууль бус болсон байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

3. Харин миний хадгалагдаж буй ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т тус тус зааснаар миний суралцах хугацаанд Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд миний эзгүй хугацаанд түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулах хуулийн зохицуулалттай.

4. Шүүх шийдвэрээ гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг өөр хоорондын уялдаа холбоог нэг мөр ойлголгүйгээр, зөвхөн зарим хэсэг зохицуулалтыг хэрэглэх замаар, хэрэгт ач холбогдолтой заалтыг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Тодруулбал шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 7-д “нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаагүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж зөв дүгнэсэн, харин хянавал хэсгийн 9-д Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн энэхүү маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь хэрэглэхдээ мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг хэрэглэхдээ холбогдох бусад заалтыг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр буруу буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүйд нөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд миний өмгөөлөгчийн зүгээс хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд 3 сараас дээш хугацаанд төрийн албанаас түр чөлөөлөгдсөн намайг эгүүлэн томилоход Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан тусгай шалгалтыг авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дараахь байдлаар маргаж няцаасан байдаг. Үүнд:

4.1. хуулийн 33.3 дахь хэсэгт заасан тусгай шалгалтыг авах зохицуулалт нь захиргааны гэрээ байгуулж, ажлын байр нь хадгалагдсан, тухайн албан тушаалын болзол шалгуурыг хангасан Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, тогтоолоор нэгэнт томилогдсон хүнийг дахин томилоход хэрэглэх хуулийн зохицуулалт биш.

4.2. Харин тухайн зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу нөөцөд байгаа иргэдээс буюу тухайн албан тушаалын болзол шалгуурыг хангасан эсэхэд Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж гараагүй иргэдээс сонгож томилох харилцаанд хамаарах юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчТ.Б нь шатлан дэвших зарчмын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 93 дугаартай тогтоолын дагуу томилогдон ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон.

4.3. шүүх хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг буюу "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;” гэсэн тайлбарыг дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ зөв ойлгон хэрэглэх нь  хууль ёсны байхаар атал шүүгч өмгөөлөгчийн энэхүү маргаж буй хууль зүйн үндэслэлийг няцаалгүйгээр шийдвэрээ гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 3.1.4 дэх заалт, 27.1 дэх хэсэг, 33.3 дахь хэсэг зэрэг зохицуулалтуудыг уялдаа холбоотойгоор хэрэглэх хууль зүйн зайлшгүй шаардлагатай бөгөөд төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хадгалагдаж буй ажлын байранд сул орон тоо гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг хууль тогтоогч хязгаарлан тогтоосонтой холбоотой юм.

4.4. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан.

Харин урт хугацааны сургалтад хамрагдах зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн ажлын байрыг хадгалахтай холбоотой хуулийн зохицуулалт Төрийн албаны тухай хуульд тодорхой, нарийвчлан заагаагүй бөгөөд энэ харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: 60.1.11.ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа” гэж тодорхой зохицуулсан байгааг шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ хамааралтай талаас нь хэрэглээгүй нь түүний шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болгосон гэж үзэж байна.

4.5. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 42.1.4. зургаан сар хүртэл хугацаагаар мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан” заасны дагууТ.Б нь өндөр хөгжилтэй Япон Улсад Өрсөлдөөний эрх зүйн чиглэлээр магистрын сургалтад хамрагдсан нь хамаарч байгаа бөгөөд түүний ажлын байрыг хадгалж Номин-Эрдэнийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл томилон ажиллуулж байгаа.

МЭГ-ын дарга нь энэхүү маргааны шийдвэрлэх буюу хуулийн дагуу намайг эрхэлж байсан албан тушаалд томилохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйгээрээ тухайн түр орлон гүйцэтгэгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн хууль бусаар давуу байдал олгосон эс үйлдэхүй гэж нэр талаас үзэх үндэслэлтэй юм.

Түр орлон гүйцэтгүүлж байгаа дээрх хууль зүйн үндэслэл нь мөн миний ажлын байрыг хадгалж байгаатай шууд холбоотой буюу сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэлгүй болохыг хуулиар хязгаарласан хэлбэр билээ.

4.6. Хууль зүйн хувьд төрийн албанаас түр чөлөөлж, чөлөөлөгдөж буй эрх зүйн харилцаа нь нэг талаас чөлөөлж буй Төрийн байгууллага, нөгөө талаас чөлөөлөгдөж буй төрийн албан хаагчийн аль алины хүсэл зоргийн илэрхийллээр харицлан тохиролцсон би биенийхээ эрх ашиг сонирхпын төлөө хийгдсэн байдаг.

Байгууллагын ашиг сонирхол нь төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах, төрийн албан хаагчийг бэлтгэх замаар төрийн үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүргээ мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэх зорилготой, суралцагчийн ашиг сонирхол нь тухайн албан тушаалын ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжийг ашиглан суралцах, төрийн албаны тухайн албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллаж х орон, ард түмнийхээ төлөө хүлээсэн үүргээ биелүүлэхээр өргөсөн тангарагтаа үнэнч шударга байхад чиглэсэн.

4.7. Түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн ажлын байрыг хадгалж буй зорилго нь албан тушаалд нь буцаан томилоход нэгт захиргааны гэрээний үүрэг, хоёрт төрийн албан хаагчийн анх түр чөлөө авах болсон үндэслэл буюу тухайн төрийн албаныхаа чиг үүрэгт зориулан суралцах байгууллагын захиалгыг биелүүлсэн, гуравт Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны итгэл хамгаалах зарчимд суурьлаж Төрийн албаны тухай хуулийн 38.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ: 38.1.9.мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах;”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.9-д “ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах” гэж тус тус заасан эрхийг баталгаатай, айдасгүйгээр эдлэх боломжийг олгоход чиглэсэн гэж тайлбарлагдана.

Шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 15-д “Т.Б-н дээрх хүсэлтэд Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2066 дугаар албан бичгээр ... хариу өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 ... гэж заасан бөгөөд хариуцагчаас ийнхүү шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна. гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй. эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэсэн зохицуулалтыг хууль тогтоогч гаргасан үзэл баримтлал нь иргэний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгод чиглэсэн. Миний хувьд өргөдөл гаргасан зорилго нь томилогдох. харин томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхгүй нь дээрх хуулийн заалтын дагуу хууль бус гэж үзэж зөрчигдөж буй эрх хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан болно.

Маргааны тухайд Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 01/2066 дугаар албан бичгийн агуулгаас үзвэл нэг талаарТ.Б намайг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохгүй гэсэн эцсийн шийдвэр гаргасан захирамжилсан шинжтэй хариуг өгөөгүй, нөгөө талаар томилохоос татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл МЭГ-ын дарга нь уг албан бичгийг нарийн төлөвлөж хууль бус эс үйлдэхүйгээ халхавчлах гэж гаргасан байх бөгөөд тэрээр анхнаасаа надтай уулзахдаа томилох боломжтой гэх итгэл төрүүлж хуурах зорилгоор миний гаргасан өргөдлийг буюу захиргааны гэрээний үүргээ биелүүлж, хуулийн дагуу эгүүлэн томилуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь түүний уг албан бичгээр тайлбарлагдана гэж үзэж байна.

Тодруулбал, МЭГ-ын дарга нь Төрийн албаны зөвлөлөөс тодруулга зөвлөмж авахаар хандсан бөгөөд тухайн зөвлөлөөс хариу ирүүлмэгц томилох шийдвэр гаргахаар хүлээж байна гэх агуулгаар тайлбар хийж байсан.

Харин Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2506 дугаартай Монополын эсрэг газарт хүргүүлсэн албан бичигт байгууллагын удирдлага (Монополийн эсрэг газар), суралцагчийн (Т.Б) хооронд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу ажлын байраар хангаж ажиллахыг мэдэгдсэн байдаг.

Үүнээс үзвэл МЭГ-ын дарга ньТ.Б намайг эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь Төрийн албаны зөвлөлийн уг бичгээр ч нотлогдож байхад шүүгч үүнд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Хэрэв иргэний өргөдөлд дурдсан үндэслэлээр ямарваа нэг шийдвэр гаргахгүй, томилно ч гэхгүй, томилохгүй ч гэхгүй агуулгатай албан бичгийг өргөдөлд тодорхой дурдсан асуудлыг шийдвэрлэхгүй байгааг хууль бус эс үйлдэхгүй биш гэж нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах, цаашлаад илэрхий хууль бус эс үйлдэхгүй болох нь Төрийн албаны төв байгууллагын дээрх бичигт дурдсан болон миний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хууль зүйн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсоор атал шүүх МЭГ-ын дарга болон миний ажлын байранд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж буй хүний явцуу эрх ашгийг цаад утгаараа хамгаалсан нь Захиргааны ерөнхий хууль,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл санаа, баримтлалд нийцэхгүй гэж үзэж байна.

ХОЁР. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 16-д Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2066 дугаар албан бичгээрТ.Бт хариуг Монополын эсрэг газраас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол  гардуулсан баримтыг үндэслэн тус шүүх ... захиргааны хэрэг үүсгэсэн” гэсэн атлаа 17-д Харин хариуцагчаас Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2066 дугаар албан бичгийгТ.Б-н ******* дугаарын утсанд мэдэгдэж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр VIBER-аар илгээсэн гэх тайлбар ирүүлсэн бөгөөд ... ажилтныг гэрчээр асууж, гар утсанд хийсэн үзлэгээр болон ...Т.Б-н... дугаар утсанд ... 122 секундын дуудлага хийж, 122 секунд үргэлжилсэн талаарх баримт зэргээр хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь илэрхий нэг талыг баримталсан, нотлох баримтыг хийсвэрээр, ургуулан зохиох замаар хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1.3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна. 31.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдпыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. 34.1 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 34.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэснүүдэд нийцээгүй буюу зөрчсөн.

Тодруулбал, ******* дугаарын утсанд юуг хэрхэн яаж мэдэгдсэн нотлогдоогүй, мэдэгдэж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр viber-аар илгээсэн гэх тайлбар ирүүлсэн гэж төрийн албаны ямар шуудан, захидал харилцаанд гадаад нэршил бүхий хувь хүний утасны дугаараар ашигладаг гадаадад байршилтай, гадаадын байгууллагын ажиллагаатай viber гэгчээр төрийн албаны албан ёсны баримт бичгийг хүргүүлж болохыг зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгааг шүүх дүгнээгүй. viber г гэгчээр илгээсэн гэх зүйлийгТ.Б хэзээ хүлээж авч уншиж танилцсан болох нь нотлогддоггүй.

Т.Б-н ... дугаар утсанд ... 122 секундын дуудлага хийж, 122 секунд үргэлжилсэн талаарх баримт зэргээр хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдсон гэснээс үзвэл шүүх Б-нутсаар ярьсан ярианы агуулгыг мэдсэн, сонссон байгаад уг шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байгаа боловч тухайн 122 секундын яриа нь юуны тухай; ямар агуулгатай байсан болох нь тогтоогддоггүй.

Түүнчлэн гэрчээс нэхэмжлэгчийн Өмгөөлөгчөөс асуусан “Шуудангаар, эсхүл бичгээр хүлээлгэж өгсөн зүйл байгаа юу?” гэсэн асуултад Гэрч “Хүлээлгэж өгөөгүй” гэж хариулсан, нэмж хэлэх зүйл: “Шуудан бол намайг ажиллаж байх хугацаанд дахиж яваагүй” гэж хариулсан үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх үнэлээгүй.

Улмаар шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 18-д Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/2657 дугаар албан бичгээрТ.Бт гаргасан гомдлыг дахин шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн байгаагаасТ.Б шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь ямар хуулийн ямар заалтын хүрээнд өгч байгаа нь ойлгомжгүй буюу хууль хэрэглэхгүйгээр гаргасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ. Гэсэнтэй нийцээгүй.

МЭГ болон дарга нь зэрэг нь яагаад Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2066 дугаар албан бичгийг шуудангаар хэзээ хойно хэд хэдэн удаа уулзаж итгэл төрүүлж хугацаа өнгөрсний дараа 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудан ХК-д шуудангаар хүргүүлж байгаа нь хууль бус эс үйлдэхүйтэй нь шууд холбоотой байхад энэхүү үйл баримтыг мөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх дүгнээгүй.

Миний өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Батцэцэг намайг шүүх хуралдаанд оролцуулах, тайлбар авах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул хүсэлт гаргасан байдаг.

Учир нь хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу талбарт дурдаагүй хууль зүйн үндэслэлээр нэмэлт тайлбар гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлага үүссэн байдаг.

Тодруулбал, хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч МЭГ-ын даргыг төлөөлөн нэхэмжлэлд тайлбар хэлэхдээ Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2066 дугаар албан бичгийг өргөдлийг эцэслэн шийдвэрлэсэн захиргааны акт байхад нэхэмжлэгч үүнтэй маргаагүй, нэхэмжлэл

гаргаагүй гэх мэт тайлбар дүгнэлтийг хийсэн тул миний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зайлшгүй тодруулах, тайлбар авах шаардлагатай тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж, 80 дугаар зүйлийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай; эсхүл хэргийн оролцогч: тэдгээрийн төлөөлөгч; өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэснийг үндэслэл болгож нотлох баримт цуглуулах, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.

  1. .Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна. 30.3.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх, хасуулах, шинэ нотлох баримт шаардах болон хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээч томилуулах санал, хүсэлт гаргах; 31.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. 31.2.Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу- дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. 32.1 Хэргийг  хянан шийдвэрлэхэд ач хопбогдоп бүхий нотпох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ. 32.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.
  2. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд дээрх үйл баримтуудаар хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаарТ.Б миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг

хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно гэж үзэж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. НэхэмжлэгчТ.Бээс Монополын эсрэг газрын даргад холбогдуулан

“ Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд Монополын эсрэг газрын даргын эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монополын эсрэг газар (хуучин нэрээр: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаарТ.Б миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

            2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/110 дугаар тушаалаар тус газрын Өрсөлдөөний зохицуулалт зах зээлийн судалгааны газрын даргаТ.Бийг Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Legal and Judicial Human Resources Development” хөтөлбөрийн 2022-2024 оны магистрын тэтгэлэгт сонгон шалгаруулалтад тэнцэж, магистрын сургалтад хамрагдах болсон шалтгаанаар мөн өдрөөс төрийн албанаас түр чөлөөлсөн байна.

            2.2. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчтай байгуулах гэрээг[1] 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчТ.Б болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нар байгуулсан.

            2.3. Тус гэрээний 2 дахь хэсгийн 4-т “Сургалтаа дуусган, буцаж ирсэн оюутныг нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас нь зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж 3 ба түүнээс дээш жил ажиллуулна. Энэхүү заалт нь Төрийн албаны тухай хуулийг үндэслэх ба төрийн захиргааны албан хаагчид хамаарна”, 7-д “Оюутныг ажлын байраар хангах талаар Төрийн албаны тухай хуулийн дагуу бүхий л шаардлагатай арга хэмжээг авна”, 3 дахь хэсгийн 4-т “ Сургалтаа дуусгаад нутаг буцсанаас хойш 30 хоногийн дотор ажилдаа эргэн орох өргөдлөө өгч, ажилдаа орох ба байгууллагадаа 3 ба түүнээс дээш жил ажиллана. Хэрэв байгууллага нь ажилд эргүүлэн авахаас татгалзсан тохиолдолд тухайн өдрөөс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргана” гэж тус тус заасан.

2.4. НэхэмжлэгчТ.Бээс Монополын эсрэг газрын даргад гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажлын байраар хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Төрийн албаны зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдлыг тус тус гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс уг гомдлын дагуу Монополын эсрэг газрын даргад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2506 дугаар албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн байна.

2.5. Улмаар Монополын эсрэг газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/2066 дугаар албан бичгээр “...Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд ... зохих журмын дагуу ажлын байраар хангахад татгалзах зүйлгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгснийг шүүх буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

2.6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”,  33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж тус тус заасан.

2.7. НэхэмжлэгчТ.Б-нхувьд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт хамрагдах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/110 дугаар тушаалтай маргаагүй бөгөөд тэрээр 3 сараас дээш хугацааны сургалтад буюу “Legal and Judicial Human Resources Development” хөтөлбөрийн 2022-2024 оны магистрын сургалтад суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх тул түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор байна.

2.8. Хэдийгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчтай байгуулсан гэрээнд буцаж ирсэн оюутныг нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас нь зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж 3 ба түүнээс дээш жил ажиллуулахаар заасан хэдий ч Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх талаар тусгасан, харин дээр дурдсан төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч гурван сараас дээш хугацаагаар ямар нэгэн сургалтад хамрагдах бол түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцох, улмаар төрийн албаны сул орон тоог нөхөхдөө шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуульд заасан нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр заасан хуулийг хариуцагч хэрэгжүүлэх үүрэгтэй, энэ хүрээнд хариуцагчаас “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд ... зохих журмын дагуу ажлын байраар хангах” боломжтой гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлснийг шүүх хууль бус гэж үзэх боломжгүй байна.

2.9. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 498 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөцийн сан нь удирдах, гүйцэтгэх гэсэн төрөлтэй байна. Нөөцийн сан нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.1.4-т “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн”, 62.1.4-т “заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц;” гэж зааснаас үзэхэд төрийн албан хаагч 3 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдахаар болсон тохиолдолд түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор журамласан байна.

2.10. Ийнхүү хууль болон журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч сул орон тоо гарсан тохиолдолд  Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тохиолдолд томилох боломжтой байх тул энэхүү журмаар өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь шууд томилох үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээх хууль зүйн үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “... Шүүх хэргийн үйл баримтыг буруу ойлгон, холбогдох хуулийг тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй энэхүү хэрэгт буруу дүгнэлт хийж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна..

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

  ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

   ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 18 дах тал