| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
2023 09 07 2023/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогч: Ө.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ө.Н,
Шүүгдэгч: Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Эийн Уд холбогдох эрүүгийн 2335001020203 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 12 дугаар сарын 25-нд Увс аймгийн ............... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймаг Улаангом сум 4 дүгээр баг ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овогт Эийн У /РД:.........................../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Унь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах гэртээ болон Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Эгийг 2023 оны 5 дугаар сард гэр хороолол дотор үснээс нь татаж газар унагааж чирч баруун талын тохой хэсэгт гэмтэл учруулсан, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үснээс нь татаж, толгой хэсэгт 2 удаа гараараа цохисон, 2023 оны 6 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед гэрийн хаяанд байсан тоосго авч шидэн зүүн талын далан дээр цохисон буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт гэр хороолол дотор буюу гудамжинд 2023 оны 5 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Эгийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Унь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр Ө.Эгийг 2023 оны 5 дугаар сард гэр хороолол дотор үснээс нь татаж газар унагааж чирч баруун талын тохой хэсэгт гэмтэл учруулсан, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үснээс нь татаж, толгой хэсэгт 2 удаа гараараа цохисон, 2023 оны 6 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед тоосго шидэж зүүн талын далан дээр цохисон болох нь:
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 05-06 дахь тал),
Хохирогч Ө.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 05 дугаар сард сар өдрийн санахгүй байна нөхөр Э.У архи уучихсан согтуу ирчхээд гэртээ орохгүй, гэр хорооллын гудамжинд орилж хашхираад, гэр хороолол дотор яваад байхаар нь би гэрээс гарч чи одоо хүмүүсээс ичдэггүй юм уу гэрт ор гэж хэлээд бид хоёр үл ялиг маргалдахад нөхөр миний үснээс аль гараараа болохын мэдэхгүй үсдээд авсан. Тухайн үед би доош нь суухад үсэдсэн хэвээрээ гэр хороолол дотор чирсэн бөгөөд чирэгдэж байхад миний баруун гарын тохой хэсэг газарт үрэгдэж шалбарч, сорвитой эдгэсэн. Өөрөө хэлбэл миний баруун гарын тохой хэсэгт байх сорви нь нөхөр Э.У2023 оны 05 дугаар сард өдрийн санахгүй байна согтуу ирсэн үедээ, гэр хорооллын гудамжинд намайг үсдэж чирэх үедээ учруулсан гэмтлээс болж үүссэн. Тухайн үед том хүү У.Б гэрээс гарч ирээд аав та болилдоо гэж хэлэхэд нөхөр Э.У миний үсийг тавьсан. Би Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн. Тухайн явдлаас хойш нөхөр Э.Унь миний биед халдаж цохиж, хэрүүл маргаан үүсгээгүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед нөхөр Э.Унь над руу гар утсаар залгаж би согтуу байна чи намайг Чандманаас ирээд ав гэж хэлэхээр нь нөхрийг Чандманаас очиж аваад гэрт ирэхэд нөхөр Э.У хэрүүл маргаан гаргах шинжтэй байхаар нь нөхөртөө хандаж гэр бүлийн хамт Улаан уул руу явъя гэж хэлээд Улаан уулын гол дээр очиход том хүү У.Б гэр бүлээрээ агаарт гарч ирсэн юм чинь бүгдээрээ мах шарж идье гэж хэлэхэд нөхөр Э.У бид хоёр зөвшөөрч би У.Бын хамт гэр лүүгээ хоолны материал авахаар явж, нөхөр Э.У, хүү У.Э, У.Б, У.О нарын хамт үлдсэн. Би явах үедээ нөхөр хүмүүстэй гар утсаар яриад явчих байх гэж бодоод гар утсыг авч явсан бөгөөд хоолны материал аваад Улаан уулын гол дээр ирэх үед Мийгаа гэдэг найз нь эхнэрийн хамт ирсэн бөгөөд гартаа тал шил архитай автомашинаасаа бууж ирсэн. Би энэ хүмүүс бид нарыг яаж олж ирэв гэж асуухад хүү У.Б таныг явсны дараа аав танихгүй хүний утас гэж яриад Мийгаа ахыг дуудсан гэж хэлэхэд би нөхөр Э.Уруу уурлаж дандаа согтуу байж байх ёстой юм уу гэж хэлээд хүүхдүүдээ аваад Улаан уулын голоос явсан бөгөөд нөхөр Э.Утухайн хүмүүстэй хамт Улаан уулын гол дээр үлдсэн. Би хүүхдүүдийн хамт гэртээ ирээд байж байхад 22 цагийн үед байх миний найз Б намайг дуудаж хүүхэд уйлаад байна, хамт лам дээр очоод ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрч Бтэй хамт автомашинтайгаа гэр хороолол дотор явж байхад нөхөр Э.У Мгийн автомашинтай гэр хорооллын өнцөг дээр ирж бууж байгаа нь харагдсан бөгөөд би Бд хандаж нөхрийг жаахан ажиглая гэж хэлээд сууж байхад нөхөр гэр хорооллын өнцгөөс алхаж явсаар байгаад гэр лүү орсон. Нөхөр Э.У гэр лүү ороод удаагүй байхад хүү У.Б над руу гар утсаар дохисон бөгөөд би буцаан залгахад гар утсаа аваад ээж гэж хэлчхээд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй, цаана нь нөхөр Э.Угөлөгнүүд гэж орилж байгаа нь сонсогдсон учир найз Бгийн хамт гэр лүүгээ ороход хүү У.Бнь уйлчихсан сууж байсан би юу болсон талаар хүү У.Боос асуухад аав Улаан уулаас алхаж ирлээ гэж уурлаж сандал шидэж, миний үснээс татаж, шалан дээр унагаж шал мөргүүлсэн гэж хэлсэн. Нөхөр намайг зодож, хэрүүл маргаан гаргаж байхад би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй бөгөөд хүүхдээ цохихоор нь цагдаагийн байгууллагад хандаж цагдаа дуудсан чинь нөхөр миний үснээс татаж, толгой хэсэг хүү гараараа 2 удаа цохиход Б, У.Б хоёр салгасан, удалгүй цагдаагийн алба хаагч ирээд нөхрийг аваад явсан. Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу гар утсаар залгаж та эрүүлжүүлсэн нөхөр Э.Уыг авах уу гэж хэлэхээр нь би авахгүй, нагац ахын дуудаж өг гэж хэлээд утсаа салгасан. Тухайн өдөр нөхөр Э.Унь гэртээ ирээгүй бөгөөд, тухайн өдрийн 20 цагийн үед архи уучихсан согтуу гэрт ирсэн, би гэрийн гадна түлээний хог цэвэрлэж байхад ирээд намайг эрүүлжүүлэхэд хонуулдаг чи хэн бэ гэж над руу агсарч хэл амаар доромжилж, чаддаг юм бол дахиад цагдаа дуудчих гэж хэлж байгаад гэрийн хаяавч хийсэхээс хамгаалж тавьсан байсан бүтэн тоосго авч над руу шидсэн, тухайн тоосго миний зүүн талын далан дээр цохиж хөхрүүлсэн бөгөөд би цагдаагийн байгууллагад дахин хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч У.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Төрсөн эцэг Э.Унь 2023 оны 05 дугаар сард, өдрийн санахгүй байна архи уучихсан үедээ гэрийн гадна, гэр хороолол дотор ээжийн үснээс нь татаж чирч байсан. Тухайн үед би гэрээс гарч, очиж ээж Ө.Эгийг, аав Э.Уоос салгаж байсан бөгөөд ээжийн баруун гарын тохой хэсгээс цус гарч, шалбарчихсан байсан. Түүнээс хойш аав Э.Унь ээж Ө.Эгийн биед халдаж цохиогүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хамт Улаан уулын гол дээр очсон. Би гэр бүлээрээ агаарт гарч ирсэн юм чинь мах шарж идье гэж хэлэхэд аав Э.У, ээж Ө.Э нар зөвшөөрч би, ээж Ө.Эгийн хамт гэр лүүгээ хоолны материал авахаар явсан. Аав Э.Удүү У Энхболд, дүү У.Б, дүү У.О нарын хамт гол дээр үлдсэн. Ээж Ө Э бид хоёр хоолны материал аваад Улаан уулын гол дээр буцаж ирэх үед аав Э.Уын найз М ах, эхнэрийн хамт ирсэн бөгөөд гартаа тал шил архитай автомашинаасаа бууж ирсэн. Тухайн үед ээж Ө.Эг, аав Э.Уруу уурлаж дандаа согтуу байж байх ёстой юм уу гэж хэлээд бид нарыг аваад Улаан уулын голоос явсан бөгөөд аав Э.У тухайн хүмүүстэй хамт Улаан уулын гол дээр үлдсэн. Ээж бид нар гэрт байхад ээжийн найз Б эгч ирж, ээжтэй хамт лам руу явсан. Би дүү нарын хамт гэрт үлдсэн бөгөөд ээж гараад удаагүй байхад аав архи уучихсан согтуу гэрт орж ирээд гол дээр намайг хөл нүцгэн хаяад явдаг та нар хэн бэ гэж уурлаж гэрт байсан сандал над руу авч шидсэн тухайн сандал нь намайг оноогүй бөгөөд аав над руу алхаж ирээд миний толгой хэсэгт 3 удаа цохиж, үснээс татаж газар унагааж байгаад шал мөргүүлсэн. Түүний дараа би өөрийн эзэмшлийн утсаар ээж рүү залгахад аав миний гараас гар утсыг булааж аваад дуудлагыг тасалчхаад гар утсыг ор луу шидсэн, дүү У.Э гар утсыг авч ээж рүү залгасан бөгөөд ээж удалгүй гэрт орж ирээд цагдаа дуудсаны дараа аав Э У нь ээж О.Эгийн үснээс нь татаж толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Түүний дараа цагдаа нар ирээд аавыг аваад явсан.Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед аав Э.Унь архи уучихсан согтуу гэрт ирээд намайг эрүүлжүүлэхэд хонуулдаг чи хэн бэ гэж ээж рүү агсарч хэл амаар доромжилж, чаддаг юм бол дахиад цагдаа дуудчих гэж хэлж байгаад гэрийн хаяавч хийсэхээс хамгаалж тавьсан байсан бүтэн тоосго авч ээж рүү шидсэн, уг тоосго нь ээжийн зүүн талын далан дээр цохиж хөхөрч, хавдсан бөгөөд ээж цагдаа дуудаж, цагдаа нар ирээд аавыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),
Гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Ө.Этай хамт лам хүнтэй уулзахаар гэрээс нь гарсан бөгөөд бид хоёр автомашинтай гэр хороолол дотор нь явж байхад Э.Унь автомашинтай хүнээр хүргүүлж гэрийнхээ ойролцоо буугаад гэр лүүгээ алхаж орж байгаа нь харагдсан. Ө.Э хүүхдүүддээ санаа зовж явахгүй түр байж байгаад явъя гэж хэлээд бид хоёр зогсож байхад Ө.Эийн гар утас руу хүүхэд нь залгасан бөгөөд гар утсаа авахад хүү У.Бнь уйлж байгаа нь сонсогдсон учир би Ө.Эгийн хамт Э.Уын гэр лүү орсон. Ө.Э бид хоёр гэрт ороход Э.У гэрийн баруун талын орон дээр ганцаараа суучихсан, хүү У.Бнь гэрийн зүүн талын орон дээр дүү нарынхаа хамт суучихсан, хүү У.Бнь уйлж байсан. Э.Унь Ө.Эгийг харчхаад Ө.Э руу хөл нүцгэн гол дээр хаячхаад явлаа гэж хэлээд дайрч цохих гээд байхаар би тэр хоёрын дунд зогсож Э.Уын цаашаа бай гээд Ө.Эгийг хамгаалж байсан. Тэр хооронд Ө.Э нь хүү У.Боос юу болсон талаар асуухад аав намайг цохисон гэж хэлсэн бөгөөд Ө.Э цагдаагийн байгууллагад хандаж цагдаа дуудсан. Цагдаа дуудсаны дараа Э.Унь харьцангуй гайгүй болж тайвшрахаар нь Ө.Э, Э.У нарын дундаас холдож хүү У.Быг аргадах гэж У.Бын хажууд очиж суухад Э.Унь Ө.Эгийн үснээс татаж, толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Түүний дараа цагдаагийн алба хаагч ирж Э.Ууганболд, Ө.Э нарыг авч явсан бөгөөд гэрт нь хүүхдүүдийн харж үлдсэн. Би 2023 оны 06 дугаар сарын 25-ны орой найз Ө.Э руу гар утсаар залгаж ярихад Э.Унь согтуу ирж, эрүүлжүүлэхэд хонууллаа гэж уурлаж, цохисон гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч У.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “аав Э.Унь 2023 оны 05 дугаар сард, өдрийн санахгүй байна архи уучихсан үедээ гэрийн гадна, гэр хороолол дотор ээжийн үснээс нь татаж чирч байсан. Тухайн үед ах У.Бээж Ө.Эгийг, аав Э.Уоос салгаж байсан бөгөөд ээжийн баруун гарын тохой хэсгээс цус гарч, шалбарчихсан байсан. Түүнээс хойш аав Э.Унь ээж Ө.Эгийн биед халдаж цохиогүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хамт Улаан уулын гол дээр очсон. Ах У.Бгэр бүлээрээ агаарт гарч ирсэн юм чинь мах шарж идье гэж хэлэхэд аав Э.У, ээж Ө.Э нар зөвшөөрч ах У.Бд, ээж Ө.Эгийн хамт гэр лүүгээ хоолны материал авахаар явсан. Аав Э.У, дүү У.Б, дүү У.Од бид нар гол дээр үлдсэн. Бөгөөд танихгүй хүний утаснаас өөрийн найз Мийгаа руу залгаж архи аваад ир гэж дуудсан. Ээж Ө.Э, ах У.Б хоёр хоолны материал аваад Улаан уулын гол дээр буцаж ирэх үед аав Э.Уын найз Мийгаа ах, эхнэрийн хамт ирсэн бөгөөд гартаа архитай автомашинаасаа бууж ирсэн. Тухайн үед ээж Ө.Э, аав Э.Уруу уурлаж дандаа согтуу байж байх ёстой юм уу гэж хэлээд бид нарыг аваад Улаан уулын голоос явсан бөгөөд аав Э.У тухайн хүмүүстэй хамт Улаан уулын гол дээр үлдсэн. Ээж бид нар гэрт байхад ээжийн найз Б эгч ирж, ээжтэй хамт лам руу явсан. Би ах У.Бд, дүү нарын хамт гэрт үлдсэн бөгөөд ээж гараад удаагүй байхад аав архи уучихсан согтуу гэрт орж ирээд гол дээр намайг хөл нүцгэн хаяад явдаг та нар хэн бэ гэж уурлаж гэрт байсан сандал авч ах У.Бруу шидсэн тухайн сандал нь ах У.Барсболдыг болон өөр хэн нэгэн хүнийг оноогүй бөгөөд аав, ах У.Бруу алхаж ирээд толгой хэсэгт 3 удаа цохиж, үснээс татаж газар унагааж байгаад шал мөргүүлсэн. Түүний дараа ах У.Б өөрийнхөө гар утсаар ээж рүү залгахад аав гар утсыг булааж аваад дуудлагын тасалчхаад гар утсыг ор луу шидэхэд би гар утсыг авч ээж рүү залгасан бөгөөд ээж удалгүй гэрт орж ирээд цагдаа дуудсаны дараа аав Э.Унь ээж Ө.Эгийн үснээс нь татаж толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Түүний дараа цагдаа нар ирээд аав болон ээжийг аваад явсан. Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед аав Э.Унь архи уучихсан согтуу гэрт ирээд намайг эрүүлжүүлэхэд хонуулдаг чи хэн бэ гэж ээж рүү агсарч хэл амаар доромжилж, чаддаг юм бол дахиад цагдаа дуудчих гэж хэлж байгаад гэрийн хаяавч хийсэхээс хамгаалж тавьсан байсан бүтэн тоосго авч ээж рүү шидсэн, уг тоосго нь ээжийн зүүн талын далан дээр цохиж хөхөрч, хавдсан бөгөөд ээж цагдаа дуудаж, цагдаа нар ирээд аавыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
Шүүгдэгч Э.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сард, өдрийн санахгүй байна архи уусан үедээ эхнэр Ө.Этай маргалдаж гэр хороолол дотор үснээс нь татаж яирсэн нь үнэн би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрүүл маргаан үүсгэх үедээ өөрийн хүү У.Бын биед халдсан Түүнээс өөрөөр эхнэр Ө.Эгаас гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би эрүүлжүүлэхээс гараад өөрийн эхнэр Ө.Эт гомдсон сэтгэлээ илэрхийлж ярилцах гэхэд эхнэр уурлаж хэрүүл маргаан болж хувирсан учир би уурлаж тоосго авч эхнэр Ө.Э руу шидсэн. Уг тоосго эхнэр Ө.Эгийн нуруу хэсэгт цохисон. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1.1. Шүүгдэгч Э.У, хохирогч Ө.Э нар нь 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэснийг Увс аймгийн Улаангом сумын 2010 оны гэрлэлтийн бүртгэлийн 58-д бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дэх тал)-гаар нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.
Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодийн хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодийн хүчирхийлэлийн нэг л хэлбэр юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинж нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлээр тодорхойлогдох бөгөөд үйлдэл хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.
Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй энэхүү гэмт хэргийн тохиолдол Монгол Улсын Эрүүгийн хуульд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчимд хамааралгүй болно.
Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй.
Прокуророос шүүгдэгч Э.Унь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр Ө.Эгийг 2023 оны 5 дугаар сард гэр хороолол дотор үснээс нь татаж газар унагааж чирч баруун талын тохой хэсэгт гэмтэл учруулсан, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үснээс нь татаж, толгой хэсэгт 2 удаа гараараа цохисон, 2023 оны 6 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед тоосго шидэж зүүн талын далан дээр цохисон, 3 удаагийн үйлдлийг нэгтгэн байнгын шинжийг хангасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялласан байна.
Шүүгдэгч Э.Уын 2023 оны 5 дугаар сард хохирогч Ө.Эгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх” гэмт хэргийн шинжтэй буюу бие даасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгчийн нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлийн шинжээр тодорхойлогдох зэрэгцээ агуулга бүхий 2 өөр гэмт хэрэг гэж дүгнэх нь “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тоон давтамжийн шинжээр тодорхойлогдох онцлогтой тул нэг үйлдлийг энэ хоёр гэмт хэрэгт зэрэг тооцох боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасантай зөрчилдөхгүй.
Иймд шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
1.2. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 323 дугаартай “Ө.Эгийн биед баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Баруун шууны сорви гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шууны сорви гэмтэл нь 1-2 сарын өмнө үүссэн байх боломжтой. Тухайн баруун шууны шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 86 дахь тал)-ээр шүүгдэгч Э.Унь хохирогч Ө.Энхтунгалагийг 2023 оны 5 дугаар сард зодосны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн ...” нь энэ хуулийн хамаарах этгээд мөн гэж заажээ. Шүүгдэгч Э.Уболон хохирогч Ө.Э нар нь эхнэр, нөхөр байх тул дээрх хуулийн заалтад хамаарах этгээд байна.
Шүүгдэгч Э.У нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт гэр хороолол дотор буюу гудамжинд 2023 оны 5 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Эгийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үснээс нь татаж, толгой хэсэгт 2 удаа гараараа цохисон, 2023 оны 6 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед тоосго шидэж зүүн талын далан дээр цохисон үйлдлүүд нь давтагдах шинжтэй, гэр бүлийн гишүүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндэд гэм хор учруулсан байх тул гэр бүлийн гишүүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Унь энэ үйлдлүүдийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Э.Эийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Э.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2” болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
Шүүгдэгч Э.Угэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд “Өын Э миний бие цагдагийн байгууллагад нөхөртөө зодуулсан гэж гомдол гаргасан бөгөөд нөхөр Э.Унадаас уучлалт гуйж бид хоёр эвлэрч эвтэй байгаа тул миний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 133 дахь тал)-ыг үнэлээд шүүгдээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Э.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Унь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.У урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 119 дэх тал)-аар тогтоогдсон
Шүүгдэгч Э.Уын хувийн байдлын талаар: Гэрч Ц.Бийн өгсөн: “Э.Унь эхнэр 4 хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн хашаанд 6 ханатай монгол гэрт амьдардаг. Э.Унь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг,баяр ёслолын үед архийг тохируулж хэрэглэдэг, тамхи татдаг, ажилсаг бусдад тусархуу, эелдэг, зөөлөн шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, шударга зантай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) хавтас хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Э.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 /арав/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Э.Уод зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Ууганболдод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс шүүгдэгч Э.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2” болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч З овогт Эийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Э.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 /арав/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Э.Уод зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Уод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ