Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2023/0175/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч******* өмгөөлөгч*******,*******,

Шүүгдэгч******* өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* өмгөөлөгч*******,

Шүүгдэгч*******,,, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,,, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2318000000063 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдөр,,,,,,,,,, /Регистрийн дугаар /,

 

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 07-ны өдөр,,,,,,,,,,, /Регистрийн дугаар/,

 

Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр,,,,,,,,,, /Регистрийн дугаар /,

 

Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр,,,,,,, тоотод оршин суух, урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /Регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* ,, нар нь бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу өрөөнд нэвтэрч КГЭ 3x50+01x25 маркийн өндөр хүчдэлийн кабелийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,290,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг “ ” эзэмшлийн улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн”,

 

Шүүгдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн сумын Дархан баг Тосгоны нутаг дэвсгэрт,,******* нарын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж КГЭ 3x50+01x25 маркийн өндөр хүчдэлийн кабелийг 340,000 төгрөгөөр худалдан авч, ашиглан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” гэмт тус тус хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Уурхайн шугам сүлжээний хэсгийн складанд байсан 50 орчим метр кабель байхгүй байна гээд нэг дэх өдөр мэдсэн. Тухайн яг он сарыг нь мэдэхгүй байна. Дөрөв дэх өдрийн шөнө болсон асуудал байсан. Камер шүүж үзэхэд хоёр хүн авч гарч байгаа харагдсан. Тэжээлийн кабель байсан.” гэв.

 

 

 

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн 2318000000063 дугаартай хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд яллах болон өмгөөлөх талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хянан шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нь “ “ ХК-д Техник бодлогын хэлтсийн механик засварын хэсэгт автын цахилгаанчин болох нь ажилтны дэлгэрэнгүй анкет, “ ” ХК-ий гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/242 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт  /хх-82,83,84-85/, шүүгдэгч  нь автын засварчин болох нь ажилтны дэлгэрэнгүй анкет, “ ”ХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/500 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-78,79,80-81/, шүүгдэгч******* нь “ ”ХК-д ахлах механик болох нь ажилтны дэлгэрэнгүй анкет, “Шарын гол”ХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/156 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-86,87,88-89/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагаас 29-ний өдрийн 08.00 цагийн хооронд шүүгдэгч ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ гүйцэтгэх үедээ “статерын боолт унагасан, унагасан боолтоо авах” гэсэн шалтгааны улмаас цахилгаан шугам  сүлжээний хэсгийн тоног төхөөрөмжийн өрөөний дээд талын онгорхой хэсэгт тавьсан ширээг,******* нартай өргөж холдуулж орсны дараа тухайн өрөөнд байгаа КГЭ 3x50+01x25 маркийн өндөр хүчдэлийн кабель байгааг мэдэж, түүнийг авч “баярын мөнгөтэй болох” санаагаа,******* нарт хэлж, тэдний дэмжсэнээр гэмт санаа бодлоо хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,290,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хэргийн үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:

“ ” ХХК-ийн хяналтын камерын дүрс бичлэгт 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...Уг бичлэг эхлэхэд бичлэгийн зүүн дээд буланд 29-12-2022 Thu 05:49:17, баруун доод буланд гэсэн бичигтэй байв. Уг бичлэг эхлээд 05:49:24 цагт бичлэгийн зүүн доод хэсгээс ажлын хар өнгийн хувцастай, нэг нь шар өнгийн хамгаалах малгай өмссөн, зүүн мөрөндөө хоолой мэт зүйл мөрлөсөн, нэг нь ямар нэгэн зүйл бариагүй хоёр хүн явж байх ба урагшаа явж байгаад зүүн гар тийшээ эргээд хэсэг хугацаанд байхгүй болов. Хяналтын камерын бичлэгийн 05:51:01 цагт орсон хэсгээсээ шар өнгийн хамгаалах малгайтай эхлээд нуруундаа шар өнгийн шуудайтай ямар нэгэн зүйл үүрээд гарч ирээд явж байв. Үүний ард 05:51:09 цагт нөгөө залуу нь ард талын шатаар доош үсэрч анх орсон хэсэг рүү очиж байгаа бичигдсэн байв. Бичлэгийн 05:51:12 цагт шар хамгаалах малгай өмссөн, нуруундаа шар өнгийн шуудайтай зүйл үүрч явсан залуу бичлэгээс гарч явах ба үүний ардаас үлдсэн нэг залуу нь ямар нэгэн эд зүйл бариагүй гарч ирээд явж байгаад бичлэгийн 05:51:23 цагт бичлэгээс гарч явж байв. /хх 28/

 

Гэрч   ...“...Би “ ” Цахилгаан шугам сүлжээний хэсэгт өндөр хүчдэл хариуцсан инженерийн ажлыг хийдэг юм. Манай хэсгийн тоног төхөөрөмжийн засварчны өрөөнөөс 33 метр урттай экскаваторын тэжээлийн КГЭ 3*50+1*25 маркийн өндөр хүчдэлийн кабель алдагдсан байсныг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ өчиж уг өрөө рүү орж үзээд мэдсэн. Тэгээд удирдах албан тушаалтнуудад хэлж мэдэгдсэн. Уг тоног төхөөрөмжийн засварчны өрөө нь гадна талдаа цоожтой байдаг. Түлхүүр нь манай хуваарилах байгууламжийн жижүүр дээр байдаг. Уг өрөө рүү манай цахилгаан шугам сүлжээний хэсгийн засварчин туршигч, кабельчин, шугамын монтерууд орж өөрсдийн багажаа авч хэрэглээд буцааж оруулж тавьдаг юм. Цахилгаан экскаваторын ерөнхий тэжээлийг 6000 вольтын хүчдэлээр тэжээх зорилгоор холболт хийж ашигладаг юм. Уг кабель нь уян зэс кабель байгаа юм. Би “ ” ХК-д өндөр хүчдэл хариуцсан инженерээр 6 дахь жилдээ ажиллаж байна. 1 км урттай кабелийн нийт жин нь 4502 кг байдаг ба 1 метр урттай өндөр хүчдэлийн кабельд 4,5 кг оногдож байдаг. 4,5 кг нь гаднах тусгаарлах резин болон зэс утастайгаа нийлээд гэсэн үг юм аа. Өндөр хүчдэлийн кабель утсанд тусгаарлагч резин нь гол төлөв байдаг ба зэс нь ойролцоогоор 1 метрт 1 кг байдаг юм. Тэгэхээр 33 метр урттай өндөр хүчдэлийн кабелийн зэсийн цэвэр жин нь 33 кг байх боломжтой гэсэн үг юм” гэх мэдүүлэг /хх 35-36/,

 

            Гэрч...“...Манай цахилгаан шугам сүлжээний хэсгийн өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн өрөөг тоног төхөөрөмжийн засварчид болох болон нар хариуцдаг бөгөөд тус өрөөний дээд талд автын цахилгаанчдын өрөө байдаг ба автын цахилгаанчид манай уг өрөө рүү орох эрх байдаггүй ба орох ажил үүргийн хувьд ямар нэгэн шаардлага гардаггүй юм аа. Тухайлбал цахилгаанчин манай өндөр хүчдэлийн өрөө рүү орох шаардлага байхгүй орох эрх байхгүй юм аа. Дээрх хулгайн хэрэг гарсны дараа уг өрөө рүү дээд талаас нэвтэрч ордог хуучин дээр үеийн төмөр хаалтаар таглаад тавьсан нүхийг бид нар гагнаад бэхэлчихсэн байгаа. Уг нь тухайн орж гарах төмөр таган дээр ширээ оруулахгүй зориулалттай байж байхад нь ширээг нь холдуулаад орчихсон юм байна лээ. Автын цахилгаан засварчид тухайн өрөө рүү орох ч шаардлага байхгүй, тэдний ажил бидний ажил тус тусдаа байдаг юм аа. Тухайн тоног төхөөрөмжийн өрөөг гаднаас нь цоожилдог” гэх мэдүүлэг /хх 46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор мэтгэлцэж оролцсноос шүүх талуудын гаргасан дүгнэлт, үндэслэл, хэрэгт авагдаж, бэхжүүлсэн нотлох баримт нэг бүрийг харьцуулан судалж үзсэний үндсэн дээр шүүгдэгч,,******* нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив бодон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Энэ хоёр шинж хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох ба дан ганц үр дагаварт тулгуурласан обьектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог билээ.

Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжээр яллах тохиолдолд гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийж яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулж хэргийн бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай билээ.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон хохирогчийн төлөөлөгч *******ын ...”онгорхой байдаг гэдгийг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч******* ...” онгорхой дээр ажлын ширээ байдаг” гэх мэдүүлгээр хэрэг учралын газарт байх онгорхой нүх гэх зүйл нь 1 давхрын тааз, 2 давхрын шал бөгөөд өргөн, уртын хэмжээгээр нас биед хүрсэн хүн чөлөөтэй орж гарах боломжтой, анх тухайн байгууламж баригдах үед л ямар нэгэн зориулалтаар ашиглахаар хийгдсэн хийцтэй байж болох энэ нүхэн гарцыг  байгууллагын зүгээс бусдаас хамгаалсан гэх шинжгүй, түүнчлэн 1 давхарт байрлах багажны өрөөний эзэмшигчид ч анхаарч, харгалздаг гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байсан, уг хоригийг мэдсээр байж хууль бусаар  нэвтэрсэн гэж буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосон байх учиртай.

Мөн хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан бол хулгайлах гэмт үйлдэлдээ машин механизм ашигласан гэж үздэг.

Шүүгдэгч******* тухайн үед ээлжээ ахлан ажиллаж байсан байх ба шүүгдэгч нар нь хулгайлах үйлдлээ төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зорилгоор  байгууллагын эзэмшлийн улсын дугаартай Toyota Land Cruiser автомашинаар тээвэрлэсэн байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болсон болно.

 

            Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч,,******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 –д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангаж байх тул хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн сумын Дархан баг Тосгоны нутаг дэвсгэрт,,******* нарын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж КГЭ 3x50+01x25 маркийн өндөр хүчдэлийн кабелийг 340,000 төгрөгөөр худалдан авч, ашиглан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан үйл баримт тогтоогдлоо.

 

Эрүүгийн 2318000000063 дугаартай хэргээс:

 

“ ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ДаЦ-23-09 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр улсын дугаартай цагаан өнгийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг 63,771,250 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх 69-71/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 124-128/,

Шүүгдэгч *********** хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 145/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 149/, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх 154/, шүүгдэгч******* хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 165/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 168/, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 169/, шүүгдэгч******* хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 174/, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 177-178/, шүүгдэгчын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 189/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 190/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч ********* ,, нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч нь  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг худалдан авч, ашиглан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг шинжийг тус тус хангасан тул тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******** ,, нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлийн 1.2 заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“ ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “КГЭ 3x50+01x25 маркийн өндөр хүчдэлийн кабель 4.290.000 төгрөг байна” /хх 56-57/-ээр “ ” ХК-д учирсан хохирлыг тогтоосон байх ба шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул тэднийг энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч...“******* ,, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгчод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал”-ийг, шүүгдэгч******* өмгөөлөгч*******ын  “Гэм буруу дээр маргаагүй, сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлт, шүүгдэгч******* өмгөөлөгч*******гийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлт, шүүгдэгч******* өмгөөлөгч*******гийн тэнсэн харгалзаж өгнө үү” гэх дүгнэлт, өмгөөлөгч*******ын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “Манай компанийн зүгээс 100 хувь гомдол саналгүй байна. Бүх хохирол төлбөрөө барагдуулсан тул гомдолгүй байна. Иймд тэнсэж өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна.” гэх тайлбар, шүүгдэгч*******  шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Тухайн үед бодоогүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би гурван хүүхдийн хамт амьдардаг. Байрны зээлтэй. Сая ажилгүй болсон. Дахиж ийм зүйл хийхгүй”, шүүгдэгч*******  шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Ийм аймар юм хийнэ гэж бодоогүй. Гэмшиж байна. Ажилгүй болсон.” гэх тайлбар, шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Гурван хүүхэдтэй, цалингийн зээлтэй, хэрэглээний зээлтэй. Энэ сараас хойш яах бол хэцүү байна. Харамсаж байна” гэх тайлбар, шүүгдэгчын шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Ийм зүйл хийсэндээ харамсаж байна.” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч*******,, нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, “цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх тайлбар, шүүгдэгчын “хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч*******,, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч,,******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ,,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3.Шүүгдэгч,, нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******,, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар, шүүгдэгчыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445-р нээлттэй хорих ангид даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч,,*******, нарт оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

   6.Шүүгдэгч*******,,, нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

   7.Шүүгдэгч*******,,, нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,,, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******,,, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ