| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0303/И |
| Дугаар | 15 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 15
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Г ХЗХ-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э, Б.Б, Г.А нарт холбогдох үндсэн зээл 4,557,668.06 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,917,969.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911,427.70 төгрөг нийт 7,387,065.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э, Б.Б нь 2018 оны 10 сарын 23-ны өдөр ЗГ/5952 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000.00 төгрөгийн зээлийг, сарын 5% /жилийн 60%/-ийн хүүтэй, 12 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж бараа татан авахаар зээлж авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2019 оны 03 сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл хүргүүлсэн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2019 оны 12 дугаар сарын 04-ний байдлаар 7,387,065.25 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөрийн өр 4,557,668.06 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,917,969.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911,427.70 төгрөг бүгд 7,387,065.25 төгрөгийг Б.Э, Б.Б, Г.А нарын цалингийн орлогоор хангуулж өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г ХЗХ-ний нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,387,065.25 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Б.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 10 сарын 23-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Г ХЗХ-ноос 5,000,000 төгрөгний зээлийг бараа татах зорилгоор авсан. Энэ авсан зээлээ цаашид үндсэн төлбөр хүүгийн хамт тооцон төлөхөд бэлэн байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,387,065.25 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух Х овогт Г.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г-с 2018 оны 10 сарын 23-ны өдөр зээл авсан нь үнэн. Түүнд бие хамтран зээлдэгчээр орсон нь үнэн болно. Энэ зээлийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Л Б.Э, Б.Б, Г.А нарт холбогдуулан үндсэн зээл 4,557,668.06 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,917,969.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911,427.70 төгрөг нийт 7,387,065.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Э, Б.Б, Г.А нар нь нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 10 сарын 23-ны өдөр ЗГ/5952 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000.00 төгрөгийн зээлийг, сарын 5% /жилийн 60%/-ийн хүүтэй, 12 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж бараа татан авахаар зээлж авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э, Б.Б, Г.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 4,557,668.06 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,917,969.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911,427.70 төгрөг нийт 7,387,065.25 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХЗХ-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э, Б.Б, Г.А нарт холбогдох үндсэн зээл 4,557,668.06 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,917,969.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 911,427.70 төгрөг нийт 7,387,065.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э, Б.Б, Г.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 66,575 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 66,575 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц