| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0015/Э/219/2023/0006 |
| Дугаар | 2023/ШЦТ/231 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0015/Э/219/2023/0006
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* ,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн 2118000030494 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн,*******,*******,*******,*******,*******,,, тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил тэнсэн хянан харгалзсан,
-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан,
-Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2 жил хорих ял болгон өөрчилсөн,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 305 захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн 01 жил 4 сар 22 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг 2017 оны 12 дугаар сарын 21 -ний өдрийн 09 дугаартай магадлалаар сулласан,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн******* /Регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн гэх газраас иргэнийн эзэмшлийн нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг нийт 34 тооны малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 3.260.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө адуугаа харах гээд мордсон. Тухайн өдөр цасан шуургатай байсан. Хоёр ямаатай, нийт 34 тооны мал байсан. Би цасан шуурганд тасарсан айлын мал гэж бодсон. Тэгээд тухайн малыг туугаад хүргэнийнх руу очсон. Тэднийд миний өөрийн мал байдаг. Айлын малыг алга болчихож магадгүй гээд бүгдийг нь өөрийн эмээр эмнэсэн. Дараа нь би Улаанбаатар хот руу очсоны дараа над руу залгаад нөгөө малыг чинь гэх хурандаа авсан гэж хэлсэн. Тэгээд Хонгор сумын цагдаатай хамт 34 тооны малыг нь хүлээлгэж өгсөн.” гэв.
Эрүүгийн 2118000030494 дугаартай хэргээс:
Хохирогчийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хонь, ямаагаа тоолоход нийлээд 574 байсан. Маргааш нь орой буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны орой цасан шуурга болсон тэгтэл орой шөнийн 00 цагийн орчим манай хонь хөдлөөд нохой хуцаад байхаар нэг морьтой хүн хонин дотор зогсож байсан тэгэхээр юун хүн бэ гээд орилсон чинь тэр хүн шууд морьтойгоо зугтаагаад яваад өгсөн тэгээд би хэсэг унтахгүй 04 цаг хүртэл чимээ сонсоод хэвтэж байсан, тэгээд маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 49 тооны хонь, 2 ямаа дутсан байхаар тэр орчим хайгаад хонио олоогүй тухайн шөнө цасан шуурга болсон болохоор тасарсан юм болов уу гэж бодоод нэлээд хайсан, ингээд 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр манайхаас 7-8км зайтай гэх айлын хонинд өөрийнхөө хонийг байна уу, үгүй юу гээд шүүхэд манай хонины эмийг өөрчилсөн байдалтай байхаар нь цагдаад хандсан тэгээд цагдаа нарын хамтаар гэх хүний хонин дотор өөрийнхөө хонь, ямааг шүүж үзэхэд манай 32 тооны хонь, 2 ямаа байсан бусад 17 тооны мал огт байхгүй байсан. Тэр гэх хүн нь байгаагүй эхнэр нь л байсан. Би тухайн өдөр өөрийнхөө 32 тооны хонь, 2 ямааг хүлээж авсан. Манай бүх хонь, ямааны эмийг өөрчилж шинээр хайчилсан байсан.” /1-р хх43-44/, ...Би тухайн үед 51 тооны мал алдагдсан...17 тооны хонь дутуу байна гэж ойлгож байсан чинь сүүлийн 3 жилийн малын А дансаа шалгаж үзтэл 17 тооны хонь алдагдаагүй тоо ёсоороо таарч байсан. Би хонио алдахдаа 51 тооны мал алдсан гэж андуурч өмнө нь мэдүүлсэн байна” гэх мэдүүлэг /1-р хх51/,
Гэрчын өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө намайг гэртээ унтаж байхад манай төрсөн ах болохв нь манай гэрт ирсэн. Би ахад хоол хийж өгсөн бав ах хоол цай идэж уучихаад нэг их удалгүй яваад өгсөн. Гэтэл манай нөхөр болох адуундаа явчихаад орж ирээд надад хэлэхдээ өглөө ахыг манай хонинд хэдэн хонь тавьчихаад хорио тавигдахаар буцаж ирж авна аа гэж хэлээд хэдэн хонь малд нийлүүлсэн гэж надад хэлсэн...Манай нөхөр надад хэлэхдээв ахыг тухайн малыг малд нийлүүлэхдээ өөрөө эмнээд тавьсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 61-62/,
Гэрч өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр бид хоёр хонь ямаагаа тоолсон чинь 574 байсан. Тэгээд 11 дүгээр сарын 19-ны өдрийн цасан шуурга өнгөрөөгөөд хонь ямаагаа тоолсон чинь 51 буюу 523 хонь ямаа үлдсэн байхаар нь цагдаад хандсан. 11 дүгээр сарын 18-ны орой манай хонин дотор нэг морьтой хүн явж байхаар нь манай нөхөр хөөгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 55-56/,
Насанд хүрээгүй гэрчын өгсөн: “...Хэдний өдөр гэж мэдэхгүй байна ямар ч гэсэн 11 дүгээр сарын 18-ний өдөр байх цасан шуурга болсон өдөр би хониндоо явж байгаад гэртээ өдөр ирсэн гэртээ байж байгаад буцаад гарсан чинь манай хонь алга болсон цасан шуурганд хөөгдөөд явсан байхаар нь тэр орчим хонио хайж нэлээн явсан. Манай хонь Төмөр толгойн уурхайн хашаа руу ордог болохоор тэнд байж магадгүй гээд хайгаад морио хашаанаас нь уяж үлдээгээд хашаан дотор явган явж хонио хайж байсан чинь манай хонь хашааны жалган дотор байж айхаар нь хонио туугаад гаргаад ирсэн чинь манай хонин дотор 20-30 орчим хонь, 2 тооны ямаа нэг ямаа том эм ямаа нөгөө нь жижиг борлон байсан. Тэгээд өдөр өнгөрсөн маргааш өглөө нь цайгаа уучхаад гэрээсээ гарсан чинь манай аав энэ хонинуудыг эмнэчихвэл яадаг юм болоо гээд байсан.Би аавд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл манай аав тэр хонинуудыг барьж аваад чихийг нь огтолж эмнээд байсан. Эм болон хайчаа яасан талаар би хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 76-77/,
“...Би тэр үед буюу өмнөх өдрийнх нь шөнө Дарханаас хичээлээ тараад гэртээ ирээд өвөөгийнхөө гэрт өвөөтэй хамт хоносон. Тэгээд өглөө намайг өвөө сэрээгээд хонь тор луу орж байна очиж хонио эргүүл гэж сэрээсэн юмаа. Тэгээд би хонио Уурхайн хашааны шонгоор морио уяж орхиод хонио Уурхайн хашаан дотроос тууж гаргаж ирээд морио унаад хонио туугаад явж байхад манай хонин дунд шинээр эмнэчихсэн чихнээс цус гарчихсан 2 ямаа 20-30 орчим хонь харагдаж байсан. Би тэр өдөрв ахыг манайд хэзээ ирээд хэзээ буцаад явсныг бол мэдээгүй бив ахтай тааралдаагүй ээ. Би тухайн үед тэр малуудыг хэн эмнэснийг би мэдээгүй ээ. Гэрт аав байсан болохоор аавыг эмнэсэн байх гээд би тухай үед Цагдаад мэдүүлэг өгөхдөө тэгээд хэлчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 72/,
Гэрчийн өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө цасан шуургатай өглөө байсан би босоод галаа түлчхээд хонины хашааны гадна намайг очиход манай эхнэр-ын төрсөн ахв манай малын хашааны хажууд явж байхаар нь хэзээ ирсэн юм ахаа гэсэн чинь сая ирлээ гээдв ах надад хэлсэн. Би үхрээ босгоод тэр орчим явж байсан чинь намайг гээд ах дуудсан. ах хэлэхдээ ах нь танай хонинд хэдэн хонь оруулсан шүү гэхээр нь юун хонь юм бэ гээд асуусан чиньв ах би хүнээс авсан мал байгаа юм коронавирус намдахаар ирж авна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/,
“ ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 3260000 төгрөг байна. /хх 90-91/,
Хохирогчийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019, 2020, 2021 оны тооллогын баримт, А дансны хуулбар /1-р хх 236-242/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 36-41/,
Шүүгдэгч*******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх 154-185, 187-194/, арилжааны банкуудад харицлах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /1-р хх 202, 224-231/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн гэх газраас иргэнийн эзэмшлийн нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг нийт 34 тооны малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 3.260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... “Тухайн өдөр цасан шуургатай байсан. Хоёр ямаатай, нийт 34 тооны мал байсан. Би цасан шуурганд тасарсан айлын мал гэж бодсон. Тэгээд тухайн малыг туугаад хүргэнийнх руу очсон. Тэднийд миний өөрийн мал байдаг. Айлын малыг алга болчихож магадгүй гээд бүгдийг нь өөрийн эмээр эмнэсэн.” гэх мэдүүлэг, “хохирогчийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хонь, ямаагаа тоолоход 49 тооны хонь, 2 ямаа дутсан байхаар тэр орчим хайгаад хонио олоогүй тухайн шөнө цасан шуурга болсон болохоор тасарсан юм болов уу гэж бодоод нэлээд хайсан ингээд 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр манайхаас 7-8км зайтай гэх айлын хонинд өөрийнхөө хонийг байна уу үгүй юу гээд шүүхэд манай хонины эмийг өөрчилсөн байдалтай байхаар нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг /1-р хх 43-44/, гэрчын өгсөн: “...манай төрсөн ах болохв нь манай гэрт ирсэн. Би ахад хоол хийж өгсөн бав ах хоол цай идэж уучхаад нэг их удалгүй яваад өгсөн. Гэтэл манай нөхөр болох адуундаа явчхаад орж ирээд надад хэлэхдээ өглөө ахыг манай хонинд хэдэн хонь тавьчхаад хорио тавигдахаар буцаж ирж авна аа гэж хэлээд хэдэн хонь малд нийлүүлсэн гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 61-62/, гэрч өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр бид хоёр хонь ямаагаа тоолсон чинь 574 байсан. Тэгээд 11 дүгээр сарын 19-ны өдрийн цасан шуурга өнгөрөөгөөд хонь ямаагаа тоолсон чинь 51 буюу 523 хонь ямаа үлдсэн байхаар нь цагдаад хандсан. 11 дүгээр сарын 18-ны орой манай хонин дотор нэг морьтой хүн явж байхаар нь манай нөхөр хөөгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 55-56/, насанд хүрээгүй гэрчын өгсөн: “...манай хонь хашааны жалган дотор байж айхаар нь хонио туугаад гаргаад ирсэн чинь манай хонин дотор 20-30 орчим хонь, 2 тооны ямаа нэг ямаа том эм ямаа нөгөө нь жижиг борлон байсан. Тэгээд өдөр өнгөрсөн маргааш өглөө нь цайгаа уучхаад гэрээсээ гарсан чинь манай аав энэ хонинуудыг эмнэчихвэл яадаг юм болоо гээд байсан. Би аавд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл манай аав тэр хонинуудыг барьж аваад чихийг нь огтолж эмнээд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 76-77/, “...Би тэр өдөрв ахыг манайд хэзээ ирээд хэзээ буцаад явсныг бол мэдээгүй бив ахтай тааралдаагүй ээ. Би тухайн үед тэр малуудыг хэн эмнэснийг би мэдээгүй ээ. Гэрт аав байсан болохоор аавыг эмнэсэн байх гээд би тухай үед Цагдаад мэдүүлэг өгөхдөө тэгээд хэлчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 72/, гэрчийн өгсөн: “... ах хэлэхдээ ах нь танай хонинд хэдэн хонь оруулсан шүү гэхээр нь юун хонь юм бэ гээд асуусан чиньв ах би хүнээс авсан мал байгаа юм коронавирус намдахаар ирж авна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/, “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг малын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 3260000 төгрөг байна. /хх 90-91/ гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.
Хууль зүйн хувьд дүгнэвэл хэрэгт тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч*******ын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч*******ын гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчд 3260000 төгрөгийн хохирол учирсан ба тухайн алдагдсан 34 толгой малыг буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Улсын яллагч...шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 6 хоногийн нэг хоногийг хорих ялаар сольж, нэмж нэгтгээд 4 жил, 5 сар, 6 хоногийн хугацаагаар тогтоож, энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь тооцох санал, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг нэг дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж нэмж нэгтгээд 1 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь тооцож өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гаргалаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад ялын хэмжээг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч*******т шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан ...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.
Учир нь: шүүгдэгч******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь буцаан өгч барагдуулсан хэдий ч түүний хувийн байдал нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд харшилж байх тул шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус, эрх олгосон энэхүү хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн эрүүл мэндийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэснээс Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн тоо бүртгэлийн ялын тооцоонд ялтан*******ын ялын хугацаа 00 жил 06 сар 16 хоног, биеэр эдэлсэн 00 жил 01 сар 10 хоног, үлдсэн хугацаа 00 жил 05 сар 06 хоног гэж тооцжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 376 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснээр түүнийг 2023 оны 06 дугаар 05-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд шилжүүлсэн цагдан хорьсон байх ба нийт энэ хэрэгт 19 хоног цагдан хоригджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан ба шүүгдэгч*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 05 сар 06 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу цагдан хоригдсон 19 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 06 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 05 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2 жил 05 сар 06 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчын энэ хэрэгт цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ