| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0030/И |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-01-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 27
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Х банк ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э, Ч.Г нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1,846,345.59 төгрөг, зээлийн хүү 258,589.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,766 төгрөг, нийт 2,138,701.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Г нар нь 2016 оны 10 дүгээр сарын 20-ны өдөр Х банктай 1390011889 дугаартай зээлийн гэрээ, 1390011889-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.32 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, нүүрс, мод татан авах, машин засварлах зориулалтаар авч, тус зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
1. Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3-р багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 137,1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объект;
2. Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3-р багт байрлах ... нэгж талбарын дугаартай, ... бүртгэлийн дугаартай, ... тоот гэрчилгээний дугаартай 500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар.
Зээлдэгч нь 1390011889 дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 06 дугаар сарын 15 өдрөөс зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 213 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн.
Иймд хариуцагч нартай байгуулсан 1390011889 дугаартай зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөр гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390011889 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,846,345.59 төгрөг, зээлийн хүү 258,589.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,766 төгрөг, нийт 2,138,701.14 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах;
2. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулах гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух Б овогт А.Э, Н овогт Ч.Г нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид хоёр 2016 оны 10 сарын 20-ний өдөр Х банктай 1390011889 дугаартай зээлийн гэрээ, 1390011889-1 дугаартай ипотекийн гэрээ тус тус байгуулж 15,000,000 төгрөг авсан. Хас банкны нэхэмжилсэн 2,138,701.14 төгрөгийг төлж барагдуулна. Төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э, Ч.Г нарт холбогдох холбогдох зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1,846,345.59 төгрөг, зээлийн хүү 258,589.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,766 төгрөг, нийт 2,138,701.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.Э, Ч.Г нар нь Х банк ХХК-тай 2016 оны 10 дүгээр сарын 20-ны өдөр Х банктай 1390011889 дугаартай зээлийн гэрээ, 1390011889-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.32 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э, Ч.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 1,846,345.59 төгрөг, зээлийн хүү 258,589.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,766 төгрөг, нийт 2,138,701.14 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, хэрэв төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан, болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э, Ч.Г нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1,846,345.59 төгрөг, зээлийн хүү 258,589.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,766 төгрөг, нийт 2,138,701.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Э, Ч.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 2,138,701.14 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 24,585 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 24,585 төгрөгийг хариуцагчаас нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц