Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2023/0232/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч *******ин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2318000000260 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,*******,*******,*******,*******,*******,*******,,, дугаар баг, оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн******* /Регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******ин нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэнээс улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 20000000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаанд нь 5000000 төгрөг өгч, үлдэгдэл 15000000 төгрөгийг 5 хоногийн дараа өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, улмаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Олон Улс худалдааны төв”-ийн 2 давхарт байх нотариатын газарт итгэмжлэл хийлгэн авч тухайн тээврийн хэрэгслийг иргэнт 12,000,000 төгрөгөөр зарж худалдан борлуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогчийн өгсөн: “Надад тухайн үед бэлэн мөнгө хэрэгтэй байсан учир уг Приус-30 маркийн хар өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэлгүйын нэрээс шууд зарахаар болсон ба тухайн үед манай найз гэх залуу надтай уулзаж найз нь машиныг нь 20,000,000 төгрөгөөр бодож авъя гэж надтай ярилцаж тохироод 2023 оны 04 дүгээр 22-ны өдөр мөн надтай уулзаж надад гэх хүний нэр дээр итгэмжлэл хийгээд өгчих тэгвэл би одоо шууд 5,000,000 төгрөгийг гаргаж өгөөд 5 хоногийн дараа 15,000,000 төгрөгийг гарган өгье гэж тохирсон. Ингээд биаар итгэмжлэл бичиг гэх хүнд хийлгэж өгсөн ба уг итгэмжлэл бичгийг хийх үед надтай утсаар ярьжын2 дугаарын утсыг өгөөд наад хүнтэйгээ холбогдоод машинаа итгэмжлэл хийж өгөөд мөнгөө авчих гэсэн ингээд би хэлсэн ёсоор нь итгэмжлэл бичиг хийж өгөхөд тус өдрөө миний Хаан банкны8 дугаарын дансанд2 дугаар данснаас 1000000 төгрөг орж ирсэн. Цагдаа дээр очоод хөрөнгөө үнэлүүлээд приус-30 машиныхаа үнэлгээнээс 1,000,000 төгрөг хасуулаад үлдсэн 15400000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Эрүүгийн 2318000000260 дугаартай хэргээс:

 

            Гэрчын өгсөн: “...Биэ гэх хүнээс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тоот хашаа байшинг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон гэрээ байгуулсан юм. Ингээд би уг төлбөр мөнгөний 17,000,000 төгрөгт нь бодож өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн авто машиныг өгөхөөр болсон ба 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөрэ надтай холбогдоод улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн авто машиныг би найздаа зарахаар боллоо итгэмжлэл бичиг хийгээд өгчих гэж хэлсэн. Ингээд биийн хэлсний дагуу тухайн үед гэх хүний нэр дээр авто машинаа шилжүүлэх итгэмжлэл бичиг хийж өгсөн юм. Одоо уг авто машин миний нэр дээрээс хасагдсан үгүй талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 19/,

 

            Гэрчын өгсөн: “...Тус өдөр *******ин гэх залуу над дээр өдөр 11 цагийн орчимд уг улсын дугаартай тоёота Приүс маркийн авто машиныг авч ирж манай нөхөрэд үзүүлсэн байсан тухайн үед манай нөхөр уг машиныг нь авахаар тохироод л уг машиныг авч ирсэн юм. Ингээд надад хэлэхдээ шууд итгэмжлэх бичиг хийлгүүлээд өгье гэж хэлж байсан ба би тухайн үед уг авто машины эзэмшигч нь болох Мягмар болон хамт явж байсан өндөр залуу / /-тэй уулзаж итгэмжлэх бичиг хийсэн юм. Манай нөхөр бид хоёр уг машиныг тухайн үедгээс л худалдан авч байна гэж бодсон хэлэхдээ машины эзэнтэй та хоёр Олон улсын худалдааны төв дээр уулзана тэгээд итгэмжлэлээ хийлгээрэй гэж хэлж байсан ингээд л уг авто машиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би худалдан авсан авто машины мөнгийг тухайн өдөр ньтэй ярилцаж хий гэсэн данс руу хийсэн мөн өөр данс байна гэдгийг машины эзэн болох Мягмар, өндөр залуу / / нарт хэлсэн ба тухайн үед Мягмар би машины дугаараа авч үлдэнэ шүү л гэж хэлж байсан би яг одоо ямар данс руу мөнгө хийсэн гэдгээ санахгүй байна дансны хуулга харж байж мэдэх байх. Одоо уг улсын дугаартай тоёота Приүс маркийн авто машин нь надад байхгүй ээ, би уг авто машиныг өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Тамир гэх хүнд 14.500.000 төгрөгөөр худалдан борлуулчихсан машины төлбөр тооцоог бэлнээр авсан.” гэх мэдүүлэг /хх 21/,

 

            Гэрчгийн өгсөн: “...Миний хас банкны7 дугаар дансыг надаас өөр манай нөхөр *******ин ашигладаг. Ашиглахдаа өөрийн утсаар Хас банкны апплейкишнээр орж миний нууц үг болон нэвтрэх нэрээр ордог. Тус өдөр буюу 2023 олны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний уг дансаар хүнээс 3-4 удаагийн гүйлгээгээр 12,500,000 төгрөг авсан байсан ба энэ талаар надад мэдээлэл нь ирж байсан. Тухайн үед ороод харахад уг мөнгөний утга хэсэг дээр нь гэсэн РЗО худалдан авалт гэсэн утгатай мөнгө орсон байсан ба уг мөнгийг удаагүй тухайн үед нь *******ин өөрөө миний данснаас гүйлгээ хийгээд ашиглачихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

            “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ДаЦ-23-44 дугаартай “хөдлөх хөрөнгө автомашин үнэлгээний дүн 16425000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 34-37/,

 

           ийн8 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 16-17/,

 

           гийн Хас банкны7 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 24/,

 

            Шүүгдэгч *******ингийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 51-59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчийн эзэмшилд байсан улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 20000000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаанд нь 5000000 төгрөг өгч, үлдэгдэл 15000000 төгрөгийг 5 хоногийн дараа өгнө гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, улмаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Олон Улс худалдааны төв”-ийн 2 давхарт байх нотариатын газарт итгэмжлэл хийлгэн авч тухайн тээврийн хэрэгслийг иргэнт 12,000,000 төгрөгөөр зарж худалдан борлуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч *******ингийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ин нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 16425000 төгрөгийн хохирол төлбөрөөс 1000000 төгрөг төлөгдсөн, иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан шүүгдэгчээс автомашины хохирол 15425000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээний төлбөр 88000 төгрөг нийт 15513000 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн-р баг, тоотод оршин суухэ /РД: , утас: /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч...“шүүгдэгч *******инд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт”-ийг, шүүгдэгч *******ингийн шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “хэлэх зүйл байхгүй“ гэх тайлбар тус тус гаргав.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******инд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******инийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******инд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч *******ин нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******ингээс нийт 15,513,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн-р баг, тоотод оршин суухэ /РД: *******, утас:/-д олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******инд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******инд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ