| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0045/И |
| Дугаар | 70 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 70
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Ц.Н-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ө-д холбогдох зээл 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 01 сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Ө-г 2017 оноос хойш таньдаг болсон бөгөөд надаас зээл хаах гэсэн юм, зээл гарангуут буцаагаад өгчихье, түр хугацаанд мөнгө зээлээч гэж гуйсны дагуу 2017 оны 10 сарын 23-ны өдөр 27,000,000 төгрөгийг Н.Ө-д зээлүүлсэн. Тухайн үед Ө нь над руу утсаар ярьж мөнгийг зээлсэн бөгөөд 27 сая төгрөгийг дүүгийнхээ дансаар дамжуулан зээлж авсан. Би энэ хүнд итгээд их хэмжээний мөнгөө ямар ч барьцаа хөрөнгө, хүүгүйгээр зээлүүлсэн бөгөөд үүнээс хойш би мөнгөө авъя гэж удаа дараа утсаар ярьдаг байсан. Ингээд 2019.08.30-нд 1.000.000 төгрөг,
2019.11.01-нд 1.000.000 төгрөг,
2020.01.03-нд 500.000 төгрөг тус тус надад дансаар өгсөн. Үүнээс гадна 2017.11.22-нд дүү М-н дансаар дамжуулан нийт 8.000.000 төгрөгийг буцаан над руу шилжүүлж, би гадаад явчихна, эзгүй байх тул энэ 8.000.000 төгрөгөөс миний орон сууцны зээлийн ... тоот дансруу шилжүүлж байгаач гэхээр нь энэ мөнгөнөөс нь би: 2017.10.28-нд 1.200.000 төгрөгийг,
2017.11.29-нд 1.200.000 төгрөгийг,
2017.12.28-нд 1.200.000 төгрөгийг,
2018.01.30-нд 1.200.000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлийг нь төлсөн Мөн өөрийнх нь хүсэлтээр 2017.11.26-ны өдөр ... тоот дансруу 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд 8 сая төгрөгөөс үлдсэн 1.700.000 төгрөгийг нь би өөрийнхөө зээлд авсан. Би Н.Ө-д зээлсэн 27.000.000 төгрөгөөсөө нийт 4.200.000 төгрөгийг авсан бөгөөд одоо зээлээс үлдсэн 22.800.000 төгрөгийг Н.Ө-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3-р багт оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух хаягтай, одоо Замын-Үүд сум 2 дугаар багт түр оршин суух Б овогт Н.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Н-н 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийг Н.Ө миний бие хүлээн авч
-2020 оны 02 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 03 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 04 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 05 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 06 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 07 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 08 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 09 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 10 сарын 10-нд 14,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь Дундговь аймагт амьдардаг тул шүүхэд очиж хэргийн оролцогчийн эрх, үүрэг, хэргийн материалтай танилцах шаардлагагүй бөгөөд эрх, үүрэг, хэргийн материалтай танилцаагүй талаар ямар нэгэн гомдол, санал гаргахгүй. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Н.Ө-д холбогдуулан 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.Ө нь нэхэмжлэгч Ц.Н-с 2017 оны 10 сарын 23-ны өдөр 27,000,000 төгрөгийг зээлж авсан байх ба зээлдэгч нь нэхэмжлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл 22,800,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ө-д холбогдох зээл 22,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,800,000 төгрөгийг
-2020 оны 02 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 03 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 04 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 05 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 06 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 07 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 08 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 09 сарын 10-нд 1,000,000 төгрөг
-2020 оны 10 сарын 10-нд 14,800,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 135,975 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 135,975 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц