| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0044/И |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 82
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох үндсэн зээл 4,285,019.44 төгрөг, зээлийн хүү 4,002,412.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,386.83 төгрөг нийт 8,806,818.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 01 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь К банктай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-350 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 2 хувийн, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Э.Э-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 714,980.56 төгрөг, зээлийн хүү 662,044.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,903.37 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,285,019.44 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 4,002,412.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 519,386.83 төгрөг нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8,806,818.30 төгрөгийг хариуцагч Э.Э-с гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух Ц овогт Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 07 сарын 27-ны өдөр зээл авсан нь үнэн. 5,000,000 төгрөг К банкнаас авсан одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг боломжоор бага багаар төлөх бодолтой байна. 8,806,818.30 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Э-д холбогдуулан үндсэн зээл 4,285,019.44 төгрөг, зээлийн хүү 4,002,412.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,386.83 төгрөг нийт 8,806,818.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч К банк ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-350 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 2 хувийн, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар зээл авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 4,285,019.44 төгрөг, зээлийн хүү 4,002,412.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,386.83 төгрөг нийт 8,806,818.30 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох үндсэн зээл 4,285,019.44 төгрөг, зээлийн хүү 4,002,412.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,386.83 төгрөг нийт 8,806,818.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 77,929 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц