Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0201/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Бууч овогт Даваасамбуугийнөд холбогдох эрүүгийн 2318000000229 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* /РД:******* /******* төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй,******* ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг*******,,,,, тусгайтай,, мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа *************** ЗБН нөхөрлөлийн ахлагчын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийн хахууль авсан гэх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн : Би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажил үүргийн холбоотой хүмүүс ирсэн тул хүндэтгээд “Бүлгүги” гэх хоолныт хоол, унд идэж байсан. Тухайн үед би дансандаа 9,000 төгрөгтэй байсан учраас байгууллагынхаа нягтлантай холбоо бариад “айлчилж ирсэн хоёр хүний хоолны мөнгийг зохицуулах боломж байна уу?” гэж асуухад “боломжгүй” гэж хэлсэн. Тэр үед миний хажуу талд зүс таних эмэгтэй ирээд надтай мэндэлсэн. Би өмнө нь бичил уурхайн компаниудад зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах үедээ танилцаж байсан гэх эмэгтэйг таньсан. Тэр эмэгтэй миний ажил төрлийн талаар асуучихаад “таны яриаг санаандгүй сонсчихлоо, тооцоог нь би хийгээд өгье” гэж хэлсэн. Би “зүгээр дээ” гэж хариулсан чинь “зүгээрээ танд нэг удаа тусалъя” гэсэн. Тэгэхээр нь би “удахгүй буцаагаад өгье” гээд дансны дугаараа өгсөн. Дараа нь бид нар хоолоо идчихээд гарахдаа тооцоогоо бүрэн хийгээгүй гарсан. Орой 21 цагийн үед над руу мөнгө шилжүүлсэн байсан. Би баталионы дэлгүүрээс гаргаж өгч байсан хүмүүст ус, ундаа авч өгсөн. Тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдал бий болсон. Надад ашигт малтмалын компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүрэг байдаггүй байсан. Засгийн газрын 151 дугаартай тогтоолоор бүх эрх мэдэл нь сумын засаг даргад шилжсэн. Миний хувьд сургалт сурталчилгаа, мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулдаг.,,,,, тусгайтай нутаг, байгаль орчинд нөлөөлөх  байдлын үнэлгээ, мэргэжилтэн гэх албан тушаалтай байсан. Хяналт шалгалт тавьдаг эрх бүхий үндсэн субъект нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч, экологийн цагдаагийн алба гээд тусдаа байгууллага байдаг. Манай байгууллагаас бичил уурхайн компаниудын судалгааг гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл бичил уурхайтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг хэдий ч үйл ажиллагаанд нь манай байгууллагаас ямар нэгэн байдлаар нөлөөлөх үндэслэл байхгүй. Би 2016 оноос хойш ТЗ-5 ангилалтай үүрэг гүйцэтгэж байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод байгаль орчныг хамгаалах,эд технологийн хяналт тавих буюу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр тусгагдсан байдаг. Би өөрийгөө 100% гэм буруугүй гэдэгтээ итгэлтэй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэхийг хүсэж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн: “ ******* нь Хаан банкны , данс эзэмшдэг” гэх  арилжааны банкнуудаас гаргуулж авсан дансны мэдээлэл, гүйлгээний хуулганаас түүвэр хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18/,

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн: “Дархан-Уул аймгийн,, ажиллаж байсан, одоо,,,, тусгайтай нутаг,, зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа *******ийн тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийн орлого “d с” гэх гүйлгээний утгатайын тоот данснаас орсон байна” гэх арилжааны банкнуудаас гаргуулж авсан дансны мэдээлэл, гүйлгээний хуулганаас түүвэр хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/,

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хаан банкны 50/7806 дугаартай: ... ******* ... нарын 2019-2021 оны 8 сар хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-30/,

Гэрч : ... нь “ ************ ” ЗБГН гээд нөхөрлөлтэй, бичил уурхайгаар ашигт малтмал олборлодог. Зөвшөөрөл нь орон нутгаас буюу сумаас олгогддог ба орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан эвдрэлтэй газруудыг сумын Засаг даргын гэрээгээр нөхөрлөлүүдэд олгож, уг газраас нь үлдсэн хаягдал алтыг аваад эргүүлж нөхөн сэргээгээд орон нутагт хүлээлгэж өгдөг... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрчын: ...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Шарын гол сумын Санжинт багийн Бурхант гэх 4,6 гат бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх чиглэлээр “ ********** ” нэртэй нөхөрлөл үүсгэн байгуулсан. Нөхөрлөлийн ахлагчаар миний бие, гишүүдээр *************,,,,,,, гэж хүмүүс байсан. “ ************ ” нөхөрлөл 2017, 2018 онуудад санхүүгийн шаардлагаас болж үйл ажиллагаа явуулаагүй. 2019 оны 6-8 сарын хооронд, 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 09 сар хүртэл хугацаанд, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ашигт малтмал олборлолт хийж ажилласан. 2022 оны 07 дугаар сард 20 орчим хоногийн ажил хийсэн. 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй байна. ажиллаж байсан ******* гэж хүнтэй “Ус ашиглах гэрээ” хийхэд танилцаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн 380-д байдаг “Булгуги" нэртэй солонгос хоолны ******* хүмүүстэй хоолонд орж байхад нь би таараад мэндэлсэн юм. Би хоолны тооцоог нь хийе гэхэд хэрэггүй гэж хэлэхээр нь би таньж мэдэхгүй хүн байгаа биш дээ дансаа өгчих гэхэд ******* надад Хаан банкны дансны дугаараа өгөхөөр нь би 300,000 төгрөг шилжүүлсэн. Ажилтай холбоотой ямар нэгэн зорилго байхгүй, зүгээр хоолонд орж байхад нь таараад сэтгэлээсээ хоолны мөнгийг нь даая гэж бодоод өгсөн юм. Өөр санаа зорилго байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрчын : ************ нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг сард 1 удаа шахуу байнга очиж шалгадаг байсан. Шалгахдаа бичиг баримтын бүрдэл хангасан эсэхийг шалгаж ажилладаг байсан. “*************” нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ Шарын гол сумын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч,, хариуцсан мэргэжилтэн *******, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хамт нэгдсэн арга хэмжээний үед хамтарч шалгаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

Гэрчын : ... Дархан-Уул аймгийн, хариуцсан мэргэжилтэн *******өд 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн талаар огт мэдээгүй. Энэ асуудалд шалгагдаад байна гэх үед мэдсэн. Манай нөхөрлөлийн гишүүд манай ах, аав, ээж, бид дөрвөөс гадна аав, ээжийн найзууд, бичил уурхайд тогооч, усан буугаар ажилладаг хүмүүсийг нөхөрлөлийн гишүүнээр оруулсан байдаг. Энэ хүмүүс ээжийг бусдад хахууль өгснийг мэдээгүй. Тийм учраас нөхөрлөлийн эрх ашгийн төлөө хахууль өгөөгүй байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрчийн :,,,, хариуцсан мэргэжилтний албан тушаалын шатлал нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын ТЗ-5-д Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн гэдэгт хамаарна. ******* нь 2016 оноос хойш уг албан тушаалд ТЗ-5 шатлалаар цалинжин ажиллаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Энэ хугацаанд ******* нь ТЗ-5 шатлалаараа цалинжиж, даргын үүргийг түр орлон гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин авч ажиллаж байсан. Тэгэхээр ******* 2016 оноос хойш 2023 оны 02 сар хүртэг хугацаанд ТЗ-5 ангилал зэрэглэлд хамаарч ажиллаж байсан. Би ажилд орсон цаг хугацаанаасаа хойш энэ хүний цалин, ээлжийн амралт, нэмэгдэл цалин урамшуулал зэргийг бодож олгохдоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр бодож олгож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Дархан-Уул аймгийн, жуулчлалын газрын даргын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 51 дугаартай: Тус газрын,, түүний баялагийн,, тусгайтай нутаг, зүйн мэдээллийн системийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах хүртэл хугацаанд *******ийг 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс эхлэн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /80-82/,

2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан хяналт шалгалтын тайлан /хх-ийн 83-86/,

************** зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, үүсгэн байгуулах тогтоол, гэрээ /хх-ийн 102-106/,   

Дархан-Уул аймаг Засаг даргын 2020 оны 9 сарын 03-ны 01-Б/36 дугаартай *******ийг, жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал, 2021 оны 01 сарын 20-ны 01-Б/07 дугаартай *******ийг, жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 107-108/,

Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны Б/13 дугаартай: Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд *******ийг томилсон тушаал /хх-ийн 109/,

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ************* нөхөрлөлийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ, үйл ажиллагааны тайлан /хх-ийн 110-135/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь*******,, түүний баялгын,,, тусгайтай,, мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа байгаа “*************” ЗБН нөхөрлөлийн ахлагчаас 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг хахууль авсан нь тогтоогдож байна. ******* нь ажил үүргийн хувьдын эрхэлдэг үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар өөрийн хувийн хэрэгцээг хангахын тулдаас 300,000 төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар: Миний үйлчлүүлэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган яллах дүгнэлт үйлдсэн. ******* нь тухайн өдөр Сэлэнгэ аймгаас ирсэн төрийн албаны хүмүүсийг хүндэтгээд “Бүлгүги” гэх хоолныт дайлсан. Энэ үед гэх эмэгтэй *******ийг нягтлантайгаа мөнгөний талаар ярьж байхыг нь сонссон. Тэгээдөд туслахыг санал болгосон. эхлээд татгалзсан. Энд ямар нэгэн байдлаар шахаж, шаардсан зүйл тогтоогдоогүй. Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үедээ бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Иргэн нь урьд улсын байцаагчид нэг сая төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч болон нарын хооронд зүгээр иргэний зээлийн харилцаа явагдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад миний үйлчлүүлэгч тухайн нөхөрлөлд ямар нэгэн давуу байдал олгосон зүйл байхгүй. Ажлын байрны чиг үүргийн тухайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын технологийн үйл явцын талаар чиглэл, заавар өгдөг албан тушаалтан юм. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар*******,,,, тусгайтай нутаг, зүйн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажилладаг ******* нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” нөхөрлөлийн ахлагчаас өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 300,000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан үйлдлийг хахууль авах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн жуулчлалын газрын,,,, тусгайтай нутаг, зүйн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн ******* нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн*******,,,, тусгайтай нутаг, зүйн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан байгаль орчныг хамгаалах, байгалийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажилладаг бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “************” ЗБН нөхөрлөлийн ахлагчаас 300,000 төгрөг авсан үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан.

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******өд гэмт хэрэг үйлдэх үед нь дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ялын доод хэмжээг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн орлого олох боломж, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 750,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна гэмт хэргийн замаар олсон хөрөнгө орлого, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг хураах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Шүүгдэгч ******* нь ************ ЗБН нөхөрлөлийн ахлагчаас өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөг авсан болох нь тогтоогдсон, нийтийн албан тушаалтан хахууль авч хууль бус орлого олсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********************* 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаарөд оногдуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 /хорь/ сарын хугацаанд сар бүр 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд шүүхээс оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 750,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******өөс 300,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР