Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овгийн Г-ийн Н-д холбогдох 2316001150090 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын **** багийн ******* оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДА****** регистрийн дугаартай, Г овгийн Г-ийн Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Н нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн нутаг дэвсгэрт болсон хурдан морины уралдааны үеэр цагаан цайвар мөнгөлөг өнгийн самсунг эс-10 маркын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас Г.Н нь Г.Т-д шинжээчийн дүгнэлтээр 490,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ нь бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Н гэм буруутай болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Г.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие одоо Говь-Алтай аймгийн ****** суманд амьдардаг. Би 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд ах Ц-ын хамт адуу ачиж очсон. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баруун бүсний хурдан морины уралдаан ***** сумын төвд зохион байгуулагдаж байсан юм. Тэгээд тэр өдөр 13 цагийн үед байх шүдлэн насны морины барианы зурхай дээр явж байгаад би өөрийнхөө S10 5G маркийн, цагаан цайвар мөнгөлөг өнгийн гар утсаа гээчихсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм...Одоо надад байгаа. IМЕI код нь 35********* дугаартай. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр сумын төвөөс зүүн тийшээгээ 15 км газарт морины бариан дээр гар утсаа ашиглаж байсан. Тухайн үед надтай хамт Ц ах явж байсан. Тухайн гар утсанд холбоотой байсан миний ашигладаг И мэйл хаягийн байршлыг харахад 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сум, ******** гэх нэртэй газарт зааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү Г.Т 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын баруун бүсийн хурдан морины уралдаанд Ц-ын хамт явсан. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 05-ны орой хүний утсаар холбогдоод Хурдан морины уралдааны үеэр өөрийнхөө барьж байсан Самсунг Эс-10 маркын гар утсаа гээсэн талаараа надад хэлсэн. Тэгээд энэ талаараа цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн гар утсыг манай хүү Г.Т ашиглаж байна. Би өөрөө 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа хамт явж байгаад Tedy төвөөс 700,000 мянган төгрөгөөр худалдаж авч өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

2023 оны 06 дугаар сарын 12-ний өдөр мөрдөгч Б.Н-ийн гэрч З.Т-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

         “Ашид билгүүн” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-921/4530 дугаартай “самсунг эс-10 50 гар утас 490,000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,

         2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн самсунг эс-10 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-р хуудас/,

         Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 29-р хуудас/,

         2023 оны 06 сарын 10-ны өдөр “ Г.Н-аас цайвар өнгийн самсунг эс-10 маркын гар утсыг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/,

         2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цайвар өнгийн Самсунг эс-10 маркийн гар утсыг гэрч З.Т-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 37-р хуудас/,

Самсунг эс-10 маркийн гар утсанд 99******* дугаарыг хийж ашиглах явцад t*******[email protected] мэдэгдэл ирсэн талаарх бичгийн баримт /хх-ийн 24-25-р хуудас зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Н-д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н-д мэдэгдэж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зэргийг шүүгдэгчид мэдэгдэв.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Г.Н гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-д 490,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйл буюу гар утсыг буцаан өгсөн /хх-ийн 37 дугаар хуудас/ байх тул шүүхээс түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

4.Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овгийн Г-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Ялтан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н-д мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР