Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч,хяналтын прокурор Г.Бат-Оргил,

шүүгдэгчийн  өмгөөлөгч Т.Хүдэр,

шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2330001280068 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг.Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймаг ******* сум 5 дугаар баг Шинэ булаг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, *******.

 

Хоёр.Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум 3 дугаар баг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Хатанбаатар, ******* нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх иргэн олон тооны мал буюу 2 тооны үхрийг бэлчээрээс нь *******ын эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1,704,250 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын эхээр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн олон тооны мал буюу 2 тооны бярууг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1,866,700 төгрөгийн хохирол,

2023 оны 02 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн 1 тооны үхрийг өөрийн эзэмшлийн морийг ашиглан хулгайлж 875,800 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн бярууг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн Э.ийн 1 тооны үхрийг өөрийн эзэмшлийн морийг ашиглан хулгайлж, 1,403,100 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн бярууг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн 1 тооны өөрийн эзэмшлийн морийг ашиглан хулгайлж 800,450 төгрөгийн хохирол тус тус учруулан  бүлэглэн, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ганцаараа Баярхүүгийн халтар байцыг нууранд байхад нь өвөлжөөнд аваачиж алаад бойнд аваачиж өгсөн. 12 дугаар сарын 3-нд гэдэг айлын бярууг аймагт аваачиж хүнсэндээ хэрэглэсэн. 12 дугаар сарын хорин хэднээр Сүхтогоо гэдэг хүний хоёр бярууг хүргэн ахынд аваачиж ширгээж байгаарай гээд орхисон. 1 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө үхрээс хоёр үхэр авч гэдэг хүнд өгсөн. Тэднийх цэргийн ангийн зүүн талд байдаг. 1 дүгээр сарын 25-нд ийн халзан үхрийг бойнд аваачиж өгсөн. 2 дугаар сарын 8-нд гийн үхрээс нэг шүдлэн үхэр авсан. Би ойрхон яваад ирье гээд ахыг гуйсан. Ах “хүүхэд халуураад байна, би явахгүй” гэхээр нь би хоёулаа ойрхон яваад ирье гээд гуйсан. ах намайг үхэр хулгайлах гэж байгаа тухай мэдээгүй байсан. Бид хоёр машинтай гэрээсээ хойшоо гараад явж  байгаад замд үхэр таарахаар нь би үхэр хулгайлах тухайгаа хэлэхэд ах “хэрэггүй, болохгүй” гээд байхаар нь би буугаад мухар шүдлэн нэг хар шүдлэн хоёр ачсан...гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* намайг “ ахаа хамтдаа ойрхон хөдөлье хамт явъя” гээд гуйсан юм. Гэрээс гараад явж байхад зам дагуу ойрхон айлын үхэр таарахад үхэр ачна гэхээр нь хэрэггүй гэсэн. Тэгээд хоёр үхэр ачсан. Бид гэрийн гадаа ирээд би гэр рүү ороод гараад ирэхэд хийгээд дуусаж байсан. Аймагт ирээд гэдэг хүнд өгсөн. Мөн би хэдэн хонь хийсэн байсан тул тэрийг аймагт авчирч өгсөн...гэв.

 

Эрүүгийн 2330001280068 дугаартай хэргээс:

- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: Би тус 7 хэрэгт анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн. Би хүргэн ах *******тай 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт очиход олон тооны үхрүүд бэлчиж байхаар нь баруун чих нь голдоо цуулбар, зүүн чих ямар нэгэн имгүй, эвэртэй хар гунжин үнээ, мөн ижил имтэй мухар улаан халзан шүдлэн эр үхрүүдийг бид 2 миний машин дээр ачаад манай гэрийн гадаа тус үхрүүдийг хийсэн. Тухайн хоёр үхрийн гунжин үнээний махыг би авсан, харин хүргэн ах нь шүдлэн үхрийн махыг аваад аймгийн төвд ирээд аймгийн махны ченж гэх хүнд өгч  миний данс руу 1,538,000 төгрөгийг шилжүүлж байсан. Дансны хуулгаар гарч ирнэ бид хоёрын хулгай хийсэн үхэр үхэр байсан.

Би хөдөө гэрээсээ тус сумын 5 дугаар баг Буян овоо гэх газар руу хулгай хийх зорилготой ганцаараа өөрийн эзэмшлийн Портер машинтай явж байхад манай хуц, ухнын хорооны ойролцоо хүрэн зүсмийн тугалан бяруу, хар халзан зүсмийн эр хуучин /хуучин гэдэг нь нөгөө бяруунаасаа нэг насаар ах/ бяруу байхаар нь машин дээрээ ачаад хүргэн ах ийн үхэр сүрэгт нийлүүлэхдээ “энэ намар бух тавих гэж байгаа” гээд тавьж байсан. Одоо тухайн бяруу алга болсон гэж эгч надад хэлсэн. нь манай төрсөн эгч ийн нөхөр. Тухайн 2 бярууны эзэн Б.Сүхтогоо нь миний хулгайлсан 2 бярууг надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд явуулсан.

2023 оны 02 дугаар сарын 08-ны орой саахалт айлын Л.Нямаа гэх айлын үхрүүд нь тус сумын 5 дугаар баг гэх газарт бэлчиж байхаар нь шүдлэн эр үхрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлж байгаад барьж аваад тухайн үхрийг хийгээд өмнө нь өгч байсан малын ченж гэх хүнд махыг нь зарсан. Мөн Нямаа ах шүдлэн үхрээ нэмэх тэмдэг билүү Х энэ 2-ын аль нэгээр нь тэмдэглэсэн байсан бөгөөд ямар ч байсан шар өнгийн будагтай байсан. Би өмнө нь Нямаагийн малчнаар ажилладаг байсан учраас тухайн айлын үхрүүдийн зүс, имийг нь маш сайн мэднэ.

2022 оны 12 дугаар сарын эхээр тухайн өдрийнхөө орой нь Нямаа ахын үхрүүдээс зүүн чих нь араасаа ухам, баруун чих цуулбар эр бярууг өөрийнхөө үхрүүдтэй нийлүүлж байгаад барьж аваад машин дээрээ ачаад хуц ухнын хашааны ойролцоо хийгээд тухайн бярууны махаа хүнсэндээ хэрэглэсэн.

2023 оны 01 дүгээр сарын 22-ны орой билүү 23-ны орой манай үхрүүдийн бэлчдэг газарт ийн ухаан халзан бүдүүн үнээ нийлэх гээд ирсэн байхаар нь орой махлаад маргааш нь дахиад гэх ченжид өгсөн. Ямар ч байсан ийн үнээний мах нь 119 килограмм татаж байсан бөгөөд гэх хүнд нэг килограммыг нь 5 мянган төгрөгөөр бодож худалдан борлуулсан. Мөн үнээний мах өгөхдөө эгч С.Золжаргалын 7 тооны хонины махтай хамт өгсөн. Тэгээд би гэх хүнээс 1,280,000 төгрөг авсан.

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой өөрийн эзэмшлийн Портер машинтай тус сумын 5 дугаар баг “” гэх газарт очоод 60 орчим тооны үхрүүдээс захад хэвтэж байсан эвэртэй хар халзан зүсмийн бярууг машинтайгаа хөөж байгаад машин дээрээ ачаад гэрийнхээ гадаа хийгээд өөрийн идшиндээ хэрэглэсэн. Уг бярууны им нь баруун чихэнд цуулбар, зүүн чих нь имгүй байсан шиг санаж байна. Ямар ч байсан миний хулгай хийсэн бяруу нь үхэр байсан. Би тухайн айлын малын имийг нь мэднэ. Аав ирээд ямар бяруу идшиндээ хэрэглэсэн талаар асуухаар нь аавд найзаасаа авсан гээд худлаа ярьсан. Би 2 тооны үхрийг Л.тай хамтран үйлдсэн. Үлдсэн үхэр адуу ганцаараа хулгайлсан. Би тухайн малын махнуудыг , гэх хүмүүст өгч байсан. гэх ченжид , Нямаа, Батжаргал гэх хүмүүсийн махыг өгсөн. Баярхүүгийн адууны махыг ы бойнд өгсөн. Би амар хялбар аргаар мөнгө олох гээд хулгайн Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна...” гэх дахин мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-111-р хуудас/,

 

- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед хадам дүү *******ын хамт Хатанбаатарын эзэмшлийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид тус сумын 5 дугаар баг гэх газарт очиход олон үхрүүд бэлчиж байсан. Уг үхрүүдийн захад байсан мухар хүрэн, халзан шүдлэн, хар гунжин үнээг бид 2 хамт машин дээрээ ачаад гэрийнхээ гадаа аваачаад тухайн өдрийнхөө шөнө нь ажилласан. Тухайн 2 үхрийн шүдлэнгийн махыг нь би аваад, үнээний махыг Хатанбаатар авсан. Хулгай хийсэн өдрийнхөө маргааш өглөө нь би шүдлэнгийн мах дээрээ 5 хонь 2 ямааны мах, Хатанбаатар үнээний махан дээрээ хонины махыг аймгийн төвийн ченж гэх хүнд худалдан борлуулсан. Миний махны нийт үнэ 1,406,000 төгрөг болж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-147-р хуудас/,

 

- Хохирогч : Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй мухар хүрэн халзан эр шүдлэн үхэр, мөн адил имтэй, хар зүсний гунжин үнээ нийт 2 тооны үхэр алдсан юм. Тухай үед би өөр айлын үхэртэй салж нийлсэн байж магадгүй гэж бодоод ойр орчмын газраар эрж хайсан боловч сураг гарахгүй удахлаар нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-р хуудас/,

 

- Гэрч :Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хатанбаатар гэх үл таних залуугаас 130 кг үхрийн мах 1 кг-г нь 6000 төгрөгөөр бодож 780.000 төгрөг, мөн 6 хонины 133 кг махыг 1 кг-г 5700  төгрөгөөр бодож 758.000 төгрөгөөр авсан. Би нийт 1.538.000 төгрөгийн тооцоог Хатанбаатарын гэсэн Хаан банкны данс руу 01 дүгээр сарын 08-ны өдрөө шилжүүлсэн. Хатанбаатартай цуг явж байсан залуу нь харин надад 1 үхрийн мах, 5 хонины мах, 2 ямааны мах өгсөн. Тэрийг нь би үхрийн махыг 1кг-ыг 6000 төгрөгөөр бодож 139 кг-ыг 834.000 төгрөг, 5 хонины 97 кг махыг 1 кг-г 5000 төгрөгөөр бодож 485.000 төгрөг, 2 ямааны мах 25 кг махыг 1 кг-г 3500 төгрөгөөр бодож 87.000 төгрөг, нийт 1.406.000 төгрөгийг гэсэн гэдэг хүний нэртэй данс руу шилжүүлсэн. Мал, мах зардаг хүмүүс нь өөр хүний данс руу шилжүүлж авах тохиолдлууд цөөнгүй байдаг учраас би нэг их юм бодоогүй шилжүүлсэн. Тэр 2 залуу цугтаа явж байсан бөгөөд улсын дугаартай цэнхэр өнгийн Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Хатанбаатар гэдэг залуу нь надад малын гарал үүслийн бичиг гээд 5007765 гэсэн код өгсөн. Би Хатанбаатарыг явсны дараа кодыг нь шалгуулж үзэхэд 1 үхэр 6 хонины бичиг байсан. Тэгэхээр нь би Хатанбаатар руу утсаар нь залгаж хэлэхэд тэрээр би өөрийнхөө өгсөн малын бичгийг өгсөн, бусдыг нь нөгөө хүн өгөх байх гэж хэлээд утсаа тасалсан. Дахиж надтай холбогдоогүй алга болсон. Би мал, мах худалдан авахдаа бүртгэж авдаг. Бүртгэлийнхээ дэвтрийг мөрдөгчид сайн дураараа хуулбарлан өгсөн. Хатанбаатар гэдэг хүний данс руу 1.538.000 төгрөг, гэдэг хүний данс руу 1.406.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61-р хуудас/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302075 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,704,250 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 68-76-р хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2302091 дугаартай “...1 тооны хязаалан адууны зах зээлийн үнэлгээ 834,800 төгрөг...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 84-93-р хуудас/,

 

- *******ын Хаан банкны дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-р хуудас/,

 

- *******ын Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 6-24-р хуудас/,

 

- 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 33-35-р хуудас/,

 

- Хохирогч : Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө үхрээс 8 тооны үхэр тэнгэрийн муухай хүйтнээр явуулаад ******* сумын 5 дугаар багийн “” гэх газраас 6 тооны үхрээ олоход зүүн чих  дээрээсээ догол имтэй, баруун чих имгүй хар халзан зүсмийн шүдлэн бяруу, 2 чих имгүй хүрэн зүсмийн тугаллан бяруу байсан дутсан. Үхэрт явж байхдаа 6 тооны үхрээ олсныхоо дараа *******тай 1 удаа уулзаж дутуу 2 тооны бяруугаа асууж сураглахад мэдэхгүй гээд хэлж өгөөгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170-171, 174-175-р хуудас/,

 

- Гэрч ийн: Өвөл 2022 оны 12 дугаар сарын эхээр сургуулийн хүүхэд амраад орох дөхөж байсан үед хөдөө гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байтал орой гэгээ тасарсан хойно 20 цагийн үед манай төрсөн дүү ******* өөрийнхөө цэнхэр өнгийн Портер-2 маркийн машинтай ирсэн. Ингэж ирэхдээ ганцаараа машин дээрээ хүрэн зүсмийн эр тугалан бяруу, хар халзан зүсмийн бяруутай ачиж ирсэн байсан. Би дүүгээс “энэ ямар учиртай үхэр юм” гэхэд ширгээх гэж авч ирж байгаа юм гэхээр нь бодвол өөрийнх нь юм байлгүй гэж бодоод үхэртээ маргааш нь нийлүүлсэн. Би тэр 2 үхрийн имийг нь хэлж мэдэхгүй байна. Одоо манай үхэрт хоёулаа зүсээрээ байгаа...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178-р хуудас/,

 

- Гэрч П.тын: 2022 оны 12 дугаар сарын сүүлээр манай хадам дүү Хатанбаатар нь өөрийнхөө эзэмшлийн Портер-2 машинтай хар халзан зүсмийн бяруу, улаан зүсмийн хүзүүвчний бярууг ширгээх зорилгоор танай үхэрт тавьчихъя байлгаж байгаарай” гэсэн юм. Манай үхэрт тавихдаа “миний 2 бяруу” гэж хэлээд тавьсан. Хатанбаатарын манайд тавьсан 2 бяруу одоо манай үхэрт хоёулаа байгаа...гэх мэдүүлдэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-181-р хуудас/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2302067 дугаартай “ 2 тооны үхрийн үнэлгээ 1,866,700 төгрөг ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-203-р хуудас/,

 

- 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх” тухай Прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 160-161-р хуудас/,

 

- Хохирогч : Би ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө үхрээ хурааж бүртгэхэд хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй шүдлэн насны эр үхэр алга болсон юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238-р хуудас/,

 

- Гэрч : Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хатанбаатар гэх үл таних залуугаас 152 кг үхрийн махыг нэг кг нь 7800 төгрөгөөр бодоод нийт 1,185,000 төгрөгөөр худалдан авсан. Тус өдөр уг махны мөнгийг өөрийн тоот дансаар гэх хүний тоот данс руу. Мал, мах зардаг хүмүүс нь өөр хүний данс руу шилжүүлж авах тохиолдлууд цөөнгүй байдаг. Би тухайн үхрийн махны малын гарал үүслийн бичгийг шалгаагүй. Малынхаа гарал үүслийн бичгийг аваад ирье гээд алга болсон юм. Би мал, мах худалдан авахдаа бүртгэж авдаг. Би гэх хүний тоот дансыг тэмдэглэж авсан бүртгэлийнхээ дэвтрийг мөрдөгчид өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250-р хуудас/,

 

- Гэрч С.ийн: Намайг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэж байхад манай дүү ******* “надад карт байхгүй байна,таны карт руу мөнгө хийгээд авчихъя” гээд миний тоот данстай Хаан банкны картыг аваад явсан. Мобайл банкныхаа мэдэгдлийг харж байхад миний дансанд 1,180,000 төгрөг төгрөгийн орлого орсон байсан. ******* нь ямар учиртай мөнгө талаараа хэлээгүй. Тэгээд миний виза картыг авчирч өгөөд явсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3-р хуудас/,

 

- Мөрдөгчийн “ Хэрэг бүртгэлтийн 233000125 дугаартай хэрэгт гэрч тоот данс, С.ийн тоот дансанд үзлэг хийхэд тоот данснаасаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад тоот данс руу 1,180,000 төгрөг гүйлгээний утга дээр нь 999 гэж бичээд шилжүүлсэн байна. С.ийн тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад тоот данснаас 1,180,000 төгрөг 999 гэх гүйлгээний утгатай шилжиж орсон болохыг тэмдэглэл болгон бичив ” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 226-р хуудас/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302077 дугаартай “...алдагдсан шүдлэн үхрийн үнэлгээ 875,800 төгрөг ” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 7-15-р хуудас/,

 

- Хохирогч : Би ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө үхрээ хурааж бүртгэхэд хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй эр бяруу алга болсон юм...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

- Гэрч П.тын: 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би хүргэн дүү *******тай утсаар залгаж ярьж байгаад “манайх махгүй болж байгаа малын тоо өнгөрөөгөөд нэг үхэр иднэ” гэж ярьсан чинь “аймгийн гэрт бярууны бүтэн мах байгаа, би саяхан нэг бяруу идсэн, та тэрний хаа гуяыг авахгүй юу” гэхлээр нь би санаанд оролгүй “тэгвэл аймаг орохдоо авъя” гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 12-нд аймаг орохдоо хадам аавын Далангийн 27-12 тоот хашаанаас нь очиж аваад хөдөө гэрт авч ирж хүнсэндээ хэрэглэж идэж байгаад дуусгасан юм. Би тухайн үхрийн тал махыг хулгайн малын мах гэж мэдээгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

- Мөрдөгчийн, Хохирогч Л.Нямаатай утсаар ярьсан ” ******* нь манай саахалтаас баруун хойд зүгт 5 км орчим газар нутаглах Сандэлэг гэх айлын бага хүү байна. Зундаа айл бүр 1 км орчим газар ойртож зуншдаг юм. Хатанбаатар нь нэг удаа “манай салхин дээрээс үхрээ ав, малаа битгий манай руу гаргаж бай” гэж надад хэлж байсан, тэр ч яах вэ нэг нутагт байдаг хүмүүсийн хэлдэг л зүйл бусдаар бол манай малыг хулгайлна гэж бодоогүй надад урд өмнө хүний мал хөөж, тууж, хулгайлж байгаа харагдаагүй.” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 38-р хуудас/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302078 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 48-57-р хуудас/,

 

- Хохирогч Э.ийн: Би 2023 оны 01 дүгээр сарын 20-оос 24-ны хооронд хоёр чих нь мөлүү, ухаа халзан, даргар эвэртэй бүдүү үнээ алдсан юм. Тухай үед би өөр айлын үхэртэй салж нийлсэн байж магадгүй гэж бодоод ойр орчмын газраар эрж хайсан боловч сураг гарахгүй удахлаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэх,

...******* нь надад хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд хэлэхэд манай үхрүүд өвөлдөө 10-15 км орчим зайд бэлчдэг. Намайг малын эрэлд явсныг ******* нь мэдэж байсан учраас тус үнээг хулгайлсан гэж бодож байна. Мөн ******* нь манай малын им зүсийг маш сайн мэднэ. Үүнээс гадна ******* нь манай хуц ухныг харж өгөөд жил болгон идэш авдаг” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн мэдүүлэг / 84, 86-88-р хуудас/,

 

- Гэрч утсаар ярьсан “...******* сумын 5 дугаар багийн иргэн ******* гэх залуу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 119кг үхрийн мах 1кг нь 5000 төгрөгөөр бодож 595.000 төгрөг мөн 129кг хонины мах 1кг нь 5500 төгрөгөөр бодож 709,000 төгрөг нийт 7 хонь 1 үхрийн мах 1.304.000 төгрөг болсон байна. Үүнээс 1.280.000 төгрөг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны тоот ******* гэсэн гэсэн данс руу шилжүүлсэн байна. Тухай үед малын гарал үүслийн бичгээ мартаад ирж, гарал үүслийн бичгээ авч ирээд үлдэгдэл 24,000 төгрөгөө авъя гэж хэлээд явсан байна” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 77-р хуудас/,

 

- Гэрч : Би Хатанбаатар гэгчийн авч ирсэн махыг хулгайн малын мах гэдгийг мэдсэн бол авахгүй байсан шүү дээ, мэдээгүй болоод л авсан, Тэгээд ч би гарал үүслийн бичгийн кодтой л авдаг юм.Би махны тооцоог дандаа дансаар хийдэг юм ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 95-96-р хуудас/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302074 дугаартай “...алдагдсан 1 тооны үхрийн үнэлгээ 1,403,100 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 100-108-р хуудас/,

 

- Хохирогч : Би 2022 оны 12 дугаар сарын 10- 13-ны хооронд баруун чих нь гол цуулбар имтэй зүүн чих имгүй эвэртэй хар халзан эр бяруу алдсан юм. Тухай үед би өөр айлын үхэртэй салж нийлсэн байж магадгүй гэж бодоод ойр орчмын газраар эрж хайсан боловч сураг гарахгүй удахлаар нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Манай үхэр 2022 оны 12 дугаар сарын 10-нд ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газар байнга хэвтэр нь байдаг юм. Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны орой үхрээ тус газар хурааж үлдээхэд манай үхэр бүрэн байсан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өглөө ******* аймаг яваад мөн сарын 13-нд үхрээ хураахад дээрх бяруу алга болсон байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-р хуудас/,

 

- Гэрч : Намайг 2022 оны 12 дугаар сарын 02-нд аймаг сумаар яваад 2022 оны 12 дугаар сарын 11-нд ирэхэд манай бага хүү ******* найзаасаа мөнгөөр нь бяруу худалдан аваад идсэн гээд махыг нь жижиглээд хар зүсний зүүн чих араасаа ухам, баруун чих цуулбар имтэй эр бярууны толгой манай илүү гэрт байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 139-р хуудас/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302079 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг ” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 143-152-р хуудас/,

 

- *******ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй тоот данс руу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “mah une” гэх гүйлгээний утгаар 657.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 189-р хуудас/,

 

- Хохирогч : 2022 оны 09 дүгээр сард тус сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ усны ар” гэх газар намаржиж байсан юм. Манай адуу тус багийн залгаа нутаг “” гэх газар бэлчээрлэж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 28-ны хооронд адуунаас сартай ембүү тамгатай хар зүсний байцсан гүү алдагдсан юм. Тухай үед би бага насны азарга хураад аваад яваад өгсөн байх гэж бодоод ойр орчмын адуугаар эрж хайж сурагласан боловч сураг гараагүй удсан болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 201-р хуудас/,

 

- Гэрч : 2022 оны 09  дүгээр сарын 14-ний өдрийн мал мах худалдан борлуулсан иргэдийн бүртгэлээс харахад иргэн ******* нь ******* регистрийн дугаартай 99518012 гэсэн утасны дугаар бичүүлж 46-96 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирж адууны 146 кг мах 1кг махыг 4500  төгрөгөөр бодож худалдан борлуулж нийт 657.000 төгрөг болсныг Хаан банкны тоот Хатанбаатар гэсэн эзэмшигчтэй данс руу “Дөрвөн гэгээн эрдэнэ” ХХК-ний тоот данснаас шилжүүлэг миний бие хийсэн байна. Тухайн үед адууны 1 кг мах 4500 төгрөг байсан байна...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210-р хуудас/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302076 дугаартай “...алдагдсан 1 тооны адууны үнэлгээ 800,450 төгрөг ” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 216-224-р хуудас/

 

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 129-р хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2302088 дугаартай “... улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,615,700 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 160-170-р хуудас/,

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/1 дүгээр хавтаст хэргийн 116-118/

 

  • *******ын тоот дансны  хуулгууд

 

- Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1 дүгээр хавтаст хэргийн 112 хуудас/

 

- *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 123-132/

 

- ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023.03.29-ний өдрийн 1/159,1/160 дугаартай тодорхойлолтууд/1 дүгээр хавтаст хэргийн 134-135/

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/1 дүгээр хавтаст хэргийн 152-154 хуудас/ 

 

- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1 дүгээр хавтаст хэргийн 148 хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч С.Хатанбаатар, ******* нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас *******ын эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй мухар хүрэн халзан эр шүдлэн үхэр, мөн адил имтэй, хар зүсний гунжин үнээ буюу 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1,704,250 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* ганцаар 2022 оны 12 дугаар сарын эхээр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн зүүн чих  дээрээсээ догол имтэй, баруун чих имгүй хар халзан зүсмийн шүдлэн бяруу, 2 чих имгүй хүрэн зүсмийн тугалан бяруу буюу 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1,866,700 төгрөгийн хохирол,

2023 оны 02 дугаар сарын 07-ны орой ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас эзэмшлийн хонгор зүсмийн, ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг ашиглан иргэн хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй шүдлэн насны эр үхрийг хулгайлж 875,800 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн г хар зүсний, зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй эр бяруу хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас эзэмшлийн хонгор зүсмийн, ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг ашиглан иргэн Э.ийн хоёр чих нь мөлүү, ухаа халзан, даргар эвэртэй бүдүү үнээг хулгайлж, 1,403,100 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн баруун чих нь гол цуулбар имтэй зүүн чих имгүй эвэртэй, хар халзан эр бярууг хулгайлж 383,300 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас эзэмшлийн хонгор зүсмийн, ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг ашиглан иргэн сартай ембүү тамгатай хар зүсний байцсан гүүг хулгайлж 800,450 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

 1. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө би хүргэн ах *******тай ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт бэлчиж байсан үхрээс баруун чих нь голдоо цуулбар, зүүн чих имгүй эвэртэй хар гунжин үнээ, ижил имтэй мухар улаан халзан шүдлэн эр үхрийг миний машинд ачаад гэрийн гадаа хийсэн. Гунжин үнээний махыг би, харин хүргэн ах шүдлэн үхрийн махыг аваад аймгийн төвд ирээд аймгийн махны ченж гэх хүнд 1,538,000 төгрөгөөр өгсөн,

Буян овоо гэх газар руу хулгай хийх зорилготой ганцаараа өөрийн эзэмшлийн Портер машинтай яваад хүрэн зүсмийн тугалан бяруу, хар халзан зүсмийн эр хуучин бяруу машин дээрээ ачаад “ энэ намар бух тавих гэж байгаа” гээд хүргэн ах ийн үхэр сүрэгт нийлүүлсэн. Тухайн 2 бярууны эзэн Б.Сүхтогоо нь миний хулгайлсан 2 бярууг надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд явуулсан.

2023 оны 02 дугаар сарын 08-ны орой саахалт Л.Нямаа гэх айлын үхэр гэх газарт бэлчиж байхаар нь шүдлэн эр үхрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлж байгаад барьж аваад тухайн үхрийг хийгээд өмнө нь өгч байсан малын ченж гэх хүнд махыг нь зарсан. Би өмнө Нямаагийн малчнаар ажилладаг байсан учраас тухайн айлын үхрүүдийн зүс, имийг нь маш сайн мэднэ.

2022 оны 12 дугаар сарын эхээр Нямаа ахын үхрээс зүүн чих нь араасаа ухам, баруун чих цуулбар эр бярууг өөрийнхөө үхрүүдтэй нийлүүлж байгаад барьж аваад машин дээрээ ачаад хуц ухнын хашааны ойролцоо хийгээд тухайн бярууны махаа хүнсэндээ хэрэглэсэн.

2023 оны 01 дүгээр сарын 22- 23-ны орой манай үхэрт ийн ухаан халзан бүдүүн үнээ нийлсэн байхаар нь оройноо хийгээд маргааш нь гэх ченжид өгсөн. ийн үнээний мах нь 119 килограмм татаж байсан. Мөн үнээний мах өгөхдөө эгч С.Золжаргалын 7 тооны хонины махтай хамт өгсөн. Тэгээд би гэх хүнээс 1,280,000 төгрөг авсан.

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой өөрийн Портер машинтай “” гэх газарт очиж 60 орчим тооны үхрээс баруун чихэнд цуулбар, зүүн чих имгүй байсан эвэртэй хар халзан зүсмийн бярууг хөөж ачаад гэрийнхээ гадаа хийгээд идшиндээ хэрэглэсэн. тухайн бярууны шиг санаж байна. Үлдсэн үхэр адуу ганцаараа хулгайлсан. Би тухайн малын махнуудыг , гэх хүмүүст өгч байсан. гэх ченжид , Нямаа, Батжаргал гэх хүмүүсийн махыг өгсөн ” гэх,

 

2. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед хадам дүү *******ын хамт Хатанбаатарын эзэмшлийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэх газарт очиж бэлчиж байсан үхрээс мухар хүрэн, халзан шүдлэн, хар гунжин үнээг ачаад гэрийнхээ гадаа аваачаад ажилласан. Шүдлэнгийн махыг нь би, үнээний махыг Хатанбаатар авсан. Хулгай хийсэн өдрийнхөө маргааш өглөө нь би шүдлэнгийн мах дээрээ 5 хонь 2 ямааны мах, Хатанбаатар үнээний махан дээрээ хонины махыг аймгийн төвийн ченж гэх хүнд худалдан борлуулсан. Миний махны нийт үнэ 1,406,000 төгрөг болж байсан...” гэх,

 

3. Хохирогч “ Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд мухар хүрэн халзан эр шүдлэн үхэр, баруун чих нь гол цуулбар имтэй зүүн чих имгүй. Мөн адил имтэй, хар зүсний гунжин үнээ нийт 2 тооны үхэр алдсан” гэх,

гэрч “...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хатанбаатар гэх үл таних залуугаас 130 кг үхрийн мах 1 кг-г 6000 төгрөгөөр бодож 780.000 төгрөг, мөн 6 хонины мах 133 кг махыг 1 кг-г 5700  төгрөгөөр бодож 758.000 төгрөгөөр авсан. Нийт 1.538.000 төгрөгийг Хатанбаатарын дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Хатанбаатартай цуг явж байсан залуу нь надад 1 үхрийн мах, 5 хонины мах, 2 ямааны мах өгсөн. Үхрийн махыг 1кг-ыг 6000 төгрөгөөр бодож 139 кг нь 834.000 төгрөг, 5 хонины мах 97 кг татаж хонины махыг 1 кг-г нь 5000 төгрөгөөр бодож 485.000 төгрөг, 2 ямааны мах нь 25 кг татаж 1 кг-г нь 3500 төгрөгөөр бодож 87.000 төгрөг, нийт 1.406.000 төгрөгийг   гэсэн гэдэг хүний нэртэй данс руу шилжүүлсэн. Тэр 2 залуу улсын дугаартай цэнхэр өнгийн Портер 2 машинтай цугтаа явж байсан” гэх,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн өдрийн 2302075 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,704,250 төгрөг...” гэх,

*******ын Хаан банкны дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд,

 

4. Хохирогч “...Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө үхрээс 8 тооны үхэр алдаад 6 тооны үхрээ олоход хар халзан зүсмийн шүдлэн бяруу, хүрэн зүсмийн тугалан бяруу дутсан. Үхэрт явж байхдаа 6 тооны үхрээ олсныхоо дараа *******тай 1 удаа уулзаж дутуу 2 тооны бяруугаа асууж сураглахад мэдэхгүй гээд хэлж өгөөгүй” гэх,

гэрч ийн “ 2022 оны 12 дугаар сарын эхээр хөдөө гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байхад орой 20 цагийн үед манай төрсөн дүү ******* өөрийн Портер-2 маркийн машинтай ганцаараа ирэхдээ хүрэн зүсмийн эр тугаллан бяруу, хар халзан зүсмийн бяруутай ачиж ирээд “ширгээх гэж авч ирж байгаа юм” гэсэн ” гэх,

гэрч П.тын “2022 оны 12 дугаар сарын сүүлээр манай хадам дүү Хатанбаатар нь өөрийнхөө Портер-2 машинтай хар халзан зүсмийн бяруу, улаан зүсмийн хүзүүвчний бяруу авчраад, “2 бяруу ширгээх зорилгоор танай үхэрт тавьчихъя байлгаж байгаарай” гэсэн юм. Манай үхэрт тавихдаа “миний 2 бяруу” гэж хэлээд тавьсан ” гэх мэдүүлгүүд,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2302067 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,866,700 төгрөг...” гэх дүгнэлт,

5. Хохирогч “...Би ******* сумын 5 дугаар багийн “” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй шүдлэн насны эр үхэр алга болсон юм” гэх,

гэрч “ Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хатанбаатар гэх үл таних залуугаас 152 кг үхрийн махыг нэг кг-г 7800 төгрөгөөр бодоод нийт 1,185,000 төгрөгөөр худалдан авсан. Уг махны мөнгийг өөрийн тоот дансаар гэх хүний тоот данс руу 1,180,000 төгрөгөөр шилжүүлсэн ” гэх,

гэрч С.ийн “ Намайг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хэвтэж байхад манай дүү ******* “ надад карт байхгүй байна. Таны карт руу мөнгө хийгээд авчихъя” гээд миний тоот данстай Хаан банкны картыг аваад явсан. Миний дансанд 1,180,000 төгрөг төгрөгийн орлого орсон байсан. ******* нь ямар учиртай мөнгө талаараа хэлээгүй. Тэгээд миний виза картыг авчирч өгөөд явсан” гэх мэдүүлгүүд,

Мөрдөгчийн “ Хэрэг бүртгэлтийн 233000125 дугаартай хэрэгт гэрч тоот данс, С.ийн тоот дансанд үзлэг хийхэд тоот данснаасаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад тоот данс руу 1,180,000 төгрөг гүйлгээний утга дээр нь 999 гэж бичээд шилжүүлсэн байна. С.ийн тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 52 минутад тоот данснаас 1,180,000 төгрөг 999 гэх гүйлгээний утгатай шилжиж орсон болохыг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302077 дугаартай “.алдагдсан шүдлэн үхрийн үнэлгээ 875,800 төгрөг” гэх дүгнэлт,

 

6. Хохирогч “...Би ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө хар зүсний зөв чих араасаа ухам, буруу чих цуулбар имтэй эр бяруу алдсан.” гэх,

гэрч П.тын “2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би хүргэн дүү *******тай утсаар ярьж байгаад “манайх махгүй болж байгаа, малын тоо өнгөрөөгөөд нэг үхэр иднэ” гэж ярьсан чинь “манай аймгийн гэрт бярууны бүтэн мах байгаа, та тэрний хаа гуяыг авахгүй юу” гэхлээр нь би санаанд оролгүй “аймаг орохдоо авъя” гээд 12 дугаар сарын 12-нд аймаг орохдоо хадам аавын Далангийн 27-12 тоот хашаанаас нь очиж аваад хөдөө гэрт авч ирж хүнсэндээ хэрэглэж идэж байгаад дуусгасан. Би тухайн үхрийн тал махыг хулгайн малын мах гэж мэдээгүй” гэх мэдүүлгүүд,

мөрдөгчийн, хохирогч Л.Нямаатай утсаар ярьсан “ ******* нь манай саахалтаас баруун хойд зүгт 5 км орчим газар нутаглах Сандэлэг гэх айлын бага хүү байна. Зундаа айл бүр 1 км орчим газар ойртож зуншдаг юм. Хатанбаатар нь нэг удаа “манай салхин дээрээс үхрээ ав, малаа битгий манай руу гаргаж бай” гэж надад хэлж байсан, манай малыг хулгайлна гэж бодоогүй надад урд өмнө хүний мал хөөж, тууж, хулгайлж байгаа харагдаагүй...” гэх тэмдэглэл,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302078 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг...” гэх дүгнэлт,

 

7. Хохирогч Э.ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 20-оос 24-ны хооронд хоёр чих нь мөлүү ухаа халзан даргар эвэртэй бүдүү үнээ алдсан. ******* нь надад хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ******* нь манай малын им зүсийг маш сайн мэднэ” гэх,

Мөрдөгчийн, гэрч утсаар ярьсан “...******* гэх залуу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 119 кг үхрийн мах 1кг-г 5000 төгрөгөөр бодож 595.000 төгрөг, мөн 129 кг хонины мах 1кг-г нь 5500 төгрөгөөр бодож 709,000 төгрөг, нийт 7 хонь, 1 үхрийн мах 1.304.000 төгрөгөөр өгсөн. 1.280.000 төгрөг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны тоот ******* гэсэн гэсэн данс руу шилжүүлсэн байна” гэх тэмдэглэл, .

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302074 дугаартай “...алдагдсан 1 тооны үхрийн үнэлгээ 1,403,100 төгрөг...” гэх дүгнэлт,

 

8. Хохирогч “Би ******* сумын 5 дугаар багийн “” газраас 2022 оны 12 дугаар сарын 10-аас 13-ны хооронд баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй эвэртэй хар халзан эр бяруу алдсан” гэх,

гэрч “Намайг 2022 оны 12 дугаар сарын 11-нд ирэхэд манай бага хүү ******* найзаасаа мөнгөөр нь бяруу худалдан аваад идсэн гээд махыг нь жижиглээд, хар зүсний зүүн чих араасаа ухам, баруун чих цуулбар имтэй эр бярууны толгой манай илүү гэрт байсан” гэх мэдүүлгүүд,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302079 дугаартай “...алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг...” гэх дүгнэлт,

 

9. Хохирогч “...5 дугаар багийн “” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 28-ны хооронд сартай ембүү тамгатай хар зүсний байцсан гүү алдагдсан” гэх,

гэрч “...2022 оны 09  дүгээр сарын 14-ний өдрийн мал мах худалдан борлуулсан иргэдийн бүртгэлээс харахад иргэн ******* нь ******* регистрийн дугаартай 99518012 гэсэн утасны дугаар бичүүлж 46-96 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирж адууны 146 кг мах 1кг махыг 4500  төгрөгөөр бодож худалдан борлуулж нийт 657.000 төгрөг болсныг Хаан банкны тоот Хатанбаатар гэсэн эзэмшигчтэй данс руу “Дөрвөн гэгээн эрдэнэ” ХХК-ний тоот данснаас шилжүүлэг миний бие хийсэн байна. Тухайн үед адууны 1 кг мах 4500 төгрөг байсан байна...” гэх мэдүүлгүүд,

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2302091 дугаартай “ 1 тооны хязаалан адууны зах зээлийн үнэлгээ 834,800 төгрөг...” гэх дүгнэлт,

хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2302076 дугаартай “...алдагдсан 1 тооны адууны үнэлгээ 800,450 төгрөг” гэх дүгнэлт,

10. “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2302088 дугаартай “... улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,615,700 төгрөг...” гэх дүгнэлтүүд,

11. *******ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй тоот данс руу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “mah une” гэх гүйлгээний утгаар 657.000 төгрөгийн орлогын гүйлгээний дансны хуулга зэрэг нотлох баримтууд болно.

 

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч нарт учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч 2 тооны үхэр, 1 тооны бярууг нийт 2,087,550 төгрөгөөр,  хохирогч 2 тооны үхрийг 1,866,700 төгрөгөөр, хохирогч 1 тооны үхэр, 1 тооны бярууг 1,259,100 төгрөгөөр, хохирогч Э.ийн 1 тооны үхрийг 1,403,100 төгрөгөөр, хохирогч 1 тооны адууг 800.450 төгрөгөөр тус тус тогтоосон ба энэ дүгнэлтүүдийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нараас маргаагүй байна  

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлсан, мөн шүүгдэгч *******ын ганцаар олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/олон тооны мал/ 2.2./бүлэглэж/ , 2.4./машин механизм ашиглаж/-т заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

4. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, ******* ганцаар 6 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг *******ын эзэмшлийн улсын дугаартай Хюндай Портер загварын машин, Л.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг тус тус ашиглан бэлчээрээс нь хулгайлан авч, зарж борлуулан гэмт хэргийг төгс үйлджээ.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлжээ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл ганцаараа 6 удаагийн үйлдлээр бусдын 6 тооны бод малыг, мөн *******тай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 2 тооны бод малыг тус тус хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон байна.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сард мал хулгайлах санаачилга гарган хүргэн ах *******ыг уг үйлдэлд татан оролцуулан бусдын 2 тооны үхрийг бэлчээрээс нь машинд хамт ачих зэргээр гэмт хэргийг хамтран үйлдсэн нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд “бүлэглэн мал хулгайлах” үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ. 

 

7. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгодог.

 

Шүүгдэгч *******, ******* нарын хувьд бод малын тоо, жин, биет байдлаас шалтгаалан биеэр авч явж чадахгүй бод малыг бэлчээрээс хөөж туун холдуулах, ачиж, зөөх зэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн улсын дугаартай Хюндай Портер загварын машин, Л.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг тус тус ашигласан хийгээд уг тээврийн хэрэгсэл, уналга нь  тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя. 

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.

 

8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч Х.Батжаргалд 2,087,550 төгрөгийн, шүүгдэгч *******ын ганцаар хохирогч нарын олон тооны малыг хулгайлсны улмаас хохирогч Б.Сүхтогоод 1,866,700 төгрөгийн, хохирогч Л.Нямаад 1,259,100 төгрөгийн, хохирогч Э.өд 1,403,100 төгрөгийн, хохирогч О.Баярхүүд 800,450 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм. 

 

9. Шүүгдэгч *******, ******* нарыг дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ, шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

10. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “ *******,******* нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн 2 тооны үхэр, олон тооны малыг *******ын эзэмшлийн улсын дугаартай Портер загварын машиныг ашиглан хулгайлж 1,704,250 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******ын 2022 оны 12 дугаар сарын эхээр олон тооны мал буюу 2 тооны үхрийг өөрийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1,866,700 төгрөгийн,

2023 оны 02 дугаар сарын 07-ны орой “” гэх газраас 1 тооны үхрийг морь ашиглан хулгайлж 875,800 төгрөгийн,

 2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим “” гэх газраас 1 бярууг өөрийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 383,300 төгрөгийн,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой “” гэх газраас иргэн Э.ийн 1 тооны үхрийг морь ашиглан хулгайлж 1,403,100 төгрөгийн,

2022 оны 12 дугаар сарын 11-ний орой “” гэх газраас 1 бярууг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 383,300 төгрөгийн,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой “” гэх газраас 1 тооны адууг морь ашиглан хулгайлж 800,450 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон ба шүүгдэгч нар өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 2.1  “олон тооны мал”/ найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг/, 2.2 “бүлэглэж”, 2.4 дэх “машин механизм ашиглаж” үйлдсэн буюу мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай” гэх дүгнэлт гаргасныг,     

өмгөөлөгч Т.Хүдэрээс “ Гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэж, Шүүгдэгч ******* “...Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” , шүүгдэгч ******* “..Миний буруу” гэх тайлбарыг тус тус гарган хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

11. Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч *******, ******* бүлэглэн, олон тооны малыг, машин ашиглан хулгайлсан, шүүгдэгч *******ын олон тооны малыг, машин ашиглан хулгайлсан  дээрх үйлдлүүд хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос тэдгээрт холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргүүд нь“хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогч нарын хохирлыг барагдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 энэ хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг нэг буюу түүнээс дээш удаа үйлдсэн буюу хохирогч , Сүхтогоо, Нямаа нарын бод малыг 7 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч Хатанбаатар нь хохирогч нарын хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх тул шүүх шийдвэрлэнэ үү. Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл зүйтэй гэж үзэж байна. 7 удаагийн үйлдлээр хохирогч нарт нийт 7.416.900 төгрөгийн хохирол учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хязаалан насны морины мөнгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна ” гэх,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэрээс “Шүүгдэгч ******* дангаараа 6, нийт 7 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан. Мөн ******* нь амар хялбар аргаар мөнгө олж болох юм байна гэсэн байдлаар удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан нь хэргийн материалд харагдаж байна. Шүүгдэгч өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. *******ын эрүүл мэнд ямар байдалтай байгаа нь хэргийн материалд харагддаг. ******* нь уушгины өвчтэй 90%-ын групптэй байж байгаад одоо 60 хувийн групптэй байгаа. Иймд *******ын хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорихоос доогуур ял оногдуулах зохицуулалтыг шүүх хэрэглэж өгнө үү? *******, ******* нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал, хохирлоо төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдалдаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорихоос доогуур ял оногдуулах боломж шүүгдэгч *******т байгаа гэж харж байна.

Тухайн хэрэгт ашигласан Портер маркийн машиныг  улсын орлого болгох саналд хэлэх зүйлгүй. Харин тухайн мал хулгайлах үед ашигласан шүдлэн насны морийг битүүмжилсэн байгааг хүчингүй болгох, мөнгөн дүнг улсын орлого болгох саналыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинэчилсэн байдлаар хохирогч Э.ийн адууг хулгайлахдаа өөрийнхөө үхрийг хөөж ирээд тухайн үхэр дунд байсан үхрийг барьж авч нядалсан байдаг. Энэ нөхцөл байдлыг ******* шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчид боломж олгож өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна ” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******, ******* нарын хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх улсын яллагчаас гаргаж буй “******* нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 энэ хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг нэг буюу түүнээс дээш удаа үйлдсэн буюу хохирогч Э., Б.Сүхтогоо, Л.Нямаа нарын бод малыг 7 удаагийн үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна ” гэж дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч *******ын 7 удаагийн давтан үйлдлээр мал хулгайлсаныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамааруулахгүй ба энэ зохицуулалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдэж аль алинд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байгаа нөхцөлд хэрэглэгдэх юм.

 

Түүнчлэн шүүх улсын яллагчаас гаргасан “ Шүүгдэгч *******ын 7 удаагийн үйлдлээр хохирогч нарт нийт 7.416.900 төгрөгийн хохирол учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь зохицуулалтыг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна ” гэх дүгнэлт үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж өөрийгөө илчлэн ирж, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үзэх бөгөөд  шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгт энэхүү зүйлийн тохирох хэсгийг хэрэглэхийг хуулиар хориглоогүй, зөвшөөрсөн хэм хэмжээ буюу шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан оногдуулж болох, шүүхийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт хийгээд шүүх хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээг хэрэглэсэн нь эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулсан шинжгүй, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдсон, тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь  тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болно.

 

Шүүгдэгч *******ын хувьд дээрх гэмт хэрэг үйлдэхийг санаачлан шүүгдэгч *******ыг татан оролцуулсан, гэмт үйлдлийн замаар олсон орлогыг өөртөө авсан зэрэг тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, *******ын биеийн эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих  ял тус тус оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн хохирол, гэм хорын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.Батжаргалд 2,087,550 төгрөг, хохирогч Б.Сүхтогоод 1,866,700 төгрөг, хохирогч Л.Нямаад 1,259,100 төгрөг, хохирогч Э.өд 1,403,100 төгрөг, хохирогч О.Баярхүүд 800,450 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2302075 дугаартай “ 2 тооны үхрийн үнэлгээ 1,704,250 төгрөг...”, 2302067 дугаартай “ 2 тооны үхрийн үнэлгээ 1,866,700 төгрөг” гэх, 2302077 дугаартай “алдагдсан шүдлэн үхрийн үнэлгээ 875,800 төгрөг ” гэх, 2302074 дугаартай “алдагдсан 1 тооны үхрийн үнэлгээ 1,403,100 төгрөг...” гэх, 2302078 дугаартай “алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг” гэх, 2302079 дугаартай “алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг” гэх, 2302076 дугаартай “...алдагдсан 1 тооны адууны үнэлгээ 800,450 төгрөг” гэх дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч нарын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж, хохирлыг барагдуулсан болох нь *******аас, 5405401826 тоот данс руу 1.750.000 төгрөг, 5644201176 тоот данс руу 800.000 төгрөг, 5334003697 тоот данс руу 2.100.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгууд, шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн “Шүүх хуралдаанд суухгүй, миний хохирлыг барагдуулсан, үхэр өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх, Э.ийн шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн “Шүүх хуралдаанд суухгүй, миний хохирлыг барагдуулсан. Бид тохиролцоод болсон. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар нотлогдох тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Х.Батжаргал нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “Шүүх хуралдаанд суухгүй, надад хохирол 2.100.000 төгрөг төлсөн. Би 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Надад дараа нь үлдэгдэл төлбөр төлнө гэж хэлсэн. Одоо 900.000 төгрөг нэхэмжилж байна” гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд шүүх түүний нэхэмжилж буй 900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ тогтоолоор хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир тэрээр түүний баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй мухар хүрэн халзан эр шүдлэн үхэр, мөн адил имтэй, хар зүсний гунжин үнээ буюу 2 тооны үхрийг үнэлсэн 2302075 дугаартай “ 2 тооны үхрийн үнэлгээ 1,704,250 төгрөг” гэх, мөн баруун чих нь гол цуулбар имтэй, зүүн чих имгүй эвэртэй хар халзан эр бярууг үнэлсэн  2302079 дугаартай “алдагдсан бярууны үнэлгээ 383,300 төгрөг” гэх дүгнэлтийн талаар маргаж, гомдол гаргаагүй буюу тусгай мэдлэг, мэргэшлийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг өөрчлөх, үгүйсгэн няцаах нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, үүнийг шүүхэд нотлох баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамааралтай юм.

 

Иймд хохирогч Х.Батжаргал нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан 900.000 төгрөгийн буюу Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Бусад:  

 

               1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн болон ганцаараа бусдын олон тооны малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн улсын дугаартай Хюндай Портер загварын автомашин, Л.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг тус тус ашигласан болох нь Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Л.Сандэлэгийн Мал тэжээвэр амьтан тоолуулсан батламж, 2022 оны малын данс зэргээр хэрэгт нотлогдсон тул 14,615,700 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Хюндай Портер загварын авто машиныг хурааж, Л.Сандэлэгийн ширээтэй саран тамгатай хонгор зүсмийн хязаалан насны морины үнэд 834800 төгрөгийг *******аас гаргуулан тус тус улсын орлогод оруулахаар тогтоолоо.   

 

Тодруулбал, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ширээтэй саран тамгатай хонгор зүсмийн хязаалан насны морь нь иргэн Л.Сандэлэгийн буюу бусдын эзэмшлийнх байх тул “Болор үнэлгээ” ХХК-ийн 2302091 дугаартай дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр буюу 834,800 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс буюу *******аас албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх юм.

 

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2302088 дугаартай дүгнэлтээр “... улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,615,700 төгрөг”, 2302091 дугаартай дүгнэлтээр “1 тооны хязаалан адууны зах зээлийн үнэлгээ 834,800 төгрөг” гэж тус тус тогтоосон болно.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.   

 

3. Шүүгдэгч *******, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хатигин овогт Энхбаатарын , Хатагин овогт Сандэлэгийн Хатанбаатар нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, *******ыг 1 /нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих, *******т оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14.615.700 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслийг хурааж, иргэн Л.Сандэлэгийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морины үнэ 834.800 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан улсын орлогод оруулсугай. 

           

6. Хэрэгт эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ *******ын Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* аймаг ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ булаг” гэх газарт” гэснийг  хэвээр үлдээж, мөн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг ******* аймаг ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Лувсангийн Сандэлэгийн адуун сүрэгт битүүмжилсүгэй” гэх заалтыг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Х.Батжаргал, Л.Нямаа, Б.Сүхтогоо, О.Баярхүү, Э. нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Батжаргал тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан 900.000 төгрөгийн гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН