Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0442

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.О, шүүгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е, нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: ** овгийн О  Г  /РД:**/,

Хариуцагч: Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: КБ ХХК: /РД:**/,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.О болон КБны нэр дээр бүртгэгдсэн Ү-22050515** дугаартай гэрчилгээ байгаа гэх үндэслэлээр миний үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Г намайг ** ******* тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн байршилд /хаягт/ давхардуулан бүртгэсэн Ү-22050515** дугаар бүртгэлийг хүчингүй болгож, ** ******* тоот орон сууцны өмчлөгч О.Г надад Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Маргаж буй миний өмчлөлийн орон сууцны байршил нь КБны нэр дээр бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээтэй, ** ******* тоот гэх орон сууцтай давхцаж байна гэсэн бүртгэлийн албаны лавлагааг Захиргааны хэргийн шүүх нотлох баримтаар гаргуулж авсантай танилцлаа.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: О.Г би БГД-ийн ** ******* тоот байрандаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах талаар 2015 онд Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж байсан бөгөөд тус хэлтсээс 2015.11.16-ны өдрийн №1116 тоот албан бичгээр бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариуг өгч байсан.

2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 00******* дугаар шүүхийн шийдвэрээр дээрх орон сууцны өмчлөгчөөр Оросоогийн Г намайг тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 2016 оны 7 дугаар сард орон сууцны бүртгэл хийлгүүлэхээр Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэл хийх боломжгүй гэх хариуг надад амаар өгч байсан. 20******* оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч тус газрын 20******* оны 1 дүгээр сарын *******-ны өдрийн 7/487 тоот албан бичгээр боломжгүй гэх хариуг мөн өгч байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Маргаж буй орон сууц нь ** ******* тоот гэх орон сууцтай давхцаж байна гэж Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1116 тоот албан бичгээр бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж хариу өгсөн. Б*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00******* дугаар шийдвэрээр уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.О болон КБ ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн ******* дугаартай гэрчилгээ байгаа гэх үндэслэлээр миний үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, О.Г намайг Б******* дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, *******ын гудамж, *******/1 дүгээр байрны ******* тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн байршилд давхардуулан бүртгэсэн ******* дугаар бүртгэлийг хүчингүй болгож, ** ******* тоот орон сууцны өмчлөгч О.Г надад Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримт, албан бичгүүдээр эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон. Гуравдагч этгээдийн 4 дүгээр хороолол гэж маргаад байгаа орон сууц нь 3 дугаар хорооллын орон сууц болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн О.Ггийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Уг орон сууцыг анх бүртгэхдээ иргэн Г.О*******, Г.Б******* нарын өргөдөл, захиалагч компани болох С*******" ХХК-ийн албан бичиг, орон сууц захиалгын гэрээ, барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар мэдээлэл технологийн хэлтсийн албан бичиг, план болон фото зургийг үндэслэн уг орон сууцыг ** ******* гоот 42.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэж улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх", Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дүгээр заалтыг зөрчөөгүй байна.

2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 339 дугаар нотариатын гэрчилсэн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр КБ ХХК-уруу шилжин бүртгэгдсэн бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана", 14 дүгээр зүйлийн 14.1.5-д Бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж заасныг зөрчөөгүй байх тул, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.1-ийг зөрчөөгүй байх тул эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ******* дугаар зүйл *******.1.8 Улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох"-ыг хориглосон байх тул иргэн О.Ггийн өмчлөлд бүртгэх боломжгүй байна.

Иргэн О.Г нь Давхардуулан бүртгэсэн ******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгож, ** *******/1 дүгээр байр ******* тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Иргэн О.Ггийн хэлээд буй Б******* дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар

хороолол, *******ын гудамж *******/1 гэсэн барилгад Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас гаргасан албан ёсны хаяг байхгүй байх бөгөөд 3 дугаар хороололд байрлах *******ын гудамж *******/1 дугаар бүхий барилгатай холбоотой материал болон жагсаалт манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул **  ******* тоот орон сууцыг иргэн О.Ггийн өмчлөлд бүртгэх боломжгүй байна.

Хэрэв ** *******/1 дугаартай барилга байдаг бол уг барилгын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас олгосон албан ёсны хаяг гэх мэт нотлох баримтууд болон жагсаалтыг Б******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өгч бүртгүүлэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Бүртгэл хуулийн дагуу явагдсан. Маргаан бүхий орон сууцны бүртгэл хэний нэр дээр анх бүртгэгдэж, хэрхэн шилжсэн талаар өмнөх шүүх хуралдаануудад тайлбарлаж байсан тул давхардуулалгүй тайлбар хийе. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий байрыг 3 дугаар хороолол, 4 дүгээр хороолол гэж маргаад байна. Хот төлөвлөлтөөс манай байгууллагад ирүүлсэн баримтын дагуу байрыг бүртгэдэг улсын бүртгэгч нар өөрсдөө зохиож бүртгэдэггүй. Б******* дүүргийн 3 дугаар хороололд *******/1 гэж байр улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Хэрвээ 3 дугаар хорооллын *******/1 байр байдаг бол уг байрыг хүлээн авсан улсын комиссын акт байх ёстой гэтэл акт байхгүй, энэ талаарх баримтыг Хот байгуулалт, хөгжлийн газраас манай байгууллагад ирүүлж байгаагүй. Шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлээ тодорхой бичсэн байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй Гуравдагч этгээд КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Б*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Б******* дүүрэг, 3-р хороолол, Хасбаагарын гудамж, *******/1 дүгээр байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон.

Гуравдагч этгээдийн ** ******* тоот орон сууцыг өмчлөх эрхийг хязгаарласан, хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь КБ ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны бүртгэлийг хүчингүй болгуулж, орон сууцны өмчлөгчөөр үндэслэлгүйгээр бүртгүүлэх гэж байна.

Түүнчлэн улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийг 2009 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.8 дах хэсэгт заасны дагуу Улсын бүртгэгч улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохгүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ Нийслэлийн Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох баримт бичгүүдийг хүргүүлсэн боловч тус хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичигт нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэнийг нэхэмжлэгч 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр танилцаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичиг өөрийнх нь эрх ашиг, сонирхолд халдсан гэж үзэж 20******* оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, захиргааны хэргийн шүүхэд 11 сарын дараа буюу 20******* оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Түүнчлэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хугацаа хэтэрсэн гомдлоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдал нь нэхэмжлэгчийн гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг сэргээх хуулийн үндэслэл биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүхээс хянах үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчигдсөн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Маргаан бүхий орон сууц нь анх Гүрсэдийн О*******ийн нэр дээр бүртгэгдэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Тухайн иргэн манай банкинд хүсэлт гаргасны дагуу бид харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээнүүдийг байгуулсан байдаг. Зээл төлөлтийн явцад зээлдэгч Г.О зээлийг төлөх боломжгүй болж, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тухайн орон сууцыг манай банкинд шилжүүлсэн. Хавтаст хэргийн 73 дугаар талд уг орон сууц нь 4 дүгээр хороололд байгаа болохыг тодорхойлсон тодорхойлолт байгаа. Б*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Б******* дүүргийн, 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын, *******/1 дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон бөгөөд манай банкны өмчлөл болох Б******* дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* гудамж, *******/1 байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хүчингүй болоогүй байгаа. Тиймээс улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаа. Харин ч уг байрны өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгэсэн Б******* дүүргийн улсын бүртгэгчийн бүртгэл хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Г шүүхэд хандан дараах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан, мөн шүүх эцсийн байдлаар тодруулан авсан болно.

- Г.О болон КБны нэр дээр бүртгэгдсэн ******* дугаартай гэрчилгээ байгаа гэх үндэслэлээр миний үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

- О.Г намайг ** ******* тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн байршилд /хаягт/ давхардуулан бүртгэсэн ******* дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах,

- ** ******* тоот орон сууцны өмчлөгч О.Г надад Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэргийн шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоосон байхад захиргааны байгууллага улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж байгааг дурдан маргаж байгаа бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэгэнт хүчин төгөлдөр бүртгэл байхад дахин бүртгэх үндэслэл байхгүй хэмээн мэтгэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг Б******* дүүргийн, 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын, *******/1 дугаар байрны ******* тоот орон сууц гэж байршлыг заан өмчлөгчөөр тогтоосон, харин манай банкны өмчлөл болох Б******* дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* гудамж, *******/1 байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй ба одоо маргаж байгаа үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээдийн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, захиргааны байгууллагын эс үйлдэхүй, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн зүйн үндэслэл зэргийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

** ******* тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг иргэн Г.О*******ээс 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэн дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс олгожээ.[1][1]

Улмаар 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх 13/173 дугаар гэрээний дагуу иргэн Г.О*******ээс КБ ХХК-нд өмчлөх эрх шилжсэнийг бүртгэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 000445284 дугаар гэрчилгээ олгожээ.[2][2]

Ийнхүү өмчлөх эрх шилжсэний дараа Б*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэн Г.О*******ийн Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, хариуцагч О.Гд /энэ хэргийн нэхэмжлэгч/ холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр[3][3] Г.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Огийн Гг ** ******* тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоожээ.

Энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд КБ ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ба 2017 оны 06 дугаар сарын 16-нд уг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 422 дугаар тогтоолоор[4][4] бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд КБны хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

КБ ХХК-иас Б******* дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзулд холбогдуулж түүний 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 297 дугаар нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан ба тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаар шийдвэрээр[5][5] нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 611 дүгээр магадлалаар[6][6] анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00661 дүгээр тогтоолоор[7][7] магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэж байжээ.

Нотариатчийн үйлдэл нь Г.Б би бэлгэнд авсан Б******* дүүргийн 14 дүгээр хороо *******ын гудамж 1-1-******* тоот 42 метр квадрат 2 өрөө байрыг О овогтой Г, Нурланбек овогтой Айбек нарт худалдахаар тохиролцох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх, зээлд хамруулж өгч үлдэгдэл төлбөрөө авах, тохиролцооноосоо эргэж буцахгүй байх, үнэ өөрчлөгдөхгүй байх гэх агуулгатай баталгаа бичгийг гэрчилсэн аж.

Тэгэхээр нэхэмжлэгч иргэн О.Ггийн эзэмшилд байгаа орон сууцны талаар дээр дурдсан шийдвэрүүд гарч байснаас гадна уг орон сууцыг өөрийн өмчлөлд авах талаар холбогдох албан тушаалтанд хандаж хариу авч байсан.

Бусад баримтууд болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 20******* оны 7/487[8][8] дугаар бичиг, Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 116[9][9] дугаар бичиг, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******4 дүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай захирамж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3/3285 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16000 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1277 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн эхний шаардлага үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагын хуулийн хүчин төгөлдөр өмчлөх эрхийн бүртгэл байгаа тул давхардуулан бүртгэхгүй гэх эс үйлдэхүйг шүүхээс хууль бус болохыг тогтоох нь шүүхийн шийдвэр хоёрдмол утгагүй, биелэгдэх боломжтой байх хуулийн заалтад нийцэхээр байна.

Нэхэмжлэгч О.Гг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул ** ******* тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц хэний өмчлөлд байсан, ямар өмчлөгчид шилжсэн зэрэгт шүүх дүгнэлт өгсөнгүй, өөрөөр хэлбэл, маргааны зүйлд хамаарч байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудалд шүүх дүгнэлт өгч дахин нотлохгүй. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар холбогдох нотлох баримтыг үнэлэв.

Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-т: Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан тул хэдийгээр нэхэмжлэгчийг Иргэний хэргийн шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон боловч хуулиар өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т: Иргэний хуулийн *******3.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж зохицуулсан ба мөн энэ тохиолдолд гуравдагч этгээд КБ ХХК-ийн зүгээс маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй байна.

Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т: Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасны дагуу гуравдагч этгээд КБ ХХК-ийн бүртгэлд байгаа ******* дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардах эрх үүсч, мөн хүчингүй болгосноор нэхэмжлэгч О.Гг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн зайлшгүй шинж хадгалагдахаар байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна гээд 8.1.1-т: эд хөрөнгө өмчлөх эрхийн гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т: Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяалал гэдгийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т: Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд ... нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т: ... дүүрэг нь хороонд хуваагдана гэж зохицуулснаар ойлгож хэрэгжүүлэхээр байна.

Шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд, маргаан бүхий орон сууц нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу хаана байрлаж байгааг, эзэмших, өмчлөх эрхийг хэн хэрэгжүүлж байгааг тодруулах зорилгоор шүүхийн үзлэг[10][10] явуулж тэмдэглэл үйлдсэн, түүнчлэн засаг захиргааны нэгж болох 14 дүгээр хорооны Засаг даргад албан бичиг явуулсан ба эдгээр баримтаас үзэхэд, нэхэмжлэгч О.Г өрхийн бүртгэлийн дэвтэр ёсоор 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол *******ын гудамж, *******/1 байрны ******* тоотод ам бүл есүүлээ оршин суудаг бүртгэлтэй[11][11], нэхэмжлэгч О.Г маргаан бүхий орон сууцанд бодитойгоор оршин сууж амьдарч байгаа нь нотлогддог. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж бүртгүүлэхийг хүсэж буй, хариуцагч захиргааны байгууллагын бүртгэсэн байгаа, гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа орон сууц буюу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө байршлын хувьд нэг байна. Хамгийн гол нь 3 дугаар хороолол, 4 дүгээр хороолол гэж маргаж байгаа боловч засаг захиргааны нэгж болох 14 дүгээр хорооны байршлаар нь авч үзвэл 3 дугаар хороололд хамаарч, хэргийн оролцогчид зөвхөн нэг байршил, нэг хаяг дээр байгаа орон сууцны тухайд маргаж, уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Г нь мөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т: Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ гэж заасны дагуу гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-т: улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах хэмээн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульчилсан ба шүүх, өмчлөлд бүртгэсэн эрх нь тухайн этгээдэд байхгүй, өмчлөгч биш болох нь нэгэнт тогтоогдсон байхад дээрх чиг үүргийн дагуу илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахгүйгээр, захиргааны байгууллага эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т: Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасныг хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Энэхүү шүүхийн шийдвэр нь бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд КБ ХХК-ийн зүгээс аливаа этгээдээс хохирлоо гаргуулахад саад болохгүй болно.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, О.Г-гийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлийг хүчингүй болгож, ** ******* тоот орон сууцны өмчлөгч О.Гд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     У.Б

ШҮҮГЧ                       О.О

ШҮҮГЧ                       Н.Д