| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00122/И |
| Дугаар | 344 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 344
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С овогт Ш-ын Д,
Нэхэмжлэгч: Б овогт Ц-ийн О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С-н 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн О, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн 2 тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М, х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О, Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хтойргийн шийдвэр гүйцэтгэгч Б шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулаагүйгээс О, Д бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. О, Д бид шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тогтоолыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М-т 2 удаа гомдол гаргасан. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М-с 2 удаагийн тогтоолоор бидний гомдлыг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан хариу өгсөн. Түүнийг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Н-д бичгээр гомдол гаргасан. Тухайн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 4/17 дугаар албан бичгээр хариу ирэхдээ бидний гомдлыг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан хариу өгсөн. Дээрх шийдвэр гүйцэтгэгч нарын шийдвэр гүйцэтгэх, гомдол хянан шийдвэрлэсэн ажиллагаа, тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэг. Шийдвэр гүйцэтгэгчээс О, Д бидний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэхдээ уг ажиллагаатай холбогдох эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн. Хоёр. Шийдвэр гүйцэтгэгч нь бидний эд хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хугацааны хязгааргүйгээр битүүмжилсэн нь хүний эрхийн зөрчил гэж үзэж байна. Гурав. Шийдвэр гүйцэтгэгч нь бидний үл хөдлөх эд хөрөнгийг ямар зорилгоор битүүмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар тогтоолдоо тусгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-т “Төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг гүйцэтгэх баримт бичигт тусгана” гэжээ. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд О, Д бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт гаргуулахаар тусгаагүй байдаг. Ийм байхад шийдвэр гүйцэтгэгчээс О, Д бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Тав. О, Д бид шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлсөөр байхад шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцлийг хангахгүйгээр, зөвхөн үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна. Зургаа. Шийдвэр гүйцэтгэгчээс О, Д бидний банк дахь дансыг битүүмжилсэн битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа уг ажиллагаатай холбогдох эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн. Долоо. Шийдвэр гүйцэтгэгчээс О, Д бидний банк дахь дансыг битүүмжилсэн битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа бидэнд мэдэгдээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрх зөрчигдсөн. Найм. Шийдвэр гүйцэтгэгчээс банк дахь дансыг битүүмжилсэн ажиллагаа явуулсан тогтоолоо бидэнд гардуулаагүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах” эрх зөрчигдсөн. Ес. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б, шийдвэр гүйцэтгэгч М нар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 473 дугаар захирамжийг биелүүлэхгүйгээр дахин бидний эд хөрөнгийн битүүмжилж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн үйлдэл боллоо. Арав. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М-ын тогтоолд Шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө, харилцах данс битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна гэсэн нэг өгүүлбэр бүхий дүгнэлт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-т заасныг зөрчиж байна. Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгч М Шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө, банк дахь харилцах данс битүүмжилсэн ажиллагаа нь ямар үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ тусгаагүй, хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь ямар нотлох баримтаар батлагдаж байгааг заагаагүй орхигдуулжээ. Иймд О, Д бидний Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М хуралдаанд гаргасан тайлбартаа: “О, Д нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулаагүйгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч О, Д нар нь шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тогтоолыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-т 2 удаа гомдол гаргасан байдаг. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-с 2 удаагийн тогтоолоор нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан хариу өгсөн. Ингээд тогтоолыг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Н-д бичгээр гомдол гаргасан. Тухайн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 4/17 дугаар албан бичгээр хариу ирэхдээ нэхэмжлэгч нарын гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Дээрх шийдвэр гүйцэтгэгч нарын шийдвэр гүйцэтгэх, гомдол хянан шийдвэрлэсэн ажиллагаа, тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэг. Шийдвэр гүйцэтгэгчээс О, Д нарын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэхдээ уг ажиллагаатай холбогдох эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн. Хоёр. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хугацааны хязгааргүйгээр битүүмжилсэн нь хүний эрхийн зөрчил гэж үзэж байна. Гурав. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг ямар зорилгоор битүүмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар тогтоолдоо тусгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчсөн. Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-т “Төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг гүйцэтгэх баримт бичигт тусгана” гэжээ. Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд О, Д бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлбөрт гаргуулахаар тусгаагүй байдаг. Ийм байхад шийдвэр гүйцэтгэгчээс О, Д нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Тав. О, Д нар нь шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлсөөр байхад шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж, нөхцлийг хангахгүйгээр, зөвхөн үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5-т заасныг зөрчиж байна. Зургаа. Шийдвэр гүйцэтгэгчээс О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа уг ажиллагаатай холбогдох эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн. Долоо. Шийдвэр гүйцэтгэгчээс О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн битүүмжилсэн ажиллагаа явуулахдаа тэд нарт мэдэгдээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрх нь зөрчигдсөн. Найм. Шийдвэр гүйцэтгэгчээс банк дахь дансыг битүүмжилсэн ажиллагаа явуулсан тогтоолоо О, Д нарт гардуулаагүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах” эрх нь зөрчигдсөн. Ес. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б, шийдвэр гүйцэтгэгч М нар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 473 дугаар захирамжийг биелүүлэхгүйгээр дахин нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн үйлдэл болж байна. Арав. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын тогтоолд Шийдвэр гүйцэтгэгч Б-н эд хөрөнгө, харилцах данс битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна гэсэн нэг өгүүлбэр бүхий дүгнэлт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-т заасныг зөрчсөн. Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгч М Шийдвэр гүйцэтгэгч Б-ын эд хөрөнгө, банк дахь харилцах данс битүүмжилсэн ажиллагаа нь ямар үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ тусгаагүй, хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь ямар нотлох баримтаар батлагдаж байгааг заагаагүй орхигдуулжээ. Иймд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн О, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн 2 тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О, Д нарын гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Шүүхийн шийдвэрээр Хаан банкны Увс аймаг дахь салбарт төлбөртэй иргэн О, Д нарын х тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б-ын хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоол хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/15 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан гомдолтой танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 98 дугаартай шийдвэрээр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 1 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух иргэн О, Д нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 95.591.109 төгрөг гаргуулж Хаан банкны Увс аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөрөөс төлбөр төлөгдөөгүй, одоо төлбөрийн үлдэгдэл 95.591.109 төгрөг байна. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн х тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17210348/01 дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын х дугаар баг, х тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн төлбөр төлөх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний дотор байхаар тогтооож, хэрэв үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд төлбөр төлөгч иргэний хөрөнгөөс төлбөрийг хэрхэн барагдуулах дарааллыг хуульчилж өгсөн байх бөгөөд тэргүүн ээлжинд мөнгөн хөрөнгөөс, хэрэв мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд өмчлөлийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулж болохыг тусгасан байна. Төлбөр төлөгч нарын хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын хүрээнд явагдсан байх тул тэдний гаргасан гомдол үндэслэгүй байна. Иймд төлбөр төлөгч О, Д нарын шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Шийдвэр гүйцэтгэгч Б-ын хөрөнгө битүүмжилсэн болон бусад ажиллагаанууд хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч О, Д нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож тогтоол гаргасан. Миний гаргасан тогтоолууд хуулийн дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17210348/01 дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын х дугаар баг, х тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн төлбөр төлөх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний дотор байхаар тогтооож, хэрэв үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч нарын хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын хүрээнд явагдсан байх тул тэдний гаргасан гомдол үндэслэгүй байна. Иймд төлбөр төлөгч О, Д нарын шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн ажиллагаануудад О энд байхгүй байсан тул оролцоогүй. Төлбөр төлөгч Д-д эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О, Д нар нь хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн О, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн 2 тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 98 тоот захирамжаар О, Д нар нь Хаан банкны Увс салбарт 95.265.483,3 төгрөгийг төлж барагдуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсан тул хариуцагч нэхэмжлэийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Уг захирамжийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 186 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгджээ.
2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 348 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолооор төлбөр төлөгч О, Д нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Гэтэл уг ажиллагааг О, Д нарт холбогдуулан үүсгэсэн атлаа бүх ажиллагаанд зөвхөн Д-г оролцуулж, О-г орхигдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч О-г байлцуулаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17210348/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” хуулийн хүрээнд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна”, мөн хуулийн 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө” мөн хуулийн 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, мөн хуулийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно”, мөн хуулийн 14.5-д “мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ”, мөн хуулийн 14.6-д “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна”, мөн хуулийн 14.7-д “мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж, мэдэгдэх хуудсаар хүлээлгэж байгаа үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгнө” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б хуулийн эдгээр заалтуудыг төлбөр төлөгч О-д огт хэрэгжүүлээгүй.
Мөн шийдвэр гүйцэтгэгч Б-ын төлбөр төлөгч О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №19210339/02 тоот Хаан банкинд хүргүүлсэн тогтоолыг О, Д нарт танилцуулаагүй, мөн төлбөр төлөгч Ц гэж өөр хүний нэр бичигдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №17210348/02 тоот Хас банкинд хүргүүлсэн тогтоолыг О, Д нарт танилцуулаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №17210348/02 тоот Төрийн банкинд хүргүүлсэн тогтоолыг О, Д нарт танилцуулаагүй, харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд байлцуулаагүй, санал хүсэлт гаргах эрхээр хангаагүй, битүүмжлэх дансны дугаарыг тодорхой заагаагүй зэрэг зөрчил гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй үзлээ.
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/15, 12/16 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тогтоолуудад танилцсан Д /гарын үсэг зураагүй/, мөн л төлбөр төлөгч О-д танилцуулаагүй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 49.1, 50.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын нэхэмжлэгч О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/15, 12/16 тоот О, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О, Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О, Д нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 49.1, 50.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч х тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б-ын нэхэмжлэгч О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын банк дахь дансыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн О, Д нарын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч М-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/15, 12/16 тоот О, Д нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О, Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О, Д нарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР