Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/951

 

    

 

 

 

 

 

   2023        07         03                                    2023/ШЦТ/951

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч М.Оюунбат

          Шүүгдэгч Э.Э*********, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ********* овогт *********-ын *********-т холбогдох эрүүгийн 2206 04323 1719 дүгээр эрүүгийн хэргийг шүүх 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 20** оны 4 дүгээр сарын 4-ний өдөр **** аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ********* дүүргийн 19 дүгээр хороо ********* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

*********  овогт **********-ын ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадна иргэн *********-тай үл ялих зүйлээс болж маргалдан, нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохиж, эсгэж зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ                                                                                                                                 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “... Миний бие хохирогчийг ямар нэгэн байдлаар гэмтээгээгүй. Хохирогч намайг хэл амаар доромжилсон үүний улмаас би пивоны лаазыг газар руу шидсэн. Бид хоорондоо 2-3 метрийн зайтай зогсож байсан. Пивоны лааз шидэх үед хохирогч руу пиво үсэрсэн. Гэхдээ  ямар нэгэн байдлаар нүүрийг зүсэж, цохигдсон зүйлгүй. Хохирогч саравчтай малгайтай байсан учир би түүний царайг хараагүй.  Тэрээр өмнө найзуудтайгаа саравчинд байсан үүний улмаас нүүр нь зүсэгдсэн байх. Манай найз надад надтай маргалдахаас өмнө хохирогчийн хамраас цус гарч байсан талаар хэлсэн...” гэжээ.

 

      Мөрдөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-8 дугаар тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 12-15 дугаар тал/, хохирогч *********-ын мэдүүлэг / хх-ийн 18-19 дүгээр тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11108 дугаар дүгнэлт / хх-ийн 24-25 дугаар тал/, гэрч *********-ийн мэдүүлэг / хх-ийн 31 дүгээр тал/, гэрч *********-ын мэдүүлэг /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-ийн 44 дүгээр тал/, гэрч *********-гийн мэдүүлэг / хх-ийн 48-49 дүгээр тал/, Шүүгдэгч *********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж    байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 38 дугаар тал/ баримт зэргийг шинжлэн судлав.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

     Гэм буруугийн талаар

 

           Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадна иргэн *********-тай үл ялих зүйлээс болж маргалдан, нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохиж, эсгэж зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугар тал/,

 

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********-ын өгсөн: “... 2022 оны 8 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны сааданд найз *********-гийн хамт лаазтай пиво уусан. Тэгээд бид хоёр тамхи татах гэтэл гал байхгүй байсан бөгөөд саадын хажууханд 2 эмэгтэй пиво уугаад тамхи татаад сууж байхаар нь "гал байвал өгөөч” гэхэд хар цамцтай, өндөр эмэгтэй нь "яасан гэнээ аниагийн дүү” гээд ууж байсан лаазтай пивоо миний нүүр лүү шидээд хацар хэсгийг оносон. Тэгэхээр нь би “мэдрэл муутай юм уу” гэхэд “яаж яриад байгаа юм бэ” гээд над руу ойртохоор нь "ууж идсэн юмаа шингээж чаддаггүй юм уу” гэхэд “чи чинь одоо яасан илүү үгтэй бацаан бэ" гээд гартаа барьж байсан пивоны лаазыг дундуур нь гараараа урж хуваах шиг болоод хуваасан хэсгээ шидэж байгаа юм шиг нэг гараа дээш нь болгоод буцаагаад буулгасан. Нүүр зүсэх үед ямар нэг юм мэдрэгдээгүй бөгөөд хажуу тийшээ харахад манай найз  ********* "андаа нүүрээ арч” гэж хэлэхээр нь яасан гэж хэлээд нүүрээ гараараа арчихад гар цус болсон ба утасны камераар нүүрээ харахад нүүр зүсэгдсэн байсан. Тэгээд ********* цагдаа дуудъя гэхэд тэр хоёр охин “буруу хүмүүсийн охидуудаар оролдлоодоо, Улсын их хурлын гишүүний ганц охиноор оролдлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11108 дугаар:

          1. *********-ын биед духанд шарх, зулгаралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-ийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны урд талын эмийн санд ажиллаж байхад хажуу талын "Мон март" хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэй надтай танилцаад “түр гадаа гарч салхинд сууж, ганц пиво уух уу” гээд бид хоёр 4 лааз Сэнгүр нэртэй пиво авч гараад 72 дугаар хотхоны тоглоомын талбай дээр очиж суусан. ...Тэгээд *********  тэнд байсан Хосбаяр гэх залуутай маргалдаад бие биенээ цохиод, ууж байсан пивоо цацаад байсан. Пиво авч ирэхэд нүүр нь зүгээр байсан. Хосбаяр хамт явсан залуучуудтайгаа зодолдоогүй. *********-ын *********-тэй модны хажууд маргалдаж, ноцолдож байхад ягаан үстэй залуу салгаад авч ирэхэд ********* гэх хүний духны голын доод хэсгээс хамрын угалз хүртэл цус урссан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-ын өгсөн: “... Өөрийгөө ********* гэж танилцуулсан эмэгтэй *********-т хандаж "чи надаас дүү байж, намайг чи гэлээ” хэмээн маргалдаж, Хосбаярын нүүр лүү лаазтай пиво цацаж шидсэн. Харанхуй байсан учраас сайн анзаарч хараагүй ба очоод гэрэл тусгаад харахад Хосбаярын нүүрийг зүссэн цус гарч байсан. ... *********-ын нүүрийг тэр охин пивоны лаазаар барьсан гараараа цохиж, зүссэн гэж ********* өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-ийн өсгөн: “... Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны сааданд *********, ********* нарын хамт пиво уусан. Тэгэхэд согтуу 2 охин бид нартай танилцаж юм ярьж байгаад Хосбаяртай маргалдсан ба арай хэл амтай, өндөр нь *********-ын нүүр лүү пивоны лааз шидээд байсан. Энэ үед би бие  засаад ирсэн чинь *********-ын нүүрнээс цус шүүрч байхаар нь утсаар гэрэл тусгаж харахад ангайсан байсан тул цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,

          Шүүгдэгч *********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хохирогч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********-ийн зүгээс: “... Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан: “... Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш мөрдөн шалгах ажиллагааг 11 сар гаруйн хугацаанд гүйцэтгэсэн. Гэхдээ дээрх хугацаанд нотолбол зохих ажиллагааг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Хавтаст хэргийн материалд эргэлзээ бүхий нотлох баримтууд байна. Эргэлзээ бүхий нотлох баримт байгаа тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Хэрэг гарах үед 5-6 эрэгтэй байсан. Тухайн хүмүүс нь оршин суугч нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, оршин суугчид цагдаагийн байгууллагад хандах талаар анхааруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч шүүгдэгч түүнийг урагдсан лаазны саваар нүүр орчимд зүсэх шиг үйлдэл гаргасан буюу эх сурвалжаа тодорхой заагаагүй. Хавтаст хэргийн материалд хэргийн газрын зураг хавсаргагдсан гэсэн хэдий ч түүний дурдаж буй урагдсан лаазны сав байгаагүй. Дээрх лаазны сав байсан бол шинжилгээний байгууллагад хандаж шинжилгээ хийлгэх боломжтой. Хохирогч нь шүүгдэгчийн хамт байсан эмэгтэйг мөн адил лааз шидсэн гэдэг. Хэний буруутай ажиллагаанаас болж шүүгдэгч гэмтсэн гэдэг нь тодорхой бус. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгчийг шууд гэм буруутай гэж дүгнэж болохгүй. Яг ямар нотлох баримтаар шүүгдэгчийг буруутгаж байгаа нь буруу. Гэмт хэрэг гарах үед хохирогчийн буруутай үйлдэл байсан. Хохирогчийн нүүрэн тус газар цохисон гэдгийг ямар нотлох баримтаар нотолж байгаа нь тодорхой бус. Шүүгдэгч нь өөрийн найзыг хамгаалж дагуулж явахад хохирогч түүнийг ёс бус үгээр хэлсэн гэдэг. Үүний улмаас тэрээр пивоны лаазыг газар шидсэн талаар мэдүүлдэг. Ямар нотлох баримтаар хохирогчийн биед шүүгдэгчийг халдсан гэж дүгнээд байна вэ? Нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй. Хохирогч нь мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадахгүй байна.” гэх тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэх боловч уг тогтоолын тодорхойлох хэсэг болох дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадна иргэн *********-ай үл ялих зүйлээс болж маргалдан, нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохиж, эсгэж зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *********-ын өгсөн: “... гэхэд хар цамцтай, өндөр эмэгтэй нь "яасан гэнээ аниагийн дүү” гээд ууж байсан лаазтай пивоо миний нүүр лүү шидээд хацар хэсгийг оносон. Тэгэхээр нь би “мэдрэл муутай юм уу” гэхэд “яаж яриад байгаа юм бэ” гээд над руу ойртохоор нь "ууж идсэн юмаа шингээж чаддаггүй юм уу” гэхэд “чи чинь одоо яасан илүү үгтэй бацаан бэ" гээд гартаа барьж байсан пивоны лаазыг дундуур нь гараараа урж хуваах шиг болоод хуваасан хэсгээ шидэж байгаа юм шиг нэг гараа дээш нь болгоод буцаагаад буулгасан. Нүүр зүсэх үед ямар нэг юм мэдрэгдээгүй бөгөөд хажуу тийшээ харахад манай найз ********* "андаа нүүрээ арч” гэж хэлэхээр нь яасан гэж хэлээд нүүрээ гараараа арчихад гар цус болсон ба утасны камераар нүүрээ харахад нүүр зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-ийн өгсөн: “... Тэгээд ********* тэнд байсан ********* гэх залуутай маргалдаад бие биенээ цохиод, ууж байсан пивоо цацаад байсан. Пиво авч ирэхэд нүүр нь зүгээр байсан. ********* хамт явсан залуучуудтайгаа зодолдоогүй. *********-ын *********-тэй модны хажууд маргалдаж, ноцолдож байхад ягаан үстэй залуу салгаад авч ирэхэд Хосбаяр гэх хүний духны голын доод хэсгээс хамрын угалз хүртэл цус урссан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-ын өгсөн: “... Өөрийгөө ********* гэж танилцуулсан эмэгтэй *********-т хандаж "чи надаас дүү байж, намайг чи гэлээ” хэмээн маргалдаж, *********-ын нүүр лүү лаазтай пиво цацаж шидсэн. Харанхуй байсан учраас сайн анзаарч хараагүй ба очоод гэрэл тусгаад харахад *********-ын нүүрийг зүссэн цус гарч байсан. ... *********-ын нүүрийг тэр охин пивоны лаазаар барьсан гараараа цохиж, зүссэн гэж ********* өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-гийн өсгөн: “... Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны сааданд *********, ********* нарын хамт пиво уусан. Тэгэхэд согтуу 2 охин бид нартай танилцаж юм ярьж байгаад *********-тай маргалдсан ба арай хэл амтай, өндөр нь *********-ын нүүр лүү пивоны лааз шидээд байсан. Энэ үед би бие  засаад ирсэн чинь **********-ын нүүрнээс цус шүүрч байхаар нь утсаар гэрэл тусгаж харахад ангайсан байсан тул цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11108 дугаар:

          1. **********-ын биед духанд шарх, зулгаралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/ зэрэг болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч ********* нь баримтаар хохирол нэхэмжлээгүй учраас энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч *********-ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, цалин орлого зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********-ын *********-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар *********-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ********* нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

   5. Хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС