Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1121

 

 

 

  2023         08         25                                    2023/ШЦТ/1121

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Насанд хүрээгүй хохирогч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттайгаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт ********** ********** холбогдох эрүүгийн “2206 03651 0393” дугаартай хэргийг шүүх 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****  оны 5 дугаар сарын 26-ны өдөр ******* хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг ** дүгээр хороо ** дугаар гудамж ** тоотод оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан

******* овогт ***************   ************/РД:*********/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч *********  нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** хотхоны *** дүгээр байрны *** тоотод насанд хүрээгүй иргэн О.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч О.Т мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа.” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мэдүүлэхдээ: “... Гэмт хэргийн улмаас хүүхдийнхээ эрүүл мэнд, өөрсдийн ажил хөдөлмөр сэтгэл санаагаар маш их хохирсон. Хөдөө орон нутагт ажлаар явах ёстой байтал шүүгдэгч миний хүүхдийн эрүүл мэндэд халдсаны улмаас явж чадаагүй. Гэмт хэргийн улмаас 700.000-аас 800.000 гаруй төгрөгийн хохирол учирсан боловч 130.000 төгрөгийн баримт байна. Цагдаагийн байгууллагаас дуудах бүрд таксигаар очих, Гэмтэл согог судлалын төв, эмнэлгийн байгууллагад очих бүрд л таксигаар явдаг байсан. Гэвч үүний баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Мөн Эрдэнэт хотод байрлах “Энергийн бариач”-д 3 удаа хүүгээ бариулсан. Нэг удаагийн бариа нь 60.000 төгрөг болж байсан. Хувь хүн бариа хийдэг болохоор ямар нэгэн баримт өгөх боломжгүй байсан.” гэжээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр тал/, гэрч Б.Г мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч О.Т мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/, насанд хүрээгүй хохирогч О.Т нас тоолсон баримт /хх-ийн 33 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10344 дугаар дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10346 дугаар дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар тал/, шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/, шүүгдэгч Б.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******  нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны *** дүгээр байрны *** тоотод насанд хүрээгүй иргэн О.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Т-ийн өгсөн: “... 2022 оны 7 дугаар сарын 23-ны 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаарх хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхонд амьдардаг тухайн өдөр анх удаа уулзаж нэрийг нь мэдэх болсон Б.Э  гэх ахтай тааралдаж түүний тавьсан саналын дагуу **** хотхоны нэг байрны *** тоот гэрт нь ороход 3 танихгүй эмэгтэй пиво ууж байсан ба үргэлжлүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан учир би тагтан дээр нь гарчихсан байхад Б.Э нь тухайн газарт байсан нэг эмэгтэй хүнтэй ширээ сандал унагаж маргалдаж байгаад найз Дагваагийн нүдэн тус газарт цохиж сандал унагаахад нь уг эмэгтэйчүүд намайг “салга” гэж хэлэхэд Б.Э гэх ах над руу дайрч гараар нүүр толгой хэсэг рүү цохиж авахад нь зугтааж ариун цэврийн өрөөнд ороход хойноос хаалга эвдэлж орж ирэхэд нь хамт байсан эгч нар надаас холдуулж, удалгүй ээж түүний дараа аав орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Т нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Г өгсөн: “... манай хүү О.Төгөлдөр 22 цагийн үелд гэрээсээ “найзуудтайгаа уулзана” гээд гарсан баирэхгүй болохоор нь би шөнийн 00 цаг 30 минуын орчим гэрээсээ гарсан. Тэгээд хайгаад явж байтал **** хотхоны 2 давхарт хүмүүс орилолдоод байхыг сонссон ба би тухайн үедээ тоохгүй өнгөрөөд явсан. Елизабет ороод тэр хавиар хайгаад нөхөр рүү болон хүүхдүүдийнхээ найзууд руу асууж залгасан боловч мэдэхгүй гэсэн. Тэгээд буцаад ирсэн замаараа **** хотхоны урдуур явж байх үед гадаа нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан ба 2 давхарт айлын балкон дээр нөгөө өмнө нь сонсогдож байсан хэрүүл маргааны дуу илүү тод сонсогдож байсан ба би 10 орчим секунт хараад байж байтал манай хүүхдийн “ах аа намайг битгий зодооч, би таны сайн дүү биз дээ” гэх нь сонсогдсон учраас би шууд **** хотхон руу орох гэхэд кодыг нь мэдэхгүй хүн гуйж орсон. Тэгээд 2 давхарт гараад ирэхэд 2 айлын хүн хаалга нь дээрээ гараад ирэхээр нь би хаана зодоон болоод байгааг асуухад тэр зааж өгсөн баби нөгөө 2 залуугаас “манай хүүхдийг энд хүмүүс зодоод байна. Хамт ороод туслаад өгөөч” гэсэн чинь нөгөө 2 залуу хамт орсон. Тэгээд хаалгаар орох үед балкон дээрээс 3 хүүхэн 2 хүүхэд 1 залуу гарч ирсний 1 нь манай хүүхэд байсан. Тэгээд би хүүхдээ “энд яах гэж орж ирсэн юм бэ” гээд өөрийг нь загнасан чинь надад “энэ ах намайг хүчээр оруулаад зодсон” гэж хэлсэн ба нөгөө хамт байсан хүүхэд нь өрөөсөн нүдээ дарчихсан байдалтай байсан. Би яг ясныг нь харж чадаагүй тэгээд хэсэг сууж байгаад гүйгээд зугтаад гараад явчихсан. Тэгээд би цагдаа дуудаад хүлээж байх зуураа аавыг нь дуудаад аав нь ирээд нөгөө хүүхдийг маань зодсон гэх залуутай хэрүүл маргаан хийгээд байж байтал цагдаа ирсэн ба манай хүү зугтаагаад алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10344 дугаар:

1. О.Т-ийн биед зүүн гуя, цээж, зүүн бугалга, бүсэлхий нуруу, баруун шуу, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйх, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10346 дугаар:

1. М.Д-ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Ерөнхий хөдөлмөрйн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-н яллагдагчаар өгсөн: “... Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, дахин хүний биед халдаж ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,

 

Шүүгдэгч ******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ хотхоны *** дүгээр байрны *** тоотод насанд хүрээгүй иргэн О.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, насанд хүрээгүй хохирогч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г нар нь хохирол төлбөрт 130.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь үүнийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. насанд хүрээгүй хохирогч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч **********-н гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

  

   мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

   Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

   Шүүх шүүгдэгч *******- д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

   Шүүхээс шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна 

 

Шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* овогт ***********  ********* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ********- г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

   5. Насанд хүрээгүй хохирогч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС