Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн *******д холбогдох 2330002170149 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, даатгалын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн Ерөө сумын ******* багийн “*******” ******* байр 14 тоотод оршин суух хаягтай, одоогоор хот дүүргийн ******* хороо 15 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар МЬ7111121.

ургийн овогт  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

 

          Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн сум 8 дугаар баг “” гэх газарт 3 загварын 68-95 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас машинаа унагаж уг автомашинд зорчиж явсан зорчигч  биед “зүүн эгэм ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

          хохирогч “...Би Ice mark-н компанийн зайрмагаа Эрдэнэцагаан суманд түгээлтээ хийчхээд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн үед би Эрдэнэцагаан сумаас , нарын хамт 68-95 УБЯ улсын дугаартай -3 тээврийн хэрэгслээр сум руу гарсан юм. Бид нар сумын төвөөс 9 километрийн зайд гэнэт арын хоёр дугуй нь шарваад зүүн тал руугаа ойчсон. Тухайн орой замд цас ихээр орж үзэгдэх орчин харагдахааргүй байсан. Мөн тэр үед машины түлш дуусах гээд бид төв замаа бараадаад 30-40 километрийн хурдтай явж байсан. Би машины бүхээг дотор голд нь сууж байсан. Миний хоёр талд жолооч ах , нар байсан. Бид тухайн үед хамгаалах бүс зүүгээгүй байсан. Тухайн үед бид нарын явж байсан зам халтиргаа ихтэй цас ороод шуурч байсан. Тэгээд гэнэт манай машин арынхаа хоёр дугуйгаар шарваад хажуу тал руугаа унасан. Харин тухайн замын хувьд эвдрэл гэмтэл байгаагүй шулуун тэгш зам байсан. Зам нь цас ихтэй байсан.Тухайн үед миний зүүн эгэм хөндүүрлэж гараараа тэмтэрч үзэхэд яс нь бондойсон байсан. Удаагүй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд үзүүлэхэд миний зүүн эгэм яс хугарсан байна гэсэн. Жолооч , нарын биед гэмтэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р хуудас/

гэрч Д.ын “...орой 23 цагийн үед аймгаас 9 километрийн зайд манай машины хойд тал нь гэнэт шарвасан. Тэр үед манай жолооч ах сандраад жолоогоо дарсан. Тэгэхэд манай машин хажуу тийшээ болоод унасан. Тухайн үед бидний явж байсан зам нь цас ихтэй шуурч байсан.Би жолоочийн эсрэг талын хаалганы хажуу талд сууж явж байсан. Би тухайн үед хамгаалах бүс зүүгээгүй байсан.Цэрэнсайхан хамгаалах бүс зүүгээгүй байсан. Харин жолооч ахыг хамгаалах бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй байна.Тухайн бид нарын зорчиж явж байсан зам нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Харин замд нэлээн цас орсон, шуургатай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/

          аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №156 дугаартай “...1. биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 36-37-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сум 8 дугаар баг “” гэх газар байх ба сумын төвөөс 9 километр зайд ******* аймгийн Ерөө сум ******* тосгон Чулуутын 31 тоотод суух ******* нь -3 маркийн 68-95 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа замын зорчих хэсгээс гарч онхолдсон байв. Уг тээврийн хэрэгсэл нь урдаасаа хойш чиглэлтэй явж байсан гэх ба уг зорчиж явсан замын зорчих хэсгийн өргөн 3 метр хөрсөн, тэгш, үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэггүй цастай зам байв...Уг тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгээс 12.7 метрийн зайд анх онхолдсон байв. Уг цэгийг “А” цэгээр тэмдэглэв. А цэгээс уг тээврийн хэрэгслийн унасан гэх цэг тээврийн хэрэгслийн урд болон хойд тэнхлэг хүртэл 2,2 метр зайд байв. Уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр замын зүүн хойд талд зөв талаараа унасан байв. Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй тул үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 4-9-р хуудас/

          Дугуйнд үзлэг хийсэн “...68-95 УБЯ улсын дугаартай -3 маркийн тээврийн хэрэгслийн 6-н ширхэг обудтай 205/70R 17.5 115/113 LLT, 5.50R13 LT 94/93P, 5.50R13 LT 94/93P, 205/70R 17.5 115/113 L LT, 5.50R13 LT 94/93P, 5.50R13 LT 94/93P дугаартай дугуйнуудад аймгийн сумын ******* баг тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд 6 дугуйнд үзлэг хийхэд бакришк буюу хаймар дугуйнд ямар нэг хагарсан зүйл илрээгүй, уг 4-н дугуй хийтэй байв. Урд талын 2 дугуйн үндсэн усан хээтэй дугуй боловч их хэмжээгээр элэгдэж халзарсан байх ба хойд талын давхар 4 дугуйны хээ хэвийн байв. 6-н дугуйны 6-н обуд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсныг гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргахаар тогтов...” гэх тэмдэглэл, /хх-ийн 10-13-р хуудас/,

          Мөрдөгчийн “  магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

"Зам тээврийн осол" гэдэгт зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд цас орсон, халтиргаа гулгаатай замд аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй, мөн аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах талаарх Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас уг осол гарчээ.

 

          Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

          Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 1******* сарын 05-ны өдрийн А/216/42******* тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2 ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарахыг 156 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.

 

          Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

          Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******д үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 450.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Цэрэнсайхан хохирол,хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

          Хохирлын талаар:

 

          Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч, мөн Асралтмед эмнэлэгт мэс засал хийлгэх, бусад үйлчилгээ авсан эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,333,200 төгрөгийг зарцуулсан болох нь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.06.23-ны өдрийн 26/165 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдоно.

 

          Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

          Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 5******* бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

          Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

          Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

     

          Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1******* зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

          Иймд шүүгдэгч *******гээс 1,333,200 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Харин аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.06.23-ны өдрийн 26/164 тоот албан бичгээр нэхэмжилж буй гэрч Д.д аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн  зардал 262000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Учир нь шүүгдэгч *******гийн гаргасан ослын улмаас Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй буюу зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирахыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд түүнийг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул дээрх нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. 

          Иймд аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь уг хохиролтой холбоотой асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

          Энэ хэргийн хохирогч Ц.Цэрэнсайхан мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя. 

 

Иймд хохирогч Ц.Цэрэнсайхан нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.

 

          Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар чөлөөлөх санал гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилжээ.

 

          Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч тэрээр гомдолгүй, нэхэмжлэл зүйлгүй гэсэн, тухайн гэмт хэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан болгоомжгүйгээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн зүгээс хохирогч эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,333,200 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтанд харшлахгүй юм.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ургийн овогт г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1******* зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 1,333,200 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй. 

 

          6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд, хохирогч Ц.Цэрэнсайхан тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь иргэн Д.д холбогдох эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН