| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0042/И |
| Дугаар | 132 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 132
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Э, Б.О нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 1,893,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 2,115 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг нийт 2,031,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 01 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Э, Б.О нар нь 2018 оны 06-р сарын 20-ны өдөр ЗГ201843665277 тоот зээлийн гэрээ байгуулан 2,959,800 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний лизингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4,1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,066,504 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 735,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,737 төгрөг нийт 1,804,986 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлийн гэрээний 4.2.2-д заасны дагуу зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан мөн зээл төлөх мэдэгдлийг 2 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 70 хоног хугацаа хэтэрч байна гэжээ. Үндсэн зээлийн төлбөр 1,893,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 2,115 төгрөг нийт 2,012,678 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Э, Б.О нарт Х банкнаас нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 1,893,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 2,115 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг нийт 2,031,178 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Т.Э нь ганцаараа барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Б.О-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Борхойн багт оршин суух П овогт Т.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Э нь Б.О-р батлан даалгаж 2018 оны 06 сарын 20-ны өдөр Х банкнаас 2,959,800 төгрөгийн лизингийн зээл авсан нь үнэн. Х банкны нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 1,893,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 2,115 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг нийт 2,031,178 төгрөгийг Э өөрөө төлөхийг зөөвшөөрсөн. Энэ зээлд О огт хамааралгүй би өөрөө хариуцан төлнө. Иймд энэ зээлээс О-г чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Т.Э, Б.О нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 1,893,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 2,115 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг нийт 2,031,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Э, Б.О нар нь нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд салбараас 2018 оны 06-р сарын 20-ны өдөр ЗГ201843665277 тоот зээлийн гэрээ байгуулан 2,959,800 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний лизингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 1,893,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 2,115 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг нийт 2,031,178 төгрөгийг бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Э, Б.О нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 1,893,296 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төгрөг 2,115 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг нийт 2,031,178 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Э нь 2,031,178 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б.О-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 23,577 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 23,577 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц