| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 185/2022/0589/Э/220/2022/0735 |
| Дугаар | 2023/ШЦТ/814 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/814
2023 06 06 2023/ШЦТ/814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Цогтмагнай
Шүүгдэгч ****** , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ***** **********-т холбогдох эрүүгийн “2109 01379 0568” дугаартай хэргийг шүүх 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянхонгор аймгийн ***** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Баянхонгор аймгийн ******* сумын Цагаанчулуут ** дугаар баг **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо **** **** тоотод оршин сууж байгаа,
Урьд Баянхонгор аймар дахь Сум дундын шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж тус хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж байсан
******* овогт ********** ********* /РД:********** /.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********* нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Хангайн ***** тоотод байх хохирогч Н.Н-ийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 6 эс /Iphone 6s/ загварын гар утас, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 7 /Iphone 7/ загварын гар утас, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг болон бэлэн 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Н-т нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хууль сахиулах их сургууль” нэртэй автобусны буудал орчим хохирогч Б.Г-д хүч хэрэглэж түүний өмчлөл эзэмшлийн 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий самсунг нөөт 3 /Samsung note 3/ загварын гар утас, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий булган малгай, 599.400 /таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий годон гутал зэргийг дээрэмдэн авч нийт 859.400 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Г-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь “хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 14-16 дугаар тал/, хохирогч Н.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/, гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-33 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр тал/, шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 54 дүгээр тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1608 дугаар захирамж /1 дүгээр хх-ийн 128-131 дүгээр тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 863 дугаар магадлал /1 дүгээр хх-ийн 151-156 дугаар тал/,
шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 6-7 дугаар тал/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.Г-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 202-205 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1481 дугаар дүгнэлт /1 дүгээр хх-ийн 220-221 дүгээр тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 241-246 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 2-3 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ********** нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Хангайн ****** тоотод байх хохирогч Н.Н-ийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 6 эс /Iphone 6s/ загварын гар утас, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 7 /Iphone 7/ загварын гар утас, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг болон бэлэн 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Нт нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хууль сахиулах их сургууль” нэртэй автобусны буудал орчим хохирогч Б.Г-д хүч хэрэглэж түүний өмчлөл эзэмшлийн 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий самсунг нөөт 3 /Samsung note 3/ загварын гар утас, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий булган малгай, 599.400 /таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий годон гутал зэргийг дээрэмдэн авч нийт 859.400 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Г-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь “хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Н-ийн өгсөн: “... Би аав ээжийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Хангайн ***** тоотод амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр өглөө 09°° цагийн орчим аав ээжийн хамт эмнэлэг яваад орой 18°° цагийн орчим ирэхэд манай өвлийн сууцны вакум цонх онгорхой байсан. Ингээд аав ээж бид 3 гэрт ороход гэрийн эд зүйлс эмх цэгцтэй байсан ба эд зүйлээ шалгахад орон дээр байсан iphone 6s, аяга тавгийн тавиур дээр байсан iphone 7, ээжийн орон дээр байсан iphone 6s, аяга тавгийн тавиур дээр байсан iphone 7, ээжийн цүнхэнд байсан бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд тухайн эд зүйлсийг манай хашаанд байсан нутгийн ах Л.Э-ын хүүхэд авсан байж магадгүй гэж бодоод аав ээжид хэлэхэд "Цагдаад өгөхгүй юу" гэхээр нь нутгийн айл учир тэгээд орхисон юм. Яагаад тухайн хүнийг авсан гэж бодсон бэ гэвэл Л.Э ах хүүхэдтэйгээ манай хашаанд буугаад сар гаран болсон бөгөөд Л.Э ахын хүүхэд нь гэрээсээ юм хулгайлж зараад байна гээд Л. Э ахын эхнэр хөдөөнөөс ирсэн. Хулгай ордог өдрийн өмнөх өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Л.Э ахын хүүхэд байхгүй байхад нь Л.Э ах гэрээ ачаад явсан юмаа. Яагаад манай хашаанаас нүүсэн бэ гэвэл Л.Э ах хүүхдийгээ ойр орчмоос хулгай хийж магадгүй гэж бодоод "Нүүлээ" гэж байсан. Л.Э ахын хүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ ирлээ гээд ирэхэд нь гэр нь байхгүй болохоор нь манай цонхоор орж эд зүйл авсан байх. Тухайн үед манай аав ээж болон би Л.Э ахын хүүхдийг авсан байх нутгийн айл учир утас мөнгө яах вэ гээд орхисон. Гэтэл өнөөдөр аав хөөргөө үзтэл хөөргөний даалин нь байсан бөгөөд дотор нь байсан хөөрөг алга болсон байсан. Ингээд өнөөдөр цагдаад хандаж байна. Iphone 6s гар утсыг 2020 оны 05 дугаар сард “Тэди” төвийн лангуунаас 300,000 төгрөгөөр авч байсан. Одоо зах зээлийн үнээр үнэлнэ. Ээжийн цүнхэнд байсан бэлэн 30,000 төгрөг, аавын цагаан өнгийн чулуун хөөрөг байсан. 2017 онд байхаа “Нарантуул” захаас 80,000 төгрөгөөр авч байсан гэсэн. Манай хашаанд байсан Л.Э хүүхдийг сэжиглэж байна. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Манай хашаанд амьдардаг байсан *****-н аав нь болох Л.Э гэх хүн надад хохирлыг минь барагдуулж өгсөн. Манай байшингийн хаалга, цонх бүрэн бүтэн зүгээр байсан. Яг яаж алдагдсан болохыг нь мэдэхгүй байна. Намайг гэрт ирэхэд байшингийн цонх онгорхой байсан
Нэмж ярих зүйл байна. Би сүүлд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Хөөргөө авдар дотроос олсон” гэж учир нь гэвэл *****-н аав, ээж хоёр нь өдөр бүр манай аав ээжээс ирж гуйгаад “Манай хүүхэд шоронд орлоо, мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гээд гуйгаад байсан. Манай аав, ээж 2 хоёулаа группт буюу ээж маань хэвтэрт хүний асаргаанд заавал байх шаардлагатай өвчин зовлонгийн хажуугаар өдөр бүр ирж гуйгаад байх нь маш хэцүү байсан юм. Тэгээд өмгөөлөгч надад үг зааж өгсний дагуу би мэдүүлгээ дахин өгөхдөө өөрчилж өгсөн. Яг үнэндээ бол манайх хөөргөө олж авч чадаагүй. Гэрт байсан орны толгой дээр байсан саарал уутанд бэлэн 30,000 төгрөг байсан. Мөн авдар дотор хөөрөг байсан, гар утаснууд маань ай фон 6 нь ажиллагаа нь зүгээр хэвий н ажилладаг утас байсан. Харин ай фон 7 нь дэлгэц нь ус орсон байсан. Янзлуулаад зүгээр гэж байсан юм. Тэгээд өдөр шөнөгүй ирж гуйгаад байхаар нь арга буюу мэдүүлгээ дахин өгөхдөө ****-ын өмгөөлөгчийн хэлсний дагуу өгсөн юм. Надад хохирлын мөнгө гэж 450,000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тухайн үед ээж эмнэлэгт хэвтэж байсан болохoooр дахин дахин ирээд аав, ээж нараас өдөр бүр гуйгаад байсанм болохоор тэгж өгөхөөс өөр аргаргүй байдалд хүрсэн. Хамаатан садан бол биш. Нэг нутаг усны айл саахалт хүмүүс. Аав, ээж нь хотод байх газаргүй гээд хашаанд буусан байсан юм. Тэгээд нүүгээд явсных нь дараа манай гэрт **** нэвтрэн орж хулгай хийсэн байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-24, 173 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ц өгсөн: “... Манай хүү ***** надад хэлэхдээ "Би 2021 oны 9 дүгээр сарын сүүлээр хэсэг хугацаанд амьдарч байсан хаяг болох Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Хангайн *** тоотод очиход манай гэрт болон хашааны эзний гэрт хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би хашааны эзний байшин руу ороод тогооны саван дээр байсан ажилдаггүй 2 гар утсыг аваад гар утас засварын газар зараад гар утсандаа нэгж аваад хийсэн" гэж хэлсэн. Удалгүй манай хүү, нөхөр 2 тэр хашаанаас нүүгээд хүргэний хашаанд очсон. Тэгсэн чинь хуучин байсан хашааны хүн болох Ч.Нэргүйн охин Н.Н манай нөхөр лүү яриад ***-г гэрээс нь эд зүйл авсан талаар хэлэхээр нь би нөхөртэйгөө хамт Н.Н учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн СБ2-21-843 дугаар: “... Үнэлгээний дүн 660.000 ₮ /Зургаан зуун жаран мянган төгрөг/...” гэх тайлан /1 дүгээр хх-ийн 166-169 дүгээр тал,
Мөрдөн шалгах ажиллагаанд хийсэн туршилт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 166-169 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 192-199 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Г өгсөн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим гэрээсээ гараад "Бэлх" 2 зуслангийн газар үзсэн. Бэлхээс 13 цагийн орчим гараад Гачууртад газар үзэхээр ганцаараа автобусаар явсан. Гачууртад газар үзэхээр очиход хүн байхгүй байсан тул хүлээж байгаад буцаад автобусанд суугаад Амгалангийн орчим буусан. Тэгэхэд 1 үл таних залуу яриа өдөөд "Утсаа өгчих” гээд байхаар нь маргалдсан. Миний өмсөж явсан годон гутлыг тайлж авсан. Тэгээд намайг хэдэн талаас зодож цохиж байгаад зугтсан. Би ухаан ороод такси бариад гэртээ ирэхэд хүүхэд цагдаад дуудлага өгсөн. 41 размерын хүрэн бор өнгөтэй годон гутал байсан.
миний нүүр лүү модоор цохиод би нүүрээ бариад доошоо суусан. Босоод харахад өөр гутал тавьсан байсан. Би тухайн гутлыг өмсөөд яг тухайн газраас такси барьсан. Тэгээд гэртээ очсон. Булган малгай, годон гутал байхгүй болсон байсан. Миний гутал мөн байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-205, 207-209 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б өгсөн: “... Манай аав Н.Г Samsung note-3 маркийн гар утас ашигладаг. Мөн булган малгай, годон гутал алдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.О өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20°° цагийн үед төрсөн ах Э.Э Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 айл 2 байр 35 тоотод ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ урагдсан куртик болон бор өнгийн годон гутал, жинсэн өмд, улаан малгайтай согтуу орж ирсэн. "Өлсөөд байна” гээд агсан тавиад байсан. Тэгээд бид нар хөөгөөд гэрээсээ гаргасан. Тэгээд хаалга нүдээд орох гээд байхаар нь бид нар оруулаагүй. Өглөө болоход эгч Н.Эрдэнэмаам. Н.Э эгчтэй "Э.Э-г бор өнгийн годон гутал үлдээгээд явсан байна" гэж ярьж байсан. Энэ гутал манай төрсөн ах *********** өмсдөг. Тухайн өдөр энэ гутлаа биш годон гуталтай ирсэн. Өмнө нь Баянхонгор аймагт 1 сар орчим хоригдож байсан. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн гэмт хэргээр шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 217-218 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1481 дугаар:
1. Н.Г-ийн биед баруун хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 220-221 дүгээр тал/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 247-250, 2 дугаар хх-ийн 1 дүгээр тал/,
"Дамно" ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БЗДЗ-23-34 дугаар: “... Үнэлгээний дүн 859.400₮ /Найман зуун тавин есен мянга дөрвөн зуу/...” гэх тайлан /2 дугаар хх-ийн 2-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ****** яллагдагчаар өгсөн: “...Би 2023 oны 01 дүгээр сарын 12-ны шөнө архи согтуурууулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ настай хүнийг цохиж зодон годон гутлыг нь дээрэмдэж авсандаа маш их гэмшиж байна. Тэр үед би ганцаараа байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гараараа цохиод гутлыг нь тайлж авсан...” мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239 дүгээр тал/,
Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч ****** нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Хангайн **** тоотод байх хохирогч Н.Н байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 6 эс /Iphone 6s/ загварын гар утас, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 7 /Iphone 7/ загварын гар утас, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг болон бэлэн 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Н нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хууль сахиулах их сургууль” нэртэй автобусны буудал орчим хохирогч Б.Г хүч хэрэглэж түүний өмчлөл эзэмшлийн 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий самсунг нөөт 3 /Samsung note 3/ загварын гар утас, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий булган малгай, 599.400 /таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий годон гутал зэргийг дээрэмдэн авч нийт 859.400 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Г-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь “хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд шүүгдэгч ********* нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Хангайн **** тоотод байх хохирогч Н.Н-ийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 6 эс /Iphone 6s/ загварын гар утас, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фон 7 /Iphone 7/ загварын гар утас, 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг болон бэлэн 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Н нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хууль сахиулах их сургууль” нэртэй автобусны буудал орчим хохирогч Б.Г хүч хэрэглэж түүний өмчлөл эзэмшлийн 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий самсунг нөөт 3 /Samsung note 3/ загварын гар утас, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий булган малгай, 599.400 /таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий годон гутал зэргийг дээрэмдэн авч нийт 859.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Г эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь “хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн…” бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н, Н.Г нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. Үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч ********* ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 120 хоног цагдан хоригдсон ба үүнийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтлоо.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч ********** оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт ****** ********* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосон ялыг нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** цагдан хоригдсон 120 хоногийн хугацаагаар хорих ялыг хасаж 3 жил 9 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Хохирогч Н.Н Н.Г нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ****** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС