| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/01087/и |
| Дугаар | 1036 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 1036
| 2020 03 27 | 101/ШШ2020/01036 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К ХХКийн гаргасан,
Хариуцагч: А ХХК *******,
Хариуцагч: З нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 37,874,007.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, Н, хариуцагчийн төлөөлөгч Б, Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г, Д, Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч А ХХК нь К ХХК-тай2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000.00 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэйгээр, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаатайгаар шуурхай зээлийн зориулалтаар зээл авсан.
Гэвч зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 44,797,146.99 төгрөг, зээлийн хүүнд,076,264.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 119,525.06 төгрөгийг төлсөн. Талууд энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалсан бөгөөд хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн 60 хувийг төлөхөөр батлан даалт гаргасан юм.
Бид, хариуцагч нарт зээлийг хугацаандаа төлөх төлөөр удаа дараа мэдэгдэл өгч, хугацаа олгож байсан боловч зээлийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгчээс,600,000.00 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 25,602,853.01 төгрөг, зээлийн хүү 2,447,836.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,816.94 төгрөг, нотариатын зардал 61,500.00 төгрөг, нийт 28,274,006.82 төгрөгийг нэхэмжилж байна.
Үүнээс хариуцагч “А” ХХК-иас 12,912,295.80 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын санд 15,361,710.28 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байна.
Хариуцагч Зээлийн батлан даалтын сан бол жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээлдэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа үнийн дүнд батлан даалт гаргадаг. Зээлдүүлэгчийг зээлийг төлүүлэхтэй холбоотой хангалттай ажиллаагүй гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Зээлдүүлэгч “К” ХХК-иас хариуцагч “А” ХХК-нд зээл төлөх хугацаа олгож, захиралтай нь уулзаж, мэдэгдэл өгөх зэргээр тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн.
Иймд, хариуцагч нараас 28,274,006.82 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, уг төлбөрийг төлнө, гэхдээ мөнгө орж ирэхийг хүлээж байна. Намар хадлангийн үеэр орлого орохоор төлөх саналтай байна. Шүүхээс нэхэмжлэлийг авсаны дараагаар,600,000.00 төгрөг төлсөн, одоо зээлийн үлдэгдэл 25,602,853.01 төгрөг, зээлийн хүү 2,447,836.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,816.94 төгрөгийг төлөх талаар маргахгүй.
Хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргасан тул хуульд зааснаар асуудлыг шийдвэрлэх байх. Барьцаа хөрөнгүүдийн хувьд аав болон манай найзын үл хөдлөх хөрөнгүүд юм. Надад хэргийг эвлэрэх замаар шийдвэрлэх хүсэлт байгаа ч төлбөрийг хурдан хугацаанд төлж чадахгүй” гэв.
Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талуудын байгуулсан батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6.-д зааснаар тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд батлан даалтын гэрээний үүргийг биелүүлэх шаардлага үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нь уг зээлийг төлүүлэхээр хангалттай арга хэмжээ аваагүй.
Өөрөөр хэлбэл, “К” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, мөн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан зээлийн үйл ажиллагааны журмын 13 дугаар зүйлийн 13.4, 13.6, 13.8, 13.10, 13.14-т тус тус заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй тул шаардах эрх үүсэхгүй” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний тооцоогоор төлөх ёстой нийт зээлээс 16.25 хувь үлдсэн байна. Иймээс барьцаа хөрөнгөөр шаардлагыг хангах тохиолдолд заавал бүх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах хэрэггүй. Тус зээлийн барьцаанд 5 үл хөдлөх хөрөнгө байгаагаас гадна Зээлийн батлан даалтын сангаас 60 хувьд ногдох хэсэгт батлан даалт гаргасан. Иймд, миний барьцаалуулсан хөрөнгүүд чөлөөлж өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус зээлийг мөнгө ороод ирвэл төлөхөд татгалзахгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХКаас хариуцагч “А” ХХК, З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,874,007.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн дүгээр зүйлийн.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 тоот тушаалаар “К” ХХК-ийг татан буулгаж, улмаар А-97 тоот тушаалаар А-г тус банкны эрх хүлээн авагчаар томилжээ /х.х-ийн 7, 8 хуудас/.
Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.-д “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж, мөн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “Банкны эрх хүлээн авагч дараах бүрэн эрхтэй” гээд 69.1.1.-д “банкны хөрөнгийг захиран зарцуулах” гэж, мөн 69.1.2.-т “банкийг төлөөлөх, удирдах” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, татан буугдсан банкны эрх хүлээн авагчаар томилогдсон этгээд нь тухайн банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгосон актив буюу зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “К” ХХК болон “А” ХХК, Д нар 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000.00 төгрөгийг сарын 0.4167 хувь, жилийн 5 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай сүүний фермерийн үйлдвэрлэлийн зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцсон байна /9-12 хуудас/.
Мөн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дараах үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалжээ. Үүнд:
Түүнчлэн “К” ХХК болон “А” ХХК, З нар 2015 оны 04 дүгээр сарын 03-ны батлан даалтын гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна” гэж, мөн дүгээр зүйлийн 9.1.1.-д “банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах” гэж тус тус зааснаар хариуцагч Зээлийн батлан сан нь хариуцагч “Агрогачуурт” ХХК-ийн авсан зээлд батлан даалт гаргасан байна /х.х-ийн 57-59 хуудас/.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч З-г Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу батлан даалт гаргасан эсэх талаар маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.
Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-т зааснаар уг зээлийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор олгосон ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тоот зээлийн дансны хуулгыг үзвэл “К” ХХК нь зээлийн гэрээний зүйл болох 80,000,000.00 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч “А” ХХК-нд олгосон байна
Иймд, “К” ХХК болон А ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн бол хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь үүргийн гүйцэтгэлийг хангахаар батлан даалт гаргасан байна.
Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-д зааснаар тухайн зээлийг ашиглах хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл буюу нийт 60 сар бөгөөд зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүнд сар бүр 1,507,921.50 төгрөгийг төлөхөөр тохирчээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний ерөнхий хугацааг 60 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн гэрээнд заасан тэрхүү өдөр байхаар тохирч, зээлдэгч нь энэ хугацаанд 1,507,921.50 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр үндсэн зээл 80,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 10,475,290.41 төгрөг, нийт0,475,290.00 төгрөгийг төлж, үүрэг дуусгавар болох байжээ.
Гэтэл зээлдэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1.-д заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” гэж тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 81,427,761.00 төгрөг /үндсэн зээл 71,084,434.03 төгрөг, зээлийн хүүнд 10,343,327. төгрөг/-ийг төлөх ёстой байтал үндсэн зээлд 44,797,146.99 төгрөг, зээлийн хүүнд,076,264.90 төгрөг, зээлийг төлөх хугацаа хэтрүүлснээс нэмэгдүүлсэн хүүнд 119,525.06 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тоот зээлийн дансны хуулгаар хэдийгээр хариуцагч буюу зээлдэгч нь зээлийг төлж байсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаандаа төлөх ёстой 1,507,921.50 төгрөгийг бүрэн төлөөгүйгээс улбаалан ийнхүү өмнө нь зохих ёсоор төлж хасагдаагүй үндсэн зээлийн үлдэгдэлд хүү бодогдсоор 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 11,524,101.77 төгрөг болсноос зээлдэгч нь,076,264.90 төгрөгийг төлжээ.
Өөрөөр хэлбэл, зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж, үндсэн зээл хасагдах ёстой хэдий ч хариуцагч нь зээлийг зохих ёсоор төлөөгүй учраас зээлийн хүүнд 10,475,290.41 төгрөг төлөх ёстой байтал 11,524,101.77 төгрөгийн хүү бодогдсон байна.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 35,202,853.01 төгрөг, зээлийн хүүнд 2,447,836.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 161,816.94 төгрөг, нотариатын зардалд 61,500.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, тооцооллын талаар маргаагүй.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буюу зээлдэгч тал,600,000.00 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 25,602,853.01 төгрөг, зээлийн хүү 2,447,836.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,816.94 төгрөг, нийт 28,212,506.81 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Агрогачуурт” ХХК-иас хүлээн зөвшөөрсөн бол, харин хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь үндсэн зээлийн үлдэгдэл 25,602,853.01 төгрөгийн 60 хувь болох 15,361,710.28 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК болон хариуцагч Зээлийн батлан даалтын сан нарын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4.-т “Батлан даагчийн батлах даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна” гэж, мөн 1.5.-д “Батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр төлөх зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээл, зээлийн хүүг төлүүлэхтэй холбогдон гарсан зардал, бусад хохирлыг зээлдүүлэгчийн өмнө хариуцахгүй” гэж тус тус заажээ.
Тодруулбал, талууд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дүгээр зүйлийн.1.1.-д зааснаар гагцхүү үндсэн зээлийн 60 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4.-т “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэнтэй нийцсэн байна /х.х-ийн 60 хуудас/.
Мөн тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6.-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөнөөс хойш0 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заажээ.
Тайлбарлавал, хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэгчийн төлж чадаагүй зээлийг хожим төлөхөөр батлан даагаагүй, харин энэ хуулийн 460.2.-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж зааснаар зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчтэй хамтран зээлийг хариуцах үүргийг хүлээж, үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь илт тодорхой байвал үндсэн зээлийн 60 хувийг төлөхөөр батлан даасан байна.
Энэ тохиолдолд хариуцагч “Агрогачуурт” ХХК, Зээлийн батлан сан нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх ба тэдгээрийн хүлээх үүрэг нь 242.11.-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу зээлдэгч “Агрогачуурт” ХХК-ийн төлбөл зохих үндсэн зээл 25,602,853.01 төгрөгийн 40 хувь 10,241,141.02 төгрөг, зээлийн хүү 2,447,836.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,816.94 төгрөг, нийт 12,850,795.01 төгрөг, харин хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь үндсэн зээлийн үлдэгдэл 25,602,853.01 төгрөгийн 60 хувь буюу 15,361,711.80 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.
Хэдийгээр хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас нэхэмжлэгч К ХХКийг батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6.-д заасан буюу зээлийг төлүүлэх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг аваагүй гэж маргасан боловч хариуцагч “Агрогачуурт” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбараар тус компанид зээлийг төлөх талаар удаа дараа шаардлага хүргүүлж, хугацаа олгож байжээ /х.х-ийн 61-63 хуудас/.
Иймд, хариуцагч “Агрогачуурт” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 25,602,853.01 төгрөгийн 40 хувь 10,241,141.02 төгрөг, зээлийн хүү 2,447,836.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,816.94 төгрөг, нийт 12,850,795.01 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн үлдэгдлийн 60 хувь 15,361,711.80 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХХКид олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 61,500.00 төгрөгийг хангах боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Гэвч хэрэгт авагдсан 61,500.00 төгрөгийн нотариатын зардал төлсөн гэх баримтыг уг нэхэмжлэлийг гаргахтай холбоотойгоор холбогдох нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна /х.х-ийн 65 хуудас/.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн зүгээс зээлийн хэмжээ бага тул өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөгдөх ёстой гэж маргасан.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх нь зээлдэгчийн бус, харин гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө боловч энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заажээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..................” гэж, 156.3.-д “Энэ хуулийн 156.1, 156.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ /х.х-ийн-42 хуудас/.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7.-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй” гэж, мөн 35.3.6.-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.5.-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, мөн 164 дүгээр зүйлийн 164.1.-д “Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар ийнхүү газар эзэмших эрхийг бусдад барьцаалуулах бол үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд зохигчид 700 м.кв талбайтай 2 ширхэг газрын эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг харъяа газрын албанд бүртгүүлсэн байна /х.х-ийн 66, 67 хуудас/.
Хэдийгээр тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.8.-д “Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй” гэж заасан боловч талууд зээлдэгч “Агрогачуурт” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалаагүй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4.-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “Капитал банк” ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгө бүрээр зээлийн төлбөрийг барагдуулахад сонгон ашиглах эрхтэй байна.
Иймд, дээр дурдсан хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.-д зааснаар барьцааны эрх дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч нь үгүйсгээгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч нараас нийт 28,212,506.81 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг үндэслэн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР