Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

 

                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2330000000178 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

Нэг. Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *******ийн Боловсролын 935 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* .

 

Хоёр. Монгол Улсын иргэн, аймгийн суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ийн гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

регистрийн дугаартай, ургийн овогт .

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

 

Шүүгдэгч *******, ******* нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч *******, ******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өглөөний 07 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын баг хорооллын тоотод хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан ******* нь хазах, цохих зэргээр *******ийн эрүүл мэндэд “ тархи доргилт, толгойн зүүн чамархайн үстэй хэсгийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн бугалганд хазагдсан шарх, зүүн өвдгөнд зулгаралт”  бүхий хөнгөн хохирол,

******* нь *******ийг нүүр хэсэгт цохих, үснээс зулгаах зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд няцрал, үс халцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, салстад цус хуралт, нүүрэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч *******ийн яллагдагч болон хохирогчоор өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнийн 00 цаг нэлээн өнгөрч байхад найз ******* миний утас руу залгаад “хадам эгч бид хоёр дөнгөж сая хөдөөгөөс орж ирлээ, чи бид хоёрт 2 том 2.5 литрийн пиво аваад ирээч, ирэхээр чинь мөнгийг нь өгье” гэсэн. Би шөнийн 02 цаг өнгөрч байхад *******, нарын захисан пивыг аваад тухайн айлд очсон. Бид гурав шөнө 04 цаг өнгөрч байхад миний авчирсан Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пивыг ууж дууссан бөгөөд би найз руу залгаад боломжтой бол 2 том пиво аваад ирээч гэхэд Б. нь 2 том пиво авчрахдаа найз гэх залуугийн хамт гэрт ирээд бид 5-лаа хувааж ууцгаасан. Би байнга архи, пиво уугаад байдаггүй учраас уусан пивондоо согтоод гэр рүүгээ харих гээд тухайн айлаас гарах гэхэд хэн нь гэрийнхээ хаалгыг цоожилсон гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан тухайн үед гэрийнх нь хаалга цоожтой байсан. Уг асуудлаас болоод ******* бид хоёр хоорондоо маргалдаж муудсан бөгөөд ******* намайг тухайн айлаас гаргахгүй байсан. Тэгээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд зулгааж байгаад нэг гарынх нь булчингаас хазсан. Тэгэхэд ******* нь намайг татаж газар унагааж байгаад гараа атгаж байгаад миний нүүр рүү цохиж баруун нүдийг хөхрүүлсэн, мөн нүүр рүү хөлөөрөө өшиглөж байсныг санаж байна. Тухайн хүнд цохиж зодуулсны улмаас шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Би *******т цохиж зодуулсан уурандаа өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор гараас нь хазсан, үснээс нь зулгааж байснаа санаж байна. Мөн *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг эмчийн дүгнэлттэй танилцаад мэдсэн.Иймд ******* бид хоёрын дунд болсон зодоон нь бие биеийнхээ биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан учраас бид хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Иймд би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 11-13, 57-59-р хуудас/,

шүүгдэгч *******ийн яллагдагч болон хохирогчоор өгсөн “...Тухайн үед ******* нь миний үснээс зулгааснаас болоод бид хоёр хоорондоо зодолдсон бөгөөд би тухайн хүнийг гараараа нүүр рүү цохисон, газар унасан хойно нь нүүр рүү өшиглөж *******ийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан. Мөн ******* нь тухайн үед миний үснээс зулгааж зүүн гарын булчингийн дотор тал, гадна тал, баруун гарын бугалга зэрэг газруудаас хазсан цээж рүү зүүн тал руу гараараа цохиход бага зэргийн хөхөрсөн, зүүн талын өвдөг урагдаж зулгарсан гэмтлүүдийг авсан. Тухайн үед ******* бид хоёр хоорондоо зодолдсоны улмаас бие биеийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан. *******тай уулзаад болсон асуудалд уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 17-19, 69-71-р хуудас/

гэрч “...2023 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед ******* нь Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пивыг бид гурав хамт хувааж ууж дуусгасан. Пиво ууж дууссаны дараа ******* нь би та хоёрт пиво авч өгнө гээд утсаараа хүнд пиво захихад үүрийн 04 цаг өнгөрч байсан. Гэрийн хаалга хүн тогшиход ******* нь гэрийн хаалга нээж өгөхөд танихгүй 2 эрэгтэй хүн Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво авчирсан. Тэгээд бид нар бөөндөө эхний пиво ууж дууссаны дараа ******* нь гэр рүүгээ явлаа гээд гэрийн хаалгыг нээх гэхэд манай гэрийн үүдний хаалганы түлхүүр нь олдохгүй байснаас болоод ******* нь бэр ******* рүү уурлаад, тухайн хүмүүс нь уг асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудсан. *******, ******* нар нь бие биеийнхээ үснээс зулгааж газар хамт унасан бөгөөд ******* нь *******ийг гараараа толгой руу цохиж, өшиглөсөн, харин ******* нь *******ийн зүүн гарын булчингийн дотор талаас нь хазсан байсан. Ер нь бол уг зодоон *******аас болсон, учир нь ******* нь уусан пивондоо согтоод хүн болгон руу агсраад орилж хашхираад хүн болгоныг хэл амаар доромжилсон. ******* нь *******т үснээсээ зулгаалгуулсан, гараа хазуулсан уурандаа *******ийг цохиж зодох болсон. Өнөөдөр орой тус цагдаагийн газарт мэдүүлэг өгөх гээд ирэхэд ******* нь цагдаагийн газрын үүдэнд байсан бөгөөд баруун нүд нь хөхөрч хавдсан, дух, зүүн хацар хоёр нь бага зэргийн хавдсан байсан. *******ийн биед учирсан гэмтлүүдийг ******* учруулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-23-р хуудас/,

гэрч Г.ын “...Тус айлд танихгүй 3 эмэгтэй бага зэргийн халамцуу сууцгааж байсан. Бид нар хоорондоо танилцаад эхний том пиво дөнгөж ууж эхлээд талд нь орж байхад би 00 ороод гараад ирэхэд ******* тухайн айлын том өрөөнийхөн газарт дээшээ хараад хэвтчихсэн нүүрээ надаас нуугаад байхаар нь яагаад нүүрээ нуугаад байгаа юм бэ гээд нүүрийг нь харахад баруун нүд нь хөхөрч хавдаж эхэлж байсан. Хажууд нь гэх эмэгтэй зогсож байсан бөгөөд үс нь сэгсийсэн хоорондоо зууралдсан гэмээр харагдсан болохоор нь тухайн хүнд та хоёр яагаад хоорондоо зодолдож байгаа юм бэ гээд асуухад энэ асуудал чамд болон танай д хамаа байхгүй гэж байсан. Тэгээд бид хоёр тухайн айлаас явцгаасан. Мөн намайг 00 гараад ирэхэд нь надад хэлэхдээ чамайг 00 орсон байхад , хоёр хоорондоо маргалдаж муудаад бие биеэ цохиж зодоод байхаар нь голоор нь Дулам бид хоёр нэг нэгээр нь салгах гээд дийлэхгүй хооронд нь зодолдуулчихлаа гэж байсан. Хамгийн сүүлд хэлэхэд *******, ******* нар нь намайг 00-д бие засаад гараад ирэх хооронд зодолдсон байсан. Тухайн үед *******ийн баруун нүд нь хөхөрч хавдаж эхэлж байсан, мөн аль талын хацар билээ мартсан байна ямар ч байсан нэг талынхан хацар зулгарсан байсан. Харин *******ийн зүүн гарын булчингийн дотор талд, баруун гарын бугалга, шуу дээр нь шүдний ором орсон байсан. Үс нь сэгсийсэн байсныг харсан. ******* нь тухайн үед бид нарт хэлэхдээ эхлээд үснээс зулгаахаар нь зөрүүлээд зулгаагаад бид хоёр газар унасан, тэгэхэд ******* нь миний биеэс хэд хэдэн удаа хазсан учраас уурандаа нүүр рүү гараараа цохиж, өшиглөсөн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/,

гэрч Б.гийн “...*******, гэх хоёр эмэгтэй хоорондоо маргалдаж муудаад бие биеийнхээ үснээс зулгааж байсан тэр үед нь Дулам гэх тухайн айлын гэрийн эзэн эмэгтэй бид хоёр тухайн хүмүүсийг хооронд нь зодолдуулахгүй гээд голоор нь орж салгаж байсан. Тэгэхэд нь *******ийг хэрхэн яаж газар унагаасан гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан газар унагачихсан, нүүр рүү гараараа цохиж байсныг санаж байна. Тэгээд тухайн хүмүүсийг салгаад хооронд нь учрыг нь олуулаад Г. бид хоёр гэр гэр рүүгээ явцгаасан. *******, нар нь хоорондоо зодолдсоны улмаас *******ийн баруун нүд нь хөхөрсөн байсан, харин ийн зүүн гарын булчин, баруун гарын бугалга хэсгээс ******* хазсан гээд харуулж байсан. Мөн толгой өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29-р хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 263 дугаартай “... 1. *******ийн биед тархи доргилт, хуйханд няцрал, үс халцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, салстад цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 35-36-р хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай “... 1. *******ийн биед тархи доргилт, толгойн зүүн чамархайн үстэй хэсгийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн бугалганд хазагдсан шарх, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 41-42-р хуудас/,

 Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 33-34, 40-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч *******, ******* нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 263, 264 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч *******, ******* нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос *******, ******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч *******, ******* нар хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Түүнчлэн шүүгдэгч шүүгдэгч *******, ******* нар өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Энэ хэргийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нар дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас *******т 282,000 төгрөг, *******т 209,000 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.21-ний өдрийн 26/210, 26/211 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдоно.

 

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

          Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Иймд шүүгдэгч *******аас 209,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 282,000 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэргийн хохирогч *******, ******* нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул тэдгээрийг энэ тогтоолоор бие биедээ нөхөн төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя. 

 

Хохирогч нар нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, ******* нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******, ******* нарт торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч *******, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэдгээрт шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* , ургийн овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар дээрх торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нар тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 209,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 282,000 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн тоот дансанд төлүүлсүгэй.  

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН