| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2330001730163 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* тээвэр зохицуулагч мэргэжилтэй, ******* ******* рөүд ХХК-ийн гүйцэтгэх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн 7 дугаар баг өргөн чөлөө гудамж тоотод оршин суух хаягтай, Одоогоор хот, дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Өндрийнхөн ургийн овогт ын .
Хоёр: Монгол Улсын иргэн, аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, E-mart дэлгүүрт гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн 3 дугаар баг маань зав гудамж 6-119 тоотод оршин суух, Одоогоор хот, дүүрэг 9 дүгээр тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ургийн овогт .
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч *******, ******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн хашаанд иргэн *******тэй таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдан түүний толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хоолны газарт иргэн *******тэй таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдан, түүний толгой хэсэгт төмөр бороохойгоор цохиж эрүүл мэндэд нь “зулайн зүүн хэсэгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч *******ийн яллагдагчаар болон хохирогчоор өгсөн“...Би анх уг хэргийн талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ******* гэх яллагдагчаар татсан прокурорын тогтоолд миний үйлдсэн хэргийн талаар нотолсон байна. ******* гэх хүнтэй маргалдаж муудах болсон асуудал нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хотоос манай жолоочийн машины сэлбэг нь аймгийн сумын баг Бичигт авто замын шалган нэвтрүүлэх олон улсын боомтын ХХК-ны гаалийн хяналтын талбайд ирсэн байсан тул тухайн Гаалийн хяналтын талбайд ороод машиныхаа сэлбэгийг авах гээд орох гэхэд ******* нь тус талбай руу оруулахгүй байсан учраас тухайн хүнтэй маргалдаж муудсаны улмаас бид хоёр хоорондоо зодолдож бие биеийнхээ биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад дөнгөж шалгагдаж эхлэхэд ******* бид хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн.
...Хамгаалагч залуу нь дотогш оруулахгүй гэхээр нь бид нар хоорондоо маргалдаж байгаад хамгаалагч залуу нь намайг заамдаад авахаар би өөрийгөө цохих гэж байна гэж бодоод мөргөсөн юм. ...Нөгөө хамгаалагч нар орж ирээд гэх хамгаалагч нь сунадаг төмөр бороохой гаргаж ирээд миний толгойн тус газар 2-3 удаа цохисон бөгөөд энэ үед миний толгойн баруун дээд хэсэгт хагарсан байсан. Миний толгойн баруун дээд хэсэгт 3-4 см хэмжээтэй урт яз цохисон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19, 103-105-р хуудас/,
шүүгдэгч *******гийн яллагдагчаар болон хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Болдын хамт суманд байрлах Андын элч ХХК-ийн гаалийн талбайд хамгаалалтын албанд нь ажиллаж байхад орой 17 цагийн үед Болд намайг станцаар "хойд хаалган дээр хүрээд ир" гэж дуудахад танихгүй 6 залуу Болдыг газар унагаачихсан зодож байсан. Тэр үед би Болдыг хараад гүйж очиход 2 залуу нь намайг урдаас болон хажуугаас над руу дайрсан. Тэр үед миний толгой руу хатуу зүйлээр 3-4 удаа цохих шиг болсон. Тэр үед миний толгой нэлээн манараад, би толгойгоо дараад доошоо суусан. Би хэсэг сууж байгаад босож ирэхэд нөгөө залуучууд явчихсан байсан. Тэр үед миний нүүр, өмсөж явсан хувцас цус болчихсон байсан. Болдыг харахад хамар нь мурийсан, хувцас нь цус болсон байсан. Тухайн үед С.Дэрийлаа ирээд "юу болчих воо, ямар учиртай хүмүүс зодоон хийчхэв" гэж хэлсэн. Тэгээд би Болдыг хамт машинд суугаад талбайн хойшоо яваад байдаг Цайны газар руу очсон. Тэр үед С.Дэрийлаа машинаасаа буугаад эхлээд орсон. Араас нь би Болдын хамт ороход цайны газарт бид 2 зоддог залуучууд сууж байсан. Тэр залуучуудын нэг залуу нь "та нар яах гэх ирсэн юм. Зодуур чинь багадаа юу" гэж хэлсэн. Тэгээд Болд бид хоёр залуучуудтай зодолдож эхэлсэн. Тэр үед нь би гэх залуугийн толгой тус газар нь сунадаг төмөр бороохойгоор 2-3 удаа цохичихсон. Тэгээд би Болд хамт гарч ирээд сумын эмнэлэг рүү явсан шархаа цэвэрлүүлэхээр явсан” гэх мэдүүлэг /хэргийн 12-13, 90-92-р хуудас/,
гэрч “...хамгаалагч нь ийг түлхсэн чинь нь газар ойчоод босож ирээд уг хамгаалагчийн нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн. Хажууд нь байсан Нямбат салгаад удаагүй байтал өөр нэг харуул ирээд мөн тэй муудаж эхэлсэн. Энэ үед нь газраас чулуу аваад сүүлд ирсэн хамгаалагчийн толгойн тус газарт чулуутай гараараа нэг удаа цохисон. Тэгтэл сүүлд ирсэн хамгаалагч нь бүснээсээ хутга гаргаад далайхаар нь машинд байсан би болон жолооч /нэрийг нь мэдэхгүй/-ийн хамт очоод салгаж машиндаа суулгасан... Харин нөгөө өндөр толгойгоо хадаар цохиулсан хамгаалагч нь надаас урагш ийн толгойн тус газар болон нуруун тус газарт нь бороохойгоор цохиж байгаа харагдсан. Миний хамар хавдсан, зүүн гарын шуу хавдсан өөр гэмтэл байхгүй. Харин хамт байсан гэх хүний тархи хагарсан эмнэлэг дээр ирээд 4 оёдол хийлгэсэн гэж байсан. Өөр бид нартай хамт байсан хүмүүсээс бэртэл гэмтэл гээд байх зүйл байхгүй. Эхэлж мөргүүлсэн гэх хамгаалагчийн хамар хавдсан, нөгөө сүүлд нь ирсэн хамгаалагчийн толгой нь мөн хагарсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29-р хуудас/,
гэрч “... нь наад талд сууж байсан хүнийг булчин хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө хүмүүс нь цайны халуун сав аваад чулуудсан бөгөөд энэ үед Төмөрсүх хамгаалагч бид хоёр гадаа гарсан юм. гэх хамгаалагчийн толгой дээр нь хагарсан байдалтай бага зэрэг цус гарч байсан. Болдоо гэх хамгаалагчийн хамар нь мурийсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хэргийн 36-37-р хуудас/,
гэрч “.... нь гартаа байсан бороохойгоор толгойн тус газарт нь нэг удаа цохисон. Би тухайн үед толгой нь хагарсан юм байх гэж бодсон. Харин маргааш өглөө нь ирж уулзахдаа толгойгоо боосон байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 32-33-р хуудас/,
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 129 дугаартай “... 1. *******гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 43-44-р хуудас/,
Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хэргийн 42, 53 хуудас/,
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 126 дугаартай “... 1. *******ийн биед зулайн зүүн хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 51-52-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч *******, ******* нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 126,129 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.
Прокуророос *******, ******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч *******, ******* нар хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Түүнчлэн шүүгдэгч шүүгдэгч *******, ******* нар өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нар дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас *******д 100.000 төгрөг, *******т 43000 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.26-ний өдрийн 26/201 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдоно.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч ******* нь 43000 төгрөгийг, ******* 100.000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болох нь Хаан банкны төлбөрийн баримт/хх-130-131/ -аар нотлогдоно.
Энэ хэргийн хохирогч *******, ******* нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул тэдгээрийг энэ тогтоолоор бие биедээ нөхөн төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Хохирогч нар нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, ******* нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******, ******* нарт торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч *******, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэдгээрт шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндрийнхөн ургийн овогт ын , ургийн овогт нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нар тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН