| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох 2330000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, ах дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг хороолол тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй,
регистрийн дугаартай, ургийн овогт .
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас нүүр хэсэгт цохиж, зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алимны доргилт, салстын цус хуралт, нүүр, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас нүүр хэсэгт цохиж, зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алимны доргилт, салстын цус хуралт, нүүр, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
яллагдагч *******ийн “...2023 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед манай найз залуу нь Биллион баарнаас гарах гэж байна гэхээр нь очиж авахаар явсан. Баарны замын хойд талд нь гэх эмэгтэйн хамт явж байхаар нь уур хүрээд д хэлэхдээ “ бид хоёр хадамалсан, чи бид хоёрын голоор орж салгах гээд байгаа юм уу” гэж хэлээд гараараа нүүр рүү цохиход газар унахаар нь хөлөөрөө нүүр рүү нь өшиглөхөд намайг салгасан. Тэгээд би г дагуулаад гэр рүүгээ явсан. гийн хамаатны ах болох гэр нь ******* сумын 3-р баг Чулуутын 13-12 тоотод байдаг. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өглөө Х. нь ******* сум руу явна гэсэн учраас бид хоёр 2023 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих үүрийн 04 цагийн үед гэрт очиход нь тухайн айлд унтаагүй сууж байхаар нь “чи энд юу хийж байгаа юм” гээд тухайн хүнтэй маргалдаж муудсан бөгөөд Х. “битгий маргалдаж муудаад бай, маргалдаж муудах гээд байгаа бол гэрээс гар” гээд Х., бид гурав тухайн айлаас гарсан. гэрийн гадаа бид хоёр дахин хэрэлдэж маргалдаж муудаж байхад нь миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд зулгаагаад гараараа нүүр рүү цохиход Х. нь “та хоёр больцгоо” гээд салгахаар нь би тухайн хүний түлхэхдээ нүүрийг нь хумсаараа маажсан... Би г 2 удаа цохиж зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... Мөн гаас дээрх болсон асуудал бүрд нь уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хамгийн сүүлд хэлэхэд би хардалтын улмаас г цохиж зодох болсон ...” гэх мэдүүлэг /хэргийн 43-45-р хуудас/
хохирогч гийн “Би 2023 оны 06 дугаар сарын 15-ны орой 00 цагийн найз гийн хамтаар Биллион баарнаас гараад явж байхад гэх миний зүс таних эмэгтэй гэнэт гарч ирээд надад хандаж “Түмнээ бид хоёр хадмалчихсан, чи бид хоёрын дундуур орлоо” гээд миний баруун нүд рүү 1 удаа цохисон. Цохихдоо яг юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Тэр үед миний нүдэнд оч манарах шиг болсон. Тэгээд би газар унасан. Харин газар унахад миний нүүр рүү өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Тэрнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Харин 2023 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 04 цагийн намайг гэртээ Чулуутын 13-12 тоотод гэртээ унтаж байхад , Түмнээ нар орж ирсэн. Тэгэхэд нь би сэрээд тэр хоёртой зөрөөд гадаа бие засахаар гарсан. Тэгтэл Түмнээ араас гарч ирсэн. Мөн араас нь гарч ирсэн. Тэр үед Түмнээ нь т хандаж “Би Дэлгэрмаатай ярилцах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл “та хоёр юу ярих гээд байгаа юм. Ярих юм байвал миний дэргэд ярь” гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед бид гурав юм ярьж сууж байтал гэнэт “намайг үснээс зулгаагаад над руу дайрсан. Мөн тэр үед хумсаараа миний зүүн хацар, хүзүүгээр маажсан” Тэр үед би бас ийн үснээс зулгаагаад байж байхад миний байдаг айлын гэх хүн гэрээсээ гарч ирээд “Ахын 2 дүү одоо зодолдохоо боль, гараа тавь” гэж хэлсэн. Тэр үед би ийн үснээс гараа тавьсан. Харин тэр үед миний хамар руу гараараа 1 удаа маш хүчтэй цохисон. Тэр үед манарсан. Тэр үед миний хамраас цус гарсан. Би гэр рүү орсон... ” гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/,
гэрч ийн “...Би охин г хүнд зодуулсан талаар өнөөдөр 20 цагийн үед мэдсэн. Намайг ажлаасаа тарах гэж байхад манай эгчийн охин Анхнытуяа над руу утасдаад “Дэлгэрмаа хүнд зодуулсан гэнэ, ирж ав гээд байна” гэж хэлсэн. Тухайн үед би Анхнытуяад “чи хаягийг нь мэдчих эгч нь ажлаа тарж байна. Очоод авчихъя” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дүү Анхнытуяа манай охиныг “Чулуутын 13-12 тоотод байна гэнэ. Та оччих” гэж хэлсэн. Тэгээд би явж очиход охин хүнд зодуулчихсан шинжтэй харагдсан. Би охинтойгоо уулзаагүй 7 хонож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “манай охин юм дуугарахгүй байсан” Дөнгөж сая Түмнээ гэх залуу нэг охинтой орж ирээд танай охиныг ална гээд дарамтлаад танай охины ам руу архи хүчээр уулгаад байсан. Бид нар харсан гэж хэлсэн. Тэр үед би охиндоо “бид нар чамайг алгадаж үзээгүй. Чи хэнд зодуулсан юм бэ” гэж асуухад гэх охинд зодуулсан гэж охин хэлсэн. Харин хэзээ зодуулсан талаараа бол хэлээгүй. Тэр үед цагдаа нар гаднаас орж ирцгээгээд бид нар цагдаа дээр ирсэн. Тухайн үед манай охины суудаг айлын хүмүүс надад хэлэхдээ “таны охиныг Түмнээ гэх залуу их дарамталдаг. Та Түмнээ гэх залууд гомдол гаргаарай” гэж хэлж байсан. Манай охин цагдаа руу ирэхгүй би гомдол гаргахгүй гээд байхаар нь би цагдаа руу ирэх замдаа охиндоо “чи хүнд зодуулчхаад гомдолгүй гээд байдаг нь ямар учиртай юм бэ” гэхэд манай охин “би яаж дүү шигээ охинд гомдол гаргах вэ дээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/,
гэрч “...г 2023 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 04 цагийн үед манай гэрт унтаж амарч байх үед Түмнээ, гэх эмэгтэйтэй манай гэрт орж ирж байсан санагдаж байна. Тэр үед өглөө үүр цайж байсан болохоор би тэр үед хэсэг унтчихсан байсан. Дэлгэрмааг хэзээ босоод гэрийн гадаа гарсанг мэдэхгүй байна. Тэгээд манай эхнэр намайг сэрээгээд “Дэлгэрмаа хоёр гэрийн гадаа муудаад байна очиж салга” гээд тухайн үед намайг гэрээс гарахад Дэлгэрмаа 2 нэг нэгийгээ үсдчихсэн зууралдаад зогсож байсан. Тэрийг нь би хараад “Ахын 2 дүү боль” гээд салгах гэж байх үедээ Дэлгэрмаагийн гарнаас бариад байж байтал гэх эмэгтэй Дэлгэрмаагийн баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохичихсон. Тэгээд тэр хоёр салсан. Тэр үед Дэлгэрмаа нүүрээ дараад доошоогоо суучихаад уйлаад байсан. Тухайн үед Дэлгэрмааг харахад баруун нүд нь улайсан, хүзүү, зүүн хацар нь хумсны маажсан ором орсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/,
гэрч гийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр таньдаг айлдаа найз *******ийн хамт байж байгаад 06 дугаар сарын 23-ны шилжих шөнийн 04 цаг өнгөрч байхад нагац ах гэх айлд очиж хонохоор найз *******ийн хамт очиход ах түүний эхнэр Лхагвадарь, найз Дэлгэрмаа нар байж байсан. Тэгсэн Дэлгэрмаа бие засахаар гэрээс гарахад нь араас нь гараад нойлын хажууд байж байхад ******* гэрээс гарч ирээд “чи орохгүй юу хийгээд байгаая” гээд над руу уурлаад байх шиг байсан. Тухайн үед би согтуу байсан учраас ямар шалтгаанаар *******ийг надад уурласан болохыг мэдэхгүй байна. Тэгсэн Дэлгэрмаа, хоёр нэг нэгнээ үсдэлцээд байхаар нь та хоёр боль гэж хэлэхэд ах гэрээс гарч ирээд намайг гэрт ор ах нь наад хоёрыг чинь салгая гэхээр нь би ахын гэрт ороод унтсан. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед би сэрэхэд ******* миний хажууд зүүн талын орон дээр унтаж байсан. Би босоод гийн нүүрийг харахад аль нүд болохыг санахгүй байна нэг нүд нь улайсан, зүүн талын шанаа болон хүзүү урж маажигдсан байсан. *******ийн зүүн талын дээд зовхи бага зэрэг шалбархай харагдаж байсан. Тэгээд би *******тэй ахын гэрээс гараад төв рүү алхаж ороод *******ээс салаад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-23-р хуудас/,
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 244 дугаартай “...1. гийн биед баруун нүдний алимны доргилт, салстын цус хуралт, нүүр, хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 29-30-р хуудас/,
Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хэргийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 244 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр дээрх гэмтлийн улмаас ******* аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 15000 төгрөгийг зарцуулсан болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.26-ны өдрийн 26/216 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдоно.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 49******* зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 15000 төгрөгийн хохирлыг ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд 2023.08.09-ний өдөр төлж барагдуулсан байна.
Энэ хэргийн хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Хохирогч нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 15000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН