Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

 

 

 

 

 

                            

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Хохирогч *******/Bao changfu/

Шүүгдэгч *******/*******/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.*******ад холбогдох 2330000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ******* *******-ын ******* ******* өөртөө засах оронд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-ийн тээврийн менежер, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт хот дүүрэг 4 дүгээр хороо 11-17 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, /Гадаад паспортын дугаар /,  Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн регистр ,

******* /HUBISIHALATU/

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэргийн зүйлчлэл, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.Цаашид нүдний хагалгаанд орно..гэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн Бичиг боомтод байрлах “Бэрун” ХХК-ийн кемпд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******-ын иргэн Бао Чан Фүгийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхи болон нүдний алимны салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

хохирогч Бао Чан Фүгийн “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн Эрдэнэцагаан Бичигт боомт руу автомашины сэлбэг авахаар эхнэр, хүүхдийнхээ хамт явж 18 цагийн үед танил *******монгол ******* гэх залуутай уулзсан. 20 цагийн үед *******, *******ын найз Шинэбаяр, манай эхнэр Пүрэв, Шинэбаярын тогооч  гэх 2 эмэгтэй, Өсөхбаяр гэх хүн эхнэрийн хамт кемпийн гал тогооны гэрт нь 3 шил хятад архийг тэнд байсан эрчүүдээрээ хувааж ууцгаагаад би нэлээн согтсон. Эмэгтэйчүүд нь бас Эдэн гэх архийг хувааж уугаад байсан. Тэгтэл манай эхнэр Пүрэв нь *******тай маргалдаад эхэлсэн. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй юм ярьж сууцгааж байснаа маргаад эхэлсэн. Тэгээд нэг нэгийгээ түлхээд эхлэхээр нь би *******ыг түлхээд гадагш гаргасан. *******тай барьцалдаж аваад байж байтал тэр миний нүд рүү цохичихсон. Бид хоёрыг Өсөхбаяр, Шинэбаяр хоёр салгасан. ******* тэгээд яваад өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/

гэрч ийн өгсөн “...бүгдээрээ нэлээн согтсон. ******* өөрийгөө би Боомт дээр том гээд манай нөхрийг доош нь хийгээд байхаар нь би *******тай маргаж муудаад байж байхад манай нөхөр *******ыг татаад аваад гарсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр орж ирэхдээ нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/

гэрч Э.Шинэбаярын өгсөн “ Би ******* аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтод байрлах “Бэрун” ХХК-нд менежерээр ажилладаг. 2023 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед би ******* буюу Борхүүгийн кемп дээр очиход тэдний танилууд нь гээд нэг *******монгол залуу эхнэр хүүхдийнхээ хамт, мөн боомтод ажилладаг Өсөхөө гэх залуу эхнэр хүүхэдтэйгээ байсан. Архиа уугаад цаг гаран болж байхад хүмүүс ерөнхийдөө согтоцгоосон. Би нойл орчхоод хойд талынхаа контейнерт гагнуурчин Мөнхзултай маргааш хийх ажлын талаар яриад байж байтал Борхүү “оръё л доо” гээд ороод ирэхээр нь би орох гэж байсан чинь гэрээс тэр ******* монгол залуу гарчихаад Борхүүг “чи манай эхнэртэй хэрэлдлээ бацаан минь” гээд маргаад эхэлсэн. ******* монгол нь цохих гээд далайгаад ирэхэд нь Борхүү бултаад унагаагаад дээр нь гараад цохихоор нь би Борхүүг салгаад босгох гэсэн чинь доороос нь хөлийг нь тэвэрчхээд салахгүй байсан чинь эхнэр нь гэрээс гарч ирээд Борхүүг шууд өшиглөсөн. Борхүү тэр хүүхнийг нь түлхсэн чинь арагшаа ойчоод өгсөн. Тэгээд Борхүү чиргүүлийн ар талаар тойроод зугтаасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р хуудас/,

гэрч “2023 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед танил Шинэбаяр гэх залуутай Борхүүгийн кемп дээр очтол хуучны танил Буянаа гэх ******* монгол залуу эхнэр хүүхэдтэйгээ хамт Эрдэнэцагаан сумаас ирчихсэн суманд сэлбэгийн дэлгүүр нээнэ гэж ярьж байсан. Шинэбаярыг” жоохон юм ярьж суух уу” гэхээр тэгье гээд Шинэбаярын кемп рүү манай эхнэр Үүрийнтуяа, Шинэбаяр бид гурав явсан. Шинэбаярын кемп дээр ирээд байтал араас Борхүү, Буянаа гэх ******* монгол залуу эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд Шинэбаяр нэг шил архи гаргаж ирсэн архийг хувааж ууцгаагаад байж байсан чинь Борхүү Буянаагийн эхнэр Пүрэвээ хоёр хоорондоо маргалдаад байсан тэгсэн чинь Буянаа нь эхнэрээ өмөөрөөд тэр хоёр гаръя гээд Борхүү, Буянаа хоёр гадагшаа гарахаар нь би араас гарсан чинь гадаа тэр хоёр зодолдчихсон Буянаагийнх нь нүд нь хавдчихсан байсан Буянаа нь намайг зодлоо гээд бахираад байсан. Харин эхнэр Пүрэвээ нь манай нөхрийг та нар зодлоо гээд хүн хүн рүү хашхираад байсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 39-40-р хуудас/,

******* аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №173 дугаартай шинжээчийн “...1. Бао овогт Чан Фүг-н биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхи болон нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4: Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна./хх-ийн 52-53-р хуудас/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч *******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 173 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.

 

Прокуророос *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.*******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч *******гийн эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирлын талаар:

 

 Энэ хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөг, шүүх хуралдааны өмнө 4.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг харилцан тохиролцон нөхөн төлж хохирлыг барагдуулсан бөгөөд, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн “..Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би дахиад хотод очиж нүдээ үзүүлнэ..” гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч ******* нь шүүх хуралдаанд “Би дахиад хотод очиж нүдээ үзүүлнэ” гэж мэдүүлсэн хийгээд түүний эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн эдгэрээгүй, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа нөхцөл байдлыг үндэслэн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээлээ.  

 

Энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******аас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******аас хохирогч Бао чанфугийн хохиролд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус  тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН