Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогч Я.Б, Д.М,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

шүүгдэгч Н.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* овогт Н******* Э*******од холбогдох эрүүгийн 2231003580273 дугаартай, 175/2023/0154/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, **** аймаг ** сум, **дугаар баг, **дүгээр хороолол,*** дугаар байр, ** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, О******* овгийн Н******* Э*******, /РД:Т********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Э******* нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Алтанбулаг сум явах чиглэлийн асфальтан замд ** ** улсын дугаартай “Кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохи), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.2 Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохи эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Т.Э эрүүл мэндэд хүнд гэмтэл, зорчигч Д.Г амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2231003580273 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Алтанбулаг сум явах чиглэлийн асфальтан замд ****улсын дугаартай “Кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2 Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохи эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Т.Э эрүүл мэндэд хүнд гэмтэл, зорчигч Д.Г амь насыг хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э*******ын өгсөн: “Болсон явдлын талаар ярих шаардлагагүй байх байцаалтад бүгдийг нь ярьсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Оршуулгын зардал мөнгө өгсөн би гараараа хэдэн төгрөг өгсөн талаар бичиж өгсөн байгаа. Гомдол санал байхгүй. Өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Э*******ын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...”

Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед 2022 оны 08 дугаар сард Б ээлжийн амралтаа авсан номтын амралтад байна гэсэн учраас би өглөө нь утсаар яриад шөнө 11 цаг өнгөрч амралт дээр нь ирсэн. Э******* найзтайгаа наашаа гарсан. Замаасаа нэг шил архи бага зэрэг чихэр, жимс аваад очсон. Нэг уулзсаных аваачсан юмаа задалсан. Эхнэр нь уурлаад байхаар нь дараа уулзъя гээд явтал араас залгаад уусан байсан хүн дахиж уумаар санагдсан юм байлгүй. Тэгээд явж байсан бид 2 эргэж очсон. Б эхнэрээсээ зугтаж байгаа юм шиг олгой хаймар барьчихсан ирээд машинд суугаад бушуухан хөдөл гээд хөдлөөд явсан. Сэлэнгийн хамгийн эхний дэлгүүрээс ус ундаа аваад буцаад хамгийн эхний амралт дээр очоод нэг шовгор аваад юм яриад л ууж байсан тэр хооронд Б******* утас 2, 3 удаа дуугарсан. Тэгээд ярьж байснаа 2 хүнийг амралтад авчирмаар байна гэж ярьж байсан. Манай найз архи уудаггүй болохоор бид 2-т хундагалж өгөөд л сууж байсан. Эхний 1 шил архийг уугаад Сэлэнгэ рүү орсон. Ямар хүн авсныг нь мэдээгүй. Цус нөжтэйгөө хутгалдсан байхдаа архи ууж байснаа санаж байна Э*******од би архи өгч уулгасан болж таараад байгаа юм. Нарийн ширийн зүйл санахгүй байна. Эмнэлэгт толгойгоо оёулж байхдаа ухаан гүйцэд орсон...” гэв.

Хохирогч Я.Бын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эхнэр бид 2 гэртээ байж байтал эхнэрийн утас дуугараад найзууд Номтод ирчихсэн байна гэнээ гээд намайг дуудаад байна би очоод ирье гэж хэлсэн, хэдэн минутын дараа дахин эхнэрийн утас дуугараад манай найзууд согтуу байна гэнээ Псмка дээр хүрээд ирээч гэнээ гээд би тухайн газар нь эхнэрээ хүргэж өгөөд гэртээ харьсан. Тэгээд 21 цагийн үед эгчийнд тамхи хүргэж өгчхөөд гараад ирэхэд миний утас 2 дуугарчихсан байсан тэгээд буцаагаад залгатал утсаа авахгүй байсан тэгээд удаагүй над руу залгаад Цагдаагаас байна 103 дээр хүрээд ир эхнэр чинь ос орсон байна гэж хэлсэн тэгээд эхнэрийн утас руу залгатал холбогдох боломжгүй байсан. Манай эхнэр талийгаач Г нь хааяа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ер нь тэр болгон хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29, 31 дүгээр хуудас/,

Хохирогч С.Б******* 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр 13 цагийн орчимд би Номт нэртэй амралтын газар байсан бөгөөд Дарханаас манай найз М, Э******* нар над руу залгаад Сэлэнгэ аймаг руу орж ирж байна, байгаа газраа байж байгаараа гэж ярьсан.Тэгээд тэр хоёр 0,75 литрийн нэг шил архитай ирсэн. Үүнийг Э******* машин барьж байгаа гээд уугаагүй бөгөөд М бид 2 хуваагаад уусан. Үүний дараа 14 цаг 20 минутын үед М Э******* нар яваад өгсөн. Явсны дараа 5 минутын дараа би М рүү залгаад “Хүрээд ирээч гэсний дагуу тэр 2 ирсэн. Манай эхнэр суулгахгүй гэж маргаан үүсгэсэн хэдий ч “кроун” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад аймгийн төв рүү явсан. Аймгийн төв дээр очоод “Ориг” супермаркетаас М бид хоёр 0,75 литрийн 1 шил архи авч уусан. Тэгээд цаашаа юу болсон эсэх талаар мэдэхгүй байна. М бид хоёр архи уусан Э******* гэх хүн миний мэдэхээр архи бол уугаагүй. Миний бие тархи толгой өвдөнө, дал хугарсан байдалтай байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35 дугаар хуудас/,

Хохирогч С.Б******* 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэхийн Э******* гэх жолооч залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй би Мтэй л хамт Номт нэртэй амралтын газар 0.75 гр шилтэй архийг хувааж уусан харин Э******* жолоо барьж байсан учир уугаагүй тэгээд машин дотор 0.5 гр архи хувааж уусан мөн адил тэрнээс Э******* уугаагүй. Би Э*******ыг мэдэхгүй анх удаа л харсан. Би хамт ирсэн Мтэй найзын харилцаатай...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37 дугаар тал/,

Хохирогч Т.Э 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ хоолоо хийгээд сууж байтал ажлын газрын найз Г залгаад гараад ирээ гээд байхаар нь би завгүй байна оюутан хүүхэд хот явна хоол хийж байна гэтэл талийгаач Г “та гараад ирээ юун сүртэй юм ойрхон яваад ирье” гэхээр нь би хоолоо орхиод бэрдээ мессеж бичиж үлдээчхээд гарсан. Тэгээд машинд суугаад “Ориг” маркетаас Г нэг залуутай орж юм авчхаад гарч ирэхээр нь би Гт хандан “би явмааргүй байна” гэтэл Г “та юун сүртэй юм ойрхон гарчхаад л ирнэ” гээд байхаар нь би явсан. Тэгээд явж байтал машин дайвалзаад байсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед надаас бусад нь бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би нурууны хагалгаанд орсон боловч оёдол нь идээлээд зовуурьтай өдөр болгон халуунтай байна, бөгсөн бие их хөндүүртэй зовуурьтай байгаа би гомдолтой байна тэр жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьснаас болж осол гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41, 179 дүгээр хуудас/,

Хохирогч Д.М******* 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед өөрийн найз Э*******ын хамт Сэлэнгэ аймгийн Номт амралтын газар луу явсан. Тэгээд өдөр 13 цаг өнгөрч байхад Номт амралтад найз Б дээр очоод би замдаа нэг шил архи чихэр жимс авсан байсныг найз Бд өгөөд бид 2 архийг хувааж уугаад байж байтал Б******* эхнэр уурлаад байхаар нь Э******* бид хоёр явлаа гээд машиндаа суугаад хөдлөөд явж байхад манай найз над руу залгаад буцаад хүрээд ирээ гэж хэлэхээр нь бид 2 эргээд очиход олгой хаймар барьчихсан хөдлөөрэй гэж хэлээд бид 3 явсан. Тэгээд бид 3 Сэлэнгэ аймгийн наахан талд байдаг хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй 2 шил архи аваад машиндаа суугаад Номт амралт руу явсан. Тэгээд Номтын хамгийн наана байрлах зуслангийн байшинд ороод Б бид 2 хувааж уусан. Манай найз Э******* машин барьж явж байсан учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд бид 3 амралтын тэнд байж байхад Б******* гар утас дуугараад хүнтэй ярьж байгаад Сэлэнгээс Номт руу 2 хүн аваад ирэх хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тухайн үед би нэлээн архи уучихсан байсан учир юу болоод байгааг сайн мэдээгүй. Нэг мэдэхэд би эмнэлгийн орон дээр хэвтчихсэн байж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг манаэй найз Э******* жолоодож байсан. Э******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний нуруу сэртэнг цууралттай, зүүн хөлний шагай зөөлөн эдийн гэмтэлтэй, нүүр, дух, эрүү хэсэгт оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Б.С 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 08 дугаар сарын 14-ний өглөө 12 цагийн үед манай нөхөр болох Д.М найз Э*******ын хамт Сэлэнгэ рүү хүнтэй уулзчихаад ирнэ гээд гараад явсан. Тэгээд орой 20 цагийн үед манай эгч Соёлцэцэг залгаад “Мийгаа Сэлэнгэд ос орчихсон” гэж надад хэлсэн. тэрний дагуу би Сэлэнгэд ирсэн. Өдөр гарахдаа ямар ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй хоол ундаа идчихээд гарсан. Хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзахаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хамт явж байсан Э*******ыг л танина. Б*******г муухан танина. Бусдыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ч******* 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 11-12 цагийн үед нэг найзтайгаа Сэлэнгэ аймаг орж хүнтэй уулзах ажилтай болчихлоо гээд явсан. 20 цагийн үед Сэлэнгийн цагдаагийн газраас нөхөр чинь ос орчихсон, нугас, нурууны гэмтэлтэй байна та яаралтай ирэх хэрэгтэй байна гээд би ирсэн. Манай нөхөр өглөө гарахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэр болгон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. 03-05 ДАА улсын дугаартай машин миний нөхрийн машин, машин нь банк бусын нэр дээр эзэмшилтэй байдаг. Хамт явж байсан хүмүүсийг бүгдийг нь танихгүй, харж байгаагүй. Манай нөхөр бие нь муу гэртээ байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч Д.Б******* 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний бие нөхөр хүүхдүүд болон сургалт явуулж буй багшийн хамт байсан бөгөөд манай нөхөр С.Б нь “найзууд ирлээ” гээд хийх гэж байсан ажлаа орхиод амралтын хашааны гадаа цагаан өнгийн “crown” маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна, гэхдээ ДАА гэсэн үсэгтэй/ машин зогсож байсан бөгөөд машинтай ирсэн нэг залууг нь зүс харж байгаагүй бөгөөд ахимаг насны залууг өмнө нь 3 удаа харж байсан нэрийг нь мэдэхгүй тухайн залуутай уулзах болгондоо согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тухайн 2 эрэгтэй модны сүүдэрт дэвсгэр дэвсээд нэлээн удаан юм ярьж суугаад байж байсан. Би очих болгон миний нөхөр С.Б нь өмнө өдрөө уусан байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд би тухайн эрэгтэйг яваад өг гээд хөөсөн чинь явчихсан. Үүний дараа тухайн 2 залуу өмнөх машинтайгаа хүрч ирээд суулгаад аваад явсан. Үүний дараа утсаар нь залгаад “Хаачих гэж байгаа юм” гэсэн чинь С.Б нь “Алтанбулаг явлаа, санаа зоволтгүй” гэж хэлээд тасалсан. Ингээд ертөнцийн зүгээр зүүн тийш засмал зам руу явахаар нь би машинаа асаагаад араас нь явсан ч гүйцээгүй. Миний нөхөр С.Б нь 15 цаг 23 минутад “Алтанбулаг явахаа болилоо, буцаад очлоо шүү” гэж ярьсан үүний дараа 16 цаг 58 минутад 17 цаг 32 минутад над руу залгасан байсан бөгөөд би сонсоогүй. Үүний 23 цаг 25 минутад Цагдаагийн газраас “танай нөхөр ос орсон эмнэлэг дээр ирээрэй” гэсний дагуу би аймгийн төвийн эмнэлэг рүү явсан. Очиход дусал хийлгүүлсэн, өөрийгөө удирдах чадваргүй яваад байсан. Намайг очиход өдөр байсан 2 эрэгтэйг Дархан руу түргэний машинаар аваад явсан. 08 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн үед нөхрөө аваад яваарай гэсний дагуу гэр рүүгээ аваад явсан бөгөөд биеийн байдал нь муу харагдаад байхаар нь хувийн унаагаараа Дархан руу эмнэлэгт үзүүлэхээр явсан бөгөөд тэнд 08 сарын 16-нд хэвтсэн, 08 сарын 18-ны өглөөний вагонд суугаад 16 цагт Төрийн тусгай албан  хаагчдын нэгдсэн эмнэлэгт яаралтайгаар ирж хэвтсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 дугаар хуудас/,

*****аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 881 дугаартай шинжээчийн: “...Н.Э*******ын биед бүсэлхийн 3-4, 4-5, бүсэлхийн 5-аас ахар сүүлний 1 хэсгийн жийргэвчүүдийн цүлхийлт-ивэрхий, 2 талын гарах мэдрэлийн суудлуудыг дарсан шахсан байдал, тархи доргилт, зүүн хөлийн шилбэ өвдгөнд сорви тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Э*******ын биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Н.Э*******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Э 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөгөө 2 залуу нь бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гартаа пиво барьчихсан байсан тэгээд би талийгаач Гээс жолооч нь хүртэл архи уучихсан юм биш үү гэж асуухад үгүй зүгээрээ гэж хэлсэн тэгээд би найзынхаа үгэнд итгээд хамт явцгаасан. Машины урд сууж явсан 2 хүнийг бол танихгүй талийгаач Г энэ хоёр Дарханы хүмүүсээ л гэж хэлж байсан. Ер нь бол хурдтай явж байсан тэгээд би жолоочид хандаж зөөлөн яваарай гэж хэлсэн тэгээд удалгүй замын хажуу руу орох шиг болсон тэгээд юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179 дүгээр тал/,

Шүүгдэгч Н.Э*******ын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр өгсөн: “...Би тухайн өдөр осол болохоос өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй осол болсны дараа М надад чиний бие муу байгаад байна аа гээд надад шилтэй архи өгсөн тухайн архинаас нилээд хэд балгасан /хэр хэмжээтэй архи байсан, хэр зэрэг ууснаа санахгүй байна ямар ч байсан Б, М 2-т сүн түшиж байхад дундуураас доогуур байсан/ уусны дараа бие арай дээрдсэн тэгээд машинаас мөлхөж гарсан тэгээд байж байтал түргэний машин ирсэн. 2021 онд хэвлийн хагалгаанд орж байсан тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэж байсан тэгээд тэрнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ер нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181 дүгээр тал/

Хохирогч Д.М******* 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: “...Осол болохоос өмнө Э******* огт уугаагүй машин барьж байсан мөн өөрөө бие муутай болохоор огт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй харин осол болсны дараа би Э*******ыг уусан уугаагүй талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186 дугаар тал/,

Гэрч Э.Т*******2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухай өдөр хуваарь томилгооны дагуу ажлын хэсэгт гарч ажиллаж байсан тэгээд 20 цагийн үед номтын уулзвар орчим зам тээврийн осол гарсан гэж мэдэгдээд би шууд Сэлэнгэ аймгийн яаралтай тусламжийн төв рүү явсан. Очиход аваарт орсон гэх 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүний биеийн байдал хүнд байсан. 2 эмэгтэйтэй ойртоогүй болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх би мэдэхгүй байна. С.Б******* хувьд нэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ойртоход нэлээд архи үнэртэж байсан мөн М******* хувьд хол дээрээ явж чадах хэмжээний байсан /биеийн байдал нь гайгүй байсан/ боловч харахад нэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолооч Э******* намайг очиход ухаангүй хэвтэж байсан тэгээд нэлээд сүүлд ар гэрийнхэн нь ирэхэд сэрсэн ойртоход архи ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188 дугаар хуудас/,

Гэрч С.Б******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг Номт нэртэй амралтын газар байхад найз найзтайгаа ирсэн тэгээд 750 гр шилтэй архийг М бид 2 хувааж уусан. Манай найзтай хамт явж байсан гэх Э******* жолоо барьж байсан учраас архи уугаагүй. Тэгээд манай эхнэр архи уулаа гээд уурлаад байсан болохоор нь тэр 2 яваад өгсөн. Тэгээд би удаа ч үгүй М рүү залгаад хүрээд ир гэж дуудсан. Удалгүй ирээд бид 3 нэг амралтын газар очоод байж байтал талийгаач Г над руу залгаад уулзах боломж байгаа юу гэхээр нь бид 3 аймаг төв орсон “Оргих” хүнсний дэлгүүрээс М бид 2 архи авсан санагдаж байна тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Э******* бол миний мэдэж байхын архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Осол болсны дараа Э*******ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан осол болохоос өмнө огт уугаагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190 дүгээр хуудас/,

Яллагдагч Н.Э*******ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар тогтоох тогто нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Д.Мгээс намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг тодруулах зорилгоор гэрчээр дахин мэдүүлэг авахуулах хүсэлттэй байна. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 880 дугаартай шинжээчийн: “...Д.М******* биед тархи доргилт, нүүрэнд шархны сорви тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.М******* биед тогтоогдсон гэмтэл нь Шүүхийн шинжилгээний гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.М******* биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 85 дугаартай шинжээчийн: “...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, биеийн ерөнхий доргилт, олон хавирганы хугарал, цээжинд суганы баруун урд шугамаар II, III, IV, V хавирга хөндлөн сэлтэрхийт хугарал, зүүн хэсэгт суганы урд шугамаар IV, V хавирганы хөндлөн сэлтэрхийт хугарал, уушгинд хатгагдсан шарх, зүүн дээд зовхи, хацар, бугалга, дал мөр, бугалга, сарвуу гуя, өвдөг, шилбэ, тавхайн дээрх цус хуралт зулгаралтууд, баруун зовхи бугалга, цээж, хэвлий, бүсэлхий, шилбэ тавхайд хөх ягаан өнгийн цус хуралт, зулгаралтын зөөлөн няцралын гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь авто осол, гавал тархины битүү гэмтэл, биеийн доргилтын улмаас гэмтлийн шок-н хүндрэлээр нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-77 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн: “...Н.Э*******ын цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн: “...Т.Э биед бүсэлхий нурууны 1_1 нугалам бяцарсан хугарал, баруун 3, 4, 5, 6, зүүн 3-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 124-126 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11928 дугаартай шинжээчийн: “...С.Б******* биед баруун дал ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн суурийн зангилаан дахь тархины эдийн няцрал, зүүн дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээж мөр бугалга, гуя өгзөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 131-133 дугаар хуудас/,

“Цахир гүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 16 дугаартай: Н.Э******* нь 03-05 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу орж замын тэмдэг мөргөн унасан үйлдэл нь зам тээврийн осол мөн. МУ-н замын хөдөлгөөний дүрэмд Нэг. Нийтлэг үндэслэл: 1.2.17 Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглон6:^а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохи), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.2 Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохи эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 167 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 05 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-24 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 25 дугаар хуудас/,

Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 78-84 дүгээр хуудас/,

Хохирогч С.Б******* Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтсэн тухай тэмдэглэлийн хуулбар хувь /1-р хх-ийн 134-149 дүгээр хуудас/,

Хохирогч С.Б******* Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны баримтууд /1-р хх-ийн 151-162 дугаар хуудас/,

03-05 ДАА улсын дугаартай, “Crown” маркийн, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/,

“ТБ Авто Финанс” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21/2-163 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 193 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн цахим үнэмлэхийн хуулбар хувь, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 215, 219 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт хавсаргасан 223-236 дугаар хуудас/,

Хохирогч Т.Э Гэмтэл согог судлалын төвд оношлуулсан тухай баримтууд /1-хх-ийн 237-241 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Т.Г, Т.Энхнасан нарын яаралтай тусламжийн хуудаснууд /1-р хх-ийн 242-243 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Боос мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт хавсаргасан хохирлын баримт бичиг /1-р хх-ийн 244-250, 2-р хх-ийн 01-27 дугаар хуудас/,

Хохир Э.Энхнасанд /Э.Э хүү Э.Энхтөрийн дансаар 1 удаагийн шилжүүлэг/ 2,570,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2-р хх-ийн 29-34 дүгээр хуудас/,

Хохир Я.Бод 11,500,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2-р хх-ийн 35-36 43-44 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Э бичгээр гаргасан хүсэлт /2-р хх-ийн 48 дугаар хуудас/,

Хэргийн материал танилцуулсан тухай баримт /2-р хх-ийн 49-52, / зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Алтанбулаг сум явах чиглэлийн асфальтан замд 03-05 ДАА улсын дугаартай “Кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2 Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохи эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Т.Э эрүүл мэндэд хүнд гэмтэл, зорчигч Д.Г амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э*******ыг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.Э*******ын цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр шүүгдэгч Н.Э******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Мөн “Цахир гүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 16 дугаартай: “Н.Э******* нь 03-05 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу орж, замын тэмдэг мөргөн унасан үйлдэл нь зам тээврийн осол мөн.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 1.2.17. Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг:

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохи), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохи эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” гэж хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна.

Дээрх байдлаас дүгнэвэл шүүгдэгч Н.Э******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн, тэрээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь тогтоогдсон. Гэвч шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх нь эргэлзээтэй буюу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Э******* нь осол болохоос өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба осол болсны дараа архинаас уусан талаараа сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын хууль сануулж өгсөн тус тусын мэдүүлэгтээ хэргийн үйл баримтын талаар өөрсдийн санах хэмжээнд мэдүүлсэн ба тэдгээрийн мэдүүлэгт шүүгдэгч Н.Э******* нь осол гарах хүртэл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй талаар мөн мэдүүлсэн байх бөгөөд дээрх сэжигтэн, яллагдагч, гэрч хохирогч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, агуулгын хувьд зөрүүгүй болно.

Шүүгдэгч Н.Э*******ын цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ талаар

Шүүгдэгч Н.Э*******ын “...зам тээврийн осол гарсны дараа М надад архи өгснийг хэд хэд балгасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч М******* “...осол болохоос өмнө Э******* огт уугаагүй машин барьж байсан мөн өөрөө бие муутай болохоор огт архи, согтууруулах ундааны зүйл уугаагүй харин осол болсны дараа би Э*******ыг уусан уугаагүй талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэгээр тээврийн хэрэгслийн доторхи баруун гар талын урд суудлын доор архины шил байгааг тэмдэглэлд тусган гэрэл зургаар бэхжүүлсэн,

Хохирогч С.Б******* “...Э******* жолоо барьж байсан учраас архи уугаагүй. Э******* бол миний мэдэж байхын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Осол болсны дараа Э*******ын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан осол болохоос өмнө огт уугаагүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Э “...нөгөө 2 залуу нь бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, гартаа пиво барьчихсан байсан тэгээд би талийгаач Гээс жолооч нь хүртэл архи уучихсан юм биш үү гэж асуухад үгүй зүгээрээ гэж хэлсэн тэгээд би найзыхаа үгэнд итгээд хамт явцгаасан...” гэх мэдүүлэг,

Шинжээч эмч С.Бүрэнжаргалын “...Асуулт: Э******* мэдүүлэгтээ осол болсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллагад 19 цаг 45 минутанд дуудлага ирсэн ба Э*******ын биеэс 21 цаг 20 минутанд цус авсан байна. Энэ хугацаанд хүний биед спиртийн агууламж илрэх үү?

Хариулт: Илрэх боломжтой, хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол 20-30 минутын дотор биеэр тархаж цусанд үйлчилнэ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч Н.Э******* нь осол болохоос өмнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй, тогтоогдохгүй ба осол гарсны дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Гэрч Э.Т*******“...Би тухай өдөр хуваарь томилгооны дагуу ажлын хэсэгт гарч ажиллаж байсан тэгээд 20 цагийн үед номтын уулзвар орчим зам тээврийн осол гарсан гэж мэдэгдээд би шууд Сэлэнгэ аймгийн яаралтай тусламжийн төв рүү явсан. Очиход аваарт орсон гэх 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүний биеийн байдал хүнд байсан. 2 эмэгтэйтэй ойртоогүй болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх би мэдэхгүй байна. С.Б******* хувьд нэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ойртоход нэлээд архи үнэртэж байсан мөн М******* хувьд хол дээрээ явж чадах хэмжээний байсан /биеийн байдал нь гайгүй байсан/ боловч харахад нэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолооч Э******* намайг очиход ухаангүй хэвтэж байсан тэгээд нэлээд сүүлд ар гэрийнхэн нь ирэхэд сэрсэн ойртоход архи ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлсэн боловч гэрч Тамир нь осол болсны дараа Сэлэнгэ аймгийн яаралтай тусламжийн төвд болсон асуудлын талаар мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон, мансуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсныг ойлгоно.

Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоохдоо шүүгдэгч Н.Э*******ыг тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж дүгнэсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол” гэх шинж үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Э*******од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Н.Э*******ыг 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Алтанбулаг сум явах чиглэлийн асфальтан замд 03-05 ДАА улсын дугаартай “Кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2 Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохи эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Т.Э эрүүл мэндэд хүнд гэмтэл, зорчигч Д.Г амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Г, хохирогч С.Б, Т.Энхнасан нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтэл болох нь нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Э*******ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохир, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тооцно” гэж тодорхойлсон. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  тус хуульчлан зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г амь нас хохирсон, хохирогч Т.Э эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч С.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Б хохирлын талаар баримт гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, Т.Энхнасангаас 4,377,115 төгрөгийн хохирлын баримтыг /1-р хх-ийн 223-236 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Боос 17,610,577 төгрөгийн хохирлын баримтыг /1-р хх-ийн 244-250, 2-р хх-ийн 01-27 дугаар хуудас/ тус тус ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 21 хуудас хохирол төлсөн талаар баримтыг ирүүлсэн.

Шүүгдэгч Н.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан хохирол төлсөн баримтаар хохирогч Т.Энхнасанд 5.670.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бод 15.600.000 төгрөг төлж барагдуулжээ.

Хохирогч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт шинээр “...Я.Б миний биед оршуулгын зардал, цалингийн зээл зэрэг нийт 18.000.000 төгрөг өгч барагдуулсан болно. Иймд Н.Э*******од хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх утга бүхий хүсэлт ирүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт уг хүсэлтээ дэмжин оролцсон болно.

Иймд шүүгдэгч Н.Э*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтад зааснаар хохирогч С.Б, Т.Энхнасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээ, гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус бүр нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Э*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Э******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохилын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Э*******ын тухайд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг гаргасан, тэрээр зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн үндсэн шалгууруудыг хангасан тул шүүхээс дор дурдсан гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус харгалзан шүүгдэгч Н.Э*******од Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 жил 05 сарын хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Э*******од оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Э*******од мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Э*******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Э*******од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалдтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О******* овгийн Н******* Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жил 05 /тав/-н сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Э*******од мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтад зааснаар хохирогч С.Б, Т.Энхнасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээ, гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус бүр нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ