| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,
Ø¿¿ãäýã÷ Б нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ÿëëàõ дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ......... овгийн Д-ийн -д холбогдох 2326000000184 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, ... настай, регистрийн дугаар ............, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Булангийн цагаан дэрс” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....... овогт Д-ийн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ........... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэр “Булан” гэх газар өөрийн хүү Б.Ү-тай маргалдаж зүүн бугалга, баруун бөөрөн тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,
Хохирогч Б.Ү-ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд ........... сумын төвөөс ......... дүгээр багийн нутаг дэвсгэр Булан гэх газар байх өөрийн аав Д.-ийн гэрт ирсэн. Тэднийд ирэхэд ээж О болон манай 3 хүүхэд гэрт байсан. Аав урд өдөр нь архи уугаад гараад явсан гээд гэрт байхгүй байсан. Би 2 хүүхэдтэйгээ морь эмээллээд мал руу явах гээд байж байхад аав мотоциклтой гэртээ ирээд хүйтэн цай уучихаад дугуй хагарчихлаа гээд дугуйны олгой хаймар аваад явж байгаа харагдсан. Тэгээд би малд яваад 20 цагийн орчимд аавынд буцаад ирсэн. Намайг орой малаас ирэхэд аав гэртээ ирчихсэн согтуу байсан. Аавыг согтуу сууж байхаар нь би “Таны архи уух дэндээд байна, та арай даварсан зан гаргаад байна" гэж хэлсэн. Тэгээд аав бид хоёр хэрэлдээд хэсэг суусан. Аав надад "Чи харин даварчихсан юм биш үү, тийм овоо юм бол овог нэрээ солиод яв гээд чамайг ална" гэх мэт зүйл хэлээд над руу дайраад байсан. Тэр үед ээж ямаагаа саах гээд гараад явсан. Гэрт аав болон манай 3 хүүхэд тэгээд би байсан. Аав намайг ална гээд хутга хайгаад байхаар нь "Би чаддаг юм алчих, харин хүнд битгий гай болоорой" гэж хэлсэн чинь тавиур дээрээс хутга хайгаад байсан. Тэгээд гэнэт эргэж ирээд миний зүүн гарын булчингийн дээд хэсэгт хутгаар зүссэн. Тэр үед би хутга барьсан байсныг мэдээд босоод өшиглөж унагачихаад эргээд явтал араас миний баруун талын бөөр хэсэгт нэг удаа хутгаар дүрсэн. Тэр үед манай хүүхдүүд уйлалдаад гаднаас ээж орж ирээд намайг татаад гадаа гаргаад би машинд суугаад ээж 3 хүүхдээ аваад сумын төвийн эмнэлэгт үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч Б.О-ын “...2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчимд манай хүү Б.Ү сумаас ирсэн. Миний нөхөр Б урьд шөнө гэртээ ирж хоноогүй. Харин тэр өдөр гэрийн гадаа ирээд дугуй хагарчихсан гээд олгой хаймар авчихаад гэртээ оролгүй буцаад яваад өгсөн. Би өөрийн хүү Б.Ү-ын 3 хүүхэдтэй гэртээ байсан. Би хонь хараад өнжсөн. Орой 19 цагийн орчимд хонио дөхүүлээд ирсэн. Манай нөхөр Б ирчихсэн байсан. Харин манай хүү Ү нь 40 минутын дараа ирсэн. Тэгээд би орой болоод ямаагаа саачихаад гадуур ажилтай явж байсан чинь гэнэт хүүхдүүд уйлалдаад гэрээс чанга дуу гараад байхаар нь гэр рүүгээ орсон чинь Б Ү хоёр хэрэлдээд манай хүү Б.Ү-ын зүүн гарын мөр хэсгээс цус гарчихсан байхаар нь Үнэнбатыг чирж гаргаад машинд хүүхдүүдтэй нь суулгаад сумын төвийн эмнэлэгт ирсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Цэдэнсодномын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №46 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн цамцны баруун ард талын хормой, мөрний залгаас оёдлоос 9 см зайд, зүүн мөрний залгаас оёдлын дагуу, цамцны ард талын гол хэсгүүдэд урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг цамцны баруун ард талын хормой, мөрний залгаас оёдлоос 9 см зайд байх урагдал гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Мөн цамцны зүүн мөрний ард талд үүссэн гэмтэл, цамцны ард талын хөндлөн залгаас оёдол дагуу үүссэн гэмтлүүд нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Цамцны баруун ард талын хормой, мөрний залгаас оёдлоос 9 см зайд байх урагдал гэмтлүүдийн утаслаг ширхэглэгүүд нь зах ирмэгүүд жигд тасарсан, нэг бүхлийг үүсгэж байх тул ир үзүүр бүхий зүйлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
4. Цамцны баруун ард талын хормой, мөрний залгаас оёдлоос 9 см зайд байх урагдал гэмтлүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хутганы ир үзүүр хэсгийн 1.5 см талбайд хамарсан ажлын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цамцны зүүн талын ханцуй болон ард тал, урд хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-22 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №412 дугаартай “1.Б.Ү-ын биед баруун ташаа, зүүн бугалгад сорви гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-30 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ........... овгийн Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, 23 см урттай, төмөр бариултай эвхдэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овгийн Д-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... овгийн Д-ийн Б-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, 23 см урттай, төмөр бариултай эвхдэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ