| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-09-06 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Хэлмэрч Х.*******
Улсын яллагч А.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 0 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, боловсролгүй /2 дугаар анги төгссөн/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр, хүүхдийн хамт, ******* аймаг, сум, дугаар баг, дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******гийн ******* /РД:ПЗ7800701/ ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр хардалтын улмаас “******* зар” нэртэй фейсбүүкийн зарын группд нөхөр Б.тай өмнө хамтран амьдарч байсан Ц.ийн зургийг оруулан “энэ жомбого, янхан, завхай...” гэх мэтээр түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...Миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.ийн 202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг орчим өөрийн гар утсаараа фейсбүүк үзэж суутал “******* зар” зарын группт 21 цаг 47 минутад “ ” гэх цахим хаягаас миний зургийг оруулж “...янхан, жомбого...” гэх утгатай миний нэр хүндэд халдсан мэдээллийг түгээсэн байсан. Үүнийг нь утаснаасаа зураг болгон буулган авч хадгалсан. од хаягийг надтай хамт 11 жил ханилсан гэж залуугийн гэр бүлийн хүн ******* эмэгтэйн хаягийг би мэднэ. Би түүний дугаарын утсаар холбогдож ямар учраас ийм мэдээлэл түгээсэн талаар манай нөхөр ыг тодруулах гэхэд утсыг нь аваад “..муу лалар, устгуулахгүй” гэж элдвээр хэлээд утсаа салгасан. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,
Гэрч Э.ын 202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим фейсбүүк үзэж суутал ******* зар нэртэй зарын группд манай эхнэр ийн зургийг оруулж янхан, жомбого гэх утгатай нэр хүндэд халдсан мэдээллийг түгээсэн байсан. од гэх хаягийг ******* нь эзэмшдэг талаар надад хэлсэн тул мэдээллийг устгуулах талаар ярих гэхэд утсыг нь аваад “..чамайг хаа байгаа газраас чинь ална, нохой гөлөг минь...” гээд бичсэн мэдээ мэдээллийн талаар надтай яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Гэрч Б.ын 202 оны 0 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202 оны 0 сарын 28-ны орой миний салсан эхнэр над руу залгаад ******* зар дээр танай эхнэр миний зургийг тавьсан байна гэхээр нь эхнэр *******оос асуутал чи эхнэртэйгээ хоолонд ороод уулзаад байдаг биз дээ. Би ******* зар дээр ийн зургийг тавьж юм бичсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.*******ын 202 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 1 л удаа фэйсбүүк дээр юм бичсэн. оо бол тэр бичсэн зүйл маань байхгүй байгаа. Би од нэртэй фейсбүүк хаяг эзэмшдэг. Би ийг мэднэ нь манай нөхөр ын эхнэр нь байсан тэгээд тэр хоёр салсан. нь одоо манайд надтай хамт амьдрах болоод 1 жил болж байна. нь над руу хааяа хааяа мессеж бичдэг. Дандаа намайг хэлгүй гэх мэтээр доромжилдог. Би нэг удаа тэй холбоотой зүйлийг уурандаа бичсэн. Тухайн бичсэн зүйлтэй маань холбоотой прокурорын тогтоол гарсан байна. Намайг доромжилж мессеж бичсэнд нь би уурлаж фейсбүүк дээр ийн зургийн оруулж нийтлэл бичсэн нь миний буруу байж. Энэ нь гэмт хэрэг болно гэж бодоогүй, би маш их харамсаж цочирдож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 0-04 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-2 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 0 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.******* нь 202 оны 0 дугаар сарын 28-ны өдөр “******* зар” нэртэй фейсбүүкийн зарын группд нөхөр Б.тай өмнө хамтран амьдарч байсан Ц.ийн зургийг оруулан “энэ жомбого, янхан, завхай...” гэх мэтээр түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б., Э. нарын мэдүүлэг, эд зүйл баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр шүүгдэгч Д.*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.*******ыг хохирогч Ц.ийн нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба шүүгдэгч Д.******* нь хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Ц. нь энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээллийг олон нийтэд тараасан” бол дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч Д.*******ыг үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, уг ялыг ******* аймгийн сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул ялаас чөлөөлж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5., 5.4, дэх хэсэг, .1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, .2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэг, .7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2., 2.4 дэх хэсэг, .7 дугаар зүйлийн дахь хэсэг, .10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн *******ыг 1 / нэг /сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар *******гийн *******ыг ******* аймгийн сумаас гарах зорчих эрх хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ыг 01 / нэг / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ