| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00417/И |
| Дугаар | 00561 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 00561
| 2019 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00561 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА-48 айлын орон сууцны тоотод оршин суух, З овогт Ты З /-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн ,,, тоотод оршин суух, Таргад овогт Мын С /ПП81042312/-д холбогдох,
Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрыг М.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 153/2019/00417/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, нэхэмжлэгч Т.З, хариуцагч М.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түвшинсайханы З миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоот, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/208 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхийг олж авсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Г-1617004876 дугаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж, 000329423 тоот гэрчилгээний дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ хуулийн дагуу гаргуулан авч тус газрынхаа кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж баталгаажуулсан.
Т.З миний өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14-09 тоот хашааны газар болон хариуцагч М.Сын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14-10 тоот хашааны газрууд нь хоорондоо тусгаарлах хашаа, хашлага байхгүй хамар /хөрш/ хашаанууд юм.
Би өөрийн өмчлөлийн газрыг худалдах шаардлагатай болсон тул кадастрын зурагт заасан хилийн шугам, хэмжээний дагуу хашаагаа барьж тусгаарлах гэсэн боловч М.С тус хашаа барих зурвас хэсэгт гэрээ барьсан байгаа бөгөөд тус газрыг манай хашааны газар хэмээн хэрүүл маргаан үүсгэн тухайн газрыг чөлөөлж өгөхгүй байна.
Энэ талаар маргаан үүсгээд байхаар нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнг дуудан ирүүлж тайлбар авахад тухайн мэргэжилтэн нь М.Сын дээд талын айл нь хашаагаа М.Сын авах ёстой газар луу сунгаж барьсан байгаа тул М.Сыг манайхтай биш нөгөө талын айлтайгаа учраа ол гэсэн.
Гэтэл М.С нь миний өмчлөлийн газарт гэрээ барьсан байгаа бөгөөд тухайн газрыг чөлөөлж, өгөхгүй байгаа болно.
Иймд Т.З миний өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоот, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 мкв хашааны газрыг Т.З миний өмчлөлийн газар мөн болохыг тогтоож, М.Сын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж өгнө үү.
....Шүүх хуралдаанд Т.З миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч М.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн. Хэрвээ хариуцагч М.С нь тохиролцсон хугацаандаа Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгч Т.З нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандана. Энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.
Хариуцагч М.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Т.Зын газрыг чөлөөлж өгөх болно. Хэрэв 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Т.Зын газрыг чөлөөлж өгөхгүй бол албадан гүйцэтгүүлэхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.З нь М.Сд холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрыг М.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч М.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр, нэхэмжлэгч Т.З нь хэрэв тохиролцсон хугацаандаа М.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн албанд хандахаар, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Т.З, хариуцагч М.С нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Зын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Зд олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Зын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Сд холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрыг М.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч М.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр, нэхэмжлэгч Т.З нь хэрэв тохиролцсон хугацаандаа М.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн албанд хандахаар, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан нэхэмжлэгч Т.З, хариуцагч М.С нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Зын улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Зд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч М.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 14 дүгээр гудамжны 09 тоотод байрлах, нэгж талбарын 8414007392 дугаартай 610 м.кв хашааны газрыг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор чөлөөлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ