Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н овгийн Б-ын Г-д холбогдох 2316000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, **************** сурдаг, ам бүл 5, аав, ээж ах нарын хамт Говь-Алтай аймгийн ********* сумны ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЖ******** регистрийн дугаартай, Н овгийн Б-ын Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******** баг ****** тоот хашаан дотор байсан мустанг 150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.З-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* баг ****** тоот хашаан дотор байсан мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.П-д 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* баг ****** тоот хашаан дотор байсан мустанг 150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Ц-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ******* баг ****** тоот хашаан дотор байсан мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Т-т 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 07-өөс 08-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ******** баг ******* хорооллын ***** дугаар байр ***** орцны гаднаас Даюун-150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.М-д 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд хооронд Говь-Алтай аймгийн ****** сумын ******* баг ********* хорооллын зогсоолоос мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Ц-д 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******** сумын ****** баг ******* хороолол ******* тоот байрны гаднаас мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.А-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 20-ны орчим Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багийн нутаг дэвсгэрт байрлах ***** дүгээр эмийн сангийн гадаа байсан мустанг-150 мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Д-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******** сумын ****** баг ****** тоот байшингийн гаднаас Б.Э-ийн эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* баг **** тоот хашаан дотор байсан мустанг 150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.З-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* баг ****** тоот хашаан дотор байсан мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.П-д 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********* сумын ******** баг ******* тоот хашаан дотор байсан мустанг 150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Ц-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********** сумын ****** баг ******** тоот хашаан дотор байсан мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Т-т 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 07-өөс 08-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******** сумын ******** баг ******* хорооллын ****** дугаар байр ***** орцны гаднаас Даюун-150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.М-д 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд хооронд Говь-Алтай аймгийн ******** сумын ******* баг ******* хорооллын зогсоолоос мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Ц-д 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******** сумын ****** баг ******* хороолол ******* тоот байрны гаднаас мустанг 200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.А-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 20-ны орчим Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ****** дүгээр эмийн сангийн гадаа байсан мустанг-150 мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Д-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ***** баг ******* тоот байшингийн гаднаас Б.Э-ийн эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас хохирогч Н.З-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.П-д 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч А.Ц-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Т-т 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Н.М-д 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,  хохирогч Л.Ц-д 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Э.А-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.Д-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Э-д 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан бөгөөд бусдын өмчлөх эрхэд халдаж, тус бүрдээ бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэргүүдэд шүүгдэгч Б.Г гэм буруутай болох нь:

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-10, 68-70, 127-134, 175-177, 223-226-р хуудас, 2-р хх-ийн 126-133, 186- 190 дүгээр хуудас/,

2.Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б өөрийн санаачилгаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.Г-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг байлцуулан “...Б.Г нь ********* сумын ******* багийн ******** тоотод зам зааж хүргэв. Хашаанд орж хаалга нь онгорхой байгаа монгол гэрийн баруун талд очиж энд улаан хүрэн өнгийн Мустанг-150 загварын мотоцикл байсан гэж өөрөө заав. Мотоциклийг хашаанаас түрж гаргаад асааж унаад дээшээ явсан гэв. Уг хашааны урд талд цэнхэр өнгийн хашаатай үргэлжилсэн гудамж байв. Б.Г нь цэнхэр хашаатай гудамжны эхэнд очиж хамгийн баруун талын төмөр цэнхэр хашааны баруун буланд очиж, өөрөө заагаад энд тухайн мотоциклийн хоёр дугуйг тайлж аваад бусад мотоциклийн рам, төмөр, банк гээд бүгдийг нь энд үлдээсэн...” гэх Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, 6 кадар гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-15-р хуудас/,

3.Аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...Б.Г-аас мотоциклийг устгах, нуун далдлах, зөөвөрлөх бодит эрсдэл үүсэхээс хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр хураан авсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон...” 42 дугаартай тогтоол /1-р хх-ийн 17-р хуудас/,

4.Хохирогч Н.З-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 31-ний орой эхнэр бид хоёр дэлгүүр орчхоод манай бүлийнд очиж хоносон юм тэгэхдээ мотоциклио гэрийнхээ баруун талд байрлуулсан. Маргааш нь эхнэр түрүүлж яваад удалгүй над руу залгаад мотоцикль чинь алга гэж хэлсэн. ****** ГАЗ улсын дугаартай улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикль байсан юм. Би Мотоциклоо хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р хуудас/,

5.Гэрч Э.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Нөхөр бид хоёр 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цаг 52 минутад гэрийнхээ гадна мотоциклио орхиод айл руу явсан юм. Улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикль байсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ оччихоод гэр рүүгээ явж бичиг баримт авах гээд 12 цаг болж байхад хашаандаа ирэхэд манай мотоцикль алга болсон байсан тэгээд цагдаад мэдэгдсэн. 2023 оны 04 дүгээр сард П гэдэг хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,

6.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-150 улсын дугаартай мотоцикль 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 1,650,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2502 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 43-45-р хуудас/,

7.Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б өөрийн санаачилгаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.Г-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг байлцуулан “...Б.Г нь ********* сумын ******** багийн ******* тоотод зам зааж хүргэв. Б.Г нь монгол гэрийн зүүн талд үүдний амбаарын харалдаа зүүн талд очиж заан энэ газарт цэнхэр өнгийн мустанг-200 загварын мотоцикл байсан юм. Тухайн мотоциклийг хашаанаас түрж гарсан ...” гэх Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, 3 кадар гэрэл зургийн үзүүлэлт /1- р хх-ийн 71-74-р хуудас/,

8.Хохирогч Б.П-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед айлд оччихоод Говь-Алтай аймгийн ******* сумын ******* баг ********** тоотод хашаандаа өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн мустанг-200 загварын мотоциклийг гэрийн зүүн талд данхраадаад дээр нь хамгаалах малгайгаа үлдээчхээд орж унтсан. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 06 цагийн үед ээж босчхоод гэрийн гадаа байсан мотоцикл алга болчихсон байна гэж хэлсэн. Гэрээсээ гараад иртэл мотоцикл байсан газарт хамгаалах малгай тавиад мотоцикл байхгүй байсан. Би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр хандсан. Өөрийнхөө мотоциклийг олж авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх- ийн 78-р хуудас/,

9.Иргэний нэхэмжлэгч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хүү Ц.Б 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд утсаар яриад “энд боломжийн үнэтэй нэг мотоцикл байна, 200,000 төгрөгөөр зарна гэж байна. Та мөнгийг нь шилжүүлээч гэж хэлсэн.” Тухайн үед хүүгийнхээ өгсөн данс руу өөрийнхөө ********** дугаартай данснаас 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд манай хүү цэнхэр өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг унаж ирсэн. Надад энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад 200,000 төгрөгийг буцааж шилжүүлэн хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-р хуудас/,

          10.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 улсын дугааргүй мотоцикл 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 1,750,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2502 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-108-р хуудас/,

          11.Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б өөрийн санаачилгаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.Г-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг байлцуулан “...Б.Г нь ********** сумын ******** багийн ****** тоотод хашааг зааж би энэ хашаанаас ягаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклийг хулгай хийсэн хашаа мөн гэж заав. Хашаанд орж хаалга нь онгорхой байгаа монгол гэрийн зүүн талд очиж энд ягаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл байсан гэж өөрөө заав. Мотоциклийг хашаанаас түрж гаргаад асааж унаад дээшээ явсан гэв. Хашаанаас гараад мотоциклийн дугуйг салгасан гэх газар руу явав. Уг газар нь ******* багийн **** дүгээр гудмын баруун урд талд тоосго блокоор суур өрсөн. Блок өрсөн газар байв. Б.Г нь блок давхарлан тавьсан газарт очиж би энд ягаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклийн хоёр дугуйг салгаж авсан гэж өөрөө заав...” гэх Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, 5 кадр гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 135-139-р хуудас/,

          12.Аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...Б.Г-аас мотоциклийг устгах, нуун далдлах, зөөвөрлөх бодит эрсдэл үүсэхээс хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр хураан авсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон...” 44 дугаартай тогтоол /1-р хх-ийн 141-р хуудас/,

          13.Хохирогч А.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хөдөө яваад орой 18 цагийн үед гэртээ ирээд мотоциклио хашаандаа оруулж тавьсан. Дахиж хөдлөөгүй байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 50 минутын үед манай дүү хашаанаас машинтайгаа гарахад миний мотоцикль байсан гэж хэлсэн. Би бие засах гээд 03 цаг өнгөрч байхад гарахад миний мотоцикл алга болсон байсан. Миний мотоцикль урд өвдөгний хамгаалалтын дээр 4 ширхэг ногоон өнгийн нэмэлтээр хийсэн гэрэлтэй, мөн гарын хамгаалалтын гадна талаараа хаймар хамгаалалттай, үзмэн ягаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-р хуудас/,

          14.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-150 улсын дугааргүй мотоцикль 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 1,650,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2502 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 154-156-р хуудас/,

          15.Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б өөрийн санаачилгаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.Г-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг байлцуулан “...Б.Г нь ****** сумын **** багийн ***** тоотод хашааг зааж би энэ хашаанаас улаан өнгийн Мустанг-200 загварын мотоциклийг хулгай хийсэн хашаа мөн гэж заав. Б.Г нь 70-63 УБМ улсын дугаартай делика загварын авто машины баруун урд талд эндээс улаан өнгийн Мустанг-200 загварын мотоциклийг хулгайлж авсан гэж өөрөө заав...” гэх Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, 4 кадр гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 178- 181-р хуудас/,

          16.Аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...Б.Г-аас мотоциклийг устгах, нуун далдлах, зөөвөрлөх бодит эрсдэл үүсэхээс хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр хураан авсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон...” 43 дугаартай тогтоол /1-р хх-ийн 187-р хуудас/,

          17.Хохирогч С.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 04-нд зааланд тоглож байгаад шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд миний мотоцикль хашаан дотор байж байсан. Тэгээд өглөө 08 цагийн үед боссон тухайн үед гарахдаа анзаарч хараагүй сүүлд 10 цагийн үед гэрээсээ гараад хашаанд мотоцикль байхгүй байхыг мэдсэн. Тэгээд ойр орчмын дэлгүүрүүдийн камерыг үзсэн чинь манай гэрийн орой орчим харагдахгүй байсан болохоор нь цагдаад мэдэгдсэн. Миний өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-200 загварын мотоцикл юм. Би уг мотоциклийг 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний мотоцикль банкныхаа баруун талд нэг том хонхорхой мөн зураад будаг нь гарчихсан жижиг хонхорхойтой. Их гэрлийн хоёр талд өнгө өнгөөр асдаг нэмэлт гэрэлтэй. Мөн их гэрлийн төмөр хамгаалалтынхаа доод талд нэмэлт цагаан өнгөөр асдаг жижиг урт лед гэрэлтэй. Хянахын хоёр талд шар өнгийн нэмэлт дохионы гэрэлтэй, асаахад мотор нь дуу орсон зэрэг содон шинж тэмдэгтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-р хуудас/,

          18.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 улсын дугааргүй 2021 онд авсан мотоцикл 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 1,850,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2506 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 203-205-р хуудас/,

          19.Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б өөрийн санаачилгаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.Г-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг байлцуулан “...********* сумын ******** баг ****** хороолол *****-р байрын *****-р орцны гадна цонхон доороос Даюун-150 загварын улаан өнгийн мотоциклийг хулгай хийсэн асааж би өөрөө унаад ******* багийн гудамжинд явж байгаад баригдсан...” гэх Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, 3 кадар гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 227-230-р хуудас/,

          20.Аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...Б.Г-аас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн 12 ширхэг обуд, мотор, хроп, зэргийг устгах, нуун далдлах, зөөвөрлөх бодит эрсдэл үүсэхээс хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр хураан авсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон...” 38 дугаартай тогтоол /1-р хх-ийн 239-240-р хуудас/,

          21.Хохирогч Н.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн төвөөс ноолуур өгөхөөр аймгийн төв рүү өөрийн эзэмшлийн Даюун-150 маркийн улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклтой орж ирсэн. Ноолуураа өгчхөөд мотоциклоо өөрийн гэр буюу ****** хорооллын ****** дугаар байрны  ******-р орцны баруун урд талын цонхны дор тавьж орхиод гэртээ орсон. Би гэрээс гарахгүй байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед гарч ирэхэд миний мотоцикл тавьсан газраа байхгүй байсан. Миний мотоцикль улаан өнгөтэй 2 тольгүй Даюун-150 загварын мотоцикл байсан. 2023 оны 01 сарын эхээр Шинэ Алтай захаас 2,900,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийнхөө мотоциклийг авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244-245-р хуудас/,   

          22.Гэрч Ж.Ө-ний мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагаас 03 цаг 30 минут хүртэл ****** сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б, ******** сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Г нарын хамт ******** багт эргүүлд ажилласан юм. ****** багт 02 цагийн үед гэрэлгүй мотоцикл яваад байсан. Бид нар тухайн мотоцикл явж байгаа гудамж руу ороход гудамжны эхэнд гэрэлгүй мотоцикльтой залуу зогсож байсан. Машинтай хажууд нь очиж зогсоод уг залууг шалгасан. Тэгсэн чинь тэр залуу мотоциклиосоо буугаад зугтаах гээд байхаар нь тэр залууг машинд суулгаж цагдаагийн газрын 1-р байранд авч ирсэн. Тухайн залуу нь Г гэдэг залуу байсан. Г нь Даюун-150 загварын мотоцикльтой явж байсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 250-р хуудас/,

          23.Гэрч Т.Г-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагаас 03 цаг 30 минут хүртэл ****** сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б, ******* сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Ө нарын хамт ******** багт эргүүлд ажилласан юм. ******** багт 02 цагийн үед гэрэлгүй мотоцикл яваад байсан. Бид нар тухайн мотоцикль явж байгаа гудамж руу ороход гудамжны эхэнд гэрэлгүй мотоциклтой залуу зогсож байсан. Машинтай хажууд нь очиж зогсоод уг залууг шалгасан. Тэгсэн чинь тэр залуу мотоциклиосоо буугаад зугтаах гээд байхаар нь тэр залууг машинд суулгаж цагдаагийн газрын 1-р байранд авч ирсэн. Тухайн залуу нь Г гэдэг залуу байсан. Г нь Даюун-150 загварын улаан өнгийн мотоцикльтой явж байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-р хуудас/,

          24.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун-150 улсын дугааргүй 2021 онд авсан мотоцикл 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 1,750,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2506 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 18-20-р хуудас/,

          25.Хохирогч Л.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн мотоциклийг 2022 оны 10 сараас хойш ******* хорооллын зогсоолд камерын хяналт доор байрлуулсан юм. Байнга хараа хяналттай байсан 2023 оны 05 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд мотоцикль алдагдсан байсан. Тухайн үед манай эгч Ц, манай ач А нар ******** хорооллын зогсоолыг хардаг камерыг шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өшнө 00 цагийн орчимд 1 хүн мотоцикль дээр ирээд хүзүүний түгжээг нь өшиглөж эвлээд түрээд явж байсан гэж хэлсэн. Цэнхэр өнгийн Мустанг-200 загварын мотоцикль байсан юм. 2022 оны 03 сард 3.100.000 төгрөгөөр худалдаж авсан улсын дугаар байхгүй тул аймгийн төвд унаж замын хөдөлгөөнд оролцож байгаагүй. Би гомдолтой байна алдсан мотоциклио олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 193-194-р хуудас/,

          26.Гэрч Л.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Л.Ц-д цэнхэр өнгийн мотоцикль байдаг талаар сайн мэднэ. 2022 онд Л.Ц нь өөрийн мал хариулдаг Р-д шинэ мотоцикл авч өгсөн боловч Р нь өөрөө мотоциклтой гээд аваагүй. Тэр мотоциклийг аймгийн төв ********* хорооллын зогсоолд тавьсан байсан. Л.Ц нь 2023 оны 05 дугаар сарын 15-нд мотоциклио алдсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 200-201-р хуудас/,

          27.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 улсын дугааргүй мотоцикл 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 2,700,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2520 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 217-219-р хуудас/,

          28.Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б өөрийн санаачилгаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.Г-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг байлцуулан “...Б.Гнь ********* сумын ****** баг ***** хороолол ***** тоотод байрны хоёр давхар руу гарах шатны урд хэсэгт очиж Би эндээс улаан өнгийн Мустанг-200 загварын мотоциклийг хулгай хийсэн гэж заав. Уг мотоциклийг дээд талд авч очиж блокоор өрсөн хашаанд оруулж мотор, дугуйг нь салгаж авсан гэв. Тухайн байрны гаднаас мотоциклийг задалсан гэх газар руу явахад уг мотоциклийг задалсан гэх газар нь ****** баг ******* хорооллын дээд талд блокоор өрсөн хаалгагүй хашаа байв...” гэх Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, 4 кадар гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 134- 137-р хуудас/,

          29.Аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...Б.Г-аас мотоциклийг устгах, нуун далдлах, зөөвөрлөх бодит эрсдэл үүсэхээс хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр хураан авсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон...” 40 дугаартай тогтоол/2-р хх-ийн 139-р хуудас/,

          30.Хохирогч Э.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд байх хугацаандаа гадуур зах орж явж байгаад хадам аавынд орой 20 цагийн үед ирэхэд манай хүү болох С нь гэрийн гадаа байсан миний мотоциклийг унаад ангийнхаа хүүхдийнд очно гээд явсан байсан. Маргааш өглөө нь 7 цаг өнгөрч байхад манай хүү залгаад аав би ****** хороололд найзындаа хонохдоо гадаа нь ойролцоо байх танихгүй айлын цонхны доор мотоциклио 22 цагийн үед тавиад унтаад өглөө сэрэхэд мотоцикль алга болчихсон байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн мотоцикль нь улаан өнгийн Мустанг-200 загварын мотоцикл бөгөөд цэнхэр өнгийн суудлын бүрээстэй, хойд дугуй нь бараг шинээрээ байсан. Миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм бичиг баримт улсын дугаар байхгүй. Говь-Алтайн захаас 2,800,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 146-147-р хуудас/,

31.Насанд хүрээгүй гэрч А.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед *** хороо ****** тоот хашаанаас манай аавын эзэмшлийн мустанг мотоциклийг унаад *** дугаар байранд байх найз Ж-ынд очсон. Тэгээд 22 цагийн үед Ж-ын гэрээс гарч урагшаа ******** хороололд очоод мотоциклио танихгүй айлын гадаа орхиод дээшээ талд байдаг найз С-ын гэрт очиж хоноод өглөө нь мотоциклоо авах гээд үлдээсэн газраа ирэхэд мотоцикль байхгүй байсан. Улаан өнгийн цэнхэр суудлын бүрээстэй мотоцикль байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 150- 151-р хуудас/,

          32.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 улсын дугааргүй мотоцикл 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 1,850,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2503 дугаартай шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 163-165-р хуудас,

          33.Хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 05 дугаар сарын дундуур аймаг дээр эмнэлэгт групп сунгуулах гэж ирсэн. Тэгээд тэр өдөр миний мотоциклийн бензин дуусаад ****** дүгээр эмийн сангийн үүдэнд мотоциклоо толгойг нь түгжээд үлдээсэн. Маргааш нь авах гээд очтол алга болсон байсан. тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Цагдаагаас над руу залгаад ****** явах замд ногоон өнгийн мотоцикл байна гээд мөн бишийг үзүүлнэ гээд хамт явсан. Тэгээд очоод үзтэл миний мотоцикл мөн байсан. Миний мотоциклийн улсын дугаар нь ГАА ***** гэсэн дугаартай. 2019 онд 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мотоцикль нь хар ногоон өнгийн, суудлын бүрээс нь шар өнгөтэй. Гэрэл дохио бүгд бүрэн ажиллагаатай. Би мотоциклио 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/3- р хх-ийн 7-8-р хуудас/,

          34.Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 онд 2,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хар ногоон өнгийн мотоцикль байсан. Бид хоёр хамт 2023 оны 05 сарын дундуур хөдөөнөөс аймгийн төвд орж ирсэн. Хөдөөнөөс ирээд *** дүгээр эмийн сангийн гадаа мотоциклоо үлдээсэн. Тухайн үед бид хоёр цуг явж байсан. Маргааш нь авах гээд иртэл байхгүй байсан. Сүүлд ******* сум явах замд байсныг олсон...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 13-14-р хуудас/,

          35.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-150 улсын дугааргүй 2019 онд авсан мотоцикл 1 ширхэг, нийт элэгдэл тооцсон бодит үнэ цэнэ 1,850,000 төгрөг...” гэх ТХҮ-921/2566 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 32-34-р хуудас/,

          36.Тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, Т.Энхтөрийн “...Б.Г нь ** дүгээр эмийн сангийн гаднаас мустанг-150 маркийн мотоциклийг түрж авч явсан. Тэгээд эмнэлгийн урд мотоциклийн 4 утсыг нь тастаж асаагаад унаад явсан...” гэх Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, 5 кадр гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 20-24-р хуудас/,

          37.Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ****** сумын ***** багт байрлах ******* ****** тоот байшингийн гаднаас хулгайд алдагдсан байсан бөгөөд тухайн үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Миний хулгайд алдсан мотоцикл нь цэнхэр өнгийн банктай хоёр хажуугийн болон ар хэсэг нь улбар шар өнгөтэй мотоцикль байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 55-р хуудас/,

          38.Насанд хүрээгүй гэрч Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний мотоциклийг М наадамд унаж явчхаад ирье гээд унаад явсан. Маргааш нь М мотоциклийг чинь хулгайд алдчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 59-р хуудас/,

   39.2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ****** дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мустанг-150 маркийн улсын дугааргүй мотоциклийг 1,350,000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ/2-р хх-ийн 72-74-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

          Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч мэдэгдэв.

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Н.З-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.П-д 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч А.Ц-д 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Т-т 1850,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Н.М-д 1750,000 төгрөгийн хохирол учруулсан,  хохирогч Л.Ц-д 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Э.А-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.Д-д 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Э-д 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгч Б.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

4.Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н овгийн Б-ын Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (Гурав)  жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй

4.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдоогүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.     

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 9.Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР