| | 2019 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00562 | Жаргалант сум | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, ******* ******* ХХК //-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн тоотод оршин суух, У овогт С-ын к /*******/-д холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 270,973 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 47,899 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 39,982 төгрөг, нийт 358,854 /гурван зуун тавин найман мянга найман зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 153/2019/00606/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41620812, 22046083 тоот гэрээ байгуулан 99388756, 95861210 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3 /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 270,973 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 47,899 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 39,982 төгрөг, нийт 358,854 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. Зохигчоос тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 270,973 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 47,899 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 39,982 төгрөг, нийт 358,854 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор С.К нь ******* ******* ХХК-ийн 5007065056 тоот дансанд төлөхөөр, хэрвээ хариуцагч С.к нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр, энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн байдлаар зохигч нар харилцан тохиролцож эвлэрч байна....гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь С.Кт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 270,973 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 47,899 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 39,982 төгрөг, нийт 358,854 /гурван зуун тавин найман мянга найман зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.К нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 270,973 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 47,899 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 39,982 төгрөг, нийт 358,854 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ******* ******* ХХК-ийн ХААН банк дахь 5007065056 тоот дансанд төлөхөөр, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгтэй эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна. Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/6499 дугаартай албан бичгээр П.Отгончимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/ Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,416 төгрөгийн тал хувь болох 5,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,708 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Каас улсын тэмдэгтийн хураамж 11,416 төгрөгийн тал хувь болох 5,708 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор тогтов. Энэхүү захирамжийг хариуцагч С.К нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Кт холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 270,973 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 47,899 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 39,982 төгрөг, нийт 358,854 /гурван зуун тавин найман мянга найман зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.К нь нийт 358,854 /гурван зуун тавин найман мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ******* ******* ХХК-ийн ХААН банк дахь 5007065056 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг, хариуцагч С.К нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,416 төгрөгийн тал хувь болох 5,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,708 /таван мянга долоон зуун найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Каас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 5,708 /таван мянга долоон зуун найм/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.К нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ | | |