| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00495/и |
| Дугаар | 153/ШШ2019/00563 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2019/00563
| 2019 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00563 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн .. тоотод оршин суух, Ц овогт Р-ын Ц / /-д холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 412,117 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 75,990 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 125,327 төгрөг, нийт 613,434 /зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 153/2019/00495/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22484743 тоот гэрээ байгуулан 99639774 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 /2017 gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 412,117 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 75,990 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 125,327 төгрөг буюу нийт 613,434 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Р.Ц миний бие зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 412,117 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 75,990 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 125,327 төгрөг, нийт 613,434 /зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг төлөхөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 214,434 /хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 25- ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрч байна.
Хэрвээ хариуцагч Р.Ц нь нийт 613,434 /зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн төлөхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандана.
Энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно....гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Р.Цд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 412,117 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 75,990 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 125,327 төгрөг, нийт 613,434 /зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 613,434 /зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг төлөхөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 214,434 /хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 25- ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4915 дугаартай албан бичгээр П.Отгончимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 9 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,053 төгрөгийн тал хувь болох 9,526.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,526.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.Цгаас улсын тэмдэгтийн хураамж 19,053 төгрөгийн тал хувь болох 9,526.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Р.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Цд холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 412,117 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 75,990 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 125,327 төгрөг, нийт 613,434 /зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 214,434 /хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 25- ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 133,000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг, хариуцагч Р.Ц нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,053 төгрөгийн тал хувь болох 9,526.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,526,5 /есөн мянга таван зуун хорин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 9,526,5 /есөн мянга таван зуун хорин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ