Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2020/00167

 

 

 

 

 

 

2020 3 25 103/ШШ2020/00167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза-******* тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29.907.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, түүний өмгөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц. нь 2007-2012 онд манай компанид ажиллаж байх хугацаандаа иргэдийн нэр дээр зээл авсан мэт зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, нийт 155.415.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Дээрх мөнгөнөөс 101.036.840 төгрөгийг ах дүү нараас нь гаргуулан төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Ц. нь өөрөө авч ашигласан үлдэгдэл үндсэн зээл 54.378.000 төгрөгийг төлбөрийг хүү алдангийн хамт төлсөн. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад манай компани Эрүүгийн хуульд заасны дагуу Ц.гийн нийт учруулсан бодит хохирол болох 154.415.000 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу бусад хүмүүсээр төлүүлэхээр гарсан 101.036.840 төгрөгийг хасч Ц. өөрөө авч ашигласан үндсэн зээл болох 54.378.000 төгрөгөөр шууд учирсан бодит хохирол буюу үндсэн зээлээс 43.000.000 төгрөг төлж, үлдсэн 11.378.160 төгрөгийг 2018 онд цувуулан төлсөн. Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 20******* оны 54 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолд хохирогч манай компанийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Ц.гийн байгуулсан барьцаат зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлд зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан зээлээ гэрээнд заасан хугацааны дотор буцааж төлөх ба хэрэв хугацаа хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг манай компани хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохироод зогсохгүй зээлийн гэрээгээр тооцсон хүү, алдангийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцож нэхэмжлээгүй байсан. Хариуцагчид эрүүгийн хариуцлага тооцохгүй болсон учир манай байгууллага өөрт учирсан шууд бус хохирол болох үндсэн зээлийн алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ц.гийн өөрөө авч ашигласан үндсэн зээлийн үлдэгдэл 54.378.000 төгрөгийн алданги 27.189.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Ц.гийн өөрөө авч ашигласан үндсэн зээлийн үлдэгдэл 54.378.000 төгрөгийн 30 хоногийн хүү 2.718.900 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг ихэсгэж байгаа тул Ц.гаас нийт 29.907.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч ******* овогт ******* нь манай байгууллагад 2007-2012 онд няраваар ажиллаж байх хугацаандаа иргэдийн нэр дээр зээл авсан мэт зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, 155:415.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Энэхүү мөнгөнөөс 101.836.840 төгрөгийг түүний ах дүү нараас нь гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байдаг. Ц. нь өөрийн авч ашигласан 54.378.000 төгрөгийг хүү алдангийн хамт төлөх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц. нь бодит хохирол буюу үндсэн зээлээс 43,000,000 сая төгрөгийг төлсөн. Үлдсэн 11.378.160 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байсан. Энэхүү зээлийг төлнө гэсэн баталгаа болгож хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээнд зээлийн хүү, алданги нийтдээ 26.680.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ц. нь 2018 онд 11.378.160 төгрөгийн зээлээ цувуулан төлсөн. Харин үүнээс төлөгдөөгүй үлдсэн алданги, хүүг нэхэмжилж байна. Тухайн үед эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын тогтоол дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хохирлоо барагдуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Ц.гийн иргэдтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ц. нь байгууллагын нягтлангийн хувьд тухайн зээлийг авч байсан иргэний хувьд хүү, алдангийг төлнө гэдгийг, мөн үүсэх эрх зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгож байсан. Манай байгууллага нь ломбардын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ашгийн төлөө байгууллага хүү, алдангаа тооцож ажилчдаа цалинжуулдаг. Хариуцагч Ц.гаас зээл 54.378.000 төгрөг, хүү алданги 27.189.000 төгрөгийг нэхэмжилсэн. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 29.907.900 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан зээлийн гэрээний тухайд тайлбар хийе энэ гэрээ нь хавтаст хэргийн 47 дугаар хуудаст авагдсан Ц.гийн өөрийнх нь бичсэн гар өргөдлийн дагуу байгуулагдсан. Ц. нь энэ гар бичмэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргаж байгаагүй. Гар бичмэл нь иргэдийн нэр дээр авсан зээлийг би авсан, төлнө гэсэн агуулгатай. Хариуцагчийн төлөөлөгчийн ярьж байгаа шиг машинд чихэж суулгаж, дарамталж байсан үйл явдал болоогүй хэрэв тийм зүйл болсон бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх эрх нь нээлттэй байсан. Хариуцагч тайлбарлаж буй зүйлийнхээ үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэв дарамт дор энэ гар бичмэлийг үйлдсэн гэж байгаа энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Хоёр талын хүсэл зориггүй энэ гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна. ******* ******* ХХК нь мөнгөө Ц.******* өгсөн нь үнэн, Ц. нь ******* ******* ХХК-ийн мөнгийг авсан нь үнэн гэж хоёр тал зөвшилцөөд Ц.гийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээг нөхөж хийсэн. 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг харахад цалингийн зээлийн гэрээ гэсэн байна. Ц. нь кассын нярав буюу ломбардын нягтлангийн албан тушаалаар ажиллаж байсан. Төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг нэг хүн өөртэйгөө байгуулсан гэрээ мэт харагдаж байгаа боловч байгууллагын тамга дарагдсан байгаа нь харагдаж байна. Тамга тэмдгийг байгууллагын эрх бүхий этгээд ашигладаг. Хоёр талын хүсэл зориг байгаа нь үүгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг хугацаа зааж болон хугацаа заахгүй, хүүтэй болон хүүгүй тохиролцон байгуулж болдог. Энэ гэрээнд хугацаа заагаагүй нь Ц. хэзээ боломжтой болно тэр үедээ төлөөрэй гэсэн агуулгатай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.6-д зааснаар энэ гэрээ нь өмнө хийсэн хэлцлийг баталгаажуулж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Ц.гийн гар бичмэлд ..,Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар өр, төлбөрийг төлж барагдуулна гэсэн байна. Үнэхээр энэ зээлийг би авсан эргүүлээд төлье гэсэн хүсэл зориг нь гар бичмэлд хангалттай тодорхой тусгагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна.

Анх нэхэмжлэл гаргахдаа төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 54.378.000 төгрөгт үндэслэж алдангийг тооцсон. Шүүх хуралдааны явцад нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа хавтаст хэргийн 46, 47 дугаар талд авагдсан баримтыг үндэслэн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. Иймээс зээлийн гэрээний хугацаа нь гэрээг хууль бус гэж үзэхэд төдийлөн ач холбогдолгүй байна.

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Ц. нь иргэдийн нэр дээр зээл авсан мэтээр гэрээ байгуулж, мөнгө авсан. Энэ мөнгөө үндсэн зээл, хүү, алдангийн хамт буцааж төлөхийг хоёр тал мэдэж байсан. Тэгэхээр талуудын хооронд бичгээр байгуулагдаагүй боловч зээлийг төлөх үүргийн харилцаа үүссэн байсан. Ц. нь энэ үүргийн харилцааг хүлээн зөвшөөрч, нийт 26.680.000 төгрөгийг төлөхөө бичгээр илэрхийлсэн байна. Энэ нь хавтаст хэргийн 47 дугаар талд баримтаар нотлогддог. Үүнийг баталгаажуулсан хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд хариу тайлбар гаргахын тулд болсон үйл явдлын талаар дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ ...Ц. нь 2007-2012 онд ажиллаж байх хугацаандаа иргэдийн нэр дээр зээл авсан мэт зээлийн гэрээг хуурамчаар үйлдэн 155.415.000 төгрөгийг завшсан. Түүний ах дүү нараас 101.836.840 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Ц. нь өөрийн авч ашигласан 54.378.000 төгрөгийг хүү алдангийн хамт төлөх ёстой байсан.., гэж тодорхой дурдсан байгаа. Энэ дурдсан мөнгөнөөс хүү алдангийг тооцож нэхэмжилж байгаагаа нэхэмжлэгч тал тайлбартаа дурдлаа. Хавтаст хэргийн 46 дүгээр талд авагдсан гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байна гэж ойлгож байна. Энэ нэхэмжлэлийн үндэслэл мөн үү гэж нэхэмжлэгчээс асуумаар байна. Ямар харилцаанаас үүдэж энэ маргаан үүсээд байна вэ гэхээр ******* ******* ХХК-д Ц. ажиллаж байхдаа 54.378.000 төгрөгийг завшсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Үүнийг хариуцагч нэгдүгээрт гэм хорын зүйл заалтаар зохицуулагдах асуудал байна гэж харж байна. Хоёрдугаарт тайлбарлаад буй энэ мөнгийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар энэ мөнгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн дурдсан 11.378.160 төгрөгийг хамгийн сүүлд төлөөд нэхэмжлэгч тал буюу ******* ******* ХХК үүнийг зөвшөөрч, дахин нэхэмжлэх зүйлгүй гэж тохиролцоод 2018 оны 11 сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эрүүгийн хэргээс хуулбарласан биш нотариатын баталгаатай тусдаа баримт байгаа. Яагаад үүнийг дурдаж байна вэ гэхээр нэхэмжлэгч тал эрүүгийн хэргээс авсан баримтыг нотлох баримт гэж үзэхгүй гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч тал 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгон тайлбарладаг. Энэ гэрээнд гараар бичсэн тайлбарыг хавсаргасан байдаг. Миний харж байгаагаар энэ гар бичмэл дээр бичигдсэн мөнгөн дүнг гэрээндээ бичсэн байсан. Энэ гар бичмэлийг гэрээ байгуулах санал гэж харж байна. Энэ саналыг Ц. маш их дарамт дор бичсэн. Хэрвээ Ц. өөрөө шүүх хуралдаанд орсон бол маш их зүйлийг ярих байсан байх. Тухайн үед Ц.г гадаа явж байхад нь машинд хүчээр суулган, хот руу явж хориулна, мөрдүүлнэ гэж сүрдүүлж байсан. Түүний бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь орж, хүүхдээс нь ээж чинь хаана байна гэж асууж удаа дараа дарамт үзүүлж байсан. Ийм учраас энэ саналыг бичиж өгөх болсон. Санал дээрх Ц.гийн төлөх мөнгөн дүнг ******* ******* ХХК-ийн ажилтан н. бичиж, гарын үсгээ Ц. өөрөө зурсан байдаг. Энэ санал нь хуульд нийцсэн байна уу гэхээр хуульд нийцээгүй. Үүнд хүү алданги төлөхөөр тохиролцоогүй. Ц.гийн төлөх ёстой алдангийн хэмжээ нь 15.051.500 төгрөг. Хуульд алдангийн хэмжээ нь үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан. Мөн хүүг юунаас тооцож байгаа нь тодорхойгүй. Иймд гэрээ байгуулах санал нь хуульд нийцэхгүй байна.

Энэ саналд үндэслэн байгуулсан гэх гэрээг барьцаат зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй. Энэ гэрээ нь хоёр талын гэрээ. Гэтэл энэ гэрээг Ц. өөрөө өөртэйгөө байгуулаад тамга дарсан байна. Өөрөөр хэлбэл нэг талаас гэрээ байгуулах хүсэл зориг гарч, ******* ******* ХХК-д хүрч, уг саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдах ёстой байсан гэтэл ийм зүйл байхгүй, ******* ******* ХХК-ийн төлөөлөл гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Түүнчлэн төлөх алдангийн хэмжээ нь үндсэн зээлийн хэмжээнээс их байгаа. Хүүг юунаас тооцсон болох нь тодорхойгүй байгаа талаар дээр дурдсан. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэ гэрээ нь хуульд нийцээгүй гэрээ байна. Дүгнээд хэлэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авах, Иргэний хуулийн 42 дугаар зүйл 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар бичгийн хэлбэртэй хэлцэлд талууд гарын үсэг зурснаар гэрээг байгуулагдсан гэж үздэг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр зохицуулсан. Нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар шинээр гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Ийм үйл баримт байхгүй учраас энэ заалтыг хэрэглэх боломжгүй. Нэхэмжлэгч тал нэг талын гэрээ мэт харагдаж байгаа боловч хоёр талын гэрээ гэж сая тайлбарлалаа. Онолын хувьд ийм тайлбар гаргах боломжгүй гэж үзэж байна. Би хуульч хүний хувьд энэ гэрээг хоёр талын гэрээ гэж харахгүй байна. Дээрх тайлбараас харахад ******* ******* ХХК-ийн оролцоо байхгүй гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна гэж харж байна. Нэг тал гарын үсэг зураагүй гээд нэг талын хэлцэл болох боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрчлөлт оруулж саяны дурдаж буй барьцаат зээлийн гэрээг үндэслэл болгосон байна гэж ойлголоо. Хэрвээ тийм бол нэхэмжилж буй үнийн дүнгийн хэд нь алданги, хэд нь хүү гэдэг нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь Ц.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 27.189.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2.718.900 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .., 2013 оны 5 сарын 29-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу 27.189.000 төгрөг, 30 хоногийн хүү 2.718.900 төгрөг нийт 29.907.9000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Ц. нарын ******* ******* ХХК-ийн хөрөнгийг завшсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж Багануур дүүргийн Прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 20******* оны 6 сарын 21-ний өдрийн 54 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Ц. нь учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлсөн атал зээлийн хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ

Хариуцагч Ц.г ******* ******* ХХК-д кассын няраваар ажиллаж байхдаа 2009 оноос 2012 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэдийн нэр дээр зээлийн гэрээг хуурамчаар хийж 639 удаагийн үйлдлээр 155.415.000 төгрөгийг завшсан гэх үйлдэлд холбогдуулан 2013 оны 7 сарын 8-ны өдөр хэрэг бүртгэлтийн 2013010*******78 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 20******* оны 6 сарын 4-ний өдөр хэргийг хаах тухай санал гаргасныг прокурор хянаад 20******* оны 6 сарын 21-ний өдрийн 54 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан байна.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Ц. нь 2007-2012 онд манай компанид ажиллаж байх хугацаандаа иргэдийн нэр дээр зээл авсан мэт зээлийн гэрээ хуурамчаар үйлдэж, нийт 155.415.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Дээрх мөнгөнөөс 101.036.840 төгрөгийг ах дүү нараас нь гаргуулан төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Ц. нь өөрөө авч ашигласан үлдэгдэл үндсэн зээл 54.378.000 төгрөгийн төлбөрийг хүү алдангийн хамт төлөх ёстой байсан. Ц.гийн нийт учруулсан бодит хохирол болох 154.415.000 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу бусад хүмүүсээр төлүүлэхээр гарсан 101.036.840 төгрөгийг хасч Ц. өөрөө авч ашигласан үндсэн зээл болох 54.378.000 төгрөгийн зээлээс 43.000.000 төгрөг төлж, үлдсэн 11.378.160 төгрөгийг 2018 онд цувуулан төлсөн .., Хариуцагчид эрүүгийн хариуцлага тооцохгүй болсон учраас манай компани өөрт учирсан шууд бус хохирол болох үндсэн зээлийн алдангийг нэхэмжилж байна гэжээ.

******* ******* ХХК, Ц. нарын хооронд 2018 оны 10 сарын 23 ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд Ц. нь 2009-2012 оны хооронд кассын няраваар ажиллаж байх хугацаандаа 11.378.160 төгрөгийн хохирол учруулсан. Уг мөнгөнөөс 2018 оны 01 сарын *******-ний өдөр 200.000 төгрөг, 3 сарын 01-ний өдөр 100.000 төгрөг, 5 сарын 3-ны өдөр 50.000 төгрөг, 7 сарын 3-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 10 сарын 22-ны өдөр 10.928.160 төгрөгийг төлж барагдуулсан учраас эвлэрсэн болно. ******* ******* ХХК-д өөр ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх хохирол байхгүй болно гэжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж хариуцагч Ц.гийн 2013 оны 5 сарын 29-ний өдөр гараар бичсэн овогтой би ******* ******* ХХК-иас барьцаагүй зээл авч компаний мөнгийг ашигласан нь үнэн. Иймд эрүүгийн журмаар шийдвэрлэхгүйгээр ИХ-56.6 зүйлд заасны дагуу хүчинтэй гэрээ байгуулах хүсэлтэй байна. Үндсэн зээл 11.222.410, үндсэн хүү 409.310, алданги 15.051.500 бүгд нийт 26.680.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг үндэслэн тухайн өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу алданги, хүү нэхэмжилж байна гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, ******* дугаар зүйлийн *******.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 5 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож шаардаж байгаа ба хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч, гэрээний дагуу мөнгийг бодитой аваагүй эрүүгийн хэргээс учирсан хохирол төлбөрийн үлдэгдэл, одоо бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа болно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлсэн этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д .., барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа .., талуулын хооронд байгуулсан гэх 2013 оны 5 сарын 29-ний өдрийн гэрээнд ******* ******* ХХК-ийг төлөөлж гарын үсэг зураагүй, зөвхөн тамга дарагдсан уг гэрээнээс илүүтэйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан .., Ц. өөрөө авч ашигласан үндсэн зээл болох 54.378.000 төгрөгийн зээлээс 43.000.000 төгрөг төлж, үлдсэн 11.378.160 төгрөгийг 2018 онд цувуулан төлсөн гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн, үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл 2013 оны 5 сарын 29-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээ гэж үзэх боломжгүй, өөрөө өөртэйгээ хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Хэдийгээр хууль бус гэрээ хийж мөнгийг хууль бусаар авч өөртөө ашигласан боловч хохирол төлбөрийг барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29.907.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352.347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 1******* дүгээр зүйлийн 1*******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ