| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2020/00138/И |
| Дугаар | 103/ШШ2020/00222 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2020/00222
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байр 00 тоотод байрлах “Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШШГХ холбогдох Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын .......-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.Н, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Н, С.О, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ҮБ” ХХК нь Кбанктай 2012 оны 10 дугаар сарын .......-ны өдөр №2021000787 тоот зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн барьцааны гэрээнд Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Банкны эрх хүлээн авагчийн тайланд зээлдэгч “ҮБ” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 130.386.9........07 төгрөгийн гэрээний үүрэг шилжиж ирсэн. Кбанкны эрх хүлээн авагчийн зүгээс “ҮБ” ХХК-ийн захирал Ч.Нтой уулзаж ярилцахад үйл ажиллагаа явагдахгүй байгаа, орлоггүй болсон тул зээл төлөх ямарч боломжгүй болоод байгаа тиймээс барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын
бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зарахаар болоод байгаа гэдэг тайлбарыг хийсэн бөгөөд банкнаас зээлийн гэрээний үүргийг 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд биелүүлэх мэдэгдэл өгсөн. Барьцааны хөрөнгийг “ҮБ” ХХК-ийн захирал Ч.Н нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 80.000.000 төгрөгөөр худалдан борлуулж худалдах худалдан авах гэрээг иргэн иргэн Наранзаяатай байгуулж, худалдан авагч нь Капитрон банкнаас орон сууцны зориулалтаар зээл авахаар зөвшөөрөгдсөн шийдвэр гарсан. Худалдах худалдан авах гэрээг үндэслэн дээрх орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн боловч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Кбанкинд мэдэгдэлгүйгээр барьцаа хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шилжих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн байдаг. “Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцын захиран зарцуулах эрхийг сэргээх хүсэлт, гомдлын шат дараалан дараах холбогдох газруудад гаргаж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх боломжгүй талаар мэдэгдсэн. Зээлдэгч “ҮБ” ХХК-ийн үйл ажиллагаа алдагдаж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх боломжгүй болсон. Зээлийн муу ангилалыг хэвийн болгож, цаашдын биенесийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд зээлийн гэрээний ерөнхий хугацаа дуусах буюу 2020 оны 10 дугаар сарын .......-ны өдрийн дотор барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг төлөхөөр банктай харилцан тохиролцсон. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 999 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар Ч.Нын хувьд оногдох эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх захирамжийг Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тусгайлан шүүгчийн захирамж гарснаар битүүмжилсэн тайлбар хийж байна. Иймд Кбанктай “ҮБ” ХХК-ийн байгуулсан 2012 оны 10 дугаар сарын .......-ны өдөр №2021000787 тоот зээлийн гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн зүгээс 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 999 дүгээр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Ч.Нын нэр дээр гарч ирж буй ганц хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, улсын бүртгэлийн Y-2201002537 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжилсэн. Тухайн үед 2013 онд шүүгчийн захирамжийг гүйцэтгээд төлбөр төлөгч, эрх хүлээн авагч банканд энэ талаар мэдэгдэж байсан. Битүүмжлэх ажиллагаа хийж байх үед төлбөр төлөгч нь уг орон сууцыг “Кбанк” ХХК-ийн барьцаанд байгаа талаар мэдэгдэж байсан бөгөөд энэ нь ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Манай байгууллага Улсын бүртгэлийн хэлтэст битүүмжилсэн талаар албан тоот хүргүүлсэн. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх” гэж заасны дагуу иргэний шүүхийн шийдвэрийг баталгаажуулах дээрх ажиллагааг авч хэрэгжүүлсэн. Манай байгууллагаас “КБанк” ХХК-д удаа дараа өр төлбөртэй талаар мэдэгдэж, шүүгчийн захирамжийг удаа дараа хүргүүлж байсан. Гэтэл одоо мэдээгүй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Манай хэлтэст Ч.Нод холбогдох нийт 199 сая төгрөгийн 4 шүүхийн гүйцэтгэх хуудас шүүхээс ирээд байна. Банктай байгуулсан барьцааны гэрээнд нийт 7 эд хөрөнгийг барьцаалсан байдаг бөгөөд банк бусад хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулах боломжтой гэж үзэж байгаа. Бусад эд хөрөнгөөс гаргуулах боломжтой байхад яагаад заавал Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот орон сууцнаас гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Бид “Кбанк” ХХК-д Ч.Нод холбогдох нийт тэдэн төгрөгийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна, анх шүүхээс 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 88 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлэх баримтыг ирүүлж байсан боловч гүйцэтгэх хуудасны бүрдэл дутуу гэж буцааж байсан. Эхний ээлжид танай 140 сая төгрөгийг гаргуулаад танай банкинд өгье, дараа нь манайх үлдэгдэл хөрөнгөөс нь төлбөрөө гаргуулахаар ажиллагаа явуулах боломжтой талаар албан тоот явуулж байсан. Гэтэл бидний саналыг хүлээн зөвшөөрөхгүйгээр заавал уг орон сууцнаас төлбөрөө гаргуулах гээд байгааг хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Кбанк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн орлогч даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст битүүмжлэгдсэн байрыг 75 сая төгрөгөөр худалдсан талаарх албан бичгийг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст илгээсэн байдаг. Гэтэл хэргийн материалд орон сууцыг 80 сая төгрөгөөр худалдсан гэсэн агуулгатай “Кбанк” ХХК-ийн эрх хүлээн авагч дарга Н.Аийн гарын үсэгтэй баримтыг хавсаргасан байна. “Кбанк” ХХК-ийн эрх хүлээн авагч Д.Ннь иргэн Саранзаяад дээрх байрыг худалдсан боловч худалдаж авагч нь Ч.Н гэж хүнийг танихгүй, Д.Нгаас уг байрыг худалдан авсан гэсэн тайлбарыг өгсөн байдаг. “Кбанк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн зүгээс Ч.Ноос барьцаалсан хөрөнгүүдийн тухай ярьж байна. Төлбөр авагч иргэд бид 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр уг барьцааны хөрөнгүүдийг худалдан авах иргэд байгаа талаар банкны эрх хүлээн авагчийн хуулийн зөвлөх Д.Н, С.Н, дарга Н.А нартай уулзаж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан. Бид уг хөрөнгүүдийг худалдан авах иргэд байгаа талаар мэдэгдсээр байхад “Ремакс” хөрөнгө зуучлалын компанид төлбөр төлөх чадваргүй гэж тайлбарлаж байна. Бид “Кбанк” ХХК-д Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс рүү хандаач ээ, төлбөр мөнгө нь шимтгэлгүй болсон талаар ч мөн адил мэдэгдэж байсан. Хэрвээ тэдгээр хөрөнгүүдийг тухайн үед худалдан борлуулсан бол “Кбанк” ХХК болон төлбөр авагч олон аж ахуй нэгжүүд, иргэд төлбөрийнхөө хагасыг гаргуулах боломжтой байсан. 2016 оноос хойш Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст Б.М, Н.Б, Ч.Н нарын нийт 900 сая төгрөгийн өр төлбөртэй. Маргаан бүхий орон сууц нь энэ гурван хүний гурвуулангийнх нь өмч хөрөнгө. Үүнийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. 2013 оноос хойш маш олон шийдвэр гүйцэтгэгч нар солигдсон. Ч.Н нь өмнөх шийдвэр гүйцэтгэгч нартай уулзахдаа өр төлбөрөө Сонгинохайрхан дүүрэгт байрлах энэ орон сууцаар барагдуулна гэж хэлдэг, энэ талаарх тэмдэглэл, тэр яриаг сонссон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гэрчүүд байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр 2013 оны 11 дүгээр сард хүчинтөгөлдөр болсон. Би 2015 оноос хойш Жайяка төсөл хэрэгжүүлэгч, Багануур дүүргийн Кбанк, Кбанкны төв салбарт тус бүр 3, 3 удаа хандаж, энэ орон сууцны талаар мэдээлж байсан. Гэтэл Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс дээрх орон сууцны өмчлөгчөөр Ч.Н, Н.Б, Б.М нарыг бүртгэлтэй болохыг одоо мэдэж байна гэж хэлсэн.
Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд гаргасан хүсэлтээ мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь “ҮБ” ХХК-ийн хөрөнгийн ярьж байгаа учраас Я.Нямцогт нь тус компанийн гүйцэтгэх захирал болохын хувьд компанийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулах боломжтой гэж үзэж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ҮБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтан ажилтай. Манай компани “Кбанк” ХХК-иас 2012 онд дээр дурдсан хөрөнгүүдийг барьцаалж, 400 сая төгрөгийг зээлсэн. Маргаан бүхий орон сууц нь 4 хүний өмчлөлд байдаг бөгөөд тэднээс итгэмжлэл авсны үндсэн дээр орон сууцыг барьцаанд тавьсан. Компанийн үйл ажиллагаа 2013 оноос эхэлж, 2015 онд үйл ажиллагаа бүрэн зогсож, татварын албанд икс тайлан гаргах болсон. “Монгол Банк” ХХК-иас зарласан шалгаруулалт Монгол Улсын Засгийн газар санхүүжилт гаргах боломжгүй болсноос шалтгаан манай компани иргэд болон аж ахуй нэгжид нийт 1.500.000.000 төгрөгийн өр үүссэн. Энэ өр авлагыг үүсэхээс өмнө манай компани нэг ч өр, авлагын асуудалгүй байсан.
Хамгийн түрүүнд “Кбанк” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, нийт төлөх ёстой байсан 130.000.000 төгрөгөөс 75.000.000 төгрөгийг хасахаар тохиролцсон байсан. Орон сууц өмчлөгч нь худалдан авагчтай шууд худалдах худалдан авах гэрээг байгуулдаггүй. Орон сууц барьцаалсан банкны төлөөлөгч болох Б.Норолхоожав орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг авчирч худалдан авагч, орон сууц өмчлөгч намайг оролцуулан худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч нь урьдчилгаа 30 хувийг эхлээд төлж, үлдэгдлийг банкнаас зээлээр төлөхөөр тохирч Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад Багануур дүүргийн шүүхийн шийдвэрлэх алба битүүмжилсэн гэсэн хариуг өгсөн. Ингэж энэ маргаан эхэлсэн.
Гуравдагч этгээд С.О нь “Кбанк” ХХК-ийн эрх хүлээн авагч Д.Нг байрыг зарсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл уг байрыг худалдан борлуулахад “Кбанк” ХХК-ийн эрх хүлээн авагч томилогдоогүй байсан. Энэ хүн ажил төрлөө хийж явж байгаа хүн, иймээс энэ хүнийг учиргүй тэгж тайлбарлаж болохгүй байх. Мөн намайг энэ байраа өөрт нь өгнө гэж байснаа байраа битүүмжлүүлэхээр Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хандсан гэж тайлбарлаж байна. Битүүмжилсэн акт хүчин төгөлдөр байгаа эсэхийг хариуцагч байгууллага анхаарч үзнэ үү. Намайг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 13 дугаар байранд байрлах орон сууцандаа байхад Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч Б.Өлзийсайхан гэрт ирж, танай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байрлах 3 өрөө байрыг битүүмжлэлээ гэж хэлсэн. Би хариуд нь уг орон сууц нь “Кбанк” ХХК-д барьцаанд байгаа, мөн ганцхан миний өмчлөлийнх биш, надаас гадна 3 хүн өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа талаар хэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажилчид тэр хамаагүй гэж хэлсэн тэгээд би гарын үсгээ зурсан. Хэрвээ би С.Огийн хэлснээр орон сууцыг түүний өмчлөлд өгчихье гэж байсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудад тайлбар тавихгүй байсан. Эд хөрөнгө битүүмжлэх тухай шүүгчийн захирамжид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байрлах эд хөрөнгийг битүүмжил гэж заагаагүй. Миний бодлоор Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг биелүүлэх чиг үүрэгтэй байгууллага гэж үзэж байна. С.О нь сүүлдээ өөрөө барьцаа хөрөнгөтэй болчихсон юм шиг миний барьцаалсан хөрөнгө гэж тайлбарлаж байна. Хэрвээ Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Д.Одонтуяад энэ байр нь 4 хүний өмчлөлийн, “Кбанк” ХХК-ийн барьцаанд байгаа юм байна гэж тайлбарласан бол энэ маргаан үүсэхгүй байсан байх. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зарж, банк дахь зээлээ багасгасан бол дараагаар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээрх ажиллагаа хийгдээд явагдах байсан. Одоо хөрөнгө зарагддаггүй, өр төлбөрөө төлж чаддаггүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагддаггүй, ийм нөхцөл байдал үүсээд байна. Миний бие банкны эрх хүлээн авагч нартай санал нэг байна. Байраа худалдан борлуулж, нэг ч болтугай өр төлбөрөөсөө хасуулж, дараагийн шатны өр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар бодох хүсэлтэй байна гэжээ.
Зохигчдоос шүүх хуралдаан дээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох иргэний хэрэгт дараах дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээх үүргийг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хүлээн зөвшөөрч, дээрх орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүн болох 75.000.000 төгрөгөөс Ч.Нод оногдох хувь 18.750.000 төгрөгийг “ Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дансанд шилжүүлэхээр эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад зохигчид Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хүлээн зөвшөөрч, дээрх орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүн болох 75.000.000 төгрөгөөс Ч.Нод оногдох хувь 18.750.000 төгрөгийг Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дансанд шилжүүлэхээр эвлэрсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. “Кбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай тухай иргэний хэрэгт зохигчид Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ....... байрны ....... тоот, Улсын бүртгэлийн Y-2201002537 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хүлээн зөвшөөрч, дээрх орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүн болох 75.000.000 төгрөгөөс Ч.Нод оногдох хувь 18.750.000 төгрөгийг Кбанк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дансанд шилжүүлэхийг тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ....... дүгээр зүйлийн ........1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70.200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .......0 дугаар зүйлийн .......0.1-д зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО