| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2020/00190/И |
| Дугаар | 103/ШШ2020/00227 |
| Огноо | 2020-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2020/00227
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Нарлаг хороолол, 70 дугаар байр 101 тоотод байрлах, “ВФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Төмөр зам, Замчин .......... дүгээр гудамжны ......... тоотод оршин суух, Х.. овогт Б.Ш,
Хариуцагч: Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Замчин ....... дугаар гудамжны ...... тоотод оршин суух, Ш овогт Д.Ж нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2.509.683 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагч Б.Ш, Д.Ж, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ВФББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ш, Д.Ж нар 2019.07.18-ны өдөр ВФББСБ ХХК-тай 10921564 тоот зээлийн гэрээ байгуулан 2.800.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.75 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад төлөхөө больсон. Иймд хариуцагч нараас 2020 оны 3 дугаар сарын 05-ны байдлаар үндсэн зээл 2.358.389.89 төгрөг, зээлийн хүү 145.985 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1308.42 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 2.509.683 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ВФББСБ ХХК-иас 2.800.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаад нөхөр 2019 оны 11 дүгээр сараас ажлаасаа халагдсан учир боломжоороо сар бүр төлж байсан. Би хоёр хүний цалингийн зээл, лизинг төлж байна. Зээлийн төлбөрийг сар сардаа багаар төлж баймаар байна. Хариуцагч Д.Жын хариуцагчаас хасч өгнө үү гэжээ.
Зохигчдоос шүүх хуралдаан дээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар зээлийн төлбөрт 2020.05.15-нд 280.000 төгрөг, 2020.06.15-нд 280.000 төгрөг, 2020.7.15-нд 280.000 төгрөг, 2020.08.15-нд 280.000 төгрөг, 2020.09.15-нд 280.000 төгрөг, 2020.10.15-нд 280.000 төгрөг, 2020.11.15-нд 280.000 төгрөг, 2020.12.15-нд 280.000 төгрөг, 2021.01.15-нд 269.683 төгрөг, нийт 2.509.683 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ВФББСБ” ХХК хариуцагч Б.Ш, Д.Жүрмэндханд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.509.683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад зохигчид зээлийн төлбөрт 2020.05.15-нд 280.000 төгрөг, 2020.06.15-нд 280.000 төгрөг, 2020.7.15-нд 280.000 төгрөг, 2020.08.15-нд 280.000 төгрөг, 2020.09.15-нд 280.000 төгрөг, 2020.10.15-нд 280.000 төгрөг, 2020.11.15-нд 280.000 төгрөг, 2020.12.15-нд 280.000 төгрөг, 2021.01.15-нд 269.683 төгрөг, нийт 2.509.683 төгрөгийг хариуцагч нар төлж барагдуулахаар эвлэрсэн гэрээ Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. “ВФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ш, Б.Жд нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.509.683 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зээлийн төлбөрт 2020.05.15-нд 280.000 төгрөг, 2020.06.15-нд 280.000 төгрөг, 2020.7.15-нд 280.000 төгрөг, 2020.08.15-нд 280.000 төгрөг, 2020.09.15-нд 280.000 төгрөг, 2020.10.15-нд 280.000 төгрөг, 2020.11.15-нд 280.000 төгрөг, 2020.12.15-нд 280.000 төгрөг, 2021.01.15-нд 269.683 төгрөг, нийт 2.509.683 төгрөгийг хариуцагч нар төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш, Д.Ж нараас 27.552 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ВФББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО